ГЭРЭЛ ЗУРАГ

Дэлхийн хамгийн тайван хилийн зурвасууд ямар харагддаг вэ?

Саяхан Энэтхэг-Хятадын хилийн маргаан хурцдаж, хоёр тал цэргийн хүч ашиглана хэмээн дэлхий нийтийг сандраагаад авсан тухай caaknews.mn сайт мэдээлсэн. Тэгвэл энэ удаа хилийн маргаангүй улсуудад хүмүүс хэрхэн амьдарч буйг харуулсан мэдээг бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн тайван хилийн зурвасууд ямар харагддаг вэ? Хадгалах

Өнгөрсөн зууны алдартнуудын ховор зургууд (25 фото)

Зураг түүх өгүүлдэг. ''Мянга сонсохоос нэг үз'' гэж үг байдаг. Ингээд Саак.мн алдартнуудын нэрд гараагүй байхдаа ямар төрхтэй байсныг харуулах ховор зургуудыг хүргэж байна. 

Өнгөрсөн зууны алдартнуудын ховор зургууд (25 фото) Хадгалах

Дэлхийгээр аялж, алдартай кинонуудын хэсгийг дахин бүтээдэг хосууд

Жүдит, Робин хоёр бол Инстаграмд 3 жилийн турш кинонуудын сонирхолтой зураг авалтын талаарх блог хөтөлж буй Герман хосууд. Хосууд аялахаас гадна алдартай кинонуудын хэсгүүдийг дуурайж зургаа авахуулдаг байна. Өөрсдийн анхны бүтээлээ 6 жилийн өмнө гаргасан ч олон нийтийн сүлжээнд 2018 оноос л нийтэлж эхэлсэн. Тэдний гайхалтай зургуудаас сонирхоцгооё.

Дэлхийгээр аялж, алдартай кинонуудын хэсгийг дахин бүтээдэг хосууд Хадгалах

"Ингэвэл юу болох вэ?" - Таны сониуч занг хөдөлгөх зургууд

Кокос жимсийг хөлдөөгч рүү хийвэл юу болох вэ? Эсвэл сагсны бөмбөгийг хуруун дээрээ маш удаан эргэлдүүлвэл... Хэдий танд эдгээр асуултыг асуух шаардлага гарахгүй ч үр дүн нь таныг гайхшруулж чадна. 

"Ингэвэл юу болох вэ?" - Таны сониуч занг хөдөлгөх зургууд Хадгалах
2020-06-07, 12:33

Холливүүдийн дүрүүд анх ямар харагддаг байсан бэ?

Бидний хайртай дүрүүдийн гадаад төрх, зан ааш зэргийг бүтээхийн тулд маш олон хүний хөдөлмөр шингэж, зогсолтгүй сайжруулж явцгүй санаанууд нь татгалзсан хариугаар дуусдаг билээ. Юм бүхэн анхны хэлбэрээсээ цаг хугацаа өнгөрөх тусам сайжирдаг. "Mandalorian" цувралын дүр Baby Yoda-гийн анхны төрх нь тийм ч хөөрхөн байгаагүй байна. Үүнээс сэдэвлэн та бүхэнд бүтээгдэж байхдаа бидний харж дассан төрхнөөс тэс өөр харагдаж байсан дүрүүдийг хүргэж байна. 

Холливүүдийн дүрүүд анх ямар харагддаг байсан бэ? Хадгалах

Элдэв зураг (70 фото) №663

Ажлын сүүлийн өдрийг тэмдэглэж, амралтанд тань инээд хөөр нэмэхээр тусгайлан бэлтгэдэг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг та бүхэнд хүргэе. Гоо сайхан, баяр хөөр, инээд наргиан, сонин хачин бүхнээр дүүрэн эдгээр зургууд таны ажлын алжаалыг тайлж, ирэх долоо хоногийг эрч хүчтэй угтахад бага ч гэсэн туслана гэдэгт найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №663 Хадгалах
2020-06-05, 12:42

"Шинэ хобби" - Тэтгэвэртээ гарсан эр нарны гайхалтай зургуудыг буулгажээ

Залуудаа хийхийг хүссэн ч хийж амжаагүй зүйлсээ тэтгэвэрт гарсан хойноо хийдэг хүмүүс байдаг. Эдгээрийн нэг бол өдгөө 66 настай британи эр Пол Эндрью юм. Тэрбээр Кентийн их сургуульд зураг зүйн багшаар ажиллаж байгаад жилийн өмнө тэтгэвэрт гарчээ. Тэрбээр Lund 152 нэрт телескопын тусламжтайгаар нарны гадаргын зургийг авч, цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд байгаа юм. Биднээс 150 сая гаран километрийн цаана байгаа нарны гадаргыг зургийн хальснаа буулгасныг хүлээн авч үзнэ үү.

"Шинэ хобби" - Тэтгэвэртээ гарсан эр нарны гайхалтай зургуудыг буулгажээ Хадгалах

Түүхэн хүмүүс 21-р зуунд амьдарч байсан бол...

Түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүсийг 21-р зуунд амьдарч байсан бол ямархуу стильтэй, яаж харагдах байсан бол гэж бодож байв уу? Беки Саладин нэрт график дизайнер бүсгүй тун өвөрмөц хоббитой. Тэрбээр хаад, хатад, түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүсийн хөрөг зургийг орчин үеийн хэв маяг шингээн өөрчилдөг байна. Ингээд түүний бүтээлүүдийг хамтдаа сонирхоцгооё.

Түүхэн хүмүүс 21-р зуунд амьдарч байсан бол... Хадгалах

Алдартнуудыг залуу настай нь уулзуулсан нь... (30 фото)

Цаг хугацаагаар аялах боломжгүй ч фотошоп байхад цаг хугацаагаар аялсан мэт зургуудыг гаргаж авах боломжтой. Герман уран бүтээлч Ард Гелинкийн гайхалтай зургуудаас та бүхэндээ хүргэж байна. Тэрбээр алдартнуудын залуугийн төрхийг одоо үеийн зурагтай нь харьцуулж, тэднийг хамтад нь нэг зурагт багтааснаар цагийн эрхээр алдартнууд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулжээ.

Алдартнуудыг залуу настай нь уулзуулсан нь... (30 фото) Хадгалах

Зургаа авахуулахыг хүсээгүй амьтдын хөгжилтэй үйлдэл (30 фото)

Амьтдын эгдүүтэй байдлыг хархаар цаанаасаа зургийн авах хүсэл төрдөг. Гэвч бидний хүслээр зургаа томоотой авахуулдаг амьтад бага байдаг нь харамсалтай. Инстаграмд донтсон эздийн хөөрхий бяцхан амьтад өдөрт хэдэн зуун ашиггүй зураг авахуулдаг. Ийм зураг авалтаас болж тэд бухимдаж эхэлдэг байна. Энэ цуглуулгад зургаа авахуулахыг хүсэхгүй байгаа амьтдыг багтаалаа. 

Зургаа авахуулахыг хүсээгүй амьтдын хөгжилтэй үйлдэл (30 фото) Хадгалах

Элдэв зураг (70 фото) №662

Долоо хоног бүрийн баасан гарагт уламжлал ёсоор хүрдэг "Элдэв зургууд"-ын шинэ дугаарыг толилуулж байна. Инээд наргиан, баяр хөөр, гоо сайхныг хаанаас ч олж харж болохыг мэдрүүлэх дараах зургууд таны ажлын алжаалыг тайлах болно.

Элдэв зураг (70 фото) №662 Хадгалах
2020-05-29, 16:36

"Сайхны өмнө харц буруугүй" - Гэрэл зурагчин Давид Дубницкийн шилдэг бүтээлүүд

Түүний зургууд нүцгэн болон хагас нүцгэн моделиуд, ретро интерьер болон гайхалтай өнгө, гэрэол сүүдрээрээ хүмүүсийг өөртөө татдаг. Украины Днепропетровск хотоос гаралтай зурагчин Давид Дубницкийн бүтээлүүд цахим орчинд их алдартай. Тэрээр хөрөг болон байгалийн зураг авдаг ч эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг жинхэнэ утгаар нь тусган харуулдаг нь түүний эротик зургууд юм. Хэдий зураг авалт нь тавилттай явагддаг ч зургууд нь охидын байгалийн гоо үзэсгэлэнг тодотгож өгдөг байна. 

"Сайхны өмнө харц буруугүй" - Гэрэл зурагчин Давид Дубницкийн шилдэг бүтээлүүд Хадгалах