Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
2002 оны сvvлээр Лондон дахь Сити банкны данснаас 10 сая доллар алдагдаж бєєн шуугиан тарьсны дараа удалгvй Санкт-Петербургийн технологийн дээд сургуулийг тєгссєн В.Левин гэгч Лондонд баригдаж банкны компьютерт нэвтрэн орж мєнгє дээрэмдсэн хэргээр хоригдож ял авсан.
Тэрээр олон улсын нэр хvндтэй Сити банкны системд нэвтрэхдээ Санкт-Петербург дахь 386 ширхэг компьютерт ашигласан гэхэд барууны мэргэжилтнvvд итгэхгvй байсан юм. Америкийн тагнуулын тєв газар, Холбооны мєрдєх товчоо, Конгрессийн хамгийн нууц файлуудад аймшиггvйгээр нэвтрэн ордог, чадвартай хvмvvсийн тухай та лав сонсож байсан байх.
“Мэдээлэл бvх хvнд хvртээлтэй байх ёстой” гэсэн уриан дор ажилладаг, хамгийн хэцvv, хамгийн нууц мэдээллийн санд нэвтэрч чаддаг хvмvvсийг ХАКЕР гэдэг бол телефон харилцааны компаний vйл ажиллагааг алсаас удирдаж, vvрэн телефоны утсыг хєндлєнгєєс ашиглагчийг ФРИКЕР, худалдаанд байгаа хамгаалалттай програм, тоглоомын хамгаалалтыг эвдэгчийг КРЭКЕР, тєлбєрийн картнаас мєнгє хулгайлагчийг КАРДЕР гэдэг ажээ.
Картнаас мєнгє хулгайлагчдийг интернэтэд маш тvргэн илрvvлэх боломжтой болсон ба тэднийг ихэнх тохиолдолд гунигт хувь заяа хvлээж байдаг.
Дээр єгvvлсэн оросын хакер Левины тухай нэг хэсэг бараг бvх сонин хэвлэлээр янз бvрээр бичиж байжээ. Зарим нь vнэн хэрэгтээ Левин ямар ч хамгаалалтын систем эвдээгvй зvгээр хэн нэгний онгорхой орхисон салхивчаар шургалан орсон шиг байгаа юм гэж байсан байна.
Хакерууд баригдахгvй байх тохиолдол ч бий. Нэг удаа BMW компаний данснаас маш олон саяын хєрєнгє хаашаа ч юм урсаж гараад эвдсэн эзэн нь нь ч олдоогvй агаад тэр хэргийг удалгvй хаасан.
Манайд бол тийм сvртэй хэрэг ойрдоо л гараагvй. 3, 4 жилийн ємнє 2 залуу голомт банкнаас мєнгє аваад баригдаж байсан санагдаж байна. Гэхдээ тэд урьд нь тэнд ажиллаж байсан учраас бvх цоорхойг нь мэддэг байсан байх.
Владимир Ливин
Орон бvхний хакерууд бараг хоорондоо ялгарах юмгvй. Тэдний гол ижил чанар нь бvгдийг компьютераар хийдэг. Компьютерээс уншина, компьютер дээр бичнэ, харилцана, тоглоно, суралцана, телевизийн нэвтрvvлгийг vзэж, хєгжим сонсоно. Харин vvнд нь саад болбол хамгийн ихээр уурлана.
Хакерууд ихэнхдээ оюутнууд байдаг ба 30-35 нас хvртэл настай ба 25 хvртлээ тийм ч баян биш, бараг шуналгvй, зєвхєн сонирхолтой хачин сонин л юм хийж байвал тэр нь мєнгє олж байна уу, vгvй юу гэдэг талаар анхаарал тавьдаггvй. Мєнгє олох гэж санаа зовдоггvй учир нь энэ vед тvvнийг эцэг эх нь асрамжиндаа байлгаж байдагтай холбоотой.
Сургуулиа тєгсєєд зарим нь сонирхолтой ажлаа ашигтай ажилтай хослуулах гэж мєнгє олох салбаруудыг эрж хайдаг боловч хууль дvрэмтэй зєрчилдєгсєд ихэнхдээ торны цааны удалгvй шилжин суурьшдаг.
Gilbert Soufan, SGI-н дундад ази, хойд африкийн ерєнхий менежер
Гэвч тэрээр ажилгvйчvvдийн эгнээнд шилжээгvй. Тvvнийг тэр дор нь нэр хvнд бvхийн “SUN” компани ажилд авсан. Германы хакерууд америкийн сансар судлалын хvрээлэн болох НАСА-н серверийг эвдэн орж пуужингийн зураг хулгайлан Оросын КГБ-д худалдсан тvvхтэй. Єєрсдєд нь сонирхолтой, тэгээд бас мєнгє олох ажлаас хэн ч ухрахгvй нь мэдээж. Гэхдээ хакерууд ихэнхдээ зугаагаа гаргах гэж энд тэндхийн компьютерт нэвтэрдэг аж.
Хакерууд эрх чєлєєг хамгийн тэргvvн эгнээнд тавьдаг хvмvvс. Єєрсдийгєє vеийнхнээсээ дээгvvр тавьдаг хакерууд хvмvvстэй жирийн харьцаж чаддаггvй, тэдний дунд царай муутай, ааш гэж адсага шиг хvмvvс нэлээд тохиолддог. Хакер шар шувуу шиг шєнєєр ажиллана, энэ нь шєнийн цагаар телефон, интернэтийн шугам чєлєєтэй, хурдтай байдагтай холбоотой.
Эмэгтэй хакерууд амьдрал дээр бараг байдаггvй. Тэднийг зєвхєн киноноос л vзэж болно. Хакерууд зєвхєн банк ухаж, мєнгє олдог гэвэл бас тийм биш. Ж/нь тэр 100 $-р 2200Kbps модем худалдаж аваад програм болон давтамжийг нь єєрчилж 14400Kbps хурдтай болгоод 400$-р найздаа зарчихаж чадна. Хакер телефон холбоог маш их ашигладаг боловч тvvний тєлєє мєнгє тєлдєггvй. Ялангуяа олон улсын ярианы тєлбєрийг хийнэ гэж байдаггvй. Америкийн нэг серверээс томоохон файл шилжvvлж авлаа гэхэд цаг гаруй хугацаа єнгєрнє. Vvнийг нь тєлбєл бараг шинэ компьютерийн vнэд хvрч мэднэ.
Тиймээс телефон харилцааны компанийг судалж бvхэл бvтэн систем зохиогдоно. Хэрэв телефон станцууд нь манайх шиг автомат бол vvрэн телефон утас худалдаж авна. Тэгээд vvрэн телефон станцынхаа єєр нэг дугаарт нэвтрэн орж тvvгээр гадаадтай холбогдож болно. Vvрэн телефон ашиглагч єєрийнхєє яриагvй яриаг батлахад амархан учраас ємнєєс нь мєнгє тєлєхгvй байж болно. Гэхдээ эцсийн эцэст vvрэн телефоны станц л хохирно шvv дээ.
Vvний vр дvнд компьютерийн ертєнцийн Мангас гэгддэг алдартай хакер Кевин Митникийг илрvvлсэн юм.
Кевин Митник
Тэрээр эхлээд нэгэн томоохон компаний мэдээллийн санг, бvх vйлчлvvлэгчид , тэдний тєлбєрийн картны дугаартай хулгайлсан хэргэээр баригдан 6 сар хоригдох ял авч шоронд суусан боловч vл ойлгогдох аргаар тэндээс оргожээ. Тэрээр томоохон компьютерийн тєвийн аюулгvй албаны дарга япон эр Цутомо-н гэрийнх нь компьютерт нэвтэрч “Чи их мєнгєтэй боловч, даанч юу ч хийж чадахгvй юм даа” гэж єєрийн дуу хоолойгоо vлдээжээ.
Хорсож уурссан Цутомо мєнгє цагаа хайрлалгvй америкийг нэвт шувт явж аль хотоос утсаар ярьсныг нь тогтоон, телефон станцуудыг бvгдийг нь шалгасаар алдарт хакерийн vvрэн телефоны утсыг олж авсан байна. Одоо Митник шоронд сууж байгаа ба тvvнийг утсаар яриулахгvй гэсэн заалт ялын тушаал нь тод хараар бичигджээ.
Одоо болтол дуулдаагvй нэг зvйл бол хакерууд сансрын хєлгийн компьютерт нэвтрээгvй байна. Уг нь хакеруудыг уурлуулахгvй бол уг нь их дажгvй ухаантай улсууд шvv дээ. Ихэнх хакерууд маш их мєнгє олж, жинхэнэ компьютерийн програмийн бизнесмэнvvд болж чадсан байдаг.