За юу байна даа найзуудаа, одоо хэдvvлээ хєгжин цэнгэх цаг болжээ. Єнєєдєр таныг бvсгvйчvvдийн халуухан тєрх, байж боломгvй тохиолдолууд, хvмvvс бидний бvтэлгvйтэл хvлээж байна. Ингээд бидний оршин буй энэ дэлхийн энд тэнд, магадгvй таны дэргэд єдєр бvр тохиож байдаг хєгжилтэй, сонирхолтой агшинуудыг ямар ч хачиргvйгээр хvргэж байдаг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг тухлан сууж vзнэ vv. Харин та эндээс зvгээр л харах ёстой зvйлээ харж, авах ёстой мэдрэмжээ аваарай.
Хадгалах
Vнэхээр дур булаам залуусын дотор гижигдэм зургаар бvсгvй таны мэлмийг мялааж байна. Эрчvvдэд зориулсан гэрэл зургийг олох хамгийн амархан байдаг ч эмэгтэйчvvдэд зориулсныг нь цуглуулах ямар хэцvv байдаг гэж санана. Тиймээс ховорхон олж харах чилгэр чийрэг биетэй, гvн тачаангуй нvдтэй залуухан эрчvvдийн зургаа таалан соёрхоно уу.
Хадгалах
Энэхvv чилгэр чийрэг биетэй эмэгтэйгTamy Jonesгэдэг. Тэрээр энэ зурган дээрээ 21 настай байсан бєгєєд харьцангуй сайхан харагдаж байгаа нь энэ. Харин 7 жилийн дараа тvvнийг хэрхэн єєрчлєгєж, бvсгvй биеэ эр хvнийхээс аймшигтай болгосныг хамтдаа харцгаая.
Хадгалах
Зомбиболж тоглох євчин хойд хєршид маань хvртэл халдварлачихсан бололтой. Єнгєрсєн Ням гарагт Оросын нийслэлийн Хуучин Арбат гудамжинд аймшигт босоо ороолон мэтээр будаж, хувцасласан залуусын уртаас урт парад болсон байна. Зургийг нь харахад л айдас тєрмєєр энэхvv vйл ажиллагаанд оролцогчдоос гудамжинд алхаж явсан явган зорчигчид нь vнэхээр их зочирдсон ажээ. Тэр тусмаа нэгэн эмээ хэрхэн айж сандарсныг доорх видеоноос vзэж сонирхоорой.
Хадгалах
4-р сарын 25, 26-ны єдрvvдэд Орос улсын хамгийн анхны сумо бєхийн аварга шалгаруулах албан ёсны тэмцээн Ижевскийн нутаг дэвсгэрт болж єнгєрчээ. За ингээд хойд хєршид маань болсон маш сонирхолтой бєгєєд vзvvштэй vйл явдлын талаархи фото мэдээллийг танд хvргэж байна.
Хадгалах
Саяхан америкийн Флорида мужид 11 фут (3 метр 35 см орчим) урттай аллигатор матар нэгэн айлын vvдний “хивс юм шиг царайлж”, хєдєлгєєнгvй бєгєєд удаан хэвтсэн байна. Аз болж тэр айлын хєрш нь матрыг анзаарч, утсаар анхааруулсан бєгєєд зэрлэг амьтныг барьж авах албаруу утасджээ. Ачит хєрш нь байгаагvйсэн бол яг vvдэн дээр нь бvхэл бvтэналлигатор матаротоод хэвтэж байгааг мэдээгvй гэрийн эзэн гарч ирээд л, дээр нь гишгээд л... бурхан минь юу ч болох байсан юм бvv мэд ээ. За ингээд аймшигт араатанг “vйлдэл дээр нь баривчилж” байгаа vйл явцтай танилцацгаая.
Хадгалах
Хvйтэн жиндvvхэн жаварт хєрч байсан бид ойрын єдрvvдэд гарсан халуун нарны элчинд нэг л дасахгvй "ямар ч халуун юм бэ" хэмээн гадуур хувцасаа барьсан хvмvvс гудамжаар дvvрэн хєлхєж байгаа харагдана. Энэ зун их халуун болох юм гэсэн шvv. Уул нь нэг сайхан бороо ороосой гэж... ингээд та бvхэндээ нэгэнт ажлын цаг дуусч байгаа болохоор бага ч болов хєгжин цэнгэлдэхийг хvсээд "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг єргєн баръя. Дугаар болгон єєр єєрийн гэсэн єнгє аясыг илэрхийлдэг. Цувралын єнєєдрийн тєрх бол ногоон дэлхийдээ сэтгэл амар оршин буй хvмvvн бидний хєгжилтэй тєрх байлаа. Хар бараан бодлоо vлдэн хєєж, тархи оюунаа гэгээн бvхнээр цэнэглэн, ирээдvйгээ єєдрєг єнгєєр тєсєєлж байгаарай. Харин одоо бvгдээрээ хєгжилтэй зургуудаа vзэцгээе.
Хадгалах
Саяхан болсон Шанхайн авто vзэсгэлэнгийн тайзнаа албан ёсоор танилцуулагдсан нvд алдамПорше Панамера(Porsche Panamera) маркийн тємєр хєлгийг Шанхайн Олон Улсын Санхvvгийн тєврvv зєєвєрлєж, зураг аван, сэтгvvлчдэд танилцуулжээ. Сэтгvvлчидтэй хийх энэхvv уулзалт нь уг барилгын 94 давхарт болсон тул 5 метрийн урттай 2 тонн орчим жинтэй Порше Панамера (Porsche Panamera) машиныг цахилгаан шатаар зєєвєрлєсєн байна. Ингээд тэр болгон тохиогоод байдаггvй сонирхолтой vйл явдлын талаархи мэдээллээ хvлээн авна уу.
Хадгалах
Нэгэн авто машины vзэсгэлэнгийн vеэр эр эм нь мэдэгдэхгvй нэг хvн маш том цvнх барьчихаад авто машинуудыг сонирхон холхиж холхиж байгаад, нэг цоо шинэ машиныг худалдан авахаар сонгожээ. Цаашид юу болсныг энэхvv зурагнуудаас харцгаая.
Хадгалах
Бид та бvхэндээ айл гэрийн гайхамшигтай эзэгтэйгээс гадна маш сайн гэрэл зурагчин болохLara Ferroniгэдэг хvний бvтээлvvдийг хvргэхээр бэлтгэлээ. Америкийн хоол хvнс, эрvvл мэнд, аялал жуулчлал болон амьдралын хэв маягийн талаар бичдэг олон олон сэтгvvл, вэб хуудсуудад энэ хvний бvтээлvvдийг ханатлаа харж болно. Гэрэл зурагчин єєрийн тавлаг бєгєєд зочдод vргэлж нээлттэй байдаг гэрээ студи болгон ашигладаг байна. За ингээд тvvний харах бvрт хоол идэх хvсэл тєрvvлэх “амттай” бєгєєд мэргэжлийн єндєр тєвшний бvтээлvvдтэй танилцацгаая.
Хадгалах
Анх харахад нvд эрээлжлэм утгагvй дvрснvvд мэт vзэгддэг ч дvрмийх нь дагуу ажиглавал дотроо ямар нэгэн нууц дvрсийг агуулж байдагстереозургуудыг танд хvргэж байна. Та бvхэн эдгээрийг хэдэн секунд яаж ширтээд, дараа нь яадгийг надаар хэлvvлэлтгvй мэдэж байгаа байх. Би лав маш гоё дvр зургуудыг олж харлаа. За ингээд хvний нvдний алжаалыг тайлах ач холбогдолтой стерео зургуудаа ширтээд байгаарай.
Хадгалах
Ойрын єдрvvдэд хавар цаг зангаа vзvvлж, шороогоор шуурсан хvйтэн салхитай, бvрхэг єдрvvд биднийг угтаж байна. Яг одоо гадаа ийм л байгаа болохоор бушуухан л гэрийн бараа харахыг хvссэн хvмvvсийн цуваа хєвєрсєєр байгаа харагдана. Гэхдээ дулааны ам наашилж, хvйтэн жавар цаашилж байгаа энэ vед удахгvй урин дулаан цаг ирэх нь дамжиггvй. Ингээд манай сайтад зочлон орсон таны заавал vзэх ёстой мэдээллvvдийн нэг болох "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байна. Заавал гэдэг нь элдэв янзын хов жив, маргаан, нийгмийн стрестэй ур амьсгалд оршин буй хvмvvн тєрлєхтєн бид бага ч болов тэднийгээ умартан, инээж баясан, гэгээлэг хvсэл мєрєєдєлдєє автах нь зvйн хэрэг билээ. Харин одоо та "Саак радио"-ныхоо зєєлєн хэмнэлтэй дуунуудаа сонсонгоо зургуудаа vзээрэй.
Хадгалах