ШИНЭ ТЕХНОЛОГИ

iPhone-ний єсгєгч - Bone Horn Stand

Уншигч та бvхэнд орчин vеийн иргэний байнгын хэрэглээ болсон iPhone-ний ер бусын авсаархан єсгєгч болох "Bone Horn Stand"-ийг танилцуулж байна. Энэхvv тєхєєрємж нь ямар ч нэмэлт тэжээл шаардахгvйгээр, iPhone-ний дугаралтад шууд 13 децибел нэмдэг ажээ. Дээрээс нь Bone Horn Stand єсгєгчийг утасныхаа тавиур болгон ашиглаж ч болох юм байна. Vнэ нь 25 доллар ажээ. Та хэрвээ сонирхож байгаа бол доорх сайтаар нь ороод захиалж болох юм.
iPhone-ний єсгєгч - Bone Horn Stand Хадгалах

Кока колагийн шинэ савалгаа

Францын дизайнер Жером Оливет (Jerome Olivet) нь Дэлхийн сая сая, магадгvй тэрбум тэрбум хvмvvсийн хамгийн дуртай ундаа болох алдарт Coca Cola -д зориулан шинэ ємсгєл санаачилсан нь маш сонирхолтой болжээ. Тvvний энэхvv дизайныг Колагийнхан дэмжиж, "домогт" ундааг тун удахгvй цоо шинэ дvр тєрхтэйгээр хэрэглэгчдийн гар дээр тавих эрсдэлтэй ч юм шиг, зоригтой ч юм шиг алхмыг хийх магадлалтай байгаа гэнэ. "Mystic Bottle" хэмээн нэрийдсэн энэхvv шинэ савалгаатай одоо бvгдээрээ танилцацгаая. Мєн хамгийн доор байгаа бичлэг дээрээс та илvv дэлгэрэнгvй мэдээллийг авах болно. Дуртай Coke-оо ийм савнаас уувал ямар байна залуус аа?
Кока колагийн шинэ савалгаа Хадгалах

Ubuntu 10.10 хувилбарыг сонжихуй

2010 оны 10-р сарын 10-ны єдєр нээлттэй програмын томоохон тєлєєлєгч болох Vбvнтv (Ubuntu)-гийн 10.10 буюу "Maverick Meerkat" хувилбар эцэслэн гарлаа. Энэхvv хувилбар нь зєвхєн мэргэжилийн хvмvvсийн хэрэглээ гэсэн ойлголтыг эвдэн жихэнэ user-friendly болсон бєгєєд хэрэглээ, хурд болон єнгє vзэмж талаасаа ихээхэн сайжирсан байна. Ингээд тvvнийг бидэнтэй хамт сонжихыг урьж байна.
Ubuntu 10.10 хувилбарыг сонжихуй Хадгалах

Нойрсоход зориулсан кабин (Sleep box)

Нислэгээс нислэгийн хооронд хvлээх эсвэл онгоцны буудал дээр удаан саатах vед хvн болгоны хувьд маш их ядарч, ямар нэгэн тухтай газар нам унтахыг хvсдэг байх. Гэхдээ хvний нийгэмд амьдарч байгаа  бидний оюун санаанд олон нийтийн газар унтах гэдэг ойлголт єєрєє жоохон ичимхийрлийг дагуулсан тєвєгтэй ойлголт бололтой. Тиймээс энэ тєвєгтэй ойлголтыг vгvй хийхийн тулд ОХУ-ын дизайнерын групп болох Arch Group энэхvv "Sleep Box" гэж нэрлэгдсэн унтлагны кабины загварыг нь гаргажээ. Зурган дээр уг кабин нь утасны бvхээг шиг харагдаж байгаа ч, амьдрал дээрээ кабинд байхгvй зvйл гэж vгvй гэнэ. Кабин дотор утас, автоматаар солигддог даавуутай орноос гадна єшєє Wi-Fi, LCD дэлгэц, зєєврийн компьютер ба гар утсыг цэнэглэх тогны залгуур болон бусад тоноглолууд байх гэнэ. Мєн дотроо таны тээшийг хадгалах тусгай зайтай бєгєєд єрєє болгондоо таныг дараагийн нислэгээс тань хоцроохгvйн тулд сэрvvлгийг суурилуулж єгчээ.
Нойрсоход зориулсан кабин (Sleep box) Хадгалах

Єєрийн гараар 90 терабайтын санах ой бvтээсэн нь

Бидний амьдралын хамгийн аз жаргалтай дурсамжуудыг хадгалдаг, цаашлаад биднийг хєрстийн тоосыг хєндєж явсан гэдгийг маань баталдаг гэрэл зурагууд, видео бичлэгvvд, сайхан цагийн дурсамжийг сэдрээх аялгуу дуунууд нь цаг хугацааны ихэд улам бvр нэмэгдсээр байдаг билээ. Тэр бvхнийг бид орчин цагийн хvний байнгын хэрэглээ болсон компютертоо хадгалан багтаах гэж нилээн юм болдог, бас байн байн вирусны довтолгоо дайрах болсон энэ vед баталгаатай санах ой дотор хадгалах хэрэгтэй болдог билээ. Тэгвэл энэ асуудлыг нэгэн залуу єєрийнхєєрєє шийджээ. Тэрээр гэрийнхээ агуулахад 90 терабайтын багтаамжтай процессорыг єєрийн гараар бvтээсэн байна. Vvнийг хийхэд 1600 Вт-ын хvчин чадалтай хоёр ширхэг тэжээлийн блок, 5 контроллер, 64 хатуу диск, 40 ширхэг "карлсон" (сэнс) оржээ. Ингээд бvгдээрээ сонирхогчийн гараар бvтсэн жинхэнэ супер багтаамжтай тєхєєрємжтэй танилцацгаая. Энэхvv нийтлэл маань зvгээр суухаар зvлгэж суухыг эрхэмлэдэг, муу сайн ч юм оролддог, дээрээс нь компютерийн зохих мэдлэгтэй залууст маань маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Єєрийн гараар 90 терабайтын санах ой бvтээсэн нь Хадгалах

HRP-4C - бvжигчин робот

Digital Content Expo 2010 – ын тайзан дээр цэвэрхэн тєрсєн охидын дундаас ялгарахааргvй харагдах, хvнтэй тєстэй робот “бvсгvй” HRP-4C-ийн хєдєлгєєнvvдийг нь ажихад vнэхээр ам ангаймаар ажээ. HRP-4C нь ард нь бvжиглэсэн дєрвєн бvсгvйн голд гоцолж, япон аялгуун доор хєдлєн, дуу дуулсан байна. Их Наран улсын эрдэмтэд энэхvv роботыг бvтээхийн тулд хичнээн хэмжээний хєрєнгє зарсан нь маш их сонирхол татаж байгааг нуух юун. Ямартай ч тэдний хєдєлмєрийн vр дvн нь алмайрмаар байгаа нь бидэнд харагдаж байна. Ахиад арван жил улирахад, хvн тєрєлхтний соёл иргэншилд мэдрэгчтэй технологи, ухаантай компютер хамгийн чухал байх суурийг эзлээд зогсохгvй, роботын эрэн зуун айлчлан ирэх бололтой. Тэгж бодохоор аймшигтай ч юм шиг, аятайхан ч юм шиг...
HRP-4C - бvжигчин робот Хадгалах

Усан доогуур явдаг моторт дугуй болох HydroBOB

Энэхvv авсаархан HydroBOB моторт дугуй нь зєвхєн усан доор явахад зориулагдсан бєгєєд ямар ч хvн шууд газар дээр нь жолоодож чаддагаараа энгийн бєгєєд далай тэнгисийн ёроолд бус харин усан сангийн ёроолд тvvнийг унаж байгаа юм байна. Усан доор хvчилтєрєгчєєр хангагдахын тулд усны гадаргуу дээрх хоолойгоор авдаггvй харин тухайн моторт дугуйнд єєр дээр нь бэхлэгдсэн тусгай зориулалтын савнаас хvчилтєрєгчийг авдаг байна. Хэрэв уг моторт дугуйг унахыг хvсвэл Флорида мужийн Форт-Лодердейл (Fort Lauderdale) дахь "Hyrdodome" хэмээх газарт цагийн 25 доллараар хєлсєлж унах боломжтой гэнэ.
Усан доогуур явдаг моторт дугуй болох HydroBOB Хадгалах

Док-Станцтай ер бусын унадаг дугуй

Ирээдvйд бидний амьдралын энгийн хэрэглээнvvдийн нэг болох магадлал тун єндєртэй, дэвшилтэт технологи бvхий шинэлэг санаануудын талаархи сонирхолтой мэдээллийг бид тантай vе vе хуваалцдаг билээ. Энэ удаад дизайнер Майкл Шрусберийн "The Glide" хэмээх дугуйны тєслийг танилцуулж байна. Тvvний энэхvv бvтээл нь унадаг дугуйны хэвшмэл хэлбэрийг эрс єєрчилж, хэд хэдэн шинэ санааг, бас технологийн дэвшлийг багтааснаараа онцлогтой. Ингээд ирээдvйд хэрэгжих ер бусын vзэмжтэй, олон давуу талтай бєгєєд хамгийн авсаархан хєл залгах унаатай танилцацгаая.
Док-Станцтай ер бусын унадаг дугуй Хадгалах

Сонирхолтой шийдэл бvхий гэр ахуйн хэрэгсэл

Тэнэг санаа байсан ч тvvнийгээ хийж бvтээхийн тєлєє тэмцэж, бvтэлгvйтсэн ч алдаагаа засан дахин шантрахгvй хєдєлмєрлєх нь гайхалтай чанаруудын нэг. Тэгвэл энэ сайн чанарыг эзэмшсэн хvмvvс (тэд бол бага ярьж ихийг бvтээгчид) -ийн хийж бvтээсэн санаанд оромгvй мєртлєє ашиглаж болохоор сонин содон бvтээлvvдийг хvргэж байна. Та хvний сонирхол татахуйц ийм маягийн гэр ахуйн эд зvйлсийг магадгvй ємнє нь харж байсан байх, харин таны бодлоор эдгээрээс аль нь гэр ахуйн хэрэгцээнд тохиромжтой байна вэ?...
Сонирхолтой шийдэл бvхий гэр ахуйн хэрэгсэл Хадгалах

“Geometric Death Frequency-141”- ер бусын баримал

Одоо танд танилцуулах гэж буй энэхvv "Geometric Death Frequency-141"- хэмээх нэртэй ер бусын хэлбэртэй нvсэр том баримал нь хадан цохио мєргєх далайн давалгааг бодитоор харуулсан бvтээл юм. Гэхдээ байгалийн тэрхvv vзэгдлийг тэр чигээр нь биш, харин 6х15 метрийн хэмжээтэй тунгалаг шилэн дєрвєлжин дотор багтааж харуулахаар хийжээ. Хамгийн гайхалтай нь энэхvv барималыг 420 ширхэг жижигхэн хар бємбєлгийг хоор хооронд нь нааж бvтээсэн байна. Хоромхон зуурт гараас мултраад хаашаа ч хамаагvй єнхрєєд алга болж мэдэх бяцхан бємбєлгvvдээр бvхэл бvтэн урлагийн бvтээлийг туурвина гэдэг угаас хvндийн хvнд даалгавар байсан нь мэдээж. Тиймээс vvнийг босгохын тулд хоёр роботыг зохион бvтээж ажиллуулсан байна. Тэдгээр нь бємбєлєгнvvдийг єрж, хооронд нь наах ажлыг хvний хараанд доор гvйцэтгэж байжээ.
“Geometric Death Frequency-141”- ер бусын баримал Хадгалах

Эхнэртээ єєрийн гараар бэлэг хийсэн минь

Одоо та бvхэндээ нэгэн гадны залуугийн эхнэртээ зориулан маш євєрмєц бєгж хйисэн талаарх тvvхийг зургийн хамт vзэцгээе. "Би єнгєрсєн оны арван хоёр сард алт мєнгєний дарханы газар байгуулахаар шийдсэн юм. Тэгээд дарханы ширээ, багаж болон бусад хэрэгслvvдийг єєртєє ажиллахад таатай байх vvднээс “жинхэнэ фирм“-хийг олж авсан. 90-ээд оны эхээр алт мєнгєний дарханд шавь орж, дараа нь уран сайхны сургуулийн салбарт суралцаж тєгсєєд алт мєнгєний дарханы ухааныг 12-14 жил заахын зэрэгцээ хувиараа алт мєнгєний дархан хийж байв. Нэгэн хэсэг хугацааны дараа энэ бvхнээсээ залхаж менежметийн ухаанд суралцан менежер, эсхvл хэлтсийн дарга, компаний захирал ч болмоор бодогдоод єнєєх багаж хэрэгслvvдээ зарахыг нь зарж, бэлэглэхийг нь бэлэглэсээр бvгдийг нь vрэн таран хийчихэвээ. Яагаад ингэсэн бэ гэвэл алт мєнгєний дарханыг сэтгэлээсээ ойр дотны хvмvvст зориулан хийх ухаан толгойд байгаа цагт ажрахгvй хэмээн бодсоных л доо.
Эхнэртээ єєрийн гараар бэлэг хийсэн минь Хадгалах

Алт нь зүгээр үү эсвэл цагаан алт нь уу?

Нэр нь vл мэдэгдэх ойрх дорнодын нэгэн саятан єєрийн машины кузовыг тэр чигээр нь бvхэлд нь цагаан алтны давхаргаар бvржээ. Тэрээр єєрийнхєє тансаг тоглоомыг чєлєєтэй харуулж vзvvлэн, Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл доторх гудамжаар нь давхин, дэлгvvрийн гаднах зогсоол дээр ямар ч айх аюулгvй байрлуулна. Уг Mercedes SLR машинд энэ цагаан алт жингийг нь нэмж байгаа ч эзэнд нь тэр асуудал биш бололтой. Мєн vvнээс ч илvv машиныхаа  кузовын гадна талыг бvхэлд нь алмазаар шигтгэчихсэн Арабын нэгдсэн Эмират улсын саятан ч байгаа гэдгийг та бvхэн санаж байгаа болов уу. Нефтийн том том ордуудыг эзэмшдэг болохоор тэд хэмжээлшгvй баян бєгєєд ирж буй дэлхийн эдийн засгийн хямрал ч эдгээр хvмvvсийн хєрєнгийг хорогдуулж шалихгvй биз ээ.
Алт нь зүгээр үү эсвэл цагаан алт нь уу? Хадгалах