Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ийм аварга томуудыг бvтээж чадаж байгаа юм чинь яагаад бас єчvvхэн жижгийг хийж чадахгvй гэж? Энэ бол дэлхийн хамгийн жижиг машин юм. Энэ машиныг та дэлхийн хамгийн хvчирхэг дурайн авайгаар л олж харах боломжой. Энгийнээр бол ердєє тоотой хэдэн молекулаас тогтсон гэж ойлгож болно. Наномашин хэмээх энэхvv зvйлийг 2005 онд Rice-ийн их сургуулийн профессор James Tour-аар ахлуулсан групп зохион бvтээжээ. Ийм єчvvхэн жижиг юмсыг зохион бvтээх нь хэнд ямар ашигтай юм бэ? Иймэрхvv машин эсвэл роботуудыг зохион бvтээснээр нэгдvгээрт эрvvл мэндийн салбарт асар том дэвшлийг авч ирж байгаа юм. єєрєєр хэлбэл хvн тєрлєхтєн бараг бvгдээрээ 100 насладаг болход ч дорхноо гэсэн vг. Та ямар нэгэн ханиадаар євчиллєє гэхэд эм буюу ямар нэгэн химийн бодис уух шаардлагагvй болно. Харин тухайн євчний vvсгэгч бактери юмуу вырусыг устгах, эсвэл євчилсєн эсvvдийг нь эмчлэх зориулалт бvхий маш єчvvхэн жижиг роботуудыг биедээ оруулчихна гэсэн vг. тэд vvргээ гvйцэтгээд гараад ирнэ эсвэл урьдчилан сэргийлэх vvднээс таны бие дотор байж байсан ч болно. Иймэрхvv аргаар єнєєдрийн бидний зvрхэнд шар ус хуруулаад байгаа ДОХ, Хорт хавдарууд зэргээс найдвартай урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой юм. Таны бие дотор хэдэн мянган жижигхэн роботууд ажиллаж таны эрvvл мэндийг сахин хамгаалнаа гэсэн vг. Гоё байгаа биз. Rutgers-ийн их сургуулийн эрдэмтэд 2020 он гэхэд дээрх зурган дээрх шиг нанороботуудыг олноор vйлдвэрлэн халдвар авсан эсийг эмчилж эхлэх болно гэж мэдэгдэж байна. Иймэрхvv нанî машин, роботууд нь мэдээж мотортой байх бєгєєд тvvнийг нь биомолекул мотор гэж нэрлэдэг єєрєєр хэлбэл уургийн молекул дээр суурилсан гэсэн vг юм, энэхvv моторуудыг зохион бvтээх талаар маш олон судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж байна. Тvvнийг ойлгохын тулд нэлээд сайн химич байхаас єєр аргагvй болох учраас хойш нь тавъя. Одоо л та бvхэн миний юу ярих гээд байгааг тєсєєлж эхэлж байгаа байх. Орчин vеийн хvн тєрлєхтєний шинжлэх ухаанд шинээр нэмэгдэн орж ирж буй хvчирхэг шинэ салбарууд бол Биотехнологи ба Нанотехнологи нар юм. Биотехнологийн талаар сvvлд нэлээн хачирхалтай зvйлс бичихээр бэлдэж байгаа учраас энэ удаад нанотехнологи гээчийн талаар хальт єгvvлье. Нанотехнологи гэдэг нь бид нvдэнд vл vзэгдэх єчvvхэн зvйлсийн ертєнцєд буюу атом, молекулын тvвшинд судалгаа шинжилгээ хийж, зохион бvтээж, vйлдвэрлэл явуулж есєн шидийг vзэлцэнэ гэсэн vг юм. Нано гэдэг нь санти ба милл гэдэг шиг хэмжих нэгж юм, 1 нано гэдэг нь хvний vсний бvдvvнийг 100 мянга дахин хуваасантай тэнцэх хэмжээс юм. Нанотехнологи нь 1-100 наногийн дотор багтах жижигхэн ертєнцєд яригддаг асуудал юм. California-ийн их сургуулийн эрдэмтэд Nano hitchnikers буюу тээвэрлэгч нарыг зохион бvтээжээ. Эд нь хvний биеийн шаарлагатай байгаа эд эсvvдэд эмийг тээж хvргэх зорилготой юм. Энэхvv эм тээвэрлэгч нар нь 120 єдрийн настай. Тэд эмийг тээвэрлэн явж хvргэх ёстой газраа хvргээд хvний биеэс гадагшилдаг байна. vнийг зохион бvтээснээр зvрхний зарим эмгэгvvд болон хавдартай тэмцэх тэмцэлд маш том ахиц гаргалаа гэж тус сургуулийн эрдэмтэд vзэж байгаа юм байна. Гэвч энэхvv тээвэрлэгч нарыг одоохондоо лабораторийн тvвшинд л vйлчилгээг нь шалгаж байгаа юм байна. Ер нь тэгээд ойрын хугацаанд нанотехнологийг ашигласнаар хараа нь муудсан хvн зузаан линз зvvх шаардлагагvй болж нvдэнд харагдахгvй шахуу нимгэн хальсыг хvvхэн хараан дээрээ наалгачихаад санаа амар явж байж болно. Харааны шил цантана, хагарна энээ тэрээ гэж зовох юм байхгvй, хэ хэ. vйлийн лайтай харшлын євчнvvдээс 100 хувь салж, цаашдаа тэгээд 20 дугаар зуунаас бидэнд євлєгдєж ирсэн аймшигт тахлуудаас салах боломжтой болж байна. Нано технологи нь эрvvл мэндийн салбарт vнэхээр гайхамшигтай эргэлтийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Нанотехнологи нь хоёрдугаарт Аж vйлдвэрлэлийн салбарт маш том нєлєє vзvvлнэ. Би нэгэн vлгэр шиг ч юм шиг, зvvд ч юм шиг нэг зvйлийг ярьж єгье л дєє. Машины мотор vйлдвэрлэхийн тулд моторын эд ангиудыг тус бvрт нь тухайлбал эрэг шураг, араа, тахир гол, поршин гэээээээ эээ ээл єчнєєн олон салангид зvйлсийг ту тусд нь vйлдвэрлэж байж эцэст нь хооронд нь угсарч холбож дуусгадаг шvv дээ. Гэтэл нано технологи хєгжснєєр нэгэн том саванд машины мотор хийхэд шаардагддаг бvхий л бодисын молекулуудыг (атомын эрэмбvvдийг нь єєрчилсєн наноматериал) хийж орхино. Дээрээс нь мотор хийхэд зориулан програмчилсан нанороботуудыг хийчихнэ. Тэгээд яахав гэхээр нєгєє нанороботууд маань наноматериалуудыг молекул тус бvрээр нь зєєж моторыг бvрдvvлж эхлэнэ. Ямар ч алдаа дутагдал байхгvйгээр мотор нь ид шидийн илбээр ч юм шиг шингэн дотор єєрєє аяндаа бvрэлдэж эхлэнэ. яг л эхийн хэвлий дотор ураг бvрэлдэхтэй адил, гэхдээ та угсралт хийж буй хэдэн саяаар тоологдох "ажилчдыг" олж харж чадахгvй. Тодорхой хугацааны дараа нанороботуудыг шингэний хамт суллаж авхад та бидний мэдэх компьютерийн дискний дотор тал мэт гялтганан солонгорсон єнгєтэй, бат бєх гэдэг нь харьцуулашгvй мотор бэлэн болсон байх болно. Энэхvv мотор нь ямар ч залгаа зvйдэл байхгvй гээд боддоо, гэхдээ дотор нь байх эд ангиуд бvгд байна. Одоо та тослоод машиндаа угсархад л бэлэн гэсэн vг. Иймэрхvv аргаар буюу нанотехнологийг ашиглан ирээдvйд бvхий л зvйлсийг vйлдвэрлэж болно гэж vзэж байгаа. Нанотехнологийг ашиглан vйлдвэрлэсэн бvтээгдэхvvн нь чанарын хувьд гайхалтай бєгєєд хєнгєн, vзэмжтэй байх гэнэ. Аж vйлдвэрийн хувьд нано технологи нь эхлээд наноматериал гаргаж авах, дараа нь тvvнийг ашиглан vйлдвэрлэлд ажиллах нанотехник (наноробот, машин гм) буюу технологийг нь зохион бvтээх гэсэн 2 vндсэн чиглэлээр хєгжиж байна. Ийм л нэгэн зvvд мэт "золигийн ертєнц" бидний ємнє vvд хаалгаа нээж байна. Манай улс биотехнологи болон нанотехнологи гэх мэт асар нарийн шинжлэх ухаануудыг хєгжvvлэх нь улс орны эдийн засгийн хєгжилд тэргvvлэх нєлєє vзvvлнэ гэж яриад, хэлээд, бодоод бясалгаад байсан боловч нvдэнд харагдахуйцаар энэхvv салбаруудыг дэмжсэн бодит ажлуудыг хийхгvй байсаар л байна. Харин єнєєдєр сонины 11 дvгээр сарын 13-ны дугаарт Монгол Улсын Их Сургуульд Нанотехнологийн лабортари нээгдсэн тухай нийтлэгдсэн байна. Мєн тус лабораторийн эрхлэгч профессор Ч.Ганзоригийн сонирхолтой ярилцлага бас нийтлэгдсэн байна. Ингээд бидний хувьд нєгєє ертєнц гэж хэлмээр наноертєнцийг Монголчууд маань улам ихээр танин мэдэж энэ шинжлэх ухааныг хєгжvvлэх олон арван чадварлаг залуус олноор тєрєн гарч эх орноо алт, нvvрс ухахаас єєр "тасархай" аргаар хєгжvvлэх цаг ирнэ гэдэг итгэлтэй байна. |