Notebook компьютерийн батерейн цэнэгийг хэмнэх арга

2007-12-05, 02:29
16,028
Энэ удаа бид та бvхэнд зєєврийн ноутбуук компьютерийн батерейны хугацааг хэрхэн уртасгаж болох талаар бяцхан зєвлєгєє бэлдлээ. Мэдээж батерейны vйл ажиллагаа тvvний цэнэг хадгалах багтаамжийн тогтоосон хэмжээ, ноутбуукт агуулагдах дотоод эд ангийн хvчин чадлаас шууд хамааралтай боловч хэрэглэгч доорх зєвлємжvvдийг дагаснаар батерейныхаа ажиллагааг бага ч гэсэн хугацаагаар уртасгах боломжтойг мэдэхэд илvvдэхгvй байх боловуу.
Notebook компьютерийн батерейн цэнэгийг хэмнэх арга
1. Дефрагментлэж байх - Хатуу дискээ та байнга дефрагментлэж байх нь батерейны ажиллагааг уртасгах чухал нєлєєтэй. Учир нь батерей нэлээд иддэг эд ангиудын тоонд хатуу диск зvй ёсоор орно. Диск хэдийчинээ бага ажиллана, тєдийчинээ батерейнд хэмнэлттэй. Дискний унших толгой фрагментлэгдсэн єгєгдлийг хайж дискийг удаан хугацаагаар ашиглах ба тэр хэмжээгээр батерейны цэнэг хорогдоно гэсэн vг. Тиймээс дискээ байнга дефрагментлэж доторх тасарсан єгєгдлийг нэгтгэж байх нь бvтээмжийг єсгєєд зогсохгvй эцсийн дvндээ батерейг чинь хэмнэх нь байна. (Мэдээж энэ vйлдлийг vндсэн тэжээлд холбосон vед гvйцэтгэх нь ойлгомжтой!)

Mac OSX vйлдлийн системvvд нь фрагментчлэлийн автомат vйлдлvvдтэй байдаг тул энэ арга Apple системд хамаарахгvй байж болох юм.

2. Дэлгэцийн гэрэлтэлтийг бууруулах - Ихэнх ноутбуукууд дэлгэцийн гэрэлтэлтээ бууруулах боломжтой байдаг. Зарим нь бvр процессор тvvний хєргvvрийн бvтээмжийг єєрчлєх боломжтой ч байна. Энэхvv гэрэлтvvлэг, процессор, ашиглагдаж буй хєргvvрийн чадал заргийг бууруулах нь батерейны чинь ажиллагааны хугацааг зохих хэмжээгээр уртасгана.

3. Давхар ажиллаж программын тоог цєєлєх - Itunes, Desktop Search гэх мэт ер нь процессорыг зохих хэмжээгээр ачаалж буй онц шаардлагагvй ямар ч программыг хааж байх. Нэгэнт процессор ачаалалтай байна гэдэг нь батерейг чинь тэр хэмжээгээр иднэ гэсэн vг.

4. Нэмэлт devices-ыг унтраах - Ноутбуукны батерейгээр цэнэг авч ажиллах USB тєхєєрємж device (vvнд хулгана & WiFi адаптер гэх мэт)-ийг ашиглаагvй vед салгах, унтраах.

5. RAM нэмэх- Санах ойн хэмжээг єсгєх нь бvтээмжийг єсгєєд зогсохгvй батерейг хэмнэхэд чухал нєлєєлнє. Учир нь vйлдлийн систем физикал санах ойгоос давсан том хэмжээний программыг ачаалах vед хатуу дискэн дээр нєєцєлсєн виртуал санах ойг ашиглаж эхлэх ба тэр хэмжээгээр дээр єгvvлсэнчлэн хатуу диск нь батерейн цэнэгийг "идэж" эхлэх юм.



6. CD/DVD биш хатуу дискийг ашиглах - CD/DVD уншигч нь хатуу дискээс хамаагvй илvv цахилгаан зарцуулалттай. Тиймээс байнга ашигладаг CD/DVD-гээ виртуал диск болгон хатуу дискэн дээрээ хадгалж авах нь зvйтэй.

7. Батерейн контактийг цэвэр хадгалах - Ноутбуук компьютер болон батерей хоёрын цэнэг дамжуулалцах металл контактыг цэвэрлэгээний спирт шингээсэн даавуугаар байнга цэвэрлэж байх. Ингэснээр цэнэг алдагдалгvй vр дvнтэй дамжуулагдах болно.

8. Батерейгээ арчлах - Цэнэглэгдсэн батерейг удаан хугацаагаар ашиглахгvй орхихоос зайлсхийх хэрэгтэй. Мєн Li-On тєрлийн батерейг суутал нь цэнэг алдуулах нь сайн биш.

9. Hibernate-ийг standby-ийн оронд хэрэглэх - Хэдийгээр ноутбуукийг standby горимд оруулах нь зарим талаар цахилгаан хэмнэх, мєн нэн даруй ажлын горимд оруулах давуу талтай байх боловч ноутбуукийг батерейгаар ашиглаж байгаа vед hibernate горимыг ашиглах нь зvйтэй. Hibernating горим нь таны ажиллаж байх vеийн тохируулгыг хадгалахын зэрэгцээ компьютерийг бvрмєсєн унтраадгаараа цахилгаан хэмнэлтийн хувьд standby горимоос хамаагvй илvv.



10. Ажиллагааны температурыг бууруулах - Таны ноутбуук халалт ихтэй ажиллах тусам энергийн алдагдал их байна. Тиймээс ноутбуукээ шууд нарны тусгалгvй газар, тэгш гадаргуу дээр байрлуулж ажиллуулахын зэрэгцээ процессорын хєргєх системийн нvх сvвийг элдвийн зvйлээр хааж бєглєхєєс болгоомжлох хэрэгтэй.

11. Power options-ийг тохируулах - vйлдлийн системийн Control panel тохируулгаас ‘Power Options’ цэс рvv орж ажиллагааны vе дэх батерейд зориулсан цахилгаан зарцуулалтыг тoхируулах. (‘max battery’ for maximum effect" тохируулгыг сонгох).

12. Ноутбуукээ зєв ашиглах - vvнд зарим программ эцсийн дvндээ батерейд єєр єєрєєр нєлєєлдгийг мэдэх хэрэгтэй. Жишээ нь email шалгах, word дээр ажиллах зэрэг vйлдлvvд нь тоглоом тоглох болон DVD кино vзэхээс харцангуй бага цахилгаан зарцуулна. Тиймээс батерейгээр ажиллаж буй vед та єєрєє ухаалгаар хэрэглээгээ тохируулах нь байна.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()