“Алтан өд” цомын эзэд тодорлоо

2012-01-11, 18:53
13,725

Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсаны 83 жилийн ойн баярын өдөрт зориулан оны шилдэг бүтээлийг шалгаруулах “Алтан өд” цом гардуулах ёслолын ажиллагаа болж, 2011 оны шилдгээр шалгарсан 10 бүтээлийн эздийг тодрууллаа. Энэхүү наадамд яруу найрагийн 200 гаруй  уран бүтээлч бүтээлээ ирүүлж, 10 номинацийн төлөө уралджээ. Ингээд арга хэмжээний тухай фото мэдээлэлтэй танилцацгаая.

“Алтан өд” цомын эзэд тодорлоо
"Алтан өд" цомын эздээр

- Яруу найргийн томоохон хэмжээний шилдэг бүтээлийн эзнээр
Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ц Бавуудорж "Хүннү" найраглалаар

- Яруу найргийн богино хэмжээний шилдэг бүтэээлийн эзнээр
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Баяржаргап "Сэрлийн цаг агаар" шүлгийн түүврээрээ

-Хүүхдийн зохиолын шилдэг бүтээлийн эзнээр
МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ "Хишигт дурсамжит тууж"-аараа

-Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээлийн эзнээр
МЗЭ-ийн шагналт зохиолч Я.Ганбаатар "Их нүүдэл" гурван боть зохиолоороо

-Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээлийн эзнээр
Ардын уран зохиопч, төрийн шагналт яруу найрагч Д.Цоодол "Хөеө" хүүрнэл зохиолуудаараа

-Утга зохиол судпалын шилдэг бүтээлийн эзнээр

МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуяг "Хэлбэргүй бодлогошрол" шүүмжүүдээрээ

- Утга зохиопын шүүмжийн шилдэг бүтээлийн эзнээр
Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ү.Хүрэлбаатар "Болор цом"-д борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх вэ шүүмжээрээ

-Жүжиг, киноны зохиолын шилдэг бүтээлийн эзнээр
Д.Нацагдоржийн шагналт зохиопч Ц.Түмэнбаяр "Тусгаар тогтнол" теле жүжгээрээ

- Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлийн эзнээр
МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Галаарид В.Шаламов "Хорих лагерийн өгүүллэгүүд" орчуулгаараа

-Шог хошин болон зөгнөлт зохиолын шилдэг бүтээлийн эзнээр

Зохиолч Г.Жамъяндорж"Чонын шөрмөс" зохиолын эмхэтгэлээрээ тус тус шалгарсан байна. "Алтан өд" наадмын шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол өнөөдөр үдэш болох юм.


Арга хэмжээний фото зургуудаас хүргэе.

















































































































































































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.