Олон Улсын Хакерууд Америкийн сvлжээг vргэлж тандаж байдаг

2007-11-22, 19:08
10,975
Ойролцоогоор 140 гаруй тагнуулын байгууллагууд Америкийн засгийн газрын болон компаниудын сvлжээ рvv хакердахыг оролдож байдаг талаар сєрєг тагнуулын газрын албан хаагч хэлсэн байна. Vндэсний сєрєг тагнуулын газрын гvйцэтгэгчJoel BrennerCNN-д єгсєн ярилцлагандаа: Манай засгийн газарын сvлжээрvv саяханы хийсэн хятадуудын дайралтыг ганцхан буруутгах нь явцуу юм. “Учир нь бидний зvгээс л дайралт хийж байдаг.
Олон Улсын Хакерууд Америкийн сvлжээг vргэлж тандаж байдаг
Ингэж нэг улсын хараандаа авсан байдал нь vнэхээр самгардуулж байна.Тэд газар бvрээс дайрч байдаг ба энэ нь vнэхээр улам бvр єргєжиж буй хэцvvхэн асуудал” хэмээн тэрээр хэлсэн байна.

Хакерууд єєрсдийн хаанаас дайралт хийж байгаагаа сайн далдладаг тиймээс ч тэднийг буруутгахаасаа илvvтэйгээр єєрсдийн сvлжээг маш сайн чангатгах арга хэмжээг авах нь зvйтэй юм хэмээн Brenner хэлсэн байна.

vндэсний электрон систем хакердуулахдаа маш амархан байдаг ба дэлхийн зэрэгтэй хакерууд улам л хурдаа авч байна хэмээн тэрээр баасан гаригт болсон киберийн аюулгvй байдлын бага хурал дээр хэлсэн байна.

Мєн тэрээр “Та єєрийн тухтай суудал дээрээсээ их хэмжээний мэдээллийг татаж авахын тулд заавал яагаад бусад оронд эрсдэл vvсгэн зарлага гаргаж тагнах ёстой гэж?” хэмээн хэлсэн байна.

Цэргийн байгууллага, хувийн хэвшил болон засгийн газар бvгд электрoн системээс хэтэрхий их хамааралтай тул хакерууд системийн мэдээллийг хуурч, замбараагvй байдлыг vvсгэж чадна гэж сануулж байна.

“Бидний усны, бохирын систем, цахилгаан эрчим хvчний сvлжээ, санхvvгийн маркет,цалингийн систем, агаар болон газар метроны хяналтын систем зэрэг бvгд электрон хяналттай байдаг учраас терористуудын халдлагын бай болж байдаг” хэмээн тэрээр хэлжээ.

Энэхvv кибер тєрлийн дайралт довтолгоон єнгєрсєн зун Estonia–н эсрэг болсон нь ганц удаагийнх биш хэмээгээд “Бидэнд илvv анхаарал болгоомжлол хэрэгтэй.Дайсныхаа халдлагыг няцаах болон єєрсдийн сvлжээг илvv сайн хамгаалах ажлыг хийх хэрэгтэй” гэжээ.

Засгийн газраас хувийн хэвшлvvд болон их сургуулийн халдлагад єртєхєєс сэргийлэн аюулгvйн системийг улам боловсронгуй болгох тал дээр зарим хуулийг шинэчлэх шаардлагатай байгаа хэмээгээд “Бид энэхvv єєрсдийгєє Барбарагийн дээрэмчид хэмээн нэрлээд байгаа кибер дээрэмчдийг яаж шийтгэх болон тэмцэх талаар сайн бодох хэрэгтэй ” байх хэмээн тэрээр хэлсэн байна.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()