ШИНЭ ТЕХНОЛОГИ

2011 оны шинэ Freelander - 2

Land Rover  компанийхан 2011 оныг угтан, шинэчдлэгдсэн Freelander 2 загварын тємєр хvлгээ бvтээжээ. Энэхvv авто машин нь 2,2 литрийн турбодизель хєдєлгvvрээр нэмж тоноглогдсон бєгєєд гадаад vзэмж, дотор салоны хувьд шинэлэг, илvv чамин болж сайжирсан байна. Ингээд алдарт Land Rover-оос гаргасан Freelander 2-ийн 2011 оны цоо шинэ загварын эрч хvч, эд хєрєнгє, эрх чєлєє ханхалсан дvр зургуудаар хийморио сэргээнэ vv.
2011 оны шинэ Freelander - 2 Хадгалах

Дэлхийн хамгийн єндєр усан оргилуур

Зохион бvтээгч Буржи Дубай Эмаарын 2008 онд бий болгосон энэхvv гайхамшигт усан оргилуур нь Дубай хотын тєв хэсэгт цэлийх хиймэл нуурын голд оршдог байна. Нуурын тєвд сvр, vзэмжээрээ гайхуулах хамгийн орчин vеийн шvvлтийн систем бvхий уг усан оргилуурыг бvтээхэд 218 сая долларыг зарцуулжээ. Дэлхийн хамгийн єндєр фонтануудын тоонд зvй ёсоор багтдаг уг ер бусын бvтээл нь Лос-Анжелесийн Беллагиогийн усан оргилууруудын єндрийн хэмжээг 25 хувиар илvvрхэж, ардаа орхисон байна. Ингээд дэлхийн гайхамшгуудын нэгээр нvдээ хужирлаж, сэтгэлээ цэнгээцгээе. Магадгvй та нийтлэлийн тєгсгєлд байгаа бичлэгийг хараад эрvvгээ унатал алмайрч, vлгэр амилдаг юм байна гэж уулга алдах вий.
Дэлхийн хамгийн єндєр усан оргилуур Хадгалах

Компютерийн виртуал хулгана

Удахгvй та компютерийн хулганыг барихад ямар мэдрэмж тєрж, дээр нь байдаг бяцхан “ролик”-ийг нь эргvvлэхэд ямар байдгийг мартах нь ээ. Учир нь Массачусетцийн технологийн институтын мэргэжилтнvvд компютерийг удирдах шинэ аргыг санал болгож байна. Энэхvv шинэ технологийн Mouseless (хулганагvй) гэж нэрлэдэг ажээ. Хэрэглэх арга нь маш энгийн: та яг л гартаа маус барьсан юм шиг хэлбэрт оруулан (эсвэл оруулахгvй ч байж болно), ширээн дээгvvр гvйлгэж, vл vзэгдэгч, эс оршигч “товчлуурууд” дээр нь дарахад компютер таны гарын хєдєлгєєний мэдэрч, vйлдлээ гvйцэтгэх болно. Хамгийн сонирхолтой нь хулганагvй гараараа хулганатай мэт “авирлах” хэрэглэгчийн гарны доогуур шагайж харахад тэнд vнэхээр ямар ч бодит биет байхгvй болохыг та анзаарах болно.
Компютерийн виртуал хулгана Хадгалах

Мишель Лефевр болон тvvний бяцхан галт зэвсэгнvvд

Бичил зэр зэвсэг бvтээдэг Мишель Лефевр гэгч мастер нь “2010 оны шилдэг металл боловсруулагч” болжээ. Энэхvv авъяас сонирхол нь Мишелийг 12 настай байхад нь анх бий болсон юм байна. Тэрээр гар буу болон бусад зэвсгийг эхлээд модоор дуурайлган хийдэг байсан бол сvvлрvvгээ металл ашигладаг болсон байна. Одоо уншигч таны ємнє Мишель Лефеврийн бяцхан галт зэвсэгнvvдтэй сонирхолтой фото агшнуудыг дэлгэе. Таны сонирхлыг гарцаагvй татна гэдэгт итгэлтэй байна. Магадгvй ийм гар буугаар бусдад хєнєєл учруулдаггvй юм аа гэхэд биедээ агуулаад явахад аюулгvй байдлаа мэдэрдэг ч байж болох. Эсвэл зvгээр гэрийнхээ сувенирний хэсэгт чимэг болгоод тавьчихад єхєєрдмєєр, бас багахан зэрэг сvрдмээр гоёо болно гэдэгтэй мєрийцєхєд ч бэлэн байна.
Мишель Лефевр болон тvvний бяцхан галт зэвсэгнvvд Хадгалах

Шинэ Mercedes-Benz S63 AMG болон AMG 300SEL 6.8

Германы нэртэй машин vйлдвэрлэгч Mercedes-Benz нь AMG- салбар компанитайгаа хамтран орчин vеийн S63 AMG маркийн “флагман” – ны ерєнхий хийц дээр суурилсан 300SEL 6.8 AMG – уралдааны тємєр хvлгийг бvтээжээ. V8 эзэлхvvнтэй, 6,8 литрийн багтаажтай хєдєлгvvр, 400 л.с-ийн чадал бvхий «rote Sau» (улаан гахай) хочтой Mercedes-Benz 300SEL нь 1960 оны сvvлч, 70-аад оны эхээр авто уралдаанд манлайлж байсан Mercedes-AMG GmbH-г санагдуулах ажээ. 1971 онд уг машин нь Spa-Francorchamps уралдаанд хоёрдугаар байранд орж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их бичигдэж, олны анхаарлыг хамгийн ихээр татсан тємєр хvлэг болж чадсан юм.
Шинэ Mercedes-Benz S63 AMG болон AMG 300SEL 6.8 Хадгалах

Хамгийн сvvлийн vеийн ус нэвтэрдэггvй тєхєєрємжvvд

Эрин зууны иргэн танд яаж ч байсан ус нэвтэрдэггvй сvvлийн vеийн єндєр технологиор бvтээгдсэн ер бусын электрон тєхєєрємжvvдийг танилцуулж байна. Энд гар утас, чихэвч, залгуур, ноут буук хvртэл байна гэвэл та гайхаж байн уу? Vнэхээр эдгээрийг та усанд орж, бассейнд сэлж байхдаа ч хэрэглэж болох ажээ. Гэхдээ энэ бол орчин vеийн технологийн хувьд тєдийлєн удаан хугацаанд туршигдаагvй дэвшил тул тийм ч их итгэж найдаад дэмий биз дээ. Ямартай ч ус, шингэн зvйлээс дээд зэргийн хамгаалалттай гэгдэх 14 электрон тєхєєрємжийн зураг, видео танилцуулгыг хvлээн авна уу. Юм хєгжнєє гэж...
Хамгийн сvvлийн vеийн ус нэвтэрдэггvй тєхєєрємжvvд Хадгалах

Дэлхийн хамгийн євєрмєц барилгууд

Хvний гараар бvтсэн газрын хєрсєн дээрхи архитектурын хамгийн гайхалтай, хамгийн ер бусын бvтээлvvдийн фото цуглуулгыг уншигч таны мэлмийд хvргэхээр бэлтгэлээ. Энэхvv нийтлэлд маань багтсан барилгуудын туйлын онцгой, ахин давтагдашгvй байдал нь vлгэрийн гэмээр мэдрэмж тєрvvлж, бодит амьдралын орон зайд чухам ийм байшингууд оршин тогтнодог эсэхт єєрийн эрхгvй эргэлзэх сэтгэл тєрєх ажээ. Ингээд шинэ соргог, сонин содон зvйлд тэмvvлэх сониуч сэтгэлийг тань хєтлєн, дэлхийн хамгийн євєрмєц барилгуудын ертєнцєєр хамтдаа аялцгаая.
Дэлхийн хамгийн євєрмєц барилгууд Хадгалах

Тєлбєртэй гудамжны модон сандал

Уншигч танд нэгэн маш сонирхолтой гудамжны модон сандлыг танилцуулж байна. Газар газрын цэнгэлдэх хvрээлэн, амралтын талбай гээд хаа сайгvй байдаг жирийн нэг модон сандал дээр тvр ч атугай тухлахын тулд мєнгє тєлдєг цаг иржээ. Энэхvv вандан сандал нь яг суух талбар дээрээ хурц єргєснvvдтэй бєгєєд доод талд нь байрлуулсан тємєр хайрцаганд зоос хийсэн тохиолдолд тэдгээр єргєс нь доошилдог байна. Харин бєгс єндийхийн хамаар л єнєєх айхтар тємєр “чигчлvvрvvд” нь гараад ирдэг ажээ. Ямар ухаантан нь ийм санааг хэрэгжvvлж байгааг бид сайн мэдэхгvй ч, гадуур алхаж яваад хєлєє амраахын тулд мєнгє тєлєх хэрэгтэй цагт амьдарч байна гэхлээр аймшигтай санагдлаа. Гэхдээ орон гэргvйчvvлийг хонуулахаас сэргийлдэг давуу талтай ч байж болох. Ямартай ч ийм сандлыг манайд байрлуулвал байсан газраа нэг их удахгvй л болов уу.
Тєлбєртэй гудамжны модон сандал Хадгалах

Нисдэг машин

Terrafugia Transition хэмээх нисдэг машиныг АНУ-д аль хэдийнэ vйлдвэрлэж эхэлсэн талаарх мэдээллийн олны чихийг дэлсээд байна. Уг машиныг нисгэхийн тулд далавчийг нь дэлгээд, агаарын хєдєлгvvрийг нь асаахад л хангалттай гэнэ. Анхны нисдэг машиныг дэлхийн зах зээл дээр 200,000$ (хоёр зуун мянган доллар)-аар борлуулах тєлєвлєгєєтэй байгаа ажээ. Ямартай ч агаарын тээврийн коммиссоос vйлдвэрлэх зєвшєєрєл авсан даруйдTerrafugia Transitionнь худалдаанд гарахад бараг бэлэн болоод байгааг дуулгахад таатай байна. Нисдэг тємєр хvлэг нь 1320 фунт хvртэлх ачаатай тохиолдолд агаарт хєєрєх чадвартай юм байна. Гэхдээ аюулгvй байдлын vvднээс ослын дэр, каркас зэрэг туслах хэрэгслvvдийн жинг багтаалгvйгээр энэ хэмжvvрийг тооцоолжээ. Ингээд vргэлжлэл дээр дарж, дэндvv ойрын ирээдvйд бодит амьдралд нэвтрэх гэж байгаа хvvхэд насныхаа мєрєєдлийн биелэлийн дvр зурагтай танилцана уу.
Нисдэг машин Хадгалах

Электрон суперкар Mercedes SLS AMG

Энэ єдрvvдэд Mercedes Benz-ийнхэн Mercedes SLS AMG-ийн баазан дээр суурилсан байгаль орчинд ямар ч хор хєнєєлгvй, тогоор ажилладаг E-Cell тємєр хvлгээ гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Электрон Mercedes SLS AMG E-Cell авто машин нь 526 морины хvч, 880Нм эргэлтийн моменттой юм байна. Шингэн батарейгаараа дамжуулан суудлуудын хойно байрлуулсан хєдєлгvvртээ тэжээл авдаг. Зогсоо байдлаас 100км/цагийн хурдыг ердєє 3,8 секундын дотор л авдаг ажээ. Харийн туйлын хурд нь 250 км/цаг юм байна. Ингээд алдарт Мерседес Бензийн экологит ээлтэй, хирнээ хурд хvч сайтай тємєр хvлгийн барааг тольдоно уу.
Электрон суперкар Mercedes SLS AMG Хадгалах

Дэндvv ер бусын усан сан

Сингапурт байдаг Marina Bay Sands хэмээх зочид буудалд доорхи хосгvй сонирхолтой усан сан байдаг ажээ. Тунгалаг цэнхэр усаар дvvрэн энэ усан санд ирмэг vгvй мэт харагдаж байгаа нь хамгийн хачирхалтай санагдлаа. Энэ бол фотошоп, эвлvvлэг ашигласан дvр зураг биш гэдгийг хамгийн тvрvvнд хэлмээр байна. Учир нь эдгээр зургийн дээрэс авсан заримыг нь google.map-аас татжээ. Энэхvv зочид буудал саяхан буюу 6-р сарын 24-нд нээлтээ хийсэн юм байна. Ингээд хvний оюун санаа хєгжихийн хирээр юм хичнээн ер бусын гойд болдогийн нэгэн жишээтэй танилцацгаая.
Дэндvv ер бусын усан сан Хадгалах

Nike Air Abuku – пvvзэн аквариум

Wieden+Kenedy Tokyo Lab- зохион бvтээх агентлагийнхны гаргасан Nike Air Abuku хэмээх аквариуман-пvvз бол хvн тєрєлхтєн тэр чигээрээ экологид, амгалан тайван байдалруу хандаж эхэлсэн єнєє vед яг цагаа олсон, ер бусын євєрмєц, шинэлэг санаа болжээ. Nike Air Abuku нь Nike Air Max 360 пvvзний амьд алтан загасыг агуулдаг хувилбар нь юм.Их наран улсын нийслэлийн энэхvv бvтээлч ангентлагийнхан єєрсдийн уг санаагаа тайлбарлахдаа: “Бид бусад загвараасаа хавьгvй их хийтэй, биед эвтэйхэн улавч бvхий Nike Air Max 360 пvvзийг сурталчлах vvрэг хvлээсэн юм. Тиймээс хий ихтэй улавчны жирийн л нэг сурталчилгаанаас манай залуус зайлсхийж, энэхvv гуталныхаа мєн чанарыг нь нийтэд илvv тод томруун бєгєєд євєрмєцєєр харуулахыг зорьсон. Ингээд бид нэг єрєєснийх нь дээд хэсгийг бvхэлд нь тунгалаг – аквариум маягтай хийгээд, дотор нь Японд хамгийн тvгээмэл байдаг загасыг байрлуулсан юм. Ингэснээр хvн, байгаль, Nike-ийн гутал гурвын хоорондын харилцаа холбоог хvмvvст мэдрvvлж, хєнгєн атлекчдыг брэндийнхээ хэрэглээнд улам ихээр татан оруулахад тvлхэц болсон гэж бодож байна.”- гэжээ. Дашрамд дурьдахад Abuku гэдэг нь японоор хєєс гэсэн утгатай ажээ. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж, японы бvтээлч залуусын зохион бvтээсэн гайхалтай гуталны талаарх мэдээллийг маань хvлээн авна уу.
Nike Air Abuku – пvvзэн аквариум Хадгалах