СААК КОНТЕНТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нэрт зохиолч Пушкин амьд үлдэх боломжтой байсан уу?

Дэлхий ертөнц маш олон агуу хүмүүсийг харамсалтайгаар алдсан байдаг билээ. Хэрвээ өнгөрсөн зуунд орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж байсан бол зарим алдартнуудыг аврах боломжтой байжээ. Жишээлбэл, эрдэмтэд анагаах ухааны дэвшлээр зөв эмчилгээ хийж чадсан бол алдарт зохиолч Пушкиний амь насыг аварч болох байсан үздэг юм.

Нэрт зохиолч Пушкин амьд үлдэх боломжтой байсан уу? Хадгалах

Амазоны ширэнгэн ойд амьдардаг огт унтдаггүй омгийнхон

Амазоны ширэнгэн ойд 400 хүнтэй Пирах омгийнхон амьдардаг. Тэд огт унтдаггүй бөгөөд стресс гэгч зүйлийг мэдрэхгүйгээр тайван амгалан оршин тогтносоор байна. Пирахчууд өөрсдийгөө энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс гэж боддог. Тэд баян тансаг амьдрал, атаархал гэгч юу болохыг мэддэггүй бөгөөд бурхан байдаг гэдэгт ч итгэдэггүй аж. Ингээд та бүхэнд энэхүү хачирхалтай омгийнхны талаарх мэдээллийг хүргэж байна.

Амазоны ширэнгэн ойд амьдардаг огт унтдаггүй омгийнхон Хадгалах

100 жилийн тахал эргэн ирсэн үү?

Өнөөдрийн бичлэгээрээ бид дэлхий дахиныг түгшээж буй Корона вирусын талаарх сонирхолтой баримтуудыг багцлан хүргэхээр бэлтгэлээ. Хэрвээ энэ “Тахал” цаг бусын буюу гэнэтийн зүйл биш байвал яах вэ? Тодорхой зүй тогтол болон зарим нэг зөгнөл бидэнд энэ тахлын талаар урьдчилан анхааруулж байсан гэдгийг та мэдсэн үү? Тэгвэл эдгээр асуултын хариултыг хамтдаа тодруулцгаая.

100 жилийн тахал эргэн ирсэн үү? Хадгалах

Сингапурыг авлигачдын үүрээс салгаж, Азийн санхүүгийн төв болгосон түүх

Өдгөө дэлхийн улс орнуудыг хөгжлөөрөө түүчээлж байгаа Сингапур улс нь сая сая жуулчид, бизнес эрхлэгчдийн хүслэн болсон газар билээ. Сонирхолтой нь, ердөө хэдхэн жилийн өмнө энэ улсын ард иргэд маш ядуу амьдарч байлаа. Улс төрч Ли Куан Ю (Lee Kuan Yew)- ийн хийсэн өөрчлөлт Сингапурыг ядуурлаас гаргаад зогсохгүй дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болгожээ. Ингээд буурай орны Ерөнхий сайд болсон тэрбээр хэрхэн хэрүүл маргаан, авлигатай тэмцэж, хөрөнгө мөнгө босгон улс орноо хөгжүүлснийг мэдэж авцгаая. 

Сингапурыг авлигачдын үүрээс салгаж, Азийн санхүүгийн төв болгосон түүх Хадгалах

"Кайзен" - Залхуурлыг ялан дийлэх Япон арга

Хүн төрөлхтний бараг 80 хувь нь тогтмол ямар нэгэн зорилго тавьдаг ч төдийлөн хүрч чаддаггүй. “Би одоохондоо бэлэн биш байна. Дараа долоо хоног, дараа сараас эхлэе” хэмээн хойшлуулсаар л байдаг. Заримдаа бидэнд зорилгодоо хүрэх анхны алхмыг хийхэд хүртэл зориг дутдаг. Товчхондоо бид залхууралдаа дийлдэж, шалтаг тоочсоор байдаг юм. Ингээд та бүхэнд залхууралтай тэмцэх Японы шилдэг аргыг хүргэе.

"Кайзен" - Залхуурлыг ялан дийлэх Япон арга Хадгалах

Ердөө 5 настай байхдаа жирэмсэлсэн Лина охины түүх

Перугийн нэгэн тосгонд төрж, өссөн Лина Медина гэх охин ердөө 5 настай байхдаа жирэмсэн болж байжээ. Итгэмээргүй ч гэсэн охины энэхүү жирэмслэлт нь түүнийг дэлхийн хамгийн залуу ээж болгосон юм. Ингээд Лина Мединагийн хачирхалтай түүхийг та бүхэнд сонирхуулж байна. Тэр юунаас болж, яагаад бага насандаа жирэмсэн болчихсон юм бол?

Ердөө 5 настай байхдаа жирэмсэлсэн Лина охины түүх Хадгалах

Хятадад авилгачдыг цаазаар авах үед байсан гадаад хүний сэтгэгдэл

2005 оноос Хятад улс авилгатай хатуу тэмцэж эхэлсэн. Авилгал авсан төрийн албан хаагчдыг буудан хороох үйл явц ид эхэлж байх үед би Хятадад ажиллаж, амьдарч байлаа. Хэрцгий ч гэсэн энэ нийгэмд илт үр дүнгээ өгч, хөгжил цэцэглэлтэд нөлөөлж байгааг би хувьдаа анзаарсан юм. 

Хятадад авилгачдыг цаазаар авах үед байсан гадаад хүний сэтгэгдэл Хадгалах

Нацист Германы эмэгтэйчүүдийн амьдрал ямар байсан бэ?

Эрчүүд нь цэргийн албанд зүтгэж, гэр бүлээ хамгаалах үүрэгтэй бол эмэгтэйчүүд нь гэр бүлдээ үйлчилж, үр хүүхдээ өсгөх ёстой. Энэ бол байгалийн хууль хэмээн Гитлер үзжээ.

Нацист Германы эмэгтэйчүүдийн амьдрал ямар байсан бэ? Хадгалах

"Сисси гүнж" Роми Шнайдерын гунигт амьдралын түүх

Залуу насандаа хорвоог орхисон Роми Шнайдер амьд ахуйдаа, мөн одоо ч гэсэн хэн хүний хайрыг татсан хэвээр байгаа билээ. Түүний гоо үзэсгэлэн, сэтгэл татам чанар, жүжиглэх хүсэл тэмүүлэл нь хүмүүсийн хайрыг татах шалтгаан болсон юм. Ялангуяа Австри, Герман, Швеицарь, Францын шүтэн бишрэгчид нь түүнийг бүрэг даруу өсвөр насны охин байхаас, алдартай од болох хүртэл хөгжин дэвшихэд нь гэрч болж, энэ л шалтгаанаар түүнийг хайрладаг бизээ.

"Сисси гүнж" Роми Шнайдерын гунигт амьдралын түүх Хадгалах

Дэлхийн хамгийн олон хүний амийг авч одсон 10 тахал

Эрдэмтэд болон анагаах ухааны судлаачид тахлын тухай өөр өөр тодорхойлолттой байдаг ч тэдний санал нийлдэг нэг зүйл бол тахал нь энгийн өвчнөөс илүү хурдан хугацаанд газарзүй, бүс нутгаар өргөн тархдаг аливаа өвчин юм. Булчирхайн, тарваган тахал, салхин цэцэг, томуугийн халдварт өвчнүүд бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн харгис алуурчид юм. Эдгээрээс 12,000 жилийн турш оршин тогтнож буй бидний сайн мэдэх салхин цэцэг өвчин нь 300-500 сая гаруй хүний амийг авч байжээ. 

Дэлхийн хамгийн олон хүний амийг авч одсон 10 тахал Хадгалах

Трансжендер хүмүүсийн тухай таатай бус 10 баримт

Трансжендер. Энэ үгийг дэлхийн аль ч улс оронд хэлсэн хүчтэй маргаан дэгдээнэ. Трансжендер хүмүүсийн талаар та юу ч гэж боддог бай энэ бол үгүйсгэх аргагүй ээдрээтэй асуудал. Бусдыг гомдоочих вий гэж айх, буруу гэж ойлгогддог зүйлийг хэлэх зэрэг нь энэ сэдвээр аль болох нээлттэй хэлэлцүүлэг хийхээс урьдчилан сэргийлж чадна. Гэхдээ ийм маргаантай сэдвийг хөндөхөөс айх хэрэггүй. Иймээс трансжендеризмын талаарх таатай бус 10 баримтыг энд дурдах нь зүйтэй болов уу.

Трансжендер хүмүүсийн тухай таатай бус 10 баримт Хадгалах

Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад

Дэлхий ертөнц дээр олон төрөл зүйлийн ан амьтад, хүн төрөлхтөнтэй зэрэгцэн амьдарч, аж төрж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд эрдэмтэн судлаачдын олж, нээж илрүүлээгүй өөр олон амьтад байсаар байгаа нь нууц биш юм. Бид оюун ухаан, сэтгэл зүрхээрээ тэднээс ялгаатай боловч, зарим амьтад хүнээс дутахааргүй ухаантай байдаг байна. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ манай гарагийн хамгийн ухаантай амьтдыг танилцуулахаар бэлтгэлээ.

Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад Хадгалах