Тоглоомын ертєнцийн мангасууд нэгдэнэ

2007-12-05, 02:36
9,881
Та бидний сайн мэдэх “Call of Duty” “World of Warcraft” тоглоомыг бvтээгчид дэлхийн тоглоомын зах зээлд нэгдэхээр боллоо. Энэхvv тоглоомуудыг хийсэн “Activision”, “Blizzard” компанийнхан 18,8 тэрбум ам.доллар буюу 9,15 тэрбум еврогоор vнэлэгдэх гэрээ байгуулахаар болсноо зарласан байна.
Тоглоомын ертєнцийн мангасууд нэгдэнэ

“Activision” компани “Tony Hawk” болон “Guitar Hero” зэрэг дэлхий нийтээр сайн мэддэг видео тоглоомуудыг гаргаж байсан. Харин “Blizzard” компанийн хувьд сард есєн сая хvн “World of Warcraft” тоглоомыг нь тоглохоор бvртгvvлдэг бєгєєд интернэт тоглоомын ертєнцєд хамгийн их хэрэглэгчтэйд тооцогддог билээ. “Blizzard”-ыг одоогоор Францын Vivendi групп эзэмшдэг. Хоёр компанийг нэгтгэх ажилд “Blizzard”-aac хоёр тэрбум ам.доллар, харин “Activision”-аас нэг тэрбумыг хандивлах болжээ.

http://www.gameaxis.com/img/blog/1601/Image/250px-Blizzard_Entertainment-Logo.png

“Activision Blizzard” хэмээн нэрлэгдэх болсон шинэ компанийн захирлаар “Activision”-ы одоогийн захирал Бобби Коттик ажиллах бєгєєд хувьцааны дийлэнх хэсгийг Vivinda эзэмших юм.

“Хоёр компанийг нэгтгэснээр дэлхийд хурдацтай хєгжиж буй тоглоомын зах зээлд тэргvvлэх маш том компани бий болно. Энэ нь хоёр компанийн тоглоомын зах зээлд хvрээгээ тэлж буй хэрэг юм” хэмээн “Vivinda”-гийн захирал Жан-Бернард Леви хэлжээ.

“Blizzard” Азийн зах зээлд хvчирхэгт тооцогддог. Тус компанийн 1998 онд гаргасан “Starcraft” тоглоом л гэхэд дэлхий даяар хэдэн сая хэрэглэгчтэй юм. ємнєд Солонгост ялангуяа хvvхэд, залуусын хайртай тоглоом болсон билээ. Харин “Activision”-ний гаргасан тоглоомууд Xbox, PlayStation, Wii зэрэг консолд зориулсан байдаг. Харин энэхvv тоглоомын консолуудын хэрэглэгчид дэлхий даяар хэдэн арван саяар тоологддогийг бид мэднэ. Тоглоомын программ хангамжийн vйлдвэрлэлт сvvлийн жилvvдэд тогтворгvй байна. vvний шалтгаан нь олон компаниудын эзэн ойр ойрхон солигдож, зарим компаниуд дампуурсан зэрэг асуудлууд ордог.

Дээрх хоёр компани ч гэсэн эдгээр хvндрэлvvдийг туулсан.

“Activision” компанийн хувьд 1979 онд байгуулагдсан бєгєєд дампуурал, олон тооны хамтран ажиллагсад нь єєрчлєгдсєн зэрэг асуудлуудыг даван туулсаар єнєєгийн тєвшинд хvрсэн бол “Blizzard”-ын эзэн хэд хэдэн удаа солигдсон байдаг юм.

Их сурвалж. News.mn

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()