Цаг хугацааг зогсооход...

2011-07-27, 22:55
24,139
33 настай гэрэл зурагчин Скотт Линстед (Scott Linstead) нь дагшин байгалийн араатан жигvvртэн, шавж хорхойг ямар нэгэн vйлдэл хийж байхад нь, тэр тусмаа ангийн золиосоо яг олзолж байх агшинд нь фото хальсанд буулгадаг нэгэн ажээ. Урьд нь багш байсан тэрээр байгалийн сайханд амрах зуураа ийм тєрлийн євєрмєц зургуудыг хальсанд буулгах туйлын дуртай юм байна. Харин тvvний энэхvv хобби нь єнєєдєр жинхэнэ урлагийн гайхамшиг болж, олон хvний vзэх дуртай фото галерейг бvрдvvлжээ. Ингээд бvгдээрээ Скотт Линстедийн фото ертєнцєєр аялцгаая. Хvн бид ч гэсэн байгалийн бvтээл учраас олон зvйлийн араатан, амьтан, шавжны эгзэгтэй vйлдлvvдийг харуулсан дvр зургууд бидэнд хийморь нэмнэ гэдэгт итгэлтэй байна.
Цаг хугацааг зогсооход...


1. Ихэнхи тохиолдолд хvний нvдний хурд болон объективийн реакцыг олж хараад, зураг дарахад хvрэлцэхvйц сайн байдаг. Эдгээр зургуудыг Скотт нь зэрлэг байгальд амарч байхдаа, эсвэл гал тогооныхоо ширээний ардаас, агуулах дотор, эсвэл амьтны дэлгvvр дотор байхдаа ч авдаг байна.




2. “Ямар ч амьтны зан байдал, vйлдлийг нь мэдэрч, урьдчилан ухаарах арга барилд суралцчих л юм бол тvvн шиг хялбар зvйл гэж vгvй.  Би заримдаа єдєрт 1-2 амьтны ан гєрєє хийж байгаа юмуу, огцом vйлдэл хийж байгаа агшныг нь хальсанд буулгаж чаддаг. Зургийг яг хэрэгтэй vед нь дарахад мэдээж надад миний хэрэглэдэг тусгай багаж хэрэгслvvд их тус болдог юм. Тэдэнгvйгээр бол би амжина гэдэг юу л бол. Учир нь тухайн vйлдэл дэндvv хурдан болоод єнгєрдєг шvv дээ.”




3. Скотт нь Канадын Квебект мэндэлсэн. Тvvний хэлдгээр бол зэрлэг байгалийн бодгаль бvрийн огцом хєдєлгєєнд “дурлаж”, тvvнийг л хvлээж амьдрана гэдэг хvнээс асар их тэвчээр шаардах зvйл аж. Мєн тэрээр бусад хvмvvс тvvнд маш их саад болдог тул зарим зурагаа студид авах шаардлагатай болдог гэдгээ хэлжээ. Жишээлбэл тvvнийг бvхэл єдєржин нэг шавжны ан хийх мєчийг нь хvлээж, хамаг багаж хэрэгслээ бэлдчихээд сууж байхад нь цэцэрлэгээр явж байсан нэг залуу юу хийж байгааг нь асуухад л єнєєх шавж vргээд алга болсон байна.




4. Зураг дээрхи судалтай “цацагч” загасыг Скотт Сингапураас авч иржээ. Харин загасыг усны мандалруу ус цацаж, ангаа олзолж байх боломжийг нь бvрдvvлэхийн тулд тэрээр аквариумных нь дээгvvр амьд царцаатай хиймэл орчинг бvрдvvлсэн байна.




5. Харин уг зургийг тэрээр тун санамсаргvй байдлаар даржээ. Учир нь энэхvv загас нь ихэвчлэн ангаа усаар цацаж олзолдог байхад яг энэ удаад vсэрч зуусан байна. Царцааны хувьд нээрээ тэнгэр нурахгvй л юм бол амьд vлдэх боломж гараагvй аж.




6. Цэцгэнд тоос хvртээх зєгийг харуулсан энэхvv зургийн Скотт гал тогооныхоо ширээний ард сууж байгаад авчээ. Тэрээр: “Би энэхvv зургийг байшин дотроо хийсний учир нь орчны гэрэл болон зєгийний зан байдлыг удирдлаган доороо байлгахыг хvссэн юм. Бvхнийг урдчилан бэлдсэн байсан болохоор зєгий “зурагаа хєєрхєн гэгч нь авахуулчихаад” л онгорхой цонхоор нисээд явчихсан.” -гэжээ.




7. Скотт студид оруулж ирсэн шувуугаа сул тавьж, тvvний дуртай амттанг энд тэнд тавьжээ.




8.
Усан дээгvvр гvйж байгаа жирийн нэгэн гvрвэлийн зургийг агуулах дотор, маш хурц гэрэлтvvлгийн тусламжтайгаар авсан байна.




9. Бяцхан цvнхэт “нисгэгч”. Тvvний далавч маягийн арьс нь модноос мод дамжин нисэх боломжийг олгодог байна. Энэ зургийг Скотт мєн студидээ авчээ.




10. Цэвэр агаар дахь зураг авалтуудыг бол харин нилээн уламжлалт аргаар авах хэрэгтэй болдог. Єєрєєр хэлбэл энэ тохиолдолд зурагчны нvдний хурд, зургийн аппаратны чадал шаардагдана. Энэхvv сахалт шар шувууны зургийг Онтарио дахь цасан шуурганы vеэр даржээ.




11. Сарьсан багваахай Аризонагийн хєвєєн дээр нисч явна.




12. Энэхvv далайн харцаганы ан хийж байгаа агшны зургийг дарахын тулд Скотт нь Финляндын Кангасалын нуурын дэргэд дєрєв хоножээ.

Албан ёсны сайт: www.scottyphotography.com


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()