Монголын хамгийн халуухан cекси 10 бvсгvй

2008-03-28, 08:00
461,318

Шилдэг дуу, шилдэг кино, шилдэг улс тєрч гээд монголчууд хамгийн хамгийнаа тодруулах дуртай улс. Тvvн лvгээ адил "Монголын хамгийн хvсэмжит 10 эмэгтэй" буюу дур булаам, секси хvvхнvvд тодров. “Неrо" сэтгvvлээс явуулсан энэ судалгаанд ямар эмэгтэй хамгийн хvсэмжит эмэгтэй вэ? зэрэг хэд хэдэн асуулттай утсаар болон олны хєлд дарагдах дєхсєн "Нарантуул" зах дээр хvртэл судалгааныхаа ажлыг явуулсан ажээ. Хамгийн хvсэмжит буюу эр нь мєрєєдєж, эм нь даган дуурайхын хvслэн болсон 10 эмэгтэйг топ модельЭ.Одгэрэлтэргvvлж, эрос хатагтайАриунааудаалжээ. Одоо эдгээр жагсаалтанд ямар бvсгvйчvvд багтсан болон тэдний талаар бэлтгэсэн сонирхолтой нэвтрvvлгийг хvлээн авна уу.

Монголын хамгийн халуухан cекси 10 бvсгvй
1. Мєнхийн залуу Одгэрэл
Тvvний тухай гоо сайхны мэс засалд олонтаа орсон, эрчvvдийн хэтэвчийг нvд ирмэхийн зуур хоосолж чаддаг, 8000 ам.долларын буйдан дээр хэвтэн чих хамраа ухахаас єєр ажил хийдэггvй гэхчлэн сайнаасаа саар нь тvлхvv сонсогддог. Гэхдээ л тэр дєч хvрсэн хэдий ч арван наймтай охиноос дутахааргvй зарим талаараа бvр илvvтэйгээр биеэ авч явж чаддаг, vнэхээр "топ" бvсгvй. Монголд тvvн шиг загварын тайзнаа удаан амьдарсан хvн топ модель Болормааг эс тооцвол байхгvй. Анх тvvнийг Вьетнам тєрхтэй гэдэг байсан ч хамраа засуулаагvй байх vедээ ч "Монголын сайхан бvсгvй" тэмцээнээс мєнгєн эрдэнийн шагнал гардаж байсан. Тэгэхээр тvvнийг элдвээр гоочлохоосоо ємнє энэ санал асуулгад гарцаагvй манлайлах нэгэн гэдэгтэй нь эвлэрэх хэрэгтэй бололтой.
 

2. Таалагдсан хvнтэйгээ хаана ч секс хийж чадна
Магадгvй тvvний ингэж хэлсэн нь уран бvтээлээс нь илvvтэй олны анхаарлыг татсан байж болох. Тэгээд ч тэр бvх юм хаалттай шахуу байх vед "Утасны дугаар" гэх дууг vр хvvхэд, ханиасаа нуун сонсох боломжийг эрчvvдэд олгон салхи хагалж чадсан хvн. Тvvний хувцаслалт, биеийн донжлог тєрхтэй маргах хvн ч байхгvй. Эрос хатагтай нэрээр цєєнгvй жил алдраа хийсэн дуучин бvсгvй "Хvсэмжит 10 эмэгтэй"-н асуулгад аман хvзvvдэж чадлаа.
 

3. Топ модель Пvрэвсvрэнгийн тэсрэлт
Пvvжээгийн тэсрэлт олны анхаарлыг эрхгvй татсан. 10 жилийн ширээнээс холдов уу vгvй юу алтны магнат эрийн цайг чанаж, охин vрийг нь тєрvvлсэн тэрээр эр нєхрєєсєє салж тєрхємдєє буцсаныхаа дараахан мэргэжлийн ажилдаа шургуу орсон. "Хувьсал" продакшны чимэг нь болж олон ч жvжгэнд гол дvр бvтээн, нvцгэн биеийнхээ vзэмжээр гайхуулан сурталчилгааны хуудас зэрэгт жvжгээ рекламдсан нь бас эрх чєлєєт шувуухай болон жиргэсэн нь хvн бvрийн сонирхлыг татсан гэхэд болно. Бас гоёлын тайзнаа "тас хар" бvсгvй болон гарч ирсэн нь ч тvvний нэг сюрприз байсан. Ямар ч байсан Сингапурт хэл амнаас холхон суралцаж яваа тэрээр гуравт жагсан "Хvсэмжит 10 эмэгтэй"-н нэгээр тодров.
 

4. Нvцгэн биеийг алдаршуулъя
Чойном агсны хэлсэнчлэн нvцгэн биеийг жинхэнэ утгаар нь алдаршуулж чадсан зоригтой эмэгтэй бол яах аргагvй жvжигчин Анхням. Тvvний энэ шийдлийг олны анхааралд єртєж, нэр олох гэсэн арга гэх нэгэн байхад "Зоригтой, жинхэнэ жvжигчин" гэж магтах хvн ч байсан. Ямар ч байсан бурхан тvvнд сайхан зvс, галбирлаг бие заяасан нь тvvний авьяасаас илvvтэйгээр бусдын сонирхлыг татаж ялангуяа эрчvvдийн аазгайг хєдєлгєдєг нь туйлын vнэн.
 

5. Стрептиз бvжигчин vv, дуучин уу?
Олон єнгєт охидын хамтлаг болох "Киви"-гийн шар vст Ука санал асуулгаар айргийн тавд багтаж чаджээ. Тvvний тухай стриптиз vзvvлдэг байсан гэхчлэн таагvй яриа сонсогддог ч янаг тєрх, шар vс нь олны анхаарлыг ихэд татдаг.
 

6. Xvлээн зєвшєєрєгдсєн эмэгтэй
Хувьсал продакшны захирал Цоггэрэлийн эхнэр жvжигчин Урнаа авьяас чадлаараа сvvлийн vеийн жvжигчид дотроо толгой цохих нэгэн. Гэхдээ тэрээр хэдий эротик дvр бvтээн, торон хувцсаар биеэ халхлан клипэнд тоглодог ч жvжигчин Анхням шиг нvцгэн биеийг алдаршуулаагvйдээ тэр vv эсвэл эр нєхєртэй гэдгээрээ юу ямар ч байсан тvvнээс хойгуур байранд давхиж явна. Анх тvvний нєхєр эхнэрийнхээ уруулыг хараад дурлаж байсан гэдэг. Тэр ямар ч байсан хvлээн зєвшєєрєгдсєн хvсэмжит эмэгтэйн нэг мєн билээ.
 

7. Эрчvvд нvцгэлсэн болгоныг хvсдэггvй
Жагсаалтын долдугаар байранд поп хатагтай Сараа оржээ. Тэр бусад шиг эротик дуу дуулж эсвэл нvцгэн шалдан харайгаагvй ч хvсэмжит эмэгтэйн тоонд орсон нь тvvний єєртєє итгэлтэй, хєдєлмєрч зангийн илрэл биз. Тэрээр гурван ч эрийн цайг чанан, ген сайтай эрсийн vрийг тєрvvлэн єрх толгойлсон хэдий ч муухан эр хvнээс илvvтэйгээр амьдралаа авч яваа нь олонд таалагддаг. Цагтаа оддын євчнєєр євчлєн санаанд багтамгvй зvйл ярьж бусдын инээдийг бардаг байсан тэрээр сvvлийн vед ихэд ухаажин, хэрсvvжсэн нь ч бусдын сэтгэлд ихэд нийцдэг бололтой.
 

8. Дуугаараа уяраана ч бас...
Хvсэмжит 10 бvсгvйд гурав дахь дуучин эмэгтэй орсон нь Т.Баясгалан. Гэхдээ Кивигийн шар vст бvсгvйг нэмбэл дєрєв дэх нь. Оюутан ахуйдаа дуучин Жавхлантай зvv орох зайгvй дотнохон байсан гэгддэг тэрээр яруу найрагч Мєнхбат нарын хэд хэдэн эртэй нэр холбогдоод амжсан. Уруулдаа гель шахуулснаас нь хойш олон хvн тvvний дууг амтархан сонсохынхоо зэрэгцээ бас хvсэмжилж явах болсон.
 

9. Секс символийг мартсангvй
Надад сайхан бvсгvйн 21 шинжээс 19 нь байдаг гэж зоригтой дуугарч чадсан жvжигчин Энхтуул яах аргагvй халхын сайхан хvvхнvvдийн нэг. Тvvний тухай сайн муу олон зvйл дуулддаг ч Монголчууд тvvнийг аль эртнээс хvлээн зєвшєєрч Монголын анхны “секс символ"-оор єргємжилсєн билээ.
 

10. Миссvvдийг хvсдэггvй гэж vv?
Хvсэмжит 10 бvсгvй дотор ганц мисс орсон нь Азийн хатан хаан Оюунгэрэл. Сайхны ємнє харц буруугvй гэдгээр бол жагсаалтын эхэн хавиар очих байсан энэ бvсгvй ямар ч байсан миссvvдийнхээ нэрийг аварч арав дах эрдэнэ болов.
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()