ШИНЭ ТЕХНОЛОГИ

Denis Guidone-ийн шинэ бvтээл «ганц зvvтэй цаг»

Удахгvй болох Миланы загварын долоо хоногийн vеэр алдарт дизайнер Denis Guidone нь єєрийн цоо шинэ бvтээл болох ганцхан зvvтэй цагOra (il)Legale-аа толилуулахаар зэхэж байна. Энэхvv цагийг "Nava Design" студид бvтээсэн байна. Ийм цагтай байхад євлийн болон зуны цагийн хуваарьт шилжихэд л их амар байх бололтой. Учир нь цагийг хойшлуулах юмуу урагшлуулахад ердєє ганцхан зvvг жоохон хєдєлгєхєд л хангалттай юм. 18 см-ийн диаметр, 6 см єргєнтэй энэхvv шинэлэг бєгєєд євєрмєц бvтээлийн эх биеийг модоор хийжээ. За ингээд цагны гойд хэв загварыг ямагт санаачилдаг, алдарт Denis Guidone-ийн цоо шинэ бvтээлийн дvр тєрхийг хамтдаа сонирхоцгооё.
Denis Guidone-ийн шинэ бvтээл «ганц зvvтэй цаг» Хадгалах

Web chair буюу торон сандал

Японы Junio Design студийн дизайнер Юн Хашимото (Jun Hashimoto) маш сонирхолтой сандлыг зохион бvтээж, толилууллаа. Тэрээр энэхvv аалзны шvлсээр томсон юм шигWeb chairбуюу торон сандлаа тємєр утсаар урласан юм. Web chair нь 2.1 кг жинтэй тул, ганцхан гараараа єргєж болохоор хєнгєхєн эд ажээ. Шинээр худалдаанд нэвтрэхээр зэхэж буй энэхvv бvтээлийн нэг бvрийг 2000 ширхэг тємєр утасны тасархайнаас бvрдсэн байна.
Web chair буюу торон сандал Хадгалах

Дээд зэрэглэлийн vйлчилгээ /Hotel Vending Machine/

Morgans компанийхан Майами дахь Mondrian Hotel-д бараа бvтээгдэхvvнийг борлуулж, дээд зэрэглэлийн vйлчилгээний захиалгыг хvлээн авдагSemi-Automaticхэлбэрийн шинэ вендинг машин болох  "Morgans Semi-Automatic Vending Machine"-ийг суулгажээ. Вендинг гэдэг нь: vending гэсэн vгнээс гаралтай, ямарваа нэгэн vйлчилгээг хvний оролцоогvйгээр автомат тєхєєрємж ашиглан хийдэг арилжааны тєрєл юм.Энэхvv Semi-Automatic (хагас автомат) тєхєєрємжийг ашиглан усан онгоцны аялалын люкс зэрэглэлээр зорчих тасалбар, єндєр vнэтэй авто машин, пентхауз хэлбэрийн орон сууц зэргийг шууд захиалах боломжтой юм байна. За ингээд зах зээлд хvч тvрэн орж ирж буй хамгийн сvvлийн vеийн электрон vйлчилгээний талаархи мэдээллийг танд хvргэж байна.
Дээд зэрэглэлийн vйлчилгээ /Hotel Vending Machine/ Хадгалах

Жинхэнэ эр хvний чимэг болсон цоо шинэ бугуйн цаг

Бугуйн цаг vйлдвэрлэдэг, алдарт Bell & Ross компани нь Дэлхийн II Дайнд оролцож явсан эр зоригтой агаарын хvчний нисгэгчдийн дурсгалт зориуланBell & Ross Instrument BR01 Airborneхэмээх шинэ бvтээгдэхvvнээ олон нийтэд танилцууллаа. Энэхvv шинэ бугуйн цагны гадар талыг АНУ-ийн US Airbornе-ийн нисгэгчдийн эмблемээр чимэглэсэн байна. Бяр, зориг хоёр нь цээжиндээ бахдаж ядсэн жинхэнэ эр хvний чимэг болох энэхvv Bell & Ross Instrument BR01 Airborne бvтээгдэхvvнийг ердєє 500 хувь vйлвэрлэх гэнэ.
Жинхэнэ эр хvний чимэг болсон цоо шинэ бугуйн цаг Хадгалах

Nike-ийн цоо шинэ пvvзнvvд: Hi-Jack, Air Zenyth, Air Offense

Nike Sportswear–ийнхэн олны нvдэнд дасал болсон алдартай дvрслэл бvхий хэв загвар, єндєр технологийг хослуулсан шив шинэхэн пvvзнvvдээ хэрэглэгчиддээ толилуулж байна. Иймээс тэдний шинэ бvтээгдэхvvнvvд нь хєлд дэндvv эвтэйхэн бєгєєд загвар сайтай болсон байна. За ингээд хайртай брэндийнхээ хамгийн сvvлийн vеийн Hi-Jack, Air Zenyth, Air Offense гэсэн пvvзнvvдтэй танилцаарай залуусаа.
Nike-ийн цоо шинэ пvvзнvvд: Hi-Jack, Air Zenyth, Air Offense Хадгалах

Шинээр гарах Zune HD-ийн талаар

Ойрын vед Microsoft корпорацийнханZune HDхэмээх тоглуулагчийг бvтээж, худалдаанд гаргана гэсэн зарлалууд интернетээр цацагдаж, залуусын хорхойг хєдєлгєєд байгаа билээ. Майкрософт-ын алдарт Zune тоглуулагчийн сайжруулсан хэлбэр болох энэхvv бvтээлийн талаар албан ёсны мэдээлэл хараахан цацагдаагvй байгаа боловч интернетийн зараас vзэхэд, тун удахгvй хэрэглээнд нэвтрэх бололтой.
Шинээр гарах Zune HD-ийн талаар Хадгалах

Цахилгаан vvсгэдэг сандал

ПрагийнNovagueхэмээх дизайны студи нь маш сонирхолтой савладаг сандлыг зохион бvтээсэн байна. Энэхvv тохилог, тухтай сандал нь тусгай цахилгаан vvсгэдэг бєгєєд дээр суусан хvн хоёр тийшээ савлан хєдлєх тусам, эрчим хvч хуримтлагдаж, дээд тал нь гэрлийн чийдэнг асаахуйц энергийг vvсгэдэг юм байна. Ингээд техник технологи єєр хоорондоо єрсєлдєн хєгжиж байгаа ч байгаль орчноо ямар нэгэн аргаар хамгаалах шаардлага нvvрлээд байгаа энэ vед, хэрэглээнийхээ эрчим хvчийг маш тухлаг байдлаар гарган авах боломжийг олгосон дэвшилтэт сандлын талаархи фото мэдээллийг танд хvргэж байна.
Цахилгаан vvсгэдэг сандал Хадгалах

Цэнхэр Xbox 360 (Ижил хvйстнvvдийн тєхєєрємж) улам сайжирлаа

Жил бvр зохиогддог "Game Developers Conference 2009" тэмцээн саяхан болжээ. Энэхvv тэмцээнд Microsoft корпорацийн ижил хvйстнvvд буюу сайжруулсанBlue Tinted Xbox 360тєхєєрємжєєрєє оролцжээ. Та бvхний эртний танил Blue Tinted Xbox 360-ын сайжирсан загварын багтаамж нь 2 дахин єссєн байна /1 ГБ хvртэл/. Энэхvv сайжирсан тєхєєрємж нь ирэх зун гэхэд хэрэглэгчдийнхээ гарт очих бєгєєд vнэ ханш нь тодорхойгvй байна.
Цэнхэр Xbox 360 (Ижил хvйстнvvдийн тєхєєрємж) улам сайжирлаа Хадгалах

Тансаг хэрэглээ - TAG Heuer Meridiist

TAG Heuer компани нь гар утас vйлдвэрлэн, худалдаанд гаргаж буй цагны алдартай брэндvvдийн анхдагч нь болж байгаа юм. Энэхvv компаний vйлдвэрлэсэнTAG Heuer Meridiistхэмээх анхны гар утас нь олон зууны туршид хувирч элэгдээгvй швейцар чанар, хэзээд тэргvvлэгч байсан хэв загвар болон компанийхаа бодлогыг агуулсан, дээд зэргийн чанартай чамин хэрэглээ болжээ.
Тансаг хэрэглээ - TAG Heuer Meridiist Хадгалах

График зураг хийдэг шинэ технологийг улам сайжруулсан байна.

График зураг бvтээхэд зориулсанWacomтєхєєрємжийг зєвхєн дизайнер, барилгын зураачид ашигладаг байсан бол одоо энгийн хэрэглэгчид ч ашиглаж болдог болж, улам тєгєлдєржсєєр байна. Цоо шинэWacom Intuos4график зургийн самбар /плашет/ нь 2048 ширхэг мэдрэмжийн тєвшинтэй агаад гэрэл дамжуулагчаар тоноглогдож, Touch Ring хэмээх эргэдэг цагирагтай болж, улам илvv нимгэн, боловсронгуй болжээ.
График зураг хийдэг шинэ технологийг улам сайжруулсан байна. Хадгалах

Алдарт бензийн «Гелендваген» загвар энэ жил 30 нас хvрж байна

Энэ жил алдарт Mercedes-Benz G-Class (Gelandewagen) маркийн машин анх vйлдвэрлэгдсэнээсээ хойш 30-дахь жилийнхээ нvvрийг vзэж байгаа юм байна. Mercedes-Benz G-Class машиныг анх 1979 онд vйлдвэрлэсэн бєгєєд энэ 30 жилийн хугацаанд Daimler AG компаний харъяа Magna Steyr vйлдвэр нь энэхvv маркийн машиныг 200.000 хувь бvтээсэн ажээ.Энэхvv бартаат замыг ажралгvй давдаг G-Class маркийн тємєр хєлгийн "Daimler" хэмээн алдаршсан хамгийн анхны загварыг эхэндээ Ираны шах Мохамед Похвали нь байлдааны зориулалтаар ашиглаж байсан юм.
Алдарт бензийн «Гелендваген» загвар энэ жил 30 нас хvрж байна Хадгалах

Энэ долоо хоногийн Цоо шинэ тємєр хєлгvvд

Тємєр хєлгийн хорхойтнууддаа зориулан хvргэдэг энэ удаагийн танилцуулгаар эрчим хvчээр ажилладаг Tesla Model S хэмээх спорт машин, хамгийн сvvлийн vеийн ганган хээнцэр BMW X5 /G-POWER-ийн бvтээл/, F1 шиг хурдан давхихад ч аюулгvй байдлыг дээд зэргээр хангадаг Mercedes-Benz, Porsche-ийн 90000 еврогийн vнэтэй гар цvнх болон цагны цуглуулга зэргийг vзээд зогсохгvй, туршилтын шатандаа яваа Porsche 911 Turbo Coupe-ийн хамгийн анхны vзэгч болно.
Энэ долоо хоногийн Цоо шинэ тємєр хєлгvvд Хадгалах