Дэлхийн шилдэг нээлтvvд

2008-03-13, 03:50
23,121
Саран дээр анх очсон Нил Армстронг эсвэл цахилгаан ламп зохиосон хvнийг Томас Эдисон гэдгийг бид мэднэ. Харин бидний єдєр тутмын ширээ, сандал єдєр тутмын хэрэгцээ харандаа, балыг хэн зохиосон тухай хvмvvс тэр бvр мэддэггvй. Эдгээр зvйлсийг анх ямар хvмvvс зохиосон хэрхэн баяжсан тухай сонирхолтой баримтуудаас танилцуулж байна.
Дэлхийн шилдэг нээлтvvд
Харандааг Австрали, Францын эрдэмтэд зохиосон



1790-д оны vед бие биеэсээ vл хамааран Австрали, Францын эрдэмтэд зохиожээ. Хамгийн анхны харандааны vзvvрийг тугалгаар хйидэг байжээ. Сvvлд химийн grafit, kilin гэсэн хоёр єєр элементvvдийн хэмжээг хольж хатуу харандааг гаргаж авчээ.

Цахилгаан товчийг анхлан санаачлагч



Цахилгаан товчийг бид хувцаснаасаа, цvнхнээсээ гээд олон газар хардаг. Хялбар хаагдаж, нээгддэг болохоор vvнийг бид их хэрэглэдэг. Цахилгааныг анх 1891 онд АНУ-н инженер В.Тубсон зохиожээ. Анхны цахилгааны шvд нь даавуу байсан байсан. Сvvлд 1914 онд Г.Сандбак гэдэг хvн шvдийг нь тємрєєр хийж бат бєх болсноор патентийг нь авчээ.

Хавчаарыг зохиосон Норвеги залуу



Анх бичгийн хавчаарыг Норвегийн Иохан Ваалер  1900 онд бvтээжээ. Сонирхолтой нь тэр vед зохиосон хавчаар єнєєг хvртэл єєрчлєгдєлгvй ирсэн байна. Энэ ололт нь хvний нvдэнд жижигхэн хялбар юм шиг боловч маш их vvрэг гvйцэтгэсэн гэдгийг та мэдэх бизээ.

Анхны гар утсыг Америкчууд бvтээсэн



АНУ-н эрдэмтэн Мартин купер 1973 онд анхны гар утсыг зохиожээ. МОТОРОЛА маркийн гар утас нэг кг жинтэй байжэ. vvнээс 5 жилийн дараа утасны операторууд vvссэн гэдэг. Моторола анхны гар утас vйлдвэрлэсэн, хамгийн нимгэн утас хийсэн, удахгvй худалдаанд нарны эрчим хvчээр цэнэглэгддэг утас гарна гээд олон сайн нэртэй ч цэнэг хурдан дуусдаг, сvлжээ муутай, ялгаруулах хортой туяа их хэмжээтэй хvний биед муу зэрэг олон саар талтай.

Нунтаг кофег Америкчууд санаачилсан



Чикаго хотын химич Сатори Като 1901 онд хамгийн анхны нунтаг тvргэн уусдаг кофег санаачилжээ. Тэр анх Гватемалд ажиллаж байхдаа мєнгєн єнгєтэй кофе чанагч дээр нь энгэсэг  шиг тунадас буусныг анзааржээ. Удтал туршилт хийсний эцэст тvргэн уусах кофег бvтээн vйлдвэрлэж эхэлжээ.

Аялал жуулчлалыг vvсгэгч Англи эр



Дэлхийн хамгийн анхны аялал жуулчлалын товчоог англи эр Томас Кук 1841 онд байгуулжээ. Тэрбээр Лафборо хотоос Лейстер хот хvртэл галт тэргээр аялуулдаг байв. Кук эхэндээ жуулчлалыг архи, тамхитай тэмцэх vр дvнтэй арга гэж сурталчилдаг байсан гэнэ.

Кетчупыг зохиогч Герман эр



Кетчуп гэсэн vг нь хятадын “кэтсэйл” гэсэн загас, нялцгvй биетэн гэсэн vгнээс гаралтай ба бидний хvртэж заншаад буй кетчупын тvvх нь 1876 онд Кенри Хайнц гэгч хvн анхны томатын соусыг савлаж гаргаснаар эхэлсэн байна.

Бохийг зохиогч Америк эр



Жон куртис 1841 онд анхны бохийг хийж худалдаалжээ. Анх бохийг “Чунигам”  гэж нэрлэдэг байсан ба давирхайг цаастай хольдог байжээ.

Балыг зохион баяжигчид



Бал бол бидний том ололтуудын нэг билээ. Дээх нь шувууны єдийг бэхэнд дvрж бичдэг байсан. vvний дараа бэхээ тємєрхошуутай ишинд хийж сайжруулсан боловч хурдан хатдаг байв. 1938 онд Лазио Биро болон тvvний дvv Жорж нар хамтран анхны балыг зохиосон юм. Балын бэх нь хурдан хатдаг. Мєн балын vзvvрт жижиг шарик хийж єгснєєр цаасан дээр чєлєєтэй хєдєлж бичдэг болсон.

Индvvг зохиогч Хятад залуу


Хуучны индvvг гал дээр тавьж халаадаг байж. Анх 8-р зууны vед  Хятадууд торго индvvдэх гэж анх зохиосон гэдэг. 1882 онд Хенри Сеел гэгдэх нэгэн хvн анх удаа индvvг цахилгаанаар халааж болхыг олсон ба энэ индvvг одоо болтол хэрэглэж байна.

Шvдэнзийг зохиогч Англи эр



Галыг анх хэрэглэсэн нь хvн тєрєлхтєний хувьд асар том алхам болсон. Бидний єдєр тутмын хэрэглээ шvдэнзийг  анх 1827 онд английн химич Жон Валкер зохиосон. Жижиг модны vзvvрт химийн бодис тvрхэж тvvнийг модны vзvvрт vрэхэд дулаан ялгаруулан шатаж эхэлдэг байжээ.

Угаалгын нунгийг санаачлагч


Вилъяам Колгет 1806 онд лаа, саван vйлдвэрлэдэг компани байгуулжээ. 1906 онд тvvний компани 3000 єєр тєрлийн саван vйлдвэрлэсний нэг нь бидний сайн мэдэх “Палмолив” гэнэ. Шингэн саван, шил шаазан угаагчид тун сайхан vнэртэй байдаг. vvнийг харин химич Харри Жексон 1929 онд лийрийн vнэр шингээн анхныхыг гарган авсан аж. vvний дараагаас янз бvрийн жимсний vнэр шингэсэн шингэн савангууд гарах болсон.
єнєєдєр угаалгын нунтгийн чанараар АНУ-н “Procter & Gamble” – н бvтээгдэхvvнvvд толгой цохидог. 1943 онд анх “P&G”- нхан “Tide”-г гаргаж авсан бєгєєд давхар шvvлттэй тул гайхалтай гэж тооцогдож байв. Зах зээл дээр нийтдээ 22 удаа шинэчлэгдсэн Тайд одоо ч чанартай угаалгын нунтгын тоонд орсон хэвээр байна.

Зvvг зохиосон залуу


Зvv жижиг мэт боловч бидний амьдралд эрт vеэс байр суурийг эзэлсээр ирсэн. Эрт vед эхлээд ясан зvv, модон зvv, сvvлд нь тємєр зvv гарсан. Мэдэгдэж буйгаар бол анхны металл зvv хvрэл зэвсгийн vед гарсан  гэнэ. 1849 онд Вальер Хант анх сvлбээрэн зvvгээр патент авчээ.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()