LG брэндийн гар утас хvний аминд хvрэв

2007-12-03, 20:59
21,536
Ємнєд Солонгосын нэр хvндтэй компаны нэг "LG Electronics"-ын утасны цэнэгээс болж тус улсын нэгэн иргэн амий алдсан нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болоод байна. Чэнвон хотын 33 настай оршин суугч єглєє эрт ажлынхаа байран дээр нас барсан бєгєєд тvvний энгэрийн халаасан дахь гар утасных нь цэнэг нь хайлсан байжээ.
LG брэндийн гар утас хvний аминд хvрэв

Эмч нарын ярьснаар нас барсан хvн цээжин хэсэгдээ тvлэгдсэн, бага хэмжээний дэлбэрэлтээс болж зvрх, уушгиндаа гэмтэл авсан нь амиа алдах гол шалтгаан болжээ. Цагдаагийнхны мэдэгдсэнээр утасны аппарат нь ємнєд Солонгосын "LG Electronics" ынх байсан аж. Тус компани гар утасны vйлдвэрлэлээр дэлхийн топ-5 компанид ордог билээ.

Энэ хэргийн талаар "LG" компани хараахан мэдэгдэл хийгээгvй байна. Хэрвээ таны утасны баттерей чинь хурдан цэнэгээ алдаж, хэт их халах, чимээ гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай шинэ баттерей авахыг зєвлєж байна.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()