Дэлхийн мафийн хүчирхэг бүлэглэлүүд

Та бидний кино дэлгэцээр л vздэг тэрхvv зохион байгуулалттай Мафи гэдэг бvлэглэлийн талаар танд товч мэдээллийг єгєхєєр бэлтгэлээ. Тэр дундаа дэлхийн хамгийн шилдэг 10 орны мафийг танилцуулж байна.  Гэмт хэргийн ертєнцєд домог болон vлдсэн алдартай мафийн толгойлогчдын тухай олон арван баримт материал байдаг. Гэхдээ тэр нь олон жилийн ємнєх тvvх шvv дээ. Харин бидний vед Мафи гэдэг нь ил тод биш ч гэсэн улам илvv нарийн зохион байгуулалтай, хvчирхэг болж буй тухай хэвлэл мэдээллээр бичиж ярьдаг. Ингээд ямар улсын мафи хамгийн нєлєєтэй байдаг тухай мэдэж авцгаая. Харин дараа нь мафийн тухай ямар vзэл бодолтой явдгаа бичээрэй.

Дэлхийн мафийн хүчирхэг бүлэглэлүүд

10. Ямайк-английн мафи (Yardies gang)
10 дугаар байранд 1950-иад оны vед англид шилжин ирсэн ямайк гаралтай дээрэмчидийн бvлэг ордог. Угсаатны шинжтэй энэ бvлэг зэвсэг болон хар тамхины худалдааны багагvй хэсгийг хvртдэг. Энэ бvлэг засгийн газрын бvтцэд нэвтрэн орохыг урьтал болгодоггvй учраас тийм ч хvчтэйд тооцогддоггvй. Английн цагдаагийн алба Yardie-гийн дээрэмчдийн бvлгийг тодорхой бvтэц болж тєвлєрєєгvй, удирдлагагvй тул зохион байгуулалттай хэмээн vздэггvй байна.



9. Албаний мафи
Албаний мафи олон тооны гэмт хэргийн бvлэглэлvvдээс бvрддэг. Албаний мафийн vйл ажиллагааны зарчим дvрэм XV зуунаас эхлэн хєдлєшгvй хэвээр мєрдєгдсєєр ирсэн... Цагаан арьстан боол, архи, тамхи зэргийг байнга наймаалж ирсэн бєгєєд vvний зэрэгцээ биеэ vнэлэгчид, авто машины хулгай, рэкетийг давхар хянадаг. 1980-аад оны эхнээс vйл ажиллагаа нь идэвхижсэн. АНУ болон Англид идэвхитэй vйл ажиллагаа явуулдаг. Єс хонзон авахдаа их хэрцгий байдгаараа бусдаасаа ялгардаг.



8. Сербийн мафи
Сербийн мафи дэлхийн хэдэн арван оронд хар тамхи нууцаар оруулж, захиалгат аллага, рэкет, дээрэм тонуул хийж мєрийтэй тоглоомын газруудыг хянаж байдаг тул эхний 8 дугаар байранд жагсаж байна. Интерполын хар дансанд 350 орчим серб иргэд дэлхийн хар тамхины томоохон vйлдвэрлэгчидтэй холбоо сvлбээтэй гэдгээр тэмдэглэгджээ. Сербийн дээрэмчид дээрэм тонуул хийхдээ Холливудын киноны vйл явдлуудыг санагдуулж хvмvvсийг алж устгахдаа хурдан шаламгай гvйцэтгэдэг байна. Одоогоор Сербид 30-40 бvлэглэл байдаг.



7. Израйлийн мафи
Израйлийн дээрэмчид дэлхийн олон оронд дээрэм тонуул хийхийн зэрэгцээ хар тамхины наймаа нууцаар хийж биеэ vнэлэгчдийг зардаг. Израйлийн мафи vvссэн эхэн vедээ еврейчvvдэд нємєр нєєлєг болж байгаа мэтээр харагддаг байсан бол сvvлдээ бууны гохоо дарахыг юман чинээ боддоггvй алуурчид болж хувирчээ. Орос-израилийн мафи АНУ-ын улс тєрийн системд америкийн магтаад байдаг арми нь ч дарж чадахааргvй хvч болтлоо шигдэн оржээ.


6. Мексикийн мафи
Мексикийн мафи АНУ-ын эрvvгийн ертєнцєд эхнээсээ авахуулаад шорон оронд орох хvртэл vргэлжилж ирсэн хvчирхэг бvлэглэл. Анх 1950-иад онд АНУ-ын шорон гяндангуудад хоригдож буй мексикчvvдийг бусад дээрэмчид болон шоронгийн хуягуудаас хамгаалах зорилгоор ажиллаж байв. Хvн барьцаалж мєнгє нэхэх болон хар тамхины наймаа эрхлэдэг. Єєртєє мєнгє тєлєєгvй хэнийг ч замаасаа зэрлэгээр алж устган зайлуулдаг байна.



5. Японы якуза
Японы мафи анх ядуурч хоосорсон тайж гаралтай самурай нараас эх авч vvсчээ. Тэд тайж гаралтай олон хvvхэдтэй гэр бvлийн эцгийн vйл хэргийг залгамжлагч бєгєєд илд зvvж самурай маягаар vсээ засуулах эрхээ авч vлджээ. Vсээ засуулахдаа дух шанааныхаа vсийг хусаж, дагзныхаа ар талд урт vс чанга гэгч нь сvлжиж унжуулдаг. Арьсандаа алаг хєхєєр шивээс хийлгэж тvvн дээрээ толгой зурсан байдаг. Японы мафи дэлхий дахинд нэртэй боловч энэ мафийг япончуудын єдєр тутмын амьдрал дээр шууд олж харахад хэцvv.
 
Японы мафи эгнээндээ 110.000 орчим хvнийг багтаадаг. Харин америкийн нєгєє сvртэй гээд буй мафи ердєє 20.000 орчим хvнтэй. Хэрэв АНУ-ын хvн ам японыхоос хоёр дахин их гэж vзвэл нэг япон хvнд нэг америк хvнийг бодвол 11 дахин их мэргэжлийн хvчирхийлэгчид, алуурчид, дээрэмчид оногдож байна. Японы мафи рэкет хийж, европ болон Америкт хориглосон садар самууныг сурталчилсан порнографийг японд зєєн оруулж,  биеэ vнэлэгчид, цагаачлагчдыг зарж наймаалдаг.



4. Хятадын триадууд
Одоо хятад эрчимтэй хєгжиж дэлхийн глобаль хєгжлийн хошуучлагч болж байгаа тухай хааяагvй л ярьж байна. Гэтэл энэхvv vйл явцын ард сєрєг vр дагаварууд их. Глобаль эдийн засагт хятадын байр суурь бэхжих тутам зохион байгуулалттай гэмт хэргийн хvрээ vндэстэн дамжсан эрvvгийн гэмт хэргийн харилцааны хэлбэрээр тэлсээр байна. «Триадууд» «дэлхийн гуравдугаар дайныг» єрсєлдєгч нартаа аль хэдийн зарлажээ. Хvмvvсийн шилжилт хєдєлгєєн дээр  «дєрєєлж» хятадын мафиуд бусад орнуудад хvн худалдаалах гэмт хэргийн хvрээнд толгой цохиж байна. Европолын итгэлд (2006 оны 6 дугаар сар) Европын холбооны хvрээнд хятадын мафи хvн худалдаалах гэмт хэрэгт тэргvvлж байгаа тухай дурьджээ. Хятадын «триадууд» Японы якуза нарыг тvрж эхлэжээ. Бvх гарч буй гэмт хэргийн хагаст нь хятадууд оролцсон байдаг.



3. Колумбийн наркокартелиуд (хар тамхи наймаалгчдын сvлжээ)
Колумбийн мафи дэлхийн олон оронд кокаин хууль бусаар зєєвєрлєх талаараа тэргvvлдэг. Эрх баригчдын зvгээс тэдэнтэй хийж буй тэмцэл тийм ч сайн vр дvнтэй байж чадахгvй байна. Колумбийн хар тамхи наймаалагчид 1960-аад оноос эхлэн оршин тогтносоор байна. «Медельин», «Кали» зэрэг картелиуд богино хугацаанд дэлхийд хамгийн том кокаин vйлдвэрлэгчид болон хувирчээ.



2. Сициль болон америкийн Cosa Nostra
Сицилийн мафийн гишvvд: (зvvнээс баруун гар тийш), Salvatore Lo Bue, Salvatore Lo Cicero, Gaetano Lo Presti, Giuseppe Scaduto, AntoninoSpera, Gregorio Agrigento, Luigi Caravello, Mariano Troia, Giovanni Adelfio and Francesco Bonomo нар. XIII зуунд Сицилийг алжирын далайн дээрэмчид тєдийгvй хойд италийн ван гvнгvvдэд vйлчилдэг францын хєлсний алуурчид байнга тонон дээрэмддэг байв. 1282 оноос эхлэн арлын оршин суугчид «Moretealla Francia, Italia anela» («Франц сєнє –Итали манд») гэсэн урианы дор француудын эсрэг тэмцэж эхлэжээ.
 
Мафи гэдэг vг дээрх урианы эхний 4 vсгээс «Mafia!» болон vvсжээ. Удалгvй єєрийгєє хамгаалах отрядууд тариачдаас хоол хvнс болон бусад хэрэгслийг авч гадны халдлагаас хамгаалдаг мэргэжлийн дайчид болон хувирчээ. XIX зуунд мафи нэгдмэл систем болж арлыг Италиас тусгаарлахын тєлєє тэмцэж Жузеппе Гарибальдийн дайчидтай хvртэл холбоо тогоохыг хvсэх болов. Харин энэ оролдлогыг нь Пьемонт гvнгийн дайчид таслан зогсоожээ. XIX зууны сvvлд олон мянган сицильчvvд єлсгєлєн гуйланчлал, клануудын хоорондын дайн дажнаас болж Америк руу дvрвэжээ. АНУ-ын томоохон хотуудад Cosa Nostra («Бидний vйл хэрэг») казино, контрабанд, биеэ vнэлэгчдийг зарах, хууль бусаар спирт, тамхи, зэвсэг наймаалах болон рэкетэд хяналт тавьдаг «гэр бvлийнхний сvлжээ» болон хувирчээ. Сицилийн мафийн бvх бvлэглэлийг буюу «консортериудыг» «алдар хvндтэнгvvдийн нийгэмлэг» болох Capo di tutti Capi удирддаг. Сицилийн мафийн дотор picciotti di ficatu (хєлсний алуурчид), stopalieri (бие хамгаалагчид), gabellotti (шvvгчид) болон consiglieri (зєвлєхvvд) гол vvрэг гvйцэтгэдэг байна.



1. Оросын мафи
Оросын мафи эгнээндээ 500.000 хvнтэй. Загалмайлсан эцгvvд нь оросын эдийн засгийн 70%, хятадын Макао дахь биеэ vнэлэгчид, Тажикистан, Узбекистан дахь хар тамхины эргэлт, Кипр, Израиль, Бельги, Англи дахь мєнгє угаалт, Германи дахь автомашины хулгайн, цємийн зэвсгийн технологийн материал болон биеэ vнэлэгчдийн зах зээлийг хянадаг. «Тємєр хєшигний бодлого» vгvй болсноос хойш оросын гэмт хэргийн хvрээний тэлэлт хуучин ЗСБНХУ-ын vеийнх шиг хяналттай байхаа больжээ.  Оросын мафи ЗСБНХУ-ын нутаг дэвсгэрээс «экспорт»-логдох vйл явцын анхны давалгаа 1970-аад оны vеэс зєвлєлтийн еврейчvvдэд Израиль руу гарахыг зєвшєєрсєн vеэс эхлэжээ. Тэр vеэс л дэлхий дахин оросын гэмт хэргийн ертєнцийн vнэн цар хvрээг мэдэрч эхлэсэн гэж хэлж болно.
 
Оросын эрvvгийн гэмт хэргийн ертєнц одоо дэлхийн янз бvрийн орнуудад євєрмєц ашиг сонирхолын тєлєє vйл ажиллагаа явуулсаар иржээ. Жишээ нь, 1993 оны 12 дугаар сард єрнєдийн хэвлэлд оросын мафийнхан гадаадын хоккейн клубуудэд тоглож буй «легионерууд» буюу хоккейчдоос мєнгє салгахаар тэднийг «сэгсэрч» эхлэсэн тухай бичжээ. Энэ талаар олон материал нийтлэгдсэээр байгаа нь «спортын рэкет» vнэхээр єргєн цар хvрээтэй болсныг харуулж байна. Оросын эрvvгийн гэмт хэрэгтнvvд дэлхийн 50 гаруй оронд байдаг тухай мэдээ ч байна. Америкийн профессор Луиза Шеллагийн мэдээллэснээр "Оросын эрvvгийн гэмт хэрэгтнvvд 1991 оноос эхлэн ОХУ-аас 150 тэрбум долларыг гадагш зєєжээ" гэж тэмдэглэсэн байна. Єєр нэгэн эх сурвалжид 50 тэрбум доллар хэмээн дурьдагджээ. 50 тэрбум доллар ч гэсэн бага биш шvv.


Харин манай улсад Мафи байгаа болов уу? Оросын мафи манай улсад мєнгє угаадаг гэх мэтээр ярьж бичдэг, vvний талаар таны бодол?...
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()