Дэлхийн хамгийн єндєр хvн Роберт Вадлов (5 Фото) + Текст

2007-10-30, 04:20
18,083
Робэрт Пэршинг Вадлов(1918-1940) нь дэлхийн тvvхэнд хамгийн єндєр хvн хэмээн тэмдэглэгджээ. Тэрээр 22 насалсан ба тvvний єндєр нь 272 см, жин нь 222.26 кг байжээ. Роберт Вадлов Иллинойс мужийн Алтон хэмээх газар 1918 оны 2 сарын 22-нд мэндэлжээ. Тэрбээр тэр vедээ энгийн хvvхдvvдтэй адил 3.8кг жинтэй тєрсєн гэнэ. Гэвч 13 насандаа хамгийн залуу хамгийн єндєр скаут хэмээх рекордыг 224см-ийн єндєртэйгєєр тогтоожээ.
Дэлхийн хамгийн єндєр хvн Роберт Вадлов (5 Фото) + Текст
18 насандаа тэрээр 254 см єндєртэй 177кг жинтэй байсан ба гутлынх нь размэр нь 37(Америкээр: би л гэхэд 9.5-г ємсдєг Монголоор бол 41 размер) байжээ. Энэхvv аврага том гутал нь 100$-н vнтэй байжээ.

20 насандаа Вадлов маань олон улсын гутлын компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж vнэгvй гутал авж байхаар болов. Тэрээр аавтайгаа Америкийн нэгдсэн улсын бараг л бvхий л газраар аялжээ. 1936 онд тэрээр Шартлоф Коллежд хуулийн чиглэлээр сурахаар бvртгvvлэв.
1937 онд тvvний єсєлт нь хамгийн єндєр хэмжээндээ очисноор тvvнийг алхахын тулд хєлдєє бугуйвч зvvхэд хvрэгсэн байна. 1940 оны 7 сарын 4нд Видлов Мичиганд байхдаа хєлдєє зvvсэн бугуйвчнаасаа болон хvндээр євджээ. Эмч тvvнд хэд хэдэн тєрлийн арга хэмжээ авсан боловч ямар ч нэмэр болсонгvй.

Тэрээр 1940 оны 7 сарын 15нд унтаж байхдаа нас баржээ. Тvvнийг 7 сарын 19нд тvvний тєрсєн газар болх Алтонд оршуулав. 1984 онд тvvний гэгээн дурсгалд нь зориулж Алтонд тvvний хvрэл хєшєєг босгожээ.

Роберт Вадловын єсєлтийн явц:
НАС     Єндєр
8         182см
10       198см
14        224см
16        240см
17        248см
18        254см
                          22        268см (тєрсєн єдрєєрєє)
               22        272см (vхэхдээ)


жирийн єсєлттэй хvний хажууд



эмээгийнхээ хажууд


Радиод ярилцлага огч байхдаа


2 охинтой хамт, миний бодлоор зvvн талынх нь утасных нь дугаарыг авч байгаа байх.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()