ШИНЭ ТЕХНОЛОГИ

Нүдээрээ удирддаг төхөөрөмж худалдаанд гарчээ

Уг бүтээгдэхүүнийг "Eye Tracker" гэдэг. "The Eye Tribe" компани үйлдвэрлэсэн бөгөөд 2011 онд нүдний мэдрэгч технологи үйлдвэрлэх үйл ажиллагаагаар эхэлсэн юм. Энэ төхөөрөмжийн туршилт нь хамгийн анх 1960 аад оны үед хийгдэж байсан бөгөөд хамгийн боловсронгуй дэвшилтэт болгож чадсан нь энэ компани юм.
Нүдээрээ удирддаг төхөөрөмж худалдаанд гарчээ Хадгалах

Эвхэгддэг “Moveo” скутер

Бидний амьдарч буй нийгэм маш завгүй, битүү байдаг учир зарим тохиолдолд дугуй тавих газар ч олддоггүй. Тэгвэл энэ асуудлыг эвхэгддэг "Moveo" скутер (моторт дугуй) шийдсэн байна. Та скутерээ хэрэгтэй үедээ унаж, хэрэгтэй үедээ эвхээд л чирээд явах боломжтой юм байна.
Эвхэгддэг “Moveo” скутер Хадгалах

Таныг уурлаж, инээж, сандарч байгааг мэддэг болжээ

Европын машин үйлдвэрлэгч болон судлаачид камер дээр сурилсан нүүрний хувирал илрүүлэгчийг зохион бүтээсэн байна. Энэ нь таныг машин барьж байхад ямар сэтгэл зүйтэй байгааг харуулах юм. Энэ системийн гол санаа нь жолоо барьж байхдаа та уурласан бухимдсан үедээ илүү түрэмгий байдалтай болдог ба анхаарлаа сарниулдаг байна. Улмаар энэ нь зам тээврийн осолд хүргэдэг байна.
Таныг уурлаж, инээж, сандарч байгааг мэддэг болжээ Хадгалах

Женевийн авто үзэсгэлэнгийн дур булаам бүсгүйчүүд

Мэдээж хэрэг, жил бүр зохиогддог олон улсын автомашины үзэсгэлэн бол автомашины зах зээлийн хувьд онцгой үйл явдал болдог. Иймэрхүү төрлийн арга хэмжээнүүдийн эхний өдрүүд хэвлэл мэдээлэлийнхэнд нээлттэй байдаг байна. Сурвалжлагчид зөвхөн машинуудын тухай сурвалжлага хийгээд зогсохгүй автомашиныг сурталчилж буй гоё загвар өмсөгчдийн зургийг дуртайяа авна.
Женевийн авто үзэсгэлэнгийн дур булаам бүсгүйчүүд Хадгалах

Зураачийн толгойд өнгө ялгадаг “антенн” суурилуулжээ

31 настай зураач Нил Харбиссон (Neil Harbisson) харааны "ахроматопси" (өнгөний харалган) хэмээх ховор өвчтэй төржээ. Ийм өвчтэй хүн зөвхөн хар цагаан хоёр өнгийг л харж чаддаг байна. 10 жилийн турш тэрээр тусгай шил буюу “цахилгаан нүд”-тэй байсан бол, одоо эмч нар түүний гавалд өнгөнүүдийг дуу авиа болгон хувиргадаг тусгай мэдрэгчийг байрлуулжээ. Одоо тэрээр өнгөнүүдийг сонсон ялгаж чадах болсон байна.
Зураачийн толгойд өнгө ялгадаг “антенн” суурилуулжээ Хадгалах

Хятадын фермер төмрийн хогоор нисдэг тэрэг хийжээ

Хунань мужийн Ганьчжоу тосгоны 52 настай фермер Ли Хушень төмрийн хаягдалаар нисдэг тэрэг хийсэн байна. Гарын дүйтэй эрийн бүтээсэн нисдэг аппарат нь газраас 40 см өндөрт хөөрдөг байна.  Ингээд фермерийн бүтээлийг харцгаая.
Хятадын фермер төмрийн хогоор нисдэг тэрэг хийжээ Хадгалах

2014 оны Женевийн автомашины үзэсгэлэн

Саяхан 2014 оны олон улсын Женевийн автомашины үзэсгэлэн нээгдсэнийг та бүхэн мэдэж байгаа байх. Иймэрхүү арга хэмжээ нь жил бүрийн хамгийн утга учиртай, нэр хүндтэй үйл ядлуудын нэг гэж тооцогддог байна. Өнөөдөр та бүхэнд автомашины үйлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

2014 оны Женевийн автомашины үзэсгэлэн Хадгалах

“C4 Cactus” бэлэн боллоо

Сарын дараа Женевт болох авто үзэсгэлэнд "Citroën C4 Cactus" хүлгийг танилцуулах юм байна. Харин жилийн өмнө Франкфуртад болсон үзэсгэлэнгийн үеэр тэд анх концептийг нь танилцуулж байжээ. Ингээд тун удахгүй цуврал болон гарах C4 Cactus-ын загварыг сонирхоцгооё.
“C4 Cactus” бэлэн боллоо Хадгалах

Модоор хийсэн унадаг дугуй

Энэ гайхалтай модон дугуйны загварыг японы дизайнер Йожиро Ошима (Yojiro Oshima) гаргажээ. Уг төслийг "Fusion" хэмээн нэрлэсэн бөгөөд дугуйны бараг 90 хувийг модоор хийсэн байна.
Модоор хийсэн унадаг дугуй Хадгалах

Ачааны машин үнэтэй Феррарийг гэмтээжээ

Энэ 480 сая гаруй төгрөгийн үнэтэй Ferrari 458 Italia–н эзэн машинаа ийм байдалтай болсныг хараад яасныг төсөөлж чадахгүй нь ээ. Ачааны машин манёвр хийж байгаад зогсоол дээр байсан спорт-машиныг шүргэн, үнэтэй машинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан байна.

Ачааны машин үнэтэй Феррарийг гэмтээжээ Хадгалах

Олон улсын гар утасны үзэсгэлэн 2014

2014 оны 2-р сарын 24-өөс 27-ны хооронд Олон улсын гар утасны холбооны өдөрлөг буюу "Mobile World Congress 2014" болж өнгөрсөн байна. Оролцогчид хуралд оролцож, өөрийн шинэлэг бүтээлүүдээ танилцуулж, шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцаж байжээ.
Олон улсын гар утасны үзэсгэлэн 2014 Хадгалах

Женев дахь авто үзэсгэлэн

Авто машин сонирхогчдын хүсэн хүлээдэг үзэсгэлэнгүүдийн нэг болох «Geneva Motor Show 2014» үзэсгэлэн 3 сарын 4-ий өдөр сэтгүүлчдийн өмнө нээлттэй болсон юм. 84 дэхь Женевын авто үзэсгэлэн өнгө өнгөөр алаглан харагдаж байлаа. Машины төрлүүдэд нь спорт-кар, супер-кар болон гипер-кар багтаж байсан юм. Эндээс та бүхэндээ онцлон 5 шилдэг хүлгүүдийн шинэ концептуудтай танилцуулъя.
Женев дахь авто үзэсгэлэн Хадгалах