“My key world” - Хэлний төв танилцуулж байна

2012-01-11, 17:05
14,926

Манай сургалтын төвийн IELTS-д бэлтгэх ангийн давуу тал. Бид хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт олон улсын чанарт нийцсэн OXFORD ENGLISH хөтөлбөрөөр  сургалтуудаа бэлтгэсэн бөгөөд хичээл орчин үеийн сургалтын хамгийн оновчтой арга барилаар CD сонсгол, DVD видео 3 хэмжээст зураглал ашиглан явагддаг. Англи, Монгол багштай хосолж ордог ба суралцагчид маань англи хэл дээр өөрийн санаагаа бүрэн төгс илэрхийлэх чадвартай болдог.

“My key world” - Хэлний төв танилцуулж байна

 

Хичээл шалгалт шигээ айдас стресс биш харин маш сонирхолтойгоор Англи хэлний мэдлэгээ гүнзгий түвшинд хөгжүүлэн IELTS-ийн шалгалтанд 6-8 оноо авахад танд шаардлагатай бүхий л арга барил, чадвар, стратегийг хамтран бүтээхэд чиглэсэн. Сургалтын явцад нийт 3000 академик үг заадаг бөгөөд 4 удаа МОК тестийг төв дээрээ авч харгалзах оноог тодорхойлж өгсөнөөр суралцагчид өөрийн түвшингөө үнэлж алдаа оноон дээрээ анализ хийх боломжийг олгодог.

Манай оюутнууд IELTS-ийн 6.5-aaс дээш оноог амжилттай аван дэлхийн томоохон их дээд сургуулиудад элсэн тэтгэлэгтэй суралцаж байна. Бид Англи улсын хэл судлаачид болон мэргэжилтнүүдийн бэлтгэсэн “IELTS-д Амжилт Гаргая” хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг. Уг эрчимжүүлсэн сургалт нь танд Ангийн ном, Гэрийн даалгаварын ном, Үгсийн санг дээшлүүлэх ном, Оноогоо дээшлүүлэх нийт 4 ном, 3 сонсгол CD, 2 DVD-г үнэгүй олгох болно.

Та манай сургалтын төвд хандсанаар чадварлаг заах арга барил, дэлхийн хамгийн сүүлийн үеийн сургалтын төлөвлөгөөний дүнд та олон улсад хүлээн зөвшөөрөгдөх албан ёсны оноогоо аваад зогсохгүй эх орныхоо ирээдүйг мандуулан бадраах боловсон хүчин болох хаалга нээгдэх болно.



Таны түлхүүр IELTS


ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
The International English Language Testing System (IELTS) буюу Олон Улсын Англи Хэлний Сорилын Систем нь англи хэлтэй оронд суралцах буюу ажиллахыг эрмэлзэж байгаа та бүхний хэлний чадварыг үнэлэх зорилготой шалгалт юм.

Их сургууль, албан буюу мэргэжилийн байгууллага, цагаачлалын газар болон засгийн газрын агентлагууд зэрэг дэлхийд нийтдээ 6000 гаруй байгууллага таны мэдлэгийн түвшинг илэрхийлэх IELTS-ийн оноог хүлээн зөвшөөрдөг билээ.

ТЕСТИЙН АГУУЛГА
IELTS шалгалт нь таны Англи хэлний мэдлэгийг ерөнхийдөө унших, сонсох, ярих, бичих (Academic) чиглэлээр тогтоодог бөгөөд Өмнөд Америк, Австрали, Шинэ Зиланд, Британийн уугуул иргэдийн ярианы акцентыг сонсголын тестд оруулдаг буюу Англи хэлний бүхий л стандарт хэлбэрүүдийг шалгалтын хэсэг бүрт шингээсэн байдаг.

ШАЛГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
IELTS шалгалтыг дэлхийн 125 гаруй оронд IELTS-ийн албан ёсний тестийн төвүүдээр дамжуулан сард дөрвөн удаа авдаг. Энэхүү шалгалтыг маш нарийн хяналт нууцлалын дор Англи хэлний мэргэжилтнүүд шалгалтыг бэлдэж, стандартчилж, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэдэг.

ТЕСТИЙН ТҮВШИН
Энэхүү шалгалт нь таны англи хэлний чадварыг түвшин бүрт үнэлэн тогтоохоор зохиомжлогдсон. IELTS шалгалтанд тэнцэх эсвэл унах гэсэн ойлголт байхгүй ба сонсох,унших, бичих, ярих тест бүрт 1ээс 9 хүртлэх оноог харгалзуулан дундаж оноог мөн адил тогтооно.

ТЕСТИЙН ХЭЛБЭР
Академик ба Ерөнхий мэдлэгийн гэсэн хоёр хэлбэр байдаг.
Академик хэлбэр нь боловсролын зэрэг горилохоор суралцах гэж буй шалгуулагчидад зориулагсан бол Ерөнхий мэдлэгийн хэлбэр нь англи хэлтэй оронд цагаачлах болон энгийн түвшинд суралцахыг хүсэгчдэд зохиулагдсан.

Энэ хоёр хэлбэр хоюулаа  сонсох, унших, бичих, ярих гэсэн хэлний бүх чадварыг үнэлдэг. Аль аль нь Сонсгол, Ярианы ижил тест өгөх боловч Уншлага болон Бичлэгийн тест нь Академик ба Ерөнхий мэдлэгийн хэлбэрт ялгаатай байх болно. 

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Хүнсний 1-р дэлгүүрийн ард
“Зар мэдээ” Сонины байр 5 давхарт 12 тоот
Утас : 11-312157 , 99203099, 88203099, 98203099








Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.