Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Цаасан дээрхи эхийг сийрvvлбэл:
алах/єєрийгєє/эмчээ/туслаач/надад/хєнєєх/єєрийгєє/хийн/єрєє/бидний/єдрvvд/асуулт тавихболомжтой/бvгд/сэрэх/агшин/би/амьд/бахархал/алдагдсан/би/чадахгvй/цаашид/амьдарч/яг/ийм/амьдралаар/алж/хvмvvсийг/би/алсан/маш/олон/хvнийг/чадахгvй нь/зогсож/би/vнэхээр/хорон/санаатай/би/чадна/vргэлжлvvлж/энэ/бол/би/ганцаардсан/энэ/орчлонд/миний/бvх/амьдралыг/бvхэлд/нь/худал/хуурмаг/би/чадахгvй/зогсож/та нарыг/шийдсэн цагт/би/аль хэдийнэ/арван нэгэн/хvн/алсан/байх болно/надад/туслаач дээ/гуйж байна/би/хvн/алахаа/зогсож/чадахгvй нь/намайг/Ли/Аллен/гэдэг.
Зодиак нь 20-р зууны хамгийн цуутай, хамгийн нууцлагдмал цуврал алуурчин юм. Тэрээр 5 хvнийг хєнєєж, 2 хvнийг хvнд шархдуулсан. Тvvний талаар 5 ном бичсэн байдаг нь Дэлхийн хамгийн олон шvvмжлэгчдийн анхаарлыг татдагийг нь харуулж байна. Тvvний “Зодиак” буюу Орд хэмээх хоч нь єєрийнх нь бичиж vлдээсэн захиан дундаас нь гарчээ.
Тvvний тєрсєн он, сар, єдєр нь тодорхойгvй бєгєєд анхны хvнээ хєнєєсєн
єдрєєр нь тєрсєн єдрийг нь тогтоосон байдаг. Энэ нь 1968 оны 12 сарын
20-ны єдєр юм. Энэхvv єдрийнх нь vдэш 17 настай Бетти Лу Женсон, 19
настай Дэвид Фарадей нарын коллежийн оюутнууд авто станцын ойролцоох
машины зогсоол дээр машин дотроо сууж байжээ. Гэнэт шєнийн харанхуй
манан дундаас гартаа буу барьсан эрэгтэй гарч ирэв. Дэвид эхний сумны
шарханд л амьсгал хураасан бол Бетти хамаг эрчээрээ зугтаахыг хичээж
байхдаа унаж тусан явсаар биедээ 5 сум зоолгож, машинаас 10 орчим
метрийн зайд амьсгал хураажээ. Хэдийгээр Бетти нь vнэхээр ямар ч эрийг
галзууруулмаар дэндvv царайлаг, хєєрхєн охин байсан боловч бэлгийн
хvчирхийллийн ул мєр огт олдоогvй байна. Хэрэг болсноос хэдхэн минутын
дараа цогцоснуудыг олсон боловч єєрийн машин дотроо нуугдаж байсан гэмт
хэрэгтнийг хэн ч олж чадаагvй ажээ.
Америкад алдартай алуурчдын хєрєг зурагтай “алуурчид” хэмээх хуанлиг ихээр vйлдвэрлэн зардаг. Тэдний нэгэн дээр нь Зодиак-ыг цагаан тэмдэгтэй хар маск зvvж, гартаа хутга, буу барин, 7 хvний араг ясан дээр тонгойсон гориллон биетэй хvнээр дvрсэлсэн байдаг ажээ. Бас хажууд нь асуултын тэмдэг тавьсан байдаг. Энэхvv нууцлагдмал агаад цэвдэг алуурчин нь vнэн хэрэг дээрээ хэн байсныг бид хэзээ нэгэн цагт олж мэдэх нь юу л бол...