Найтаахад яагаад “Бурхан єршєє!” гэж хэлдэг вэ? (6 Фото) + Текст

2007-12-25, 18:38
33,427
Найтаах vед хамраас гарч буй агаар цагт 150 километрийн хурдтай гадагшилдаг бєгєєд хоргvй мэт санагдавч энэ vйлдэл заримдаа айдас тєрvvлж, ялангуяа автомашин жолоодож байх vед найтаах нь ослын шалтгаан болж байна гэж vзэх болов. Найтаахад мэдрэмтгий салст бvрхэвчинд єндєр халуун vvсч хvнийг тэвчээр алдахад хvргэдэг. Завсаргvй 987 єдрийн турш найтааж дээд амжилт тогтоосон Англи эмэгтэй тухай та урьд нь дуулж байсан уу.
Найтаахад яагаад “Бурхан єршєє!” гэж хэлдэг вэ? (6 Фото) + Текст


Хvн найтаах бvртээ 2000-5000 нян агуулсан агаарын дуслууд гадагш цацдаг. Эдгээ микроорганизмууд хоргvй. Харин євчин vvсгэгч нян байвал бусад хvмvvст халдварлах аюултай. Найтаах нь таныг хамгаалах vйлдэл мєн. Тийм учраас биедээ хор учруулахгvй тулд соёолч боловсон байдлаа тvр орхиод чєлєєтэй найтаах хэрэгтэй. Та Бетховоны 9 симфоныг сонсож байлаа.

Хєгжим бvгдийг уярааж та ч эргэн тойрноо vл анзааран хєгжмийн аялгуунд уярна. Гэтэл гэнэт хамар тань сэрвэгнэж таныг тавгvйтvvлж эхэллээ. “Яах вэ?” гэж бодож ч амжаагvй байтал чинь Ха -Ха-Хапш гэсэн их чимээ гарч бvх хvмvvсийн анхаарлыг татав. єєрлvvгээ чиглэсэн тэр олон харцнаас зугтах гэсэн та сууж бай сандал доогуураа орох шахна. Харин энэ явдал гэрт чинь болсон бол єєр хэрэг. Хамар сэрвэгнэн загатнаж эхэлмэгц тэнгэрийн  дуу шиг их чимээ гарган чєлєєтэй найтааж болно. Найтаах нь бие тавируулж сайхан болгодог.



Анагаахын нэр томъёоны толинд найтаах гэдгийг “хамрын салт бvрхэвч цочирсны улмаас хамар болон амнаас гарах агаар хуй салхи мэт маш их хурдтай гадагшлах vйл явц” гэж тодорхойлсон байдаг. Найтаах vед хамар болон залгиурын хоорондох хаалт гэнэт огцом нээгдэн агаар гадагшлах нєхцєлийг бvрдvvлдэг. Тэгвэл энэ бvхэн ямар хэрэгтэй вэ? Найтаах нь нэг тєрлийн євчин vv? Гэсэн асуултууд урган гарна. Хамарт тоос, шороо орсон vед мэдрэмтгий салст бvрхэвчийг цочроодог.


 Энэ нь хамрыг цэвэр байлгах vvднээс хийгдэж буй vйлдэл мєн. Зєвхєн хvн найтаадаг биш бусад хєхтєн амьтанд ч байдаг vзэгдэл бєгєєд тэд найтаахынхаа ємнє хурдан амьсгалж эхэлдэг байна. Найтаах  шалтгаан олон янз. Эмч нарын vзэж буйгаар vндсэн шалтгаанууд бол харшил, хамрын полиперин, ургамлын тоос, тоос шороо, амьтны vс хялгас зэрэг юм. vvний зэрэгцээ vс самнах, хємсєг засах, хоол идэх, нvдээ нухах, даарах гээд санаанд оромгvй vйлдлvvд найтаах шалтгаан болдог байна. Мєн эмэгтэйчvvдийн сарын тэмдэгний мєчлєгийн vед эсвэл жирэмсэлсэн vед гормоны хэмжээ єєрчлєгдєхєд найтаах нь ихэсдэг.

Найтаахад дэргэд байсан хvмvvс “Бурхан єршєє” гэж хэлэн таны зовлонгоос хуваалцдаг. Яагаад тэр билээ? Олон улс vндэстэнд ийм ёс байдаг ч хэхрэх, ханиах, бєєлжих зэрэг олон санамсаргvй хийдэг vйлдлvvдийн vед ингэж хэлдэггvй нь сонин. Олон зуун жилийн турш л ийм байсан. Эртний Ромчууд найтаасан нэгэндээ “Salve” буюу “Эрvvл бол” гэх зэрэг vг хэлдэг байжээ. Тэгвэл Грекчvvд урт наслахыг ерєєдєг байжээ. “Бурхан чамайг єршєє” гэсэн хэллэгийг анг 6 –р зуундд Григориус лам хэлжээ.

Тэр vед Тарваган тахал их тархсан байсан бєгєєд энэхvv vхлийн аюултай євчинтэй найтаах ч бас хамаатай гэж vзэж байв. Бидний дэргэд санамсаргvй найтаавал бид нян авах уу? Чих хамар хоолойн мэргэжилтнvvд найтаах vед амнаас гарсан 2000 – 5000 нян агуулсан агаар гадагш цацагдсаныхаа дараа 45 минутын турш vйлчлэлээ хадгалсаар байдгийг тогтоожээ. Гэвч эдгээр нянгийн ихэнх нь хоргvй. Найтааж буй хvн стафилохок мэт эмгэг тєрєгч нян тээгээгvй тохиолдолд даарч ханиад хvрсэн ч бусдад євчнєє халдаах бараг боломжгvй.

Найтаахгvй байвал зориудаар найтаах арга хайж болно. Жишээ нь хамрын тамхи татах. Гэхдээ болгоомжлох ёстой. vvнд хортой талууд бас бий. Хамрын тамхи Na – аар баялаг бєгєєд цусны даралт ихэсгэх муу талтай гэнэ. Эмч нарын судалгаагаар хамрын тамхи татдаг хvний цусны даралт татдаггvй хvнийхээс даруй 3 дахин их байдаг нь тогтоогджээ. Найтаахыг юу зогсоож чадахгvй байна. 12 настай Англи охинд ийм нэг явдал тохиолджээ. Триша Рейнийн хувьд хєнгєн ханиад туссан, хамар нь битvvрсэнээс найтааж эхэлжээ.



Хєєрхий охин 153 єдрийн турш 15 минут тутамд найтаасан бєгєєд энэ нь ойролцоогоор 881 удаа найтаасэн гэсэн vг юм. vvнтэй ижил хямралд орсон 17 настай Америк хvv Жьюн Кларк цахилгаан гvйдлийн туслажмтайгаар найтаалгаа зогсоожээ. Тэрээр 167 єдрийн турш тасралтгvй найтаажээ. Германы эссен хотын  эмнэлгийн  эмч vvнийг нэг тєрлийн вирусын халдвар тархины эдийг vрэвсvvлсэнтэй холбон тайлбарлан байна. Тvvнийхээр толгойн доторх цахлигаан гvйдэл суларсанаас найтаадаг байна.

 

Тэгвэл та 38 настай токарчин залууд тохиолдсон явдлыг юу гэх вэ? Байнга угсруулан найтааж vvнээс болж ажлаасаа 4 удаа халагдаж єдєрт 800 удаа ханиаж байсан залууг таван эмч vзэж хаврын хамрын ханиад, ханиалга, бронкит, хатгаанд тусгай 500 – аад эм хэрэглэжээ. Харин нэг єдєр аяндаа л єєрєє найтаах нь зогсжээ.

Найтаалтаар дэлхийн дээд амжилтыг Английн Донна Гриццет 987 єдрийн турш найтааснаар тогтоож Геннесийн амжилтанд оржээ. Найтаах удамшдаг уу. Эрдэмтэд зарим хvмvvс удмаараа илvv, дутуу найтаадаг байж болох юм гэж vзсэн авч одоо хэр нь шалтгаан нь тодорхой бус байна. Нэг сонирхолтой найтаах шалтгаан бол хурц гэрэл гэдгийг тогтоожээ. Энэ нь жолооч нарт их тохиолдох бєгєєд зарим ослын шалтгаан ч болжээ.

Бас хонгилоор явж байгаад гарч ирмэгц найтааж болно. Яагаад  ингэж гэрэл хармагц найтаах болдгийг тайлбарлаагvй байна. Английн философич Ф.Бекон vvнийг судалж 1635 онд гэрэл тархинд, тархи нулим ялгарахад нулимс найтаахад нєлєєлдєг гэж тайлбарлажээ. Мєн Жеральд Лег ч бас иймэрхvv тайлбар хийсэн гэнэ. Тэр гэрэл хараад хvvхэн хараа багасна, хvvхэн хараа багассанаас нулим ялгарна. Нулимс хамрын хєндийг цочроох тул найтаана гэжээ.



Зарим хvч их чимээ гарган бусдын анхаарлыг татахгvйн тулд ам хамраа хурдхан таглаж найтаахаа зогсоодог. Энэ нь их муу юм. Учир нь ийм vйлдлээс болж нvvрний хэлбэр єєрчлєгдєх, нуруу, хvзvv гэмтэх, толгой эргэх, хамар амнаас цус гарах, чихээр хатгах, євдєх, гэх мэт эмгэгтэй болох магадлал бий. Бvр тархины гэмтэл гарч болно гэдэг. Тийм учраас хаана ч байсан найтаах хэрэгтэй. Гагцхvv та амны алчуураа битгий мартаарай.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()