Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бидний сонсох дуртай хамтлаг, дуучид хєгжил цэцэглэлийн тєлєє шинэ санаа гаргаж байхад хvvхэд залуус маань талархан хvлээж авах байх. Ямартаа ч тэнд очиж амжаагvй хvмvvстээ зориулаад хvрэлцэн ирсэн зочдын сэтгэгдэлийг хvргэе.
Quiza: Улаанбаатар хотоо Утаанбаатар нэрнээс салгаж авч vлдэцгээе. Залуус бид шинэ хотын тєлєє дуу хоолойгоо нийлvvлж бусад залуустаа хотын соёлд нэгдэцгээе гэж уриалмаар байна. Энэ соёл маань ердєє л тамхины ишээ гудамжинд ил задгай хаяхгvй, бас шvлсээ хаа хамаагvй нулимахгvй байхаас эхэлнэ.
Quiza: Улаанбаатар хотоо Утаанбаатар нэрнээс салгаж авч vлдэцгээе. Залуус бид шинэ хотын тєлєє дуу хоолойгоо нийлvvлж бусад залуустаа хотын соёлд нэгдэцгээе гэж уриалмаар байна. Энэ соёл маань ердєє л тамхины ишээ гудамжинд ил задгай хаяхгvй, бас шvлсээ хаа хамаагvй нулимахгvй байхаас эхэлнэ.
Lemons: Хєдєєний хvмvvс хотынх болоосой. Эсвэл хєдєєнєє vлдээсэй гэж хvсч байна. Хотын соёлыг уландаа гишгээд гудамжинд хог хаяж, нусаа нийдэг хvмvvсийн ємнєєс ичиж байна.
Тимон: Залууст хандаж сайн сайхныг уриалсан маш сайхан эхлэл байна. Мэдээж эхлэл чухал боловч цааш цаашдаа хийх зvйлс залуучуудаас шалтгаална. Би єєрєє залуу хvний хувьд єєрийн оролцоотойгоор цогцлон боссон цэмцгэр хотыг ирээдvйн залууст бэлэглэхийг хvсч байна.
Vanquish: Энд ирээд ирээдvйн тєлєє санаа бодолтой залуустай нэгдлээ. Таатай байна. Хот маань цэвэрхэн байгаасай. Бид идсэн чихрийн цаасаа халаасандаа хийгээд, цэвэрхэн хотоор алхаж байх болно.
B.A.T: Би хотын залуу, бид хотын залуус. Бид энэ хотоо сайхан байлгахын тулд єєрсдєє хотын соёл эзэмших хэрэгтэй. Бид соёлт нийгмийг єєрийн хотдоо бий болгоын тєлєє нэгдэж байна.
Єєдєє: Би дvгнэлт хийх маягаар байдлыг ажаад сууж байна л даа. єнєєдєр энд цугалсан залуус бvгд л хотын соёлыг тvгээе гэсэн єгvvлбэрийг хэлж байна. єєрсдєє шинэ хотыг байгуулж чадах хvсэл эрмэлзэлтэй, зоригтой залуус олон харагдаж байна. Би ч бас энэ хєдєлгєєнд нэгдээд, Улаанбаатар хотынхоо залуусыг хотын соёлд уриалмаар байна.
Амараа: Манай хотын бvх залуус эрх чєлєєгєє мэдэрч чаддаг, бусдынхаа эрх чєлєєнд халддаггvй байгаасай. Би ч бас залуу хvн хотын гудамжаа тайван байлгахыг хvснэ.
Зола: Єнєєдєр энд жинхэнэ хотын залуус цугларсан байна. Улаанбаатар хот маань яг энд байга шиг гоё уур амтсталтай байгаасай гэж хvсч байна.
2004 оны топ Модель Ундраа: Хотын соёлыг тvгээе гээд хvмvvс их ярьж байна л даа. Хотын гэрэлт гудамж гээд л яг л дуун дээр гардаг шиг хотыг бодитоор бий болгомоор байна. Тийм ээ, би дэмжиж байгаа.
Vйл ажиллагааны дундуур хvн бvр єєр єєрийн гэсэн уриа vгсийг бичиж ханан дээр наасан юм. Нэг санаа, дахиад нэг санаа. Хэрэгжvvлэхэд амархан шинэ санаа. Би тэнд нэг санаатай очоод зуун санаатай болсон.
Шинэ хотын тєлєє сэтгэл нийлэн цугласан залуус “I love new UB” бичигтэй бугуйвчаар гоёно.
Єчигдєрийн зочид чингис хааны зурагтай єнгє єнгийн дэвсгэртээр “I love new UB” гэсэн бичигтэй бугуйвч худалдан авсан. Энэхvv бугуйвч 6 сарын 27-нд болох тоглолтын тасалбар болж байгаа бєгєєд єнєєгийн соёлтой залуусын vндсэн гангараа болж байгаа юм. Хэрэв та хотын соёл, шинэ хотын нэг хэсэг болохыг хvсвэл энэ бугуйвч танд зориулагдсан гэж ойлгож болно. єєр єєрийн санаа бодлыг солилцон, шинэ хотыг бид єєрсдєє цогцлоож чадна хэмээсэн итгэл євєрлєн буцсан нь лавтай.
Одоо та бvхэндээ нээлтийн ажиллагааны зарим фото зургуудаас хvргэе.