Япончууд гаж, сонин зvйлс сэддэгээрээ алдартай, зартай улсууд билээ. Сvvлийн vед энэ улсадHarajuku Fashionгэсэн шинэ стиль хотын залуусынх нь дунд хит болоод байгаа гэхэд хэлсдэхгvй. Монголд энэ загвар ороод ирвэл яах болоо... хараад байхад бас л сонин байгаа биз, зарим нэг охидыг нь vнэхээр секси харагдуулж байгааг та эдгээр зургуудаас олж харах болно.
Хадгалах
Найзуудаа єнєєдєр энэ долоо хоногын ажлын болон хичээлийн сvvлчийн єдєр, маргааш сайхан унтаж амрана гэж бодохоор сэтгэл санаа нэг л сайхан байгаа биз...? Тэгэхээр та бvхнийг weekend-ээр уйдаахгvй бас эрч хvчтэй єєдрєг байлагхаар залуусынхаа vзэх дуртай "Элдэв зураг" цувралын цоо шинэ дугаарыг толилуулъя. Дулаахан сайхан єдрvvд таныг хvлээж байгаа болохоор гэр бvл, найз нєхєдтэйгєє салхинд гарч амрах нь илvv vр дvнтэй байх болов уу. Очоод юу хийх талаар шинэ санаа энд хvлээж байгаа, харин архидалт хэрэггvй гэдгийг санаарай.
Хадгалах
Хvмvvс янз бvрийн материалаар єєрсдийн авъяас чадвараа ашиглаж бvтээл урладгын нэг тод илрэл бол "Элсэн баримал" билээ. Барималчид vзэгчдэд єєрсдийн санаагаа ойлгуулахын тєрєл бvрийн багаж хэрэгсэл ашиглаж нарийн чимхлvvр ажлууд дээр хvртэл анхаарлаа тєвлєрvvлдэг ажээ. Барималчид єєрсдийн бvтээлээ vзэгчдэд удаан vзvvлэхийг хvсдэг ч эдгээр гайхалтай бvтээлvvд нь анхны борооноор урсаж алга болно гэхэд харамсалтай
Хадгалах
Хvссэн зvйл хvзvvгээр татна гэхчээр гадаа ёстой халахыг vзvvлж єгч байх шив, бид ойрд хvйтэнд дасаад байсан болохоор жоохон нар vзээд л ямар халуун байнаа гэж дуу алдах нь араггvй л юм. Дээр нь манай улсын парламентийн сонгууль болох гээд улс тєрийн намууд байж болох бvх л мэдээллийн сувгаар сонгуулийн сурталчилгаагаа цацаж, халуухан vйл явдалууд єрнєж эхэллээ. Арга ч vгvй биз дээ эрх мэдэл гэдэг ямар олон зvйлийг дагуулж ирдэг бас 4 жил гэдэг тийм ч богино хугацаа биш шvv дээ... За одоо vндсэн сэдэврvvгээ ороё, єнєєдєр хэрэглэгч нартаа толилуулж буй "Элдэв зураг" цувралын хувьд єргєн сэдэв цар хvрээг хамарсан гайхалтай цуглуулга болсон гэдэгт итгэлтэй байна. Танд олон мэдрэмжийг мэдрvvлэх учраас та єєрєє бэлтгэлтэй байх хэрэгтэй болов уу, гэхдээ юу мэдрэх нь таниас л шалтгаална.
Хадгалах
5-р сарын 31-нд Германы уст хотод европийн хєл бємбєгийн аврга шалгаруулах тэмцээний ємнєхєн "Евро мисс 2008" хэмээх гоо бvсгvй шалгаруулах тэмцээн болж єнгєрлєє. Гоо бvсгvй шалгаруулах тэмцээнд "Евро 2008" хєл бємбєгийн тэмцээнд оролцох 16 орны тамирчидийн эхнэрvvд єрсєлдсєн байна. Бvсгvйчvvд тайцанд 3 удаад гарсан бєгєєд vдшийн дайшинзтай, усны хувцастай, тvvнээс гадна єєрийн улсын шигшээ багийнхаа хувцастай гарчээ. Та эндээс шилдэг хєл бємбєгчидийн эхнэрvvдийг харах боломжтой юм.
Хадгалах
Бидний оршин буй дэлхий дээр амьдардаг сонин хачин тайлагдаагvй олон нууцууд байсаар байдаг. Тэдний нэг илрэл бол таны хэзээ ч харж байгаагvй тийм сонин тєрлийн амьтад юм. Одоо vзvvлэх гэж буй эдгээр амьтад нь эрдэмтэдийн нээж илрvvлсэн нь... бидний мэдэхгvй єєр сонирхолтой нууцлага ертєнц хаа нэгтээ хvлээж байгааг таашгvй билээ.
Хадгалах
Єнєєдєр чинь зун цагийг санагдуулам дулаахан сайхан байх шив, зургаан сар гарчаад байхад хvйтэн хэвээрээ л байгаа нь жоохон тийм байсан юм. Зуны сайхан нарлаг єдрvvд vргэлж биднийг угтаасай гээд энэ єдрийн "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг дэлгэж байна. Цувралын хувьд мэдээж хєгжилтэй инээдтэй сонирхолтой бас секси...
Хадгалах
Энэ осол нь Киев хотын чєлєєлєгчидийн єргєн чєлєєнд болсон бєгєєд мотоциклын эзэн нь бага зэрэг шалбархай л авсан бєгєєд мотоциклийнхаа эвдэрч задарсан хэсгvvдийг нь цуглуулаад яваад єгсєн бол харин хойноос нь хєєж байсан Лансер-ийн эзэн хvнд гэмтэж, тусламж тvvнийг авч явжээ. Лансер мотоциклтой хvнийг єндєр хурдтай хєєж байгаад жолоо алдан хажуу талийн хашлага руу орсон юм байна. Ийм болтол мєргєлдсєн мєртлєє амьд vлддэг азтай л юм.
Хадгалах
Саяхан Малайзийн хоёр уулын хооронд уулын бэлээс 125 метрийн єндєрт 700 метрийн урттай, 1.8 мертрийн єргєнтэй гvvр боссон байна. Малайз улсад ирсэн жуулчид гvvрийг vзэхээр, тvvн дээгvvр явж vзэсгэлэнт байгалийг єндєр дээрээс сонирхохоор энэ нутагт ихээр ирцгээж байгаа гэнэ. Vнэхээр гахайлтай бvтээн байгуулалт байгаа биз, манайхан нэг иймэрхvv зvйл сэтгээсэй...
Хадгалах
Эдгээр хvмvvс зєвхєн нэр алдарын тєлєє ийм зvvдэнд ч ормооргvй ууланд авирдаг гэж vv, эсвэл єєр зvйл vv... миний мэдэж байгаагаар бол уулчид "vхсэн ч гомдолгvй" гэсэн тангаргатай байдаг гэж сонссон. Энэ лав миний л хийх зvйл биш байна, ядаж байхад єндрєєс айдагыг хэлэх vv. Уулчид маань эдгээр зургуудыг хараад цєс нь хєєрч байгаа байх даа.
Хадгалах
Зарим нэг хvмvvсийн арааны шvлсийг гоожуулах гэж, єєр бусад хvмvvст сонирхуулах гэж энэ мэдээллийг хvргэж байна. Учир нь далайн хорхой шавж идэж vзээгvй хvмvvст эдгээр хоолнуудыг хараад ёстой дотор нь эвгvй оргих болов уу. Ази хоол идэж сурсан тэнд суралцаж буй оюутан залуусын хувьд арааны шvлс гоожим, амттай харагдаж байгаа байх. Монголчуудын бvхэл чанасан махыг гадныхан хараад юу гэж боддог бол... харин бид тvvнгvйгээр яадаг билээ, яг vvнтэй чинь адил энэ улсын хvмvvс эдгээр хоолнуудыг амтархан иднэ гээч...
Хадгалах
Нийслэлд маань єнєєдєр цаг агаар тааламжтай сайхан байна. Vvнийг дагаад олон хvний сэтгэл санаа тайван, эрч хvчтэй єнглєг байгаа болов уу. Би бодлоо л доо єнєєдрийн "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаараар таны тайван байгаа бас одоогын хэмнэлийг єєр тийш нь залахаар шийдлээ. Энэ нь харин залууст маань бvvр илvv их vйлчлэнэ гэж найдаж байна. Юу яриад байгааг та єєрєє нээж vзээд мэдрэх биз дээ. Харин буруугаар битгий бодоорой...
Хадгалах