Сүх жанжны минь талбайн урд ямар барилга сvндэрлэх гэж байна

2007-11-21, 01:23
40,815
Улаанбаатар хотын маань тєв Сvхбаатарын талбайн урд хэсэгт баригдаж байгаагаас нь ажвал орчин vеийн загвар хийц бvхий нэгэн барилга сvндэрлэж эхлээд багагvй хугацааг ардаа орхиод байгаа билээ.Blue Sky Towerхэмээх нэртэй уг барилга нь нийтдээ 110 метр орчим єндєртэй, 24-26 давхар байх юм байна. Ямартай ч хуучны соц зєвлєлт маягийн дєрвєлжин байшингуудын хэв маягийг эвдсэн содон дизайн бvхий тус барилга чухам ямар зориулалтаар, дотор нь юу юу байхаар баригдаж байгааг сонирхолтой байх болов уу гэсэн vvднээс та бvхэндээ хvргэж байна.
Сүх жанжны минь талбайн урд ямар барилга сvндэрлэх гэж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Солонгосын хєрєнгє оруулалттай "Эм энд Жи" компани уг барилгыг 2008 оны 10 сар гэхэд бvрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бєгєєд тус цамхагийн орой дээр нь гараад харахад Улаанбаатар хотыг бvхэлд нь тольдон харж болохуйц байхын дээр дарвуулт завь хэлбэрийн дизайнтайгаар хийсэн байна.


Зургаас харвал зоорийн давхаруудад нь буюу газрын тvвшнээс дооших 2 давхарт нь машины зогсоол, шєнийн клуб, газрын тvвшнээс дээших 1-3 давхарт нь буудал, оффис, буфет, цайны газар, усан сан, гимнастикийн єрєє, казино баар, 4-10 давхарт нь оффис, 11-20 давхарт нь зочид буудал, 21, 22 давхарт нь сууц, 23, 24 давхарт нь уушийн газар байрлахаар тєлєвлєгдєн хийгдэж байгаа ажээ.Тус цамхагийн барилгын ажлын явцыг харуулсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()