Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Google-н тvvх АНУ-н Калифорни мужийн Стэнфордын их сургуулиас эхэлнэ.
Москвагаас гаралтай Сергей Брин, Мичиганы Ларри Пейж нар 1995 онд Стенфордод сурдаг байсан бєгєєд интернэтийн шинэ хайлтын систем боловсруулахаар сэтгэл шулуудан хамтран ажиллах болжээ. Тэд 1998 онд тєрєл тєрєгсєд, найз нєхдєєсєє 1 сая долларын хєрєнгє цуглуулж тэр жилдээ хайлтын систем болох Google-н анхны хувилбарыг хамт оюутны байрнаас их сургуулийн найз бvсгvй Сьюзан Войцицкигийн гаражид нь анх боловсруулжээ.
Удалгvй дэлгэрэнгvй хайлтын ажлыг хангах талаар YAHOO-тай гэрээ байгуулсан нь Google-г алдаршуулсан юм. Калифорни мужийн Маунтин Вьюгийн ойролцоо гурван тєв байртай тус компанид дэлхийн 15 орны 600 гаруй хvн ажилладаг. Эндхийн бvх зvйл хvмvvсийг ажиллах нєхцлєєр хангахад зориулагдсан байдаг. Компаний байранд тєгєлдєр хууртай амралтын єрєє, иллэг хийх газар, теннис, биллъярд гээд алжаал тайлах бvх зvйл энд бий.
Єнєєдєр 30 настай Брин, 31 настай Пейж нар энэ бvхнийг хийж санасандаа хvрч чаджээ. Мэдээллийг ангилж хайх ажилд хvмvvс нэг их оролцдоггvй бєгєєд Америк даяар тархсан 10 000 гаруй сервер компьютер энэ бvх ажлыг гvйцэтгэдэг. Хайлтын хурд болоод нарийн нягт байдал нь Google-ийн баримтлах гол бодлого тул ямар ч мэдээллийг хэдхэн секундын дотор хайж олдог.
Зvvн гар талаас Сергей Брин, Ларри Пейж
Пейж, Брин болон Шмит нар "TIME" сэтгvvлийн нvvрэн дээр...
Брин хэвлэлийн бага хурлын vеэр...
Тэр хоёр ажлаа тараад...
Интернэт бизнесийн шинжээчдийн хэнээс нь ч Google хэрхэн ингэж єрсєлдєгчдєєсєє хол тасарч чадсан тухай асуувал “Тодорхой зорилго, хичээл зvтгэл” гэсэн хэдхэн vгээр хариулна.
Vнэхээр ч Брин, Пейж нар дэлхийн хамгийн шилдэг хайлтийн системийг бий болгох ганц л зорилготой байсан. 2001 оны эцэс гэхэд тэд энэ зорилгодоо хvрээд зогсохгvй чамгvй ашиг орлоготой ажиллажээ. Бvр Google-н хайлтын системээс хасуулахад л дампуурсан компаниуд ч байдаг. Эдvvгээ нєхдvvд баян саятнууд болж, сая сая долларын дунд яах учраа ч олохгvй тарвалзаж сууна.