СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бүх цаг үеийн хамгийн баян 20 хүн

Дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн тухай ярья гэвэл өнөөгийн Уоррен Баффет, Жефф Безос нарын тухай дурсаад ч хэрэггүй. Учир нь XIX зууны Америкийн үйлдвэр эрхлэгчээс авахуулаад дэлхийн алтны тэн хагасыг эзэмшдэг байсан Африкийн хааны хөрөнгийг өнөөгийнхтэй харьцуулшгүй билээ. Энэ удаад бид танд түүхчид болон эдийн засагчдын нэрлэсэн дэлхийн түүхэн дэх хамгийн баян 20 эрхмийг видео контентоор дамжуулан танилцуулахаар бэлтгэлээ. 

Бүх цаг үеийн хамгийн баян 20 хүн Хадгалах

Домогт дуучин Фрэдди Меркуригийн тухай таны бодлыг өөрчлөх баримтууд

Алдарт дуучин Фредди Меркьюригийн уран бүтээл, гайхалтай үзүүлбэрүүдийг рок хөгжмийн урсгалыг сонирхдоггүй хүмүүс ч сайн мэдэх биз ээ. Тэдний “Bohemian Rhapsody” хэмээх дуу нь сүүлийн 1000 жилийн хамгийн шилдэг дуу болж Гиннессийн амжилтын номд багтсан байдаг. Гэхдээ Фреддигийн бодит  амьдрал дээрх үнэн дүр төрхийг зөвхөн түүний ойр дотны хүмүүс л мэддэг аж. Ингээд түүний талаарх хүмүүсийн мэддэггүй баримтуудаас толилуулж байна. 

Домогт дуучин Фрэдди Меркуригийн тухай таны бодлыг өөрчлөх баримтууд Хадгалах

Хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй 10 тэрбумтан

Тэрбумтанууд гэдэг зөвхөн мөнгө олоод сууж байдаг хүмүүс биш бас дэлхийн хэмжээний одод ажээ. Гэвч "TED" дээр илтгэл тавьдаггүй, зөвлөгөөний ном гаргадаггүй, твиттер хаяггүй “нууц” тэрбумтанууд олон байдаг нь сонирхолтой. Харин тэдний компани, пүүсүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн таны гэрт, хөргөгчин дотор, эсвэл бүр та одоо өмсөөд сууж ч байж болно. Ингээд тэдэнтэй танилцацгаая.

Хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй 10 тэрбумтан Хадгалах

Үйлийн үр бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Үйлийн үр гэж юу вэ? Карма гэдэг нь өөрөө “үйлдэл” гэсэн утгатай санскрит үг аж. Энэ нь Ньютоны “Аливаа биед тодорхой хүчээр үйлчлэхэд, нөгөө бие ижил хүчээр эсрэг чиглэлд үйлчлэх” хуультай ижилхэн утгатай гэж ойлгож болно. Бид бодох, ярих, үйлдэл хийх болгондоо түүнд үйлчлэх хүч, эргэх холбоог бий болгож байдаг. Гэвч тэрхүү хүч ихэвчлэн сөрөг, бараан мэдээллийг өөртөө тээж байдаг нь харамсалтай. Үүнийг өөрчлөх боломжгүй учраас бид аль болох зөв амьдарч, бусдад сайн санаж явах хэрэгтэй юм шиг...

Үйлийн үр бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас

Орчин үеийн амьдралыг гар утасгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Бид өдөр бүр гар утсыг хэрэглэдэг хэдий ч бидний бие махбодод учруулдаг хор хөнөөлийн талаар төдийлөн боддоггүй. Гэтэл үнэн хэрэгтээ бүх л утас хорт цацраг ялгаруулдаг бөгөөд энэ нь хүний бие организмд их бага хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлсээр байдаг. Ингээд та бүхэнд "Форбс" сэтгүүл судлаачидтай хамтран гаргасан хүний биед хамгийн их хор хөнөөлтэй утасны жагсаалтыг хүргэж байна.

Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас Хадгалах

Дэлхийн хүчирхэг компаниуд хэрхэн байгуулагдсан бэ?

"Google", "Apple", "Amazon", "Harley-Davidson", "Disney" гэх мэт өнөөгийн алдартай, томоохон компаниуд бүгд анхны гараагаа гаражнаас эхэлж байжээ. Өөрөөр хэлбэл, орчин үеийн хэдэн тэрбумаар нь ашиг олдог компаниудын эхлэл бүгд тааруухан байсан гэж хэлж болох юм. Тэгвэл та дараах видеог үзээд урам зориг авч, хувийн бизнесээ эхлүүлээрэй.

Дэлхийн хүчирхэг компаниуд хэрхэн байгуулагдсан бэ? Хадгалах

Клеопатра хатан ямар үнэртэй байсан бэ?

Клеопатрагийн царай төрхийг бид хэдэн зууны туршид бий болгосон түүний зураг, хөшөөнөөс харж тодорхой төсөөлөлтэй болсон. Тэгвэл одоо түүний үнэрийг нь мэдэх боломжтой болсон байх магадлалтай. Судлаачид 2.000 жилийн настай үлдцийг ашиглан, олон жилийн турш хайгуул судалгаа хийсний эцэст энэхүү оньсогыг тайлаад зогсохгүй Клеопатрагийн үнэртэй усыг сэргээн гаргаж авч чадсан гэжээ.

Клеопатра хатан ямар үнэртэй байсан бэ? Хадгалах

Таны бодсоноос илүү том биетэй 15 амьтан

Амьтны ертөнцөд олон төрлийн хачирхалтай амьтад байдгийг бид зөвхөн баримтат дүрс бичлэг дээрээс л харж байсан байх. Тийм ч учраас тэдний биеийн хэмжээг сайн мэдэж чаддаггүй. Тэгвэл зарим амьтад таны төсөөлснөөс ч аварга биетэй байдаг аж.

Таны бодсоноос илүү том биетэй 15 амьтан Хадгалах

Монголын үзэсгэлэнт охид | №1

Сэтгэлзүйгээр дархлаагаа дэмжих хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол үзэсгэлэн төгөлдөр, гоё сайхан зүйлсийг үзэж харж нүдээ баясган, сэтгэлээ сэргээх явдал билээ. Хараа булаам, хацар гоо охидоо магтан дуулдаг "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа CAAK VIDEO хувилбарыг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. 

Монголын үзэсгэлэнт охид | №1 Хадгалах

Хамгийн аймшигтай хараал шингэсэн эд зүйлс

Хараал, буг чөтгөр, сүнс зэрэг хүн төрөлхтнийг айдаст автуулах сэтгэл сэртхийлгэм зүйлс ертөнцийн хаа нэгтэй биднийг ажиглаж байдаг гэлтэй. Эдгээрээс болж, хүмүүс амь насаа алдаж, хэмжээлшгүй их гарз хохирол тохиож байсан нь харамсалтай. Хараалын хүч ихэвчлэн буг чөтгөр, сүнсээр дамжин хэн нэгнийг хорлодог байна. Бидний бэлтгэсэн дараах видео танд хамгийн аймшигтай хараал шингэсэн эд зүйлсийн тухай өгүүлэх болно.

Хамгийн аймшигтай хараал шингэсэн эд зүйлс Хадгалах

Хүүхдээ хэрхэн үнэнч болгож хүмүүжүүлэх вэ?

Саак.мн сайтаас хэрэглэгч та бүхэндээ нэгэн том бэлгийг барьж байна. Бид цаашид сонирхолтой мэдээ, мэдээллүүдээ видео контент болгон хүргэж байхаар шийдлээ. Энэ удаа "Хүүхдээ хэрхэн үнэнч болгож хүмүүжүүлэх" тухай мэдээллийг видео контент болгон толилуулж байна. Та бүхэн энэхүү видеог үзээд өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай.

Хүүхдээ хэрхэн үнэнч болгож хүмүүжүүлэх вэ? Хадгалах

Бидний учир битүүлэг гэж итгэж явдаг зүйлсийг эрдэмтэд ингэж тайлбарлажээ

Дэлхий ертөнцийг тааварлашгүй, хачирхалтай зүйлээр дүүрэн гэдгийг бид ой тойндоо ортлоо мэддэг болсон. Харин эрдэмтэд бидний тайлагдашгүй нууц гэж бодож явсан зарим зүйлийн учрыг олжээ. Үргэлж маргааны сэдэв болж, оньсого таавар төрүүлж байдаг дараах зүйлс тааварлашгүй ид шидийн биш болж таарлаа. Ингээд өдий хүртэл хэтрүүлэн бодсоор явсан зүйлсийнхээ учир шалтгааныг дараах видеоноос хүлээн авч үзнэ үү. 

Бидний учир битүүлэг гэж итгэж явдаг зүйлсийг эрдэмтэд ингэж тайлбарлажээ Хадгалах