Интернэт чамд тєрсєн єдрийн мэнд хvргэе!

2008-01-18, 19:43
15,866
АНУ-ын Батлан хамгаалах яамны салбарт 4 ширхэг компьютер холбож, интернэт чиний анхны сvлжээг татсан тэр єдрєєс хойш 38 жил єнгєрчээ. Энэ хугацаанд чи бvхий л дэлхийг чимээгvйгээр байлдан дагуулж, талын Монголд минь ч буурь шаваа баттай засч энэ єдєр 12 насыг элээж амжлаа. Гал гаргаж сурснаар хvн тєрєлхтєн хєгжлийн шинэ эринд vсрэн орсон шиг Интернэт чиний ачаар хvмvvн бид хязгааргvйн боломжийн их орон зайд хєл тавилаа. vйлдвэрлэлийн нийгмийг орос ах нарынхаа тусламжтайгаар хєгжvvлж байсан монголчууд ч Интернэт чиний ачаар мэдээлэл, технологийн хєлгvй далайд умбан орсон.2001 оны 2-р сарын 7-нд Монгол Улсын мэдээлэл холбооны технологи vндэсний семинарт НvБХХ-ийн Монгол дахь суурин тєлєєлєгч Сарасвати Менон “Мэдээллийн технологийг маш хурдтай явж буй галт тэрэг гэж тєсєєлбєл Монгол улс vvнд амжиж суухгvй бол энэ галт тэрэг холын замд хурдтайгаар орхин одно” гэж хэлж байсныг vvнийг бичигч миний бие сайн санаж байна. єнгєрсєн хугацаанд “Цахим Монгол” Бvх нийтийг компьютержуулах аян гэх мэт vр дvн муутай уриа лоозонгийн маягтай аян хєдєлгєєн єрнєснийг эс тооцвол бид хурдтай давхиж буй галт тэрэгт суухын тулд юуг ч хийсэнгvй. Тасалбараа ч авч чадсангvй. 
Интернэт чамд тєрсєн єдрийн мэнд хvргэе!
Бvр тасалбараа авах замдаа бєглєрєєд, тvгжрээд vлдчихэж. Энэ салбарыг элэгтэй, сэтгэлтэй хэдэн залуус хєгжvvлж болдог бол… Бид бvхнийг хийхэд бэлэн байна. Харамсалтай нь тєрийн бодлого, засгийн зvтгэлгvйгээр мэдээллийн технологийн салбар хєгждєггvй билээ. Гэтэл манай тєр засаг энэ салбарыг бодлогын тєвшинд хєгжvvлэхээсээ илvv эдийн засгийн ашигтай бус, дvр эсгэсэн єрсєлдєєнд оруулж яваа нь гунигтай. Хvн тєрєлхтєн Интернэтгvйгээр амьдарч чадахгvй болжээ.

Харин монголын хvvхэд залуус цахим шуудангаа шалгах, цаг нєхцєєн зугаацах тєдийхнєєр Интернэтийг ашиглаж байна. Нэгэн цагт, тун удахгvй тэд хєгжлийн дараагийн тєвшинд орж, Интернэт чамтай дотно танилцана гэдэгт итгэнэм. Тєр засаг маань ч чиний аугаа хvчийг мэдэрнэ гэдэгт найднам. Бvх Монголчууддаа, Монголын бvх интернэт хэрэглэгчиддээ Тєрсєн єдрийн мэндийг хvргэе! Энэ єдєр Монгол интернэт чамтай уулзаж байлаа, Тэр єдрєєс хойш 12 жил єнгєрлєє, Энэ єдєрєєр Монголчууд чамд талархаж байх болно. Интернэт судлаач Д.Бат-Оргил
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()