Сансрын сэдэвтэй 2011 оны шилдэг зургууд

2012-01-05, 23:04
10,526

Сансар судлалын салбарын хувьд 2011 он vдэлтийн жил байлаа. Учир нь шаттл хєтєлбєр дуусч, улаан нvдэн гариг руу “Spirit”-ын аялал тєгсгєл болж, шинээр аппарат явуулах хэрэгцээ гарав. Том улс гүрнүүд сүүлийн жилүүдэд сансар судлал дээр эрчимтэй өрсөлдөж байгааг бид мэднэ. Энэ салбарт ОХУ-ын дараа ордог Америкийн шаттл хөтөлбөр дууссан ч, сансарт асар олон хиймэл дагуул судалгаа шижилгээний төхөөрөмжүүд нисч байгаа. Тэдний ачаар бид шинжлэх ухааны ололт амжилтыг хүртэж, байгаль цаг уурын мэдээллийг цаг алдахгүй нарийн мэддэг болсон. Гэх мэтээр тоочвол олон давуу тал байгаа. Харин энэ өрсөлдөөний дүнд юу болох вэ? Тэд дараагийн аж төрөх гариг эрхэсээ хайж эхэлсэн үү?... 

Сансрын сэдэвтэй 2011 оны шилдэг зургууд


1. Энэ зургийг италийн сансрын нисгэгч Пауло Несполи "Союз" хєлгийн бvхээгнээс Олон Улсын Сансрын Станцад (ОУСС) холбогдсон шаттлын "Эндевор" хєлєгний зургийг авчээ. (Paolo Nespoli / NASA / ESA)




2. Америкийн сансрын нисгэгч Скотт Келли "Союза" хєлгийг газардсаны дараа оросын нисдэг тэрэгний бvхээгт сууж байна. Тvvний гарт сvйт бvсгvй Габриэль Гиффордсын нь бэлэглэсэн "Гэбби" гэсэн бичиг бvхий цэнхэр бугуйвч байна. Келли болон тvvний нєхєд ОУСС-аас 3 дугаар сарын 16-нд эргэж ирсэн юм. Скотт, Марк нар америкийн цорын ганц ихэр нисгэгч нар юм. Марк Келли єнгєрєгч 10 дугаар сард чєлєєнд гарчээ. (Bill Ingalls / AFP - Getty Images)




3. "Эндевор" шаттл 5 дугаар сарын 16-нд Флоридын Палм Бич-ээс нисэн сансарт цойлж буйг Нью-Йоркийн зорчигч тээсэн нисэх онгоцноос зургийг нь авчээ. (Stefanie Gordon / for msnbc.com)




4. Америкийн сансрын нисгэгч Грэг Чамитофф ОУСС дээр "Эндевор" багийн гишvvд 4 дэх удаа задгай сансарт гарч байх vед тєхєєрємжийн бариулаас барьж байна. Чамитофф, Майкл Финк нар задгай сансарт 7 цаг 24 минут ажиллахдаа ОУСС-ын хэвлийн хэсгийг шалгаж АНУ-ын тал ОУСС-ыг барих vйл ажиллагаанд оролцсоныг албан ёсоор дуусгаж байна. (NASA via EPA)




5. Америкийн сансрын нисгэгч Жанет Каванди 2011 оны 4 дvгээр сарын 29-нд Кеннедийн нэрэмжит сансрын тєвийн нэгэн зааланд Ерєнхийлєгч Барак Обама, тvvний эхнэр Мишель болон охид Саша, Малия нарыг замчлан тайлбарлаж байна. Ерєнхийлєгч гэр бvлээрээ "Эндевор" шаттлын сvvлийн нислэгийг харахыг хvсч байсан боловч техникийн шалтгаанаас нислэг хойшилсон тул харж чадаагvй аж. 7 дугаар сарын 30-нд "Атлантис", "Спейс шаттл"-ын 30 жилийн хєтєлбєрийн сvvлийн нислэг болов. (Saul Loeb / AFP - Getty Images)




6. Техас мужийн Армариллогоос ирсэн Спар Кинг машиныхаа дээвэр дээр "Атлантис" шаттлын хєєрєхийг хvлээж байна. 2011 оны 7 дугаар сарын 8-нд (Joe Raedle / Getty Images)




7. Кеннедийн нэрэмжит сансрын тєв дээр НАСА-гийн ажилтнууд хяналтын 4 дvгээр єрєєнєєс "Атлантис"-ын нислэгийг хянаж байна. 2011 оны 7 дугаар сарын 8. (NASA)




8. Vзэгчид "Атлантис" хэрхэн хєєрєхийг харж байна. (Shawn Thew / EPA)




9. "Атлантис" шаттл буцаж ирж байна. Зургийг 2011 оны 7 дугаар сарын 21-нд ОУСС-аас авчээ. (NASA via EPA)




10. "Атлантис" шаттл 2011 оны 7 дугаар сарын 21-нд Кеннедийн нэрэмжит сансрын тєвийн нислэгийн зурваст шєнийн буулт хийж байна. (PierreDucharme / Reuters)




11. Европын ємнєд обсерваторийн том телескопоос лазерын туяагаар мезосфер дэх натрийн атомыг єдєєж байна. Ингэснээр сансарт гэрэлтсэн цэгvvд vvсдэг. Дэлхийгээс vvнийг ажиглахад од оптикийн телескопийн системийг чиглvvлэн онилж байгаа мэт харагддаг. (ESO)
 



12. Кассиопейгийн одны бєєгнєрєл дэх од vvсгэгч NGC 281. Сансрын нисгэгч нарт 1980-аад оны vеийн Pac-Man хэмээх видео тоглоомын "шvд"-ийг санагдуулдаг тул "Пакманы мананцар" хэмээн нэрлэгджээ. Энэ "шvд" гээд байгаа нь одод хооронд vvссэн тоосон багана юм. (NASA / JPL-Caltech / UCLA)




13. НАСА-гийн техникчид улаан нvдэн гариг дээр аялах "Curiosity"-гийн температурын хэт халалтаас хамгаалах бvрхvvлийн хажууд ажиллаж байна. Канавералын хошуун дахь нисэх буудлын НАСА-гийн тийрэлтэт хєдєлгvvрийн лабораторид 2011 оны 4 дvгээр сарын 4-нд энэ зургийг авчээ. Улаан нvдэн гариг руу аялах тєхєєрємж 2012 оны 8 дугаар сард нисэх юм. (Damian Dovarganes / AP)




14. Улаан нvдэн гаригийн элсэн манханууд. Энэ зургийг єндєр нягтралтай спектрозональ дуран бvхий камераар НАСА-гийн хєлгєєс авчээ. Элсэн манханууд захаараа жаран хєлтийн хєл шиг харагдаж байна. (NASA/JPL/University of Arizona)




15. 2 дугаар сарын 14-нд Улаан нvдэн гариг руу хийх нислэгийг дуурайн сургуулилт хийж байна. Энэ "буултаар" сансрын нисгэгчид 3 удаа гаригийн гадаргуу дээр гарчээ. Улаан нvдэн гаригийн гадаргууг Москвагийн судалгааны институтийн дотор асар том элсэн манхан хэлбэрээр барьжээ. Дээрх сургуулилт 520 хоног vргэлжилж сансрын нисгэгчид ийм нєхцєлд хэрхэн сэтгэл зvйн болон бусад ачааллыг даахыг тогтоох зорилготой байв. (Lightroom Photos / Zuma Press)




16. Хабблын телескопоор авсан энэ зургийг 12 дугаар сарын 15-нд хэвлэлд анх нийтлэв. Хоёр тєвт бvс харагдаж байна. "Жигvvр" нь єндєр температурт хєдєлгєєн аж. Тєвд нь байгаа одноос хоёр тийш улайссан хий тэлж байна. Тоосон цагираг vvлийг бєєгнєрvvлж элсэн цагийн хэлбэртэй болгожээ. (NASA / ESA / STScI / AURA)




17. ОУСС-аас сар ийм байдалтай харагдаж байна. 2011 оны 10 дугаар сарын 21. Твиттерт энэ талаар зураглан бичихдээ: "Сар сайхан гарвал амралтын єдрvvд сайхан болохын шинж" гэжээ. (Ron Garan / NASA)




18. Virgin America A320 шинэ загварын онгоц Алтан хаалга гvvрийн дээгvvр SpaceShipTwo пуужинт хєлгийн хажууд нисч байна. 2011 оны 4 дvгээр сарын 6. Нисдэг тєхєєрємж Сан-Францискогийн олон улсын нисэх буудалд газарджээ. 388 сая долларын єртгєєр боссон Лос-Анжелесын Мохавын нисэх буудалд SpaceShipTwo-гийн нислэгийн туршилт болох юм. (Mark Greenberg / Virgin America)




19. Нью-Йоркийн байгалийн тvvхийн музейд нээгдэх "Дэлхийн чанадад" vзэсгэлэнд тавигдах сарны баазын загварт Хиллари Ливингстон сvvлийн элементvvдийг нэмж дуусав. Энэ vзэсгэлэн сар болон улаан нvдэн гаригийг хvн тєрєлхтєн эзэмдэх мєрєєдлийг дахин амилуулах ёстой аж. (PiotrRedlinski / New York Times via Redux)
 



20. 11 дvгээр сарын 22-нд умард Казахстанд газардсан оросын сансрын "Союз" хєлєгт машинууд ойртож байна. Энэ хєлгєєр НАСА-гийн нисгэгч Майкл Фоссум, оросын нисгэгч Сергей Волков, японы нисгэгч Сатоши Фурукава нар ниссэн юм. (ShamilZhumatov / Reuters)




21. Центавр Агалактикт шинэ одод vvсч байна. Энэ зургийг Хабблын телескопоор авч, 6 дугаар сарын 16-нд нийтлэжээ. (NASA/ESA via AFP - Getty Images)




22. Техникчид 76 метр Ловелл-телескопын параболь антенныг шалгаж байна. 6 дугаар сарын 21. Холмс Чейпел. Англи улс. (Christopher Furlong / Getty Images)




23. Веста астероидын фото зураг. Энэ зургийг НАСА-гийн Dawnаппаратаас авчээ. Уг аппарат Вестагийн тойрогт 7 дугаар сарын 16-нд гарч бvтэн жил ажиглалт хийх юм. Эрдэмтэд Веста хэрхэн ийм бєєрєнхий хэлбэртэй болсныг судлаж байна.Єндєр нягтралтай зураг vvнд хариулт єгєх боломжтой. (NASA)




24. Пенсильваний Френч Крик паркт тэнгэрт солир харваж байгааг харуулсан зураг. 2011 оны 10 дугаар сарын 22. (Jeff Berkes)




25. Хэрээний оддын бєєгнєрєл дэх NGC 4038 "Галактикийн антенн". Энэ нь дэлхийгээс 70 сая гэрлийн жилийн зайд оршдог. Зургийг Хаббл-телескоп болон Чили дэх ALMA радио-телескопын авсан зургийг нийлvvлж хийжээ. (ALMA (ESO/NAOJ/NRAO)




26. 1 дvгээр сарын 27-нд Калифорнийн Ванденберг цэргийн нисэх талбайгаас Boeing Delta 4 Heavy пуужин тээгч хєєрєн нисч байна. Энэ пуужин нь АНУ-ын цэргийн тагнуулын хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулах юм. (Bryan Walton / AP)




27. Нарны М-3.6 хэсэгт дэлбэрэлт болж байна. Vvнээс vvссэн плазма 90 минутын турш эргэлджээ. 2 дугаар сарын 24. Энэ зургийг Нарыг судлах динамик обсерваторийн тєвєєс авчээ. Бодисын зарим хэсэг задгай сансар тийш, vлдсэн нь одны гадаргуу дээр унажээ. (SDO Goddard Space Flight Center)




28. Санчир гаригийн 4 дагуул харагдаж байна. Энэ зургийг 10 дугаар сарын 24-нд "Cassini" тєхєєрємжєєс авчээ. Нvvрэн талд Диона, дараа нь ар талд нь Титан, цагирагийн баруун талд Пандора,  хамгийн жижиг Паннь Титан, Дионоос зvvн талд харагдаж байна. (NASA / JPL-Caltech / SSI)




29. Норвегийн фото зурагчин Томми Элиассен энэ євєрмєц зургийг 2011 оны 9 дvгээр сарын 25-нд авчээ. Энэ зурган дээр тэнгэрийн заадас, туйлын туяа, харваж буй солир гарчээ. 2011 онд туйлын туяа олон удаа ажиглагдав. (Tommy Eliassen / Caters News Agency)




30. Усанд шумбагчид Москвагаас холгvй орших Оддын хотхоны бассейнд сансрын нисгэгч нарт туслаж байна. 2 дугаар сарын 18. Усанд жингvйдлийн сургуулилт хийж байна. (Sergey Ponomarev / AP)




31. 12 дугаар сарын 8-нд хиймэл дагуулаас авсан зураг. Хятадын онгоц тээвэрлэгч Ши-Ланг Шар тэнгист Даляны усан боомтоос 100 км-ийн зайд хєвж явна. (Digitalglobe / AP)




32. ОУСС-аас 9 дvгээр сарын 17-нд авсан зураг. Оросын хоёр хєлєг холбогдож, доор нь туйлын туяа гэрэлтэж байна. (NASA via AP)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()