ГЭРЭЛ ЗУРАГ

Элдэв зураг (80 фото) №599

Долоо хоног бүрийн баасан гарагт та бүхэндээ хүргэдэг "Элдэв зураг" цувралын маань шинэ дугаар ийнхүү бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарыг үзээд таны ажлын ядаргаа тайлагдана гэдэгт итгэлтэй байна. Ингээд бидний бэлтгэсэн зургуудыг үзэн, амралтын өдрүүдээ хайртай хүмүүстэйгээ ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй.

Элдэв зураг (80 фото) №599 Хадгалах
2019-03-15, 16:51

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Бүсгүй та нялх хүүхэдтэй бол фитнест мөнгө үрнэ гэж санаа зовох хэрэггүй, өдөржин шөнөжин хүүхдийнхээ араас гүйсээр биеийн галбираа төвөггүй хадгалж чадна. Бид үүнийг харуулах үүднээс дараах шог зургуудыг хүргэж байна.

Ээж нарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Хадгалах

Танигдахгүй болтлоо цэцэглэн хөгжсөн хотууд

Сүүлийн 100 жилд манай дэлхий орвонгоороо өөрчлөгдсөн гэхэд хилсдэхгүй. Олон хотууд шинээр сүндэрлэж, сүйрсэн нь дахин сэргэж, хүмүүсийн амьдрал ч дээшилж, техник технологи хурдацтай хөгжиж байгаа гэх мэт өөрчлөлтүүд хэдэн мянган жилийн мөчлөгт л бий болмоор санагдана. Гэхдээ эдгээр зүйлс ердөө ганцхан зууны дотор л тохиож, дэлхий өдөр ирэх тусам өөрчлөгдсөөр л байна. Ингээд тэдгээр өөрчлөлтүүдийг гэрчлэх гайхалтай зургуудыг сонирхоцгооё.

Танигдахгүй болтлоо цэцэглэн хөгжсөн хотууд Хадгалах

Польш залуугийн нийгмийг шүүмжилсэн сэтгэл сэрдхийлгэм зургууд

Бид танд Польшийн зураач, уран бүтээлч Игор Морскийн сюрреалист зургуудыг танилцуулж байна. Морски нь сонгодог сюрреалист урсгалыг орчин цагийн тоон график дизайнтай хослуулан нийгмийн хар бараан талыг уран бүтээлээ туурвидгаараа танигдсан нэгэн юм. Тэрээр бодит байдал хийгээд далд ухамсрын ертөнцийг нэг цул болгон нэгтгэж харуулахыг зорьдог байна. Морскигийн бүтээлд гэнэтийн санамсаргүй элемент гэж байхгүй, харин сэтгэлгээний хязгааргүй эрх чөлөөг дүрслэн, бодит байдлын логик тайлбарыг эвдсэн парадокс зохиомжтой байдгаараа тун өвөрмөц аж.  

Польш залуугийн нийгмийг шүүмжилсэн сэтгэл сэрдхийлгэм зургууд Хадгалах

Хятад улс цагаан сарын баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь дэлхийн хамгийн их хүн амтай улсаар тооцогддог бөгөөд эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэх улсуудын нэг билээ. Албан ёсны нийт 56 үндэстэн, ястнаас бүрдэх урд хөрштэйгөө бид эдийн засгийн салшгүй холбоотойн дээр урлаг соёлоор ч адил төстэй талууд байдаг. Үүний нэгэн жишээ нь "Цагаан сарын баяр" буюу ихэнх барууны улс орнуудад "Lunar New Year" хэмээн нэрлэгдэх төв Азийн үндэстэн, ястнуудын шинэ жилийн баяр билээ. Ингээд Хятад орны үндэстэн ястнууд хэрхэн "Цагаан сар"-аа тэмдэглэдгийг харцгаая.

Хятад улс цагаан сарын баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ? Хадгалах
2019-03-10, 15:56

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудаснууд (5-р хэсэг)

Зар сурталчилгааны зорилго зөвхөн бараа бүтээгдэхүүн сурталчлахад оршдоггүй аж. Хүмүүсийг зөв зүйлд уриалж, нийтийн ухамсрыг сэргээх гайхалтай утга санааг чадварлагаар гаргасан сурталчилгаа олон. Ингээд та бүхэнд хурц сэдвийг хөндөж, нэгийг бодогдуулахаар хийгдсэн зарын хуудаснуудаас сонирхуулъя.

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудаснууд (5-р хэсэг) Хадгалах
2019-03-09, 16:14

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд

Гэрэл зураг бол тухайн ганц агшныг үүрд хадгалан үлдээдэг гайхалтай урлаг билээ. Энэ урлагийн хөгжил нь дэлхий ертөнцөд асар их нөлөөлж, тухайн цаг үеэ бодитоор нь тодорхойлох хүч болсон юм. Жишээ нь, эсэргүүцлээс болж өөрийгөө шатааж буй лам, буудуулсан найзыгаа өвөр дээрээ тавин гашуудаж буй хүүгийн зураг зэрэг нь дэлхийн хамгийн нөлөө бүхий гэрэл зургуудад тооцогддог. Гэсэн хэдий ч, тухайн зургийн бодит илэрхийлэл, нөлөөг ойлгохын тулд түүний ард байгаа нөхцөл байдлыг зайлшгүй мэдэх шаардлагатай. Тэгвэл хамгийн гайхалтай, дахин давтагдашгүй, өвөрмөц гэрэл зургуудыг, түүний цаадах нөхцөл байдалтай нь хамт та бүхэнд тайлбарлан хүргэе.

Гайхалтай түүх өгүүлэх ховорхон гэрэл зургууд Хадгалах

1979 оны Исламын хувьсгалаас өмнөх Иран улс ямар байсан бэ?

Одоогоос хагас зууны өмнө Иран улс барууны соёлын давлагаанд орсон чөлөөт орон байсан билээ. Эмэгтэйчүүд бүсгүйчүүд чөлөөтэйгөөр богино даашинз усны хувцас өмсөж, эрэгтэйчүүдтэй нэгэн адил эрх тэгш боловсрол эзэмшиж болдог байсан бол 1979 оны Исламын шашны хувьсгалын дараагаас бүх зүйл өөрчлөгдсөн юм. Ингээд нэгэн цагт барууны соёл, бодлогыг дэмжигч байсан Исламын шашинт орнуудын нэгэн төлөөлөгч болох Иран улсын өнгө төрхийг эргэн харцгаая. 

1979 оны Исламын хувьсгалаас өмнөх Иран улс ямар байсан бэ? Хадгалах
2019-03-09, 12:07

Оддыг шоглосон орос залуу

Цахим ертөнцөд олны танил, алдартай дуучид жүжигчдийн хэт задгай эсвэл дэндүү гэмээр зургууд олон байдаг билээ. Ихэнхдээ бид тэдгээрийг тоолгүй орхидог ч Юрий Истерика гэх Орос залуу алдартнуудын зургуудыг шоглож өөрийн "parody" хувилбаруудаа хийсэн нь интернет сүлжээд шуугиан тарьсан байна. Ихэвчлэн Орос алдартнуудыг шоглодог тэрээр өөрийн зургуудаа "mataharik" нэртэй инстаграм хуудсандаа байршуулж эхэлснээр маш богино хугацаанд 20,000 гаруй дагагчтай болж чаджээ. Тэр бүү хэл шоглуулсан зарим нэгэн алдартнуудад эдгээр зургууд нь таалагдсан байна. 

Оддыг шоглосон орос залуу Хадгалах
2019-03-09, 11:51

Элдэв зураг (80 фото) №598

Монголын бүх хатан гоо эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе! Өнөөдөр та бүхэндээ 598 дэх дугаар буюу сэтгэл сэргээж, хараа булаасан маш гоё зургуудыг багтаасан “Элдэв зураг” цувралын шинэ дугаарыг толилуулж байгаадаа таатай байна.

Элдэв зураг (80 фото) №598 Хадгалах
2019-03-08, 14:19

"Инстаграм" дээрх охидыг элэглэсэн нь (III хэсэг)

Өнөө үеийн хамгийн алдартай олон нийтийн сүлжээнүүдийн нэг "Инстаграм"-ын идэвхтэй хэрэглэгч бүсгүйчүүд өөрсдийн амьдралын сайхан мөчүүдийг хуваалцахдаа хоорондоо тохирчихсон юм шиг нэг л янзын, адилхан өгүүлэмжтэй, адилхан поозтойгоор зургаа авахуулсан байдгийг та анзаардаг байх. Тэгвэл бүсгүйчүүдийн тэрхүү  байдлыг хэсэг найзууд цайлганаар элэглэж, олныг хөгжөөх болжээ. Ингээд та бүхэнд тэдгээр залуусын "бүтээлүүдээс" заримыг нь толилуулж байна.

"Инстаграм" дээрх охидыг элэглэсэн нь (III хэсэг) Хадгалах
2019-03-08, 13:05

"Рио Карнавал 2019" багт наадмын халуухан агшнууд

Рио-де-Жанейро хот багт наадам нь аугаа их мацаг барих баярынх нь өмнө эхэлдэг.  Энэ баяр нь  заавал бямба гарагт эхэлдэг бөгөөд дөрвөн өдөр, дөрвөн шөнийн турш үргэлжилдэг. Хамгийн үзүүштэй хэсэг нь “Самбадром” дээр явагдах "самба" бүжгийн парад юм. "Самбадром" нь 700 метрийн урттай цэцэрлэгт гудамж бөгөөд түүнийг Бразилийн алдартай уран барилгач Оскар Нимейр (Oscar Nimer)-ын зураг төслөөр барьжээ.

"Рио Карнавал 2019" багт наадмын халуухан агшнууд Хадгалах