Эдийн засгийн алуурчид Монголд (Видео!)

2011-10-26, 22:42
23,056
За энэ бол Монгол хvн бvрийн vзэх ёстой видео бичлэг байна. Надад энд хэлэх тайлбар ч алга. Єєрсдєє vзээрэй. Таны амьдрал, таны vр хvvхдийн ирээдvйтэй чинь холбоотой. Єнєєдєр та хоолтой ч маргааш хvvхэд чинь гуйлгачин болох бодит зураг энд байна. Ийм бичлэгийг яагаад хvмvvс нэг их vзээгvйг гайхах юм. Нэг шоуны бичлэгийг л хэдэн мянгаар нь vзсэн байдаг байж. Ийм болохоор л Монгол тиймэрхvv байгаа ч юм шиг. Зоригт, Баярцогт нарын фэйсбvvк, Твиттер энэ тэрийг нь хайж vзлээ. Би ямар тэр аймаар гаруудаас шууд юм асуугаал энийгээ тайлбарла гэлтэй биш. Тэгээд Твиттер дээр Батболд сайд, Д.Энхболд, З.Энхболд, Н.Батбаяр гишvvдэд хэдэн vг vлдээлээ. УИХ-ын гишvvн тойргийн ардын тєлєєлєл биш Монголын ард тvмний тєлєєлєл байдаг учраас миний листэнд байгаа хэдэн Твиттерчдэд хэлэв.
Эдийн засгийн алуурчид Монголд (Видео!)

Видео.




Тэд УИХ-ын гишvvн санаатай юм бол ядаж энэ бичлэгийг vзээсэй. Бас ард тvмэн та нєхєд эд нарыг сонгосон. Миний сонгуульд саналаа єгсєн гишvvд УИХ-д гарч чадаагvй. Та нарынх гарсан бол тэр хvн чинь юу хийсэн бэ гэдгийг эргэж хараарай. Тэгээд сонголтоо зєв хийгээрэй. Сонголтоо зєв хий гэдэг ер нь их улиг болчихжээ, дандаа ярьсаар байгаад. Сонгочихмоор хvн байхгvй бол битгий сонгууль єг, заавал єгvvлэх гээд байвал очоод зvгээр дугуйлалгvй хvрээд ир. Тэгвэл сонгуулийн ирц ямар болохыг, бас хvчин тєгєлдєр болж чадах эсэхийг хар.

2012 он бол Монголын хувьд сvvлчийн боломж шvv. Юун 7 сарын нэгэн тэрнээс нэт юм болж мэднэ. Тийм юм болгуулахгvйн тулд энэ хэдэн эрх баригчдыг 4 дэх засаглалынхан сайн хашраагаад єгєх хэрэгтэй. Даанч тэр 4 дэх засаглал нь ямар ч засаглах чадваргvй, нэр нєлєєгvй, vнэ хvндгvй болжээ. Яалтай  ч билээ. Би харамсаж байна. Монгол vнэн утга алгаа...

Эх сурвалж. duulin.blogspot.com


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()