Таны тавилангийн зурхай

2007-06-21, 04:10
46,714
Таны тeрсeн eдeр зvгээр нэг он сар, eдeр тоо биш. Хэн бvхэн энэ дэлхий дээр тодорхой тавилантай vйлийн vртэй ирдгийг тeрсeн eдeр илэрхийлж чадна.
Таны тавилангийн зурхай

                                                         Шинэчлэлийн vе
12-р сарын 22-ноос 2-р сарын 18-ний eдрvvд
Цасан цагаан eвeл байгаль дэлхийг бvрмeсeн эзэмдэж, eeрийн дэг журмыг тогтоожээ. Та дэг журамд дуртай хvн юм. Гэхдээ энэ vеийн дэг журам байгалийн шинэчлэлийн /eвeл/ vр дvнд тогтсон. Тийм болохоор та ч бас шинэчлэгч хvн байх учиртай. Эс бeгeeс амьдралтай зохилдохгvй зeрчилдeж байх юм. Та байнга амьдралдаа шинэчлэл хийж шинэ дэг журам тогтоож байх учиртай.

                                                          Салхи шуурганы vе
2-р сарын 19-нeeс 3-р сарын 20-ны eдрvvд
Салхи шуурга замдаа таарсан бvхнийг хийсгэн авч явахыг эрмэлздэг. Таныг ч гэсэн мeн адил. Танд ямагт салхи адил саад тохиолдоно. Тэдгээр саадын олонхийг таны сайхан сэтгэлийг ашиглах гэсэн хvмvvсийн гуйлт хvсэлтvvд бvрдvvлнэ. Тэр бvхэнд саатаж, сатаарч огтхон ч болохгvй шvv. Тэр бvхэнд хуваагдаж, жижгэрч, замхарч болохгvй. Хамаг анхаарлаа салхинд хийсэхгvй байхад, амьдралынхаа гол чиг зорилгод л чиглvvл.

                                          Сэрэх vе
3-р сарын 21-нээс 4-р сарын 19-ний eдрvvд
Бид eглee босоод юуны eмнe хэрхэх ёстой байдаг билээ? Тийм ээ, гимнастик хийх ёстой. Гимнастикийг тогтмол хийвэл, бvх eдрийн турш эрч хvчтэй сайхан ааш зантай байж болдог шvv. Та байгалийн сэрэх цаг vеэр тeрсeн. Байгаль “гимнастикаа хийх” vед та тeржээ. Тэгэхээр танд байгаль их эрч хvчийг хайрласан байна. Гэхдээ тvvнийг бусадтай хуваалцахгvй бол танд илvvдэж, хямрал бухимдал vvсэх болно. Тиймээс дээд зэргийн илэн далангvй, нийтэч, нeхeрсeг байх нь танд зохино. Тэгвэл vйлс тань бvтнэ, таныг аз хийморь ивээж байх болно.

                                          Eсч eндийх vе
4-р сарын 20-ноос 5-р сарын 20-ны eдрvvд
Цэцэг ургахад юу хэрэгтэй байдаг билээ? Ус, бордоо, зохимжтой орчин, том сайхан сав. Та ч гэсэн цэцэгтэй адил байх болно. Зохистой хоол хvнс, аминдэм, эрvvл мэнддээ тавих анхаарал, сайхан хувцас гоёл танд зайлшгvй хэрэгтэй. Тэр бvхэн байх аваас та фикус гэдэг гоёмсог цэцэг шиг гэрэлтэн бадарч явах болно. Цэцгэнд тусдаа ваар сав хэрэгтэй байдаг. Нэг саванд олон цэцэг байх аваас аль нь ч олигтой ургадаггvй. Яг л vvнтэй адилаар та eeрийн гэсэн “ваар савтай” байх учиртай. Eeрeeр хэлбэл бие даасан, тусгаар тогтносон байдал танд маш чухал. Бусдын vгийг хэт дагаж болохгvй, бусдын хэрэгт ч хэт оролцох хэрэггvй.

                                          Цэцэглэх vе
5-р сарын 21-нээс 6-р сарын 20-ны eдрvvд
Цэцэг, зeгий хоёр эсрэг тэсрэг чанартай. Гэхдээ бие биегvйгээр оршиж vл болно. Зeгий цэцгийн бал, тоосонцороор хооллодог, цэцэг зeгийгvйгээр vржиж эс чадна. Та eeрийн ухамсар сэтгэл хоёрыг зeгий, цэцэг хоёртой зvйрлэ. Аль аль нь танд тэгш хэмжээгээр байж бие биеийг нeхeх учиртай. Хувийн амьдралд тань сэтгэл давамгайлдаг. Ажилд тань ухамсар ноёлох ёстой. Гэртээ ирээд ажлаа март. Ажил дээрээ илvv дутуу сээмэгнэл vvсгэж болохгvй. Чингэж чадваас таны бvх амьдрал бvрэн зохилдож байх болно.

                                          Урт eдрvvдийн vе
6-р сарын 21-нээс 7-р сарын 21-ний eдрvvд
Та тайван, гэрэл гэгээтэй, урт eдрvvдийн цаг vед тeржээ. Бvх санасан бодсоноо амжуулж гvйцээхэд хангалттай тийм л eдрvvдэд тeрсeн ажээ. Бvр хэтэрхий урт eдeр ч тeрсeн байж мэднэ. Тиймээс таны хувьд уйдах, eнгeрсний тухай харамсах, ирээдvйн талаар хоосон мeрeeдeлд автах зэрэг байдал гарч болзошгvй юм. Гэхдээ нэг зvйлийг сайн санаж явагтун. Хамгийн сонирхолтой сайхан цаг бол зeвхeн одоо юм гэдгийг байнга анхаарч бай. Маргааш eдeр улам богинохон болно, нар улам холдон одно. Энэ цаг vед тeрсeн хvмvvсийн хувьд eнeeдрeeрee л амьдарч, одоо цагаас аль болох их таашаал авч сурах маш чухал байдаг. Тэгвэл аз жаргалтай байж чадна.

                                          Боловсрох vе
7-р сарын 22-ноос 8-р сарын 21-ний eдрvvд
Байгалийн vр жимс, цэцэг ногоо, ан амьтан гээд буй бvхэн боловсрон гvйцэж байдаг vе юм. Энэ цаг vед тeрсeн хvний хувьд ирэх амьдрал нь мeн боловсорсон байх болно. Тиймээс бvхнийг eeрчлeх, хувьсгах гэж чармайсны хэрэггvй байдаг. Харин eeрт байгаа бvхнээ vнэлж цэгнэж ашиглаж аж тeрeх нь зохимжтой.

                                          Ургацын vе
8-р сарын 22-ноос 9-р сарын 21-ний eдрvvд
Хувь заяа танд ургац мэт амьдралыг eгсeн. Тиймээс эрж хайх, хувьсгах eeрчлeх бус мeн л байгаа бvхнээ vнэлж цэгнэж, зeв зvйтэй ашиглаж явах учиртай. Од мичид таныг ямагт хэрэгтэй газар хэрэгтэй цагт нь аваачиж байх болно. Тийм атал eeрийн хvчээр бvхнийг eeрчилнe гэж зvтгэх хэрэггvй. Eeр амьдрал руу тэмvvлэн хямрах ч шаардлагагvй. Ямар нэг зvйл таалагдахгvй байлаа ч, тэсвэр тэвчээртэй байж, хvчээ гамнан жам ёсны зvйлд зарцуулж бай.

                                          Навч унах vе
9-р сарын 22-ноос 10-р сарын 22-ны eдрvvд
Моддоос навчис хийсэн одохын адилаар таны амьдралаас аливаа бvхэн салж одохдоо хялбар байх болно. Зарим vед та “унасан навчисын” араас явж шинэ зvйлийг нээн мэдэж олж авах хэрэгтэй. Зарим vед та амьдралын хэв маяг, чиг шугамаа eeрчилж байх шаардлагатай. Янз бvрийн шилийг сольж зvvхийн адилаар ертeнцийг vзэх vзлээ ч сольж байх хэрэгтэй. “Унасан навчны” хойноос харуусан гашуудаж явах нь танд зохисгvй.

                                          Хvйт ноёлох vе
10-р сарын 23-наас 11-р сарын 22-ны eдрvvд
Хvйт ноёлоход хамаг амьтан ичээндээ орсон байдаг. Таны хувьд ичээнд орсон амьтны адил тайван хvлээцтэй байдал агаар, ус шиг чухал. Яарах нь танд огт зохихгvй. Дулаан оронгуут ичээний амьтан яаран гарч хооллохгvй бол eлбeрч vхнэ. Тvvний адилаар зайлшгvй чухал шаардлагатай vед та цаг алдаж болохгvй. Vйл явдал, eeрчлeлтийг зeвeeр vнэлэн цэгнэж сурах хэрэгтэй.

                                          Урт шeнийн vе
11-р сарын 23-наас 12-р сарын 21-ний eдрvvд
Зvvд нойрондоо хvн ер бусын ертeнцeeр аялж, ирээдvйг зeгнeн мэдэж ч чаддаг. Eeрийн дотооддоо бvрэн захирагдсан байдаг. Энэ цаг vед тeрсeн бол “дотор хvнээ” байнга сонсож, тvvнтэй харьцаж, ойлгохыг хичээ. Зeвлeгeeг нь даган дотооддоо захирагдаж явах ёстой. Зeн билгээ нэн их анхаарч мэдрэх нь чухал. Таны дотоод ертeнц, зeн билэг амьдралын тань хeтeч нар байх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()