Хvн секундын дєрєвний нэгд л мэдээллийг боловсруулж ам

2007-11-24, 00:47
20,102
Хvн тархиныхаа ердєє аравны нэгийг л ашигладаг гэдгийг бид мэднэ. Тэгэхээр суутнуудын тухайд тархиа бvрэн дайчилдаг гэсэн vv? Vгvй гэнэ. Тэр ч битгий хэл суут ухаантнууд жирийн хvмvvстэй харьцуулахад тархиныхаа тун багахан хэсгийг ашигладаг. Гэхдээ ...
Хvн секундын дєрєвний нэгд л мэдээллийг боловсруулж ам
Тэдний тархины хамгийн доод болхи хэсэг ажилладаг байна. Жирийн хvмvvст тархины энэ хэсэг тайван нойрсч байдаг гэнэ. Канберре дэх Австралийн vндэсний их сургуулийн тархи судлалын тєвийн судлаач Жон Митчелл, Аллан Снайдар нар ийм дvгнэлтэд хvрсэн байна. Тэд нэлээд олон жил гоц авьяасгай хvмvvсийг судалжээ. Тэдний толгойг цємийн хэт авианы бичлэгиин аппаратад оруулж, мэдрэлийн бусад эрхтнvvдээс ирж байгаа мэдээллийг боловсруулахад тархины аль хэсэг ажиллаж байгааг судалсан байна.
Хvний нvдэнд туссан дvрсийг ухамсарт хvлээн авахад ердєє секундын дєрєвний нэгийг л зарцуулдаг байна. Хvн мэдээллийг боловсруулахдаа ердєє ийм л хугацаа зарцуулдаг байна. Хvний тархи дээрх мэдээллийг боловсруулаад vзсэн харсан зvйлийнхээ ерєнхий сэтгэгдлийг vлдээж, бусад мэдээллийг "устгадаг" байна. Харин суут ухаантнууд бvх мэдээллийг нэг бvрчлэн хvлээж авдаг. Сонгохдоо ч мєн адил гэнэ. Жирийн хvн аялгууг бvхэлд нь vнэлж цэгнэдэг бол, суутнууд аялгуун дахь чимээ шуугианы хэсэг бvрийг нэг бvрчлэн сонсдог байна.

Бидний авьяас далд ухамсар дор хадгалагдаж байдаг
Хvн бvрт бурхнаас гайхалтай авъяас заяасан байдаг. Тийм авьяасыг нь сэрээж, нээхэд хэцvv биш гэж доктор Аллан Снайдар vзэж байна. Гэвч хvний амьдарч буй орчин тvvнд ийм боломж олгодоггvй. Учир нь "суутны мангуурал" тvvнд хэрэггvй. Жишээ нь, 2050 оны тийм сарын эхний єдєр тийм гариг байна гэдгийг ганц секундэд бодох ямар шаардлага байгаа юм. Дэлхийн суут тоочид vvнийг ердєє л секундын дотор хэлнэ. Дээрх эрдэмтэд ийм авьяас чадвар хvн бvрт байдаг. Гэхдээ тархины дээд хэсэг ийм мэдээлэл ач холбогдолгvй гэдгийг мэдээд далд ухамсартаа vлдээдэг байна. Тэдний судалж мэдсэнээр бидний хэн нь ч авьяаслаг хєгжмийн зохиолчдын адил дуу хєгжмийн аль ч зохиолын нотны єндєр, нам, vргэлжлэлийг маш богино хугацаанд тодорхойлох чадвартай гэнэ. Гэвч тархи бас л энд "хориг" тавьдаг байна. Vvний vр дvнд бид хєгжмийг тусгай нотны дараалал биш, харин бvхэлд нь хvлээж авдаг байна.

Тархины чухал хунираа дутуу
Суутнуудын тархины нэг хэсэг нь бусад хэсгийнхээ "хvчээр" илvv хєгждєг гэж судлаачид vздэг. Эл "чадварлаг" хэсэг бусдаас илvv товойж, хугацааны дараа бvр "мэргэшсэн" хэсэг болж єєрчлєгддєг байна. Ингэж л авьяаслаг хvмvvс тєрдєг бєгєєд тэд бусдыг хэт гярхай байдал, хєгжмийн сонсгол, шатрын авьяасаараа гайхуулдаг байна. Харин жирийн хvмvvсийн тархины бvх хэсэг жигд хєгждєг аж, Vvнийг Альберт Эйнштейний тархины судалгааны дvн баталж байна. Суут эрдэмтний математикийн авьяасыг "хариуцдаг" хэсэг илvv томорсон байв. Эл хэсэг тархины бусад хэсгийг тусгаарласан атираатай огт огтлолцоогvй байжээ. Гэтэл жирийн хvмvvсийн тархины хэсгvvдийн хунираа хоорондоо огтлолцсон байдаг аж. Эйнштейний тархины математикийн хэсэг дээрх хил, хязгаарлалт байхгvйгээс болж бусад хэсгийн эсийг єєртєє "олзолсон" байж болох юм. Хэрэв ингээгvй бол тэр "олзлогдсон" эс огт єєр бие даасан vvрэг гvйцэтгэх байсан байх гасэн дvгнэлтхийсэн байна. Австралийн эрдэмтдийн хэлснээр аутистуудын дотор авьяаслаг зураач, хєгжимчин, математикч олон байдаг гэнэ. Аутист гэж сурах чадвар муутай, бусадтай харилцахад хvндрэлтэй хvмvvсийг хэлдэг байна. Энэ тухай найруулагч Бэрри Левинсоны найруулж гол дvрд нь Дастин Хоффман тоглосон "Борооны хvн" гэдэг кино байдгийг монголчууд телевизээр нэг бус удаа vзсэн байх.

Суутнуудын тархины баруун хэсэг илvv хєгждєг
Жон Митчелл хэлэхдээ,
-Би нэг хувийн эмнэлэгт зургаан настай Жеймс гэдэг хvvтэй танилцсан юм. Жеймс цаг руу харахгvйгээр хэдэн цаг болж байгааг секундын зєрєєгvй хэлдэг. Бас таван настай Женни ямар ч зvйлийг ганцхан хараад л хэмжээг нь миллиметрийн зєрєєгvй хэлдэг. 15 настай Крисгофер 24 хэл мэддэг. Миний найз Лондоны сэтгэцийн институтийн ажилтан Фрэнсис Нарре хэлэхдээ, аутистуудын авьяас чадвар нь тархины нэг хэсгийг янз бvрийн мэдээллийн урсгалыг холбож, нэгдмэл шийдвэр гаргадаг тархины нєгєє хэсгээс тусгаарласны ур дvн юм. Vvний нєлєєгєєр тархины тусгаарлагдсан хэсгvvд бусад хэсгээс илvv хєгжиж санаанд оромгvй гайхалтай авьяас чадварыг буй болгодог гэж хэлдэг. Аутистуудын тархины зvvн хэсэг муу ажилладаг. Тархины эл хэсэг логик дараалал, ухаалаг vйлдлийг "хариуцдаг" юм. Харин тархины баруун хэсэг зєн мэдрэмж, сэтгэл хєдлєл, хvнээс гарамгvй бусад чадварыг "хариуцдаг" бєгєєд энэ нь авьяасыг хєгжvvлэхэд нєлєєлдєг. Хэрэв аутистуудыг "эмчилж" тvvний тархины зvvн хэсгийг илуу ажиллуулбал тэдний авьяас чадвар алдагддаг аж. Ихэнх суутнуудын тархи иймэрхvv байдаг. Тэрчлэн онцгой чадвар, авьяас хоёрын хувьд ижил тєстэй зvйл олон байдаг аж.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()