Орионы хуйвалдаан

2009-08-14, 05:27
59,011
Саяхан дэлхийн олон вэб хуудсуудаар "The Orion Conspiracy" буюу "Орионы хуйвалдаан" хэмээх маш сонирхолтой кино цацагдсаныг vзээгvй хvн цєєн байгаа байх. Энэхvv кино нь vнэхээр илэн далангvй бvтэцтэй байсан бєгєєд бvтээгчид нь Дэлхийн гvнд он удаан жилvvдэд нуугдаастай байсан ам ангайлгаж, гайхшрал бармаар баримтуудыг дэлгэн, нотолсон байсан юм.Vнэндээ энэхvv кино нь миний анхаарлыг туулийн ихээр татсан тулд тvvнд зориулан тусгай нийтлэл бэлтгэн танд хvргэхийг зорилоо. Мэдээж эхлээд киног нь vзсэн нь танд илvv ойлгомжтой байх болно. Харин кино хvлээн авах боломжгvй юмуу эсвэл зvгээр л залхуутай санагдаж байвал миний бэлтгэсэн зурагт мэдээллийг vзээрэй. Миний бие киноны хамгийн сонирхолтой кадруудыг авч, дээр нь тайлбар текстийг нь сийрvvлэн нэмсэн байгаа. Тиймээс миний энэхvv мэдээллийг сонирхоход их зvйлийг та олж мэдэх байх аа. Ямартай ч итгэх vгvй нь таны л хэрэг, гэхдээ vнэхээр энэ мэдээлэл бол танд, таны амьдарч байгаа дэлхий ертєнцєд хамгийн их хамааралтай зvйл юм.
Орионы хуйвалдаан


50 гаруй жилийн турш Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдалгvй, сvvдэр доор нуугдсаар ирсэн vнэнийг дэлгэжээ. Энэ нь уран сайхны ч биш, баримтат ч биш кино юм. Эрхэм уншигчидаа, та бvхэн одоо “тайлагдашгvй нууц”, “зєгнєлт” зэрэг гэнэн vг хэллэгийг мартсан нь дээр байх аа. Учир нь та бидний оюун бодлын тєсєєллийн орон зайд ил далд ямар нэгэн хэлбэрээр оршсоор ирсэн vлгэр домог мэт зvйлс єнєєдєр бодит байдал болоод байна.



Хvvрнэгч:
Юуны ємнє, та бvхэнд Єєрийгєє танилцуулахыг минь зєвшєєрнє vv. Миний нэрийг Франсуа Руссо гэдэг. Миний бие та бvхний тєсєєлєлд ч байхгvй, хэний ч мэдэхгvй, албан ёсны бус судалгааны багийг тэргvvлдэг болно. Ерєнхий сайд болон Ерєнхийлєгч нар надад хувиараа болон тусгайлан энэхvv мэдээллийг та бvхэнд хvргэхийг зєвшєєрсєн билээ. Та бол тодорхой нэгэн хязгаарлагдмал орон зай, ойлголтын дунд амьдардаг нэгэн бєгєєд єєрийгєє гариг ертєнцийн талаар хангалттай мэдээлэлтэй гэж боддог. Харин би уг мэдээллээрээ таны энэхvv бодолд эргэлзээ тээнэгэлзэл тєрvvлнэ гэж айж байна.



Єнєєдрийн байдлаар таны амьдарч буй цэнхэр гариг дээр таны заавал мэдэх ёстой, маш чухал vйл явдлууд єрнєж байгааг миний бие танд мэдээлж, холбогдох баримтуудыг нь дэлгэх vvрэг хvлээгээд байна. Мєн юун тvрvvнд, єнєєдєр манай дэлхий дээр хvмvvсийн оюун ухамсрыг тєєрєгдєлд оруулах зорилгойтой мэдээллvvд ихээр цацагдаж, энэ бvхнийг хий хоосон тєсєєлєл мєт харагдуулахыг хvсэгчид олон байгаа гэдгийг урьдчилан хэлэх нь зvйтэй байх. За энэ талаар би сvvлд дэлгэрэнгvй тайлбарлах болно.



Манай эрин зууны хувьд эрэл хайгуул Дэлхийн Хоёрдугаар Дайны ємнєхєн эхэлсэн юм. Гитлер засгийн газрын олон олон хориг цаазыг зєрчиж, дэлхий ертєнцийн нууцлагдмал зvйлсийг нээн илрvvлэх эрэлд асар их хvчийг дайчилж байсан юм байна. Тэрээр “Аненербе” хэмээх археологи, антропологийн тусгай баг бvрдvvлж, дээрхи зорилгоо хэрэгжvvлж байжээ. Эрэл хайгуулын явцад тус багийнхан Афганистаны газар нутгаас энэхvv нисдэг биетийг олсон байна. Индуизмд vvнийг “Вимана” буюу “Астра” гэж нэрлэдэг ажээ.
















1927 онд Орос болон Хятадад маш эрт галавын vед болсон цємийн дэлбэрэлтийн ул мєр олджээ. Vvний vр дvнд газрын чулуулаг гадаргуй хайлж урссан мэт болон тогтсон байдаг. Энэхvv дэлбэрэлт 50 мянган жилийн ємнє болсон гэдгийг эрдэмтэд тогтоогоод байгаа юм. Харин орчин vед цємийн зэвсэг туршсан газарт яг л ийм ул мєр vлддэг шvv дээ. Гитлер энэхvv нээлтэндээ vнэхээр нухацтай хандсан юм. Vvнийхээ ачаар тэрээр Пандорагийн хайрцагийг нээсэн нь хожим Зєвлєлт болон ямар ч бусад улс тєрийн дэглэмтэй ард тvмэн хааж чадаагvй юм байна.







Манай гаригийн эмгэнэлт тvvхийн vндсэн дээр хийсэн судалгаанаас vзэхэд єєр єєрийн геологийн циклтэй дєрвєн ширхэг сар оршдогийг нээн илрvvлжээ. “Дэлхийн мєсний онол”-ыг vндэслэсэн Ганс Гёрбигерийн тогтоосноор, энэхvv дєрвєн сарны гурав нь дэлхийн гадаргуй дээр єєр єєр цаг мєчид унасан бєгєєд, тэр тоолонгоороо манай гаригийн амьд бvхнийг бараг бvхэлд нь сєнєєж, галав юvлж байсан гэдэг.





Хоёр дахь сар дэлхий дээр унахдаа амьд биетийн генийг маш том мутацид оруулсан байна. Vvний нэгэн жишээ 3-4 метрийн єндєртэй vлэмж биетэй хvмvvс бие болсон явдал юм.





Ємнєх хоёроосоо хэдэн мянган жилийн дараа унасан сарны нєлєєгєєр Дэлхийн далайн тєвшин эрс нэмэгдэж, євлийн цагт цочир хvйтэрдэг болжээ. Ийнхvv Дэлхийн татах хvч мэдэгдэхvйц нэмэгдсэний улмаас vлэмж биетнvvдийг мєхєн vгvй болгоход хvргэжээ. 













Гитлер энэ бvх олсон баримтуудаа нууцалж байсан бєгєєд Тєвд улстай хувийн гэрээ хvртэл байгуулж байжээ. Нацистууд балар эртний соёл иргэншлээс амьд vлдсэн євєг дээдсийн удам угсаа болох “Вимана” буюу “Астра” мэтийн нин єндєр хєгжилтэй, нарийн бvтэцтэй эртний техник технологийн нууцыг хадгалагчдыг олж уулзахыг зорьж байжээ.
Эртний ийм соёл иргэншлvvдийн аль нэг нь л Гариг ертєнцийн єєр єєр газар нутгуудад 600 гаруй чулуун, шороон, тэр байтугай тємрєн пирамидуудыг барьж байгуулсан байж таарна. 















Дэлхий дээрхи бvх пирамидууд нэгэн зvгт чиглэсэн байдалтай баригдаж, бvгдийнх нь хэмжээ “пи” тоонд пропорциональ байдаг тєдийгvй бvгд л манай гаригийн хамгийн соронзон нєлєє ихтэй хэсгvvдэд байрладаг нь сонирхолтой. Азийн газар нутагт оршдог пирамидууд хамгийн эртнийх гэдгийг олж тогтоожээ. Тэдгээрийн хоёр нь усан доор байрладаг байна. Нэг нь Японы Окинава-гийн ємнєд хэсэгт, нєгєє нь Кубын ємнєд хэсэгт оршдог юм байна. Тэр хоёрыг хоюуланг нь 12 мянган жилийн тэртээд барьсан ажээ.

Миний бие энэхvv баримтыг дурьдсан нь, хvн тєрєлхтєн хєгжлийн дээд цэгтээ хvрсэн байдлыг тооцон vзэхэд, манай соёл иргэншил нь дєрєвдєгч болохыг нотлох гэсэн юм. Та бидний хэн хэний маань сонсохыг хvсээгvй, цорын ганц vнэн бол бид энэ Дэлхийн анхны оршин суугчид биш тєдийгvй, сvvлийнх нь ч биш болж таарч байна.









Нацистууд цэргvvд олж илрvvлсэн биетvvдээ судлан шинжилж, агаарын давуу талыг нь нээн илрvvлэхийг зорьж байх тэр vед зєвлєлтийнхєн цємийн зэвсгийг бvтээхээр оролдож, хамгийн анхны цємийн бємбєгєє хийж байжээ.
Тэр vед нууц баазуудад нацистуудын удирдлаган доор, германы хамгийн шилдэг эрдэмтэд ажиллаж байсан аж. Тэдний нэг нь Германаас гаралтай vл мэдэгдэх нисдэг биетvvдийг бvтээгч Виктор Шаубергер юм. Тэрээр таталцлын эсрэг системvvдийг боловсруулдаг “Вриль” багийг удирдан ажиллаж байж. Виктор Шаубергер 1958 онд, Техаст таалал тєгссєн байна. Тэрээр амьдралынхаа сvvлийн жилvvдэд АНУ-ийн засгийн газрын хамгаалалтанд доор тухайн vедээ Америкийн мэдлийнх болсон єєрийн нисдэг тавагнуудаа улам боловсронгvй, тєгс тєгєлдєр болгосон юм.

Нисдэг тавагнуудын хувьд, тэдгээрийн 70% нь оюун ухаант хvний гараар бvтээгдсэн бєгєєд харь гаригийнхантай ямар ч холбоо хамааралгvй гэж vздэг. Дэлхийн II дайны тєгсгєл vед нацистуудын техник технологийн энэхvv vсрэлтийн тал хувийг Америкчууд тал хувийг Зєвлєлт Оросууд єєрийн болгон хуваан авсан бєгєєд аль аль нь тvvнийгээ тєгс тєгєлдєр ажиллагаатай болгохын тулд єєр єєрийн гэсэн ихээхэн хэмжээний хичээл чармайлт гаргасан болохыг хэлэх хэрэгтэй байх. Харин энэхvv нисдэг биетvvдийг ашиглах нь аль алиных нь засгийн газрын нууцад хамаардаг байна.





Хамгийн анхны практик vр дvнгvvдийн нэг нь “Филадельфийн туршилт” гэдгээрээ алдартай “Рейнбоу” (“Солонго”) туршилтын vед гарсан юм байна. АНУ-ын усан цэргийн флотын нэрийн ємнєєс математикч Жон фон Нойманны удирдлаган доор, Альберт Эйнштейн, Никола Тесла нарын хамтын ажлын vр дvнд “Элдриж” эскадрын мина зєєгч онгоцыг агаарт уусган алга болгож, гарган ирэх буюу телепортац vйл ажиллагаа амжилттай болжээ. Энэхvv гайхалтай туршилтай хамгийн тод баримтуудын нэг болсон эдгээр гэрэл зургуудыг Морисс К.Жессап нь нууцлагдмал vхлийнхээ ємнєхєн хальсандаа буулгасан юм байна. 









Эдгээр зургуудаас та голын онгоц алга болж буйг харж болно.





“Индо-ари” соёл иргэншлээс vлдсэн технологийг ашиглан бvтээсэн энэхvv анхны нисдэг биетийн туршилт ийнхvv олны анхаарлаас холуур, нууцлаг байдлаар болж єнгєрсєн юм. Гэвч зэвсэгт хvчнийхний хувьд энэ нь хангалтгvй байсан бєгєєд тэд нууц туршилтаас илvv зvйлийг хvсч, илvv хvчин чадалтай нисдэг биет бvтээхийг зорьжээ.
Тэр vед л АНУ-ын агаарын зэвсэгт хvчний нисгэгч, Тагнуулын Ерєнхий Газрын агент Кеннет Арнольд нь Vл Мэдэгдэх Нисдэг Биетийн талаархи олон нийтийг бодлыг тєєрєгдєл оруулах ажлаа эхэлсэн юм байна. Олон нийтэд vл мэдэгдэх нисдэг биет гэж байдаггvй гэдгийг итгvvлэх нь маш хэцvv бєгєєд vр дvнгvй байсан байна. Харин хvмvvсийг айдаст автуулж, тєєрєгдєлд оруулахуйц хуурамч нисдэг биетийг зориуд ил гаргах юмуу, хvмvvсийн сэтгэхvйд нууцлаг мэтээр суулгаж єгєх нь хамгийн vр нєлєєтэй арга байв.

Vл мэдэгдэх нисдэг биетvvд болон нууцлаг vзэгдлvvд нь кино, олон ангит цувралууд, комикс номнууд болон шинжлэх ухааны зарим зохиомол онолуудаар дамжин хvмvvсийн ухмсар оюунд харь гаригийг санагдуулахуйц аймшигтай зvйлс мэтээр хурдан сууж байлаа.
1947 онд америкийн нууцын байгууллагынханы чихэнд Оросын нутаг дэвсгэрт орших нэгэн тосгонд Дэлхий дээр бvтээгдсэн сvйрсэн Vл Мэдэгдэх Нисдэг биетийг олсон гэх мэдээ хvржээ. Осолд орж, сvйрсэн энэхvv нисдэг биет нь Монголын хилийн ойролцоох Алтайн нуруунаас олдсон байна. Энэхvv нисдэг биетийг олсон явдал нь Зєвлєлт Холбоот Улс болон АНУ-ын хоорондын харилцааны хурцадмал байдлыг эрс нэмэгдvvлжээ.









Энэхvv нээлт нь vнэхээр анхаарал татаж, олон нийтэд сэжиг тєрvvлэхvйц байсан тул Пентагон нь АНУ-ын Тагнуулын Ерєнхий Газартай хамтран тєєрєгдvvлэх ажилдаа гарчээ. Ийнхvv 1947 онд АНУ-ын, Розуэлл-д бас нэгэн сvйрсэн VМНБ (vл мэдэгдэх нисдэг биет) олдсон байна. Харин энэ нь vнэхээр сайн хийж чадсан цэвэр зохиомол vйл ажиллагааны vр дvн байжээ. Харин олон хvмvvс vvнийг одоо болтол vнэхээр осолдсон харь гаригийн нисдэг таваг гэж итгэсээр байдаг.

Харин дээрхи алдарт “Розуэллийн осол”-ын дараахан буюу 1949 оны 2-р сард Антарктид тивд тамхин хэлбэртэй VМНБ-ыг кино хальсанд буулгасныг олон нийтэд хvргэжээ. Vvний дараа нисдэг биетvvдийг байн байн vзэгддэг болсон байна.













Vvнээс хэдэн жилийн хойно, Вернер фон Брауны удирдсан “Аполлон” хэмээх сансрын хєтєлбєрийн vйл ажиллагаа ид буцалж байх vед судалгааны багийн хэд хэдэн хvнийг хамарсан парапсихологи туршилтуудыг уг хєтєлбєрийн хvрээнд, фон Брауны хориог vл харгалзан явуулж байжээ.

Энэхvv туршилтууд нь сансрын хvлэг шиг vл мэдэгдэх нисдэг биетvvд ситсемчлэлтэйгээр vе vе vзэгдэх болсон бєгєєд Саран дээрхи vл мэдэгдэх ул мєрvvд бие болсонтой салшгvй холбоотой юм.























НАСА-гийнхан сонин хачин зvйлс, нисдэг биетvvд олж харсан гэсэн хvмvvсийн мэдээллээр булагдаж, “сансрын дайн” болохвий гэсэн зовиур айдсанд дарагдсан хvмvvсийн удаа дараалсан сэрэмжлvvлэгт єртєж байв.
Харин дээрхи судалгаа шинжилгээ, туршилтын ажлын дvр зургийг хадгалсан гэрэл зураг болон видео бичлэгийг 1961 онд л НАСА хvлээж авсан байна. Хожим туршилтын багийнхан саран дээрхи туршилт хийсэн бvхий л ул мєр, балгас, vлдэгдлvvдээ бvрэн цэвэрлэж, тvvнийг гэрчлэх эд баримт болох гэрэл зургуудыг олон нийтэд харуулахгvй, бvрэн нууцлах арга хэмжээг авчээ.







1965 онд нэгэн хиймэл дагуул сансраас Аргентийны ємнєд хэсэгт орших Шотландын газар нутаг дээрээс авсан энэхvv фотог илгээжээ. Оросууд энэхvv VМНБ (vл мэдэгдэх нисдэг биет)-ийг бvхий л чадлаа дайчлан, байрнаас нь хєдєлгєхгvй байх арга хэмжээ авч байсан ч гэсэн, амжилтгvй болжээ. Америкчууд эцсийн эцэст энэхvv аппаратыг Калифорни дахь Эдвэрдс байлдааны нисэх хvчний баазруугаа зєєвєрлєсєн байна.























Дээрхи явдлаас арван жилийн дараа АНУ-ын Эдвардсын байлдааны нисэх хvчний баазаас дэлхийн хамгийн анхны соронзон- гидродинамик хєдєлгvvртэй, таталцлыг эсэргvvцдэг нисгэгчгvй онгоц хєєрсєн юм.









Харин 1989-1990 онуудад Бельги улсын тэнгэр дээр vл мэдэгдэх нисдэг биетvvд vе vе vзэгдэх болсон байна. Vvнийг гол “буруутан” нь ямар ч дуу авиа гаргалгvйгээр, дууны хурднаас арав гаруй дахин хурдлах чадвартай, гурвалжин хэлбэрийн "Astra TR 3B" болон "XR7" хvлгvvд байсан аж.

















Соронзон-гидродинамик технологийг ашиглан бvтээгдсэн бас нэгэн практик vр дvн болсон хvлэг нь 1981 оноос хойш хийгдэж эхэлсэн “В-2” юм байна.
1989 онд анхныхаа нислэгийг хийсэн “М-2 Stealth” хэмээх загвар нь маш нууц байдалд хийгдэж гvйцсэн бєгєєд илvv боловсронгуй єєр нэгэн загварын нисдэг биетийг олон нийтээс далдах зорилготой бvтээгджээ. Энэхvv нууц загвар нь соронзон-гидродинамик генератор шиг єєдєєс сєрєх агаараас плазм vvсгэдэг системийг ашигладаг байжээ. Уг систем нь нислэгийн vед, хvлгийн эргэн тойрон дох агаарыг ионжуулж, ямар ч эсэргvvцэх хvчин зvйлгvй болгохын зэрэгцээ бvх тєрлийн радарын нєлєєллєєс бvрэн хамгаалдаг байна. Энэхvv агаарын цємийн бємбєгдєгч нь 15 жилийн турш дууны хурднаас 10 гаруй дахин хурдтайгаар агаар мандлаар чєлєєтэй хєєрч байгаа бєгєєд бусад хялбарчилсан загваруудтай нь харьцуулахад ганц ч удаа илэрч байгаагvй ажээ.



















Иймэрхvv маш єндєр ач холбогдол, нєлєєлєлтэй байлдааны зэвсгvvд нь мэдээж олон тєрлийн дагавар техникvvдийг “тєрvvлсэн” байх нь лавтай. Ингээд сvvлийн арван жилд 10 гаруй тєрлийн “цусгvй” зэвсэг гэгдэх дээрхийн дагавар бvтээлvvд гарчээ. Vvний заримаас дурдвал: электрон соронзон бємбєг, тєрєл бvрийн хэлбэр хэмжээтэй богино долгионон болон лазерийн их буу гэх мэт.













АНУ-ын батлан хамгаалах яам нь “Рэйтеон” олон улсын байгууллагын удирдлаган доор ХААРП гэдгээрээ олонд танигддаг судалгааны хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд маш их хэмжээний хєрєнгє, хvч зарцуулжээ. ХААРП-ын гол зорилго нь Аляск дахь цахилгаан цэнэгтэй атоман давхаргыг судлахад оршино. Аляскийн цаг агаарын хvнд хэцvv нєхцєл байдал, объектуудыг газар доор байрлуулах єргєн боломж, зоорь агуулах хийх боломж, дурын байг хvссэн зайнаас дуу чимээ гаргалгvйгээр устгах бололцоо, оршин суугчдынх нь євєрмєц, алслагдмал зан араншин нь уг газрыг  ХААРП-ын судалгаа, туршилтын ажилд хамгийн тохирохуйц газар болгожээ.





















Миний танд хvргэх мэдээлэл дуусах талруугаа дєхєж байна. 1996 онд Оросын хиймэл дагуул Антарктидын мєсєн давхаргын доор булагдсан асар том хэмжээний, бараг эвдэрч гэмтээгvй сансрын хєлгийг олж илрvvлжээ. Хvлгийг тойрон хvрээлсэн мєсний давхаргад задлан шинжилгээ хийсний дvнд, энэхvv сансрын хvлэг нь 24 мянган жилийн ємнє осолдсон болохыг тогтоогоод байжээ. Харамсалтай нь vvнийг илрvvлсэн яг тэр цаг мєчид Шотландын арлуудын ойролцоох нэгэн арал дээрхи галт уул сэргэж, дэлбэрч эхэлсэн байна.

Иймээс уг хvлэг онгоцыг алдах аюул нvvрлээд байсан тул оросууд АНУ-аас туслалцаа хvсэхэд хvрчээ. Харин АНУ-ын тал хvсэлтийг хvлээн аваагvй тул хайгуулын багийнхан аюултай бvсийг маш яаралтай орхихоос єєр арагvйд хvрсэн байна. Ийнхvv азгvйтсэн оросын судалгааны багийнхан уг хvлгийг єєр орны “олз” болгохгvйн тулд, хожим устгасан аж. Ийм сайхан аманд орсон шар тосыг хилээрээ тvлхэж тvvхийн нандин эх сурвалжийг устгасан ард тvмэн дэлхийн тvvхэнд Оросоос єєр нэгээхэн ч vгvй билээ.
Оросуудын дээрхи болчимгvй, ухар мєчид vйлдэл нь АНУ-ыг харь гаригийн хєлєг судлалын салбарт тэргvvлэгч хэвээр нь vлдээхээс єєр гавъяа авч ирээгvй билээ.




























Та бvхэнд танилцуулсан эдгээр материалууд бага зэрэг нуршуу санагдсан байж мэднэ. Харин миний бие аль болох товч танилцуулахыг бvхий л хvчин чадлаараа чармайсан нь энэ юм шvv. Дээрхи бvхий л нууц байсаар ирсэн мэдээллийг, тэдгээрийг хийж бvтээсэн хvмvvс, улс орнуудын нууц тохиролцоо хуйвалдааныг “Орион” гэж нэрлэх нь зvйтэй болно.

Манай судалгааны багийнхны ажлын vр дvнгээс vзэхэд Орос болон Америк орнуудын бvтээсэн эдгээр “vл мэдэгдэх нисдэг биет” хэмээгдэх зvйлс нь харь гаригийнхны дайралтаас сэрэмжилсэн байлдааны бэлтгэл ажил болж таарч байна. Vлдсэн дvгнэлтийг хэвлэл мэдээллийнхэн хийнэ биз ээ. Дэлхийн эдийн засгийн тогтворжуулахын тулд хийх ээлжит дайны сvрдvvлгvvд алан хядагчдын амнаас гарсан vг тєдий биш болж, биелэлээ олохоос урьтаад, АНУ шинэ дайсагнагч улс орноо олох шаардлагатай. Харин тэр цагт Дэлхий дээрхи дайн харь гаригийн “тvрэмгийлэгчид”-ийн эсрэг тэмцэх сансрын дайн болох биз ээ. 

Анхаарал хандуулсан эрхэм vзэгчид та бvхэнд баярласнаа илэрхийлж, яриагаа дуусгая. Vvдэн дээр дээрхи хvлгvvдийн жижиг дуураймлуудыг та бvхэнд гардуулах болно. Удахгvй бид дахин уулзаж, би тан бvхэнд илvv сонирхолтой, илvv нууцлагдмал мэдээллийг хvргэх болно гэдэгтээ итгэл дvvрэн байна. Уулзатлаа баяртай эрхэмvvдээ.

"Орионы хуйвалдаан" киног шууд vзэхээр орууллаа.

1-р хэсэг.



2-р хэсэг.



Хэрвээ та энэхvv киног бичлэгийн єндєр чанртай татаж авахыг хvсвэл.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()