Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Германы уран бvтээлч Ханс Шультын санаачлагаар хийсэн хоёр давхар хогин- зочид буудал нь Мадридад 2011 оны 1 сарын 20-ны єдєр нээгдсэн байна.
Зочид буудлыг барихын тулд Испани, Итали, Франц болон Бельгийн наран шарлагын газрууд болон томоохон захуудаас тvvсэн 12 тонн хогийг зарцуулжээ. Испаний нийслэлийн яг тєв хэсэгт баригдсан Пласа-де-Кальяо хэмээх энэхvv буудал нь тэнгис далайн бохирдолтын эсрэг хийж байгаа тайван бєгєєд хамгийн vр нєлєєтэй “бослого” болж чаджээ.
Гэхдээ vнэнийг хэлэхэд овоорсон хогин дунд байхыг хvсэх хvн байхгvй шvv дээ. Энэ vнэн таныг гайхшруулж байгаа биз дээ? Тэгвэл энэхvv гайхшралд тань шулуухан тайлбар єгєхєд: “Ямар нэгэн єєрчлєлт хийхгvй бол, таны ирээдvйн амралтын єдрvvд ийм газар єнгєрєх болно” гэсэн бичгийг буудлын vvдэнд хаджээ. Тєслийг хэрэгжvvлэгчид олон нийтийн сэтгэл зvйд ийм замаар нєлєєлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.
Хvмvvс энэхvv буудалд хvсвэл сайн дураараа шєнийг єнгєрvvлж болох аж. Гэхдээ ийм шийдвэр гаргах хvн нь буудал ямар ч халаалт, халуун хvйтэн усгvй болохыг анхаарах хэрэгтэй. Гэхдээ 10 хvнд зориулагдсан био – жорлон болон хоосон лонхнуудаар дvvргэсэн хєргєгчтэй юм байна. Тэр битгий хэл энэхvv буудлын дотоод засал нь тэр чигтээ хогин тавилгаар дvvрчээ.