СОНГО + УЙЛ = Сонгууль

2008-04-08, 04:18
20,168
Сонгуулийн єдєр дєхєхийн хэрээр дєрвєн жилд ганц хийдэг сонголтыг минь овжиноор ашиглагчид шавьж хорхой мэт vржин олширч байна. Хэвлэл мэдээллийнхэн, “сонгуулийн” гэх тодотголтой шинэ нам, хєдєлгєєнvvд, PR агентлагууд мєнгєний тєлєє чєтгєрийг ч магтаж, бурханыг ч доромжлоход б‎элхэн буйг харахад ємнєєс нь ичмээр ч шиг, “чадаж байгаа юманд арга байхгvй” гэж улайм цайм ємєєрмєєр ч юм шиг.МАХН-аас бусад нам аль х‎эдийн сонгуулийн сурталчилгаагаа эхэлжээ. Худлаа гэвэл чагна даа. Хаалгыг чинь тогшиж байгаа биз. Бvр чанга нvдэж байна уу? Зvгээр тайван суухын эрхгvй байгаа биз. Хаалгаа тайлж дээ. Гvрийж сууснаас тэр нь дээр. Нервэнд чинь тустай. Тэгээд єєдєєс сарвайх vнэгvй бэлгийг нь авчих. Плакат, халуун сав. Эвдэрхий тооны машин, хугацаа нь хэтэрсэн уруулын будаг. Хагарчихаагvй л бол халуун савнаас бусад нь бэлэг нэртэй хог. Сонсоход сайхан нь “vнэгvй” юм даа…
СОНГО + УЙЛ = Сонгууль
Тараагчийнхаа халаасаас сая саяыг vрж буй vнэгvй бэлгийг хянах, шалгах, хориглох, зогсоох ‎хууль ‎эрх зvйн vндэс vгvй тул Сонгуулийн ерєнхий хороо энэ тэмцэлд 75-аар бууж єгсєн. Тvvнийгээ ч олон нийтэд ил тодоор зарласан. Тэгээд удахгvй тодрох 76 эрхэм энэ талаар хуульд єєрчлєлт оруулах биз хэмээн сэмхэн горьдоод vлдсэн. Та сонссон л байлгvй. Ай хєєрхий сонгууль гэж.

Ах нам харин яагаад дуугай байгааг намын гишvvд‎‎ээс нь гадна нарийн бичгийн дарга нар нь хvртэл гайхаж байна. Бусад намуудаас хоцорч, буурь зааж байгаа юм уу, эсвэл намын даргынхаа тунхагласан тєрийн албыг тєгєлдєршvvлэх тєвєгтэй ажлаа эхэлснийх юм болов уу: Ер нь сонгуульд ялсан нам Засгийн ‎‎эрхийг гартаа авдаг нь жам бас хууль юм. Харин дангаараа бус аль н‎эгэн намтай хавсарч ажиллавал улсын ажил гацаанд орж, эцсийн дvндээ иргэд бид л хохирдогийг єнгєрсєн дєрвєн жил тодоос тод харууллаа. Хамгийн гутамшигтай нь хэрэгтэй, ашигтай, зєв гэдэг нь нvдэн дээр ил юмыг улс тєржvvлэн буруутгах нь ямар муухай юм бэ.
 
“Улс тєржих” зорилгодоо хєтлєгдвєл улс тєрчдийн байтугай улс тєрийн намын хvртэл толгой нь эргэчихдэг ажээ. Харин “сонгууль”-ийг “сонго+ уйл” гэж боддог залуусын нэгэн болох єєрийн минь бєндгєрт єнгєрсєн дєрвєн жилийн vлдээсэн ухаарал гэвэл “Хэн нь ямрыг танихад дєрвєн жил байтугай дєрвєн хором л хангалттай”. Дєрвєн жилийн ємнє би сонгуулийн vеэр Монголоосоо зугтмаар санагдаж билээ. Харин одоо надад “сонгуулийн жил Монголд байснаас чонын vvрэнд орсон нь амгалан” гэж бодогдож байна.

Тєрєл бvрийн санал асуулга, шvvмжл‎эл, захиалгат нэвтрvvлэг, тєлбєртэй гутаалга, зорилготой онигоо, цуу, онилсон байтай хэвлэлийн бага хурал, хэрvvл, хараал, нус нулимс, занал зvхэл… Бvгдийнх нь цаана мєнгє л нуугдах. Энэ олон сонин хэвлэл, сайт, телевизvvдийн эзнээс нь мєнгє авч шалгаруулсан, єргємжилсєн шилдэг улс тєрчдєд би лав итгэхгvй. Хvнээс мєнгє нэхэж байгааг нь хэлэхээ больё гэхэд єєрийгєє алдаршуулахаар мєнгє тєлєгсдєд итгэх итгэл яагаад надад байх ёстой гэж. Сарын ємнє “ард тvмний элч”, “мєрєєдлийн парламент”, олны хvсэмжилсэн 76 улс тєрч гээд олон янзын санал асуулга болж єнгєрсєн. Зохион байгуулалтын хувьд ярих юмгvй гайхалтай. Телевиз, гар утас, тусгай утас, интернэт… ашигласан Монголдоо хамгийн том санал асуулгыг “NEXT 76” буюу FACE PR агентлаг явуулсан. Харин дараагийн санал асуулгыг оллоо.мн явуулж эхэллээ.

Хачирхалтай нь, олон тvмний саналыг тэгш шударгаар тусгаагvй. Шалтгааныг нь магадалтал “тэдний толгой компьютер эвдэрсэн” гэсэн. Тэр муу компьютер эвдэрснээс болоод зарим хvнд єгсєн санал огт тоологдоогvй бол заримынх нь хэд дахин єсч тоологдсон юм байх. Эцсийн vр дvнг нь бvгд л мэднэ шvv дээ. Тvvнээс гарах ганц гаргалгаа: “хэрвээ мєнгєєр тодруулах юм бол л олон тvмний саналыг аваад яах юм. Олон тvмний санал тусаагvй юм чинь vнэн бодитой vр дvн гарна гэж vv?” Ийм дvгнэлттэй сууж байтал ахиад л санал асуулга зарлачихжээ. Энэ санал асуулгыг vнэн бодитой, аль нэгэн нам эвсэлд vйлчлэхгvйгээр шударга явуулах болов уу? Урьдын туршлага минь дотроос “vГvЙ” л гэж хариулаад байна. Харамсалтай байна. Монголд минь бууриа засаад дєнгєж х‎єл дээрээ босож байгаа интернэтийг иймэрхvv мєнгєний увайгvй ажиллагаа, садар самуунд уриалсан вэб хуудасуудаар дvvргэх юм бол Монголын интернэтийн сvлжээ бохирын хоолой шиг л бохирдоно.

Энэ бохир ирээдvйн интернэт хэрэглэгчд‎эд муугаар нєлєєлнє. Шударга санал гэж vгvй болж, хvнийг хошгоруулах, хvvдийтэй мєнгєнєєс нь хуваалцах гэсэн увайгvй санал асуулгууд шил шилээ даган, шилэн оймс шиг л урагдсаар, тэлсээр байх уу? Удахгvй “Миний дэлгvvр”, “Чиний дэлгvvр” гэдэг шиг “Миний 76”, “Чиний УИХ”, “Бидний парламент” гэсэн санал асуулгууд vргэлжилж, сонгогч тvмний толгойг угааж, сонгуульд оролцох хvслийг нь унтрааж орхих вий дээ. Ард тvмэн бидний барьсан “тєрийн саарал ордны” дараагийн тvрээслэгч хэн байх нь надад уг нь сонирхолтой байна.

Миний найзуудад ч мєн адил. Даанч энэ олон мєнгєєр зодсон мэдээллvvд, санал асуулгууд, худлаа магтаалууд, хуурамч єргємжлєлvvдэд ой минь vнэхээр гутаж байна. Улсын маань ирээдvй иргэдийн маань ухаалаг сонголтоос шалтгаалах нь маргаангvй. Харин тэр ухаалаг сонголтыг хийх боломж єнєєдєр Монголд алга… Мартсанаас би нэг зvйлд єглєє ч бай, орой ч бай, гадаа нартай ч бай, салхитай ч бай саналаа 100 хувь єгєхєд бэлэн. Тэр нь- интернэт сvлжээний хуулийн тєсєл яаралтай боловсруулах хэрэгтэй болжэээээээээ.

ИНТЕРНЭТ СУДЛААЧ Д.БАТ-ОРГИЛ
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()