ШИНЭ ТЕХНОЛОГИ

Газар доорх хоргодох байр

Хүн төрөлхтний түүхэнд нэлээд хэдэн удаа дэлхийн сүйрлийн талаар яригдаж байсан. Яригдах үе болгонд л амьд гарахыг хүссэн хүмүүс байсан бөгөөд амиа аврахын тулд гайхалтай зүйлсийг сэдэж гаргана. Тэгвэл Америкийн иргэн Рон Хаббард дэлхийг мөхлийн аюулд учирна хэмээн тодорхойлсон хугацаа буюу 2012.12.21-ийг хүлээж зүгээр суулгүйгээр хоргодох байр бэлдэхээр шийдсэн байна. Тэрээр газар доор гайхалтай, тансаг хоргодох байр босгосон бөгөөд энэхүү хоргодох байр 46000$-ын өртөгөөр боссон аж. Ингээд Рон Хаббард 2012.12.21-ий өдөрт хэрхэн бэлдсэнийг харцгаая.
Газар доорх хоргодох байр Хадгалах

2012 оны хамгийн үнэтэй, хурдан машинууд

Хааяа нэг та хурдлан давхих дуртай юу? Дэлхийн хамгийн хурдан машиныг унаж давхих зориг танд бий юу? Ингээд 2012 оны хамгийн хурдан 10 машины жагсаалтыг гаргасан бөгөөд одоо энэхүү машинуудтай танилцацгаая. Алийг нь унаж хурдалмаар байна?
2012 оны хамгийн үнэтэй, хурдан машинууд Хадгалах

Хамгийн хурдан онгоц

Энэхүү хурдан онгоцыг “Lockheed SR 71 Blackbird” гэдэг байна. Агаарын тийрэлтэт хөдөлгүүрээр тоноглогдсон энэхүү онгоц 1976 онд хамгийн хурдан онгоц хэмээн тэмдэглэсэн бөгөөд (3,529.6 км/цаг) хурдлах чадвартай байсан байна. Энэ нь минутанд 58.83 километр хурдтай явж байна гэсэн үг юм. Бүр агаар-газрын пуужингууд ч энэхүү онгоцны хурдыг гүйцэж чадахгүй байсан байна. Ингээд хамгийн хурдан онгоцны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Хамгийн хурдан онгоц Хадгалах

Лос- Анжелосын авто салоны шинэхэн бүтээгдэхүүнүүд

11-р сарын 30-аас 12-р сарын 9-ий хооронд Америкийн, Калифорнийн мужийн Лон-Анжелос хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг авто үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болсон байна. Энэхүү үйл ажиллагаанд машин үйлдвэрлэлийн акулууд оролцож, Mercedes-Benz, Porsche, BMW, General Motors, Hyundai -гэх мэт томоохон машинуудыг танилцуулсан аж. Ингээд авто салонд танилцуулсан шинэхэн хүлгүүдийг харж сонирхоцгооё.
Лос- Анжелосын авто салоны шинэхэн бүтээгдэхүүнүүд Хадгалах

Тулааны анхны робот

Япон улсад нэгэн шинэхэн нээлт боллоо. ОС Android ухаалаг гар утасны тусламжтайгаар удирдаж болох тулалдааны анхны роботыг Япон улсад үйлдвэрлэсэн байна. Түүний нэрийг “Kuratas” гэдэг бөгөөд тэрээр бусад роботуудтай адил төрөл бүрийн зэвсгийг ашиглаж, хүний бүхий л үйлдлийг хийж чадахаас гадна цаг 10км-ийн хурдтайгаар явж чаддаг гэнэ. Ингээд энэхүү шинэхэн бүтээлийг зураг болон бичлэгийн хамт дэлгэрэнгүй сонирхоцгооё.
Тулааны анхны робот Хадгалах

Ус нэвтрүүлдэггүй сонирхолтой төхөөрөмжүүд

Дэлхийн эргэн тойрон дахь усны хамгийн сайн хамгаалалттай электрон төхөөрөмж болон бусад хэрэгслүүдийг та бүхэндээ танилцуулж байна. Жишээ нь, та компьютерынхоо гарыг дуртай үедээ угаадаг байвал ямар вэ?...
Ус нэвтрүүлдэггүй сонирхолтой төхөөрөмжүүд Хадгалах

Амттай бас хөгжилтэй

Өдрөөс өдөрт амьдралаас тасарч, хоол идэж байхдаа утсаараа оролдон, ТВ үзэж, компьютер шагайгчдын тоо олширсоор байгаа өнөө үед хүмүүсийг яг хийж буй зүйл дээрээ төвлөрдөг болгох нь маш чухал асуудал болоод байгаа билээ. Учир нь идэж байхдаа өөр зүйл хийдэг хүн идсэн хоолныхоо амтыг хэзээ ч бүрэн мэдрэхгүй учраас амьдралаас авах таашаал нь багасч, таргалалт стрессийн эх суурийг тавьдаг гэдгээ мэддэггүй. Тэгвэл одоо бүгдээрээ хүмүүсийн яг энэ асуудлыг шийдэх гэж бүтээгдсэн мэт хоол ундны маш сонирхолтой хэрэгслүүд болон ахуйн бусад эд зүйлстэй танилцацгаая.
Амттай бас хөгжилтэй Хадгалах

“MINI Paceman” төмөр хүлэг

Орос улсад тун удахгүй “MINI Paceman” хэмээх шинэхэн машин явах нь ээ. Тэгэхээр манай улсад ч гэсэн удахгүй орж ирээд машины хорхойтнуудын анхаарлыг татах биз. Машиныг зохион бүтээгчид энэхүү машин MINI загварт дуртай хүмүүсийн сэтгэлийг нэлээд эзэмдэх болов уу хэмээн найдаж байгаа аж. Энэхүү машины хуучин загвар нь MINI Countryman бөгөөд шинэхэн загвар нь өмнөхөөсөө илүү байх нь мэдээж. Үүнд бүрэн итгэлтэй болохын тулд MINI Paceman-ы туршилтын жолоодлого хийгдэж байгаа газраас хийсэн фото сурвалжлагыг танилцуулъя.
“MINI Paceman” төмөр хүлэг Хадгалах

Mercedes-Benz Ener-G-Force

Авто машины хорхойтой сайтын хэрэглэгчиддээ ирээдүйд цагдаагийн төмөр хүлэг болох учиртай Mercedes-Benz Ener-G-Force –ийг танилцуулж байна. Mercedes-Benz Ener-G-Force -ийн энэхүү төслийн загвар нь  2012 LA Design Challenge тэмцээний шилдэг зургаар шалгараад байгаа бүтээл ажээ.  2012 LA Design Challenge – ийн ирээдүйн хамгийн шилдэг дизайнтай төмөр хүлгийн загвар нь 11-р сарын 29-нд тодрох юм байна.
Mercedes-Benz Ener-G-Force Хадгалах

Оросын зэвсэгийн сүр хүч

Байлдаж, сүйтгэж, алан хядах зэвсэглэлийнхээ “сүр хүчээр” гайхуулна гэдэг тийм ч ухаалаг, бас глобалчлагдсан нийгмийн ёс зүйд нийцэх зүйл биш. Гэвч Оросын зэвсэгт хүчний техник үнэхээр алмайрмаар төвшинд хүрч хөгжжээ. Үүгээрээ ч орсууд бахархаж, олонд таниулж, гадны санаархагчдын зүрхийг нь үхүүлэхийг хүсдэг нь нууц биш. “Бидэнрүү ямар нэгэн байдлаар халдахыг завдвал бид ийм агаарын сөрөг хүчин, ийм пуужин, ийм машин техниктэй ард түмэн шүү” -гэсэн шиг гурван бичлэгийг танд хүргэж байна. Энэ зөвхөн зах зух нь л гээд бодохоор аймаар юмаа.
Оросын зэвсэгийн сүр хүч Хадгалах

Windows 8 -д зориулсан ер бусын интерфейс

Elliptic Lab компанийхан Windows 8 үйлдлийн системийг холболтгүйгээр удирдах шинэ системийг боловсруулсан болохоо мэдэгджээ. Энэхүү систем нь ультра авиан локатор болон микрофонуудын тусламжтайгаар гарын хөдөлгөөнийг мэдрэх зарчмаар ажиллах юм байна. Уг интерфейс нь файлуудыг эргүүлэх, цэснээс сонголт хийх, файлыг нээж, хаах гэх зэрэг олон үйлдлийг зайнаас, зөвхөн гарын хөдөлгөөнөөр гүйцэтгэх боломжийг олгох аж. Өнөөдрийн байдлаар Elliptic Labs нь энэхүү интерфейсийг хөгжүүлэх шатны ажилаа гүйцэтгэж байгаа юм. Эхний бүтээгдэхүүн нь 12-14 сарын дараа гарах магадлалтай байгаа аж.
Windows 8 -д зориулсан ер бусын интерфейс Хадгалах

С-400 Триумф – агаарын эсэргүүцэх пуужингийн анги

2007 оны 8-р сарын 6-ны өдөр Москва орчимд агаарын эсэргүүцэгч пуужингийн С-400 “Триумф” системийн анхны дивиз нээгджээ. Шинэ үеийн энэхүү пуужингийн комплекс нь том болон дунд оврын пуужингуудаас бүрдэнэ. Орчин үеийн бүх төрлийн агаар болон сансрын дайралтыг эсэргүүцэх зориулалттай юм байна. Үүнд: тагнуулын онгоц, агаарын стратегийн болон тактикийн сөнөөгчид, пуужин, дунд зайны баллистик пуужин, гипер авиан бай, радио локацийн онгоц гэх зэрэг орчин үеийн агаарын хүчний бүх онгоц, пуужин, зэвсэг орно. Нэг дор 36 байг 72 пуужингаар галлах чадвартай юм байна. Өөрөөр хэлбэл С-400 Триумф байгаа цагт Оросруу цөмийн бөмбөг л хаядаггүй юм бол агаараар довтлоно гэдэг бүтэшгүй зүйл ажээ. Ингээд бүгдээрээ энэхүү хүчирхэг агаарын эсэргүүцэх пуужингийн ангитай танилцацгаая.
С-400 Триумф – агаарын эсэргүүцэх пуужингийн анги Хадгалах