ГЭРЭЛ ЗУРАГ

Харгис залуус

Залуу насанд тохиодог олон сайхан мэдрэмж, vйл явдлуудын дотроос хамгийн сэтгэл хєдєлгєм бєгєєд хамгийн тод дурсамжийг vлдээдэг нь хайр сэтгэл билээ. Харамсалтай нь хайр сэтгэл, vзэн ядалт хоёрын хооронд хялгасын чинээ л зай байдаг нь гашуун vнэн болно. Эрэлсэн хутга шиг хурц бас давлиун залуу насны цэцгийн дэлбээ шиг эмзэгхэн дурлалд хир тогтвол хэзээ ч марташгvй гомдол болдог ажээ.За ингээд хайртыгаа гомдоосон эрэгтэй эмэгтэй хvмvvс хэрхэн євдєг дээрээ сєгдєн уучлал гуйж байгааг санамсаргvйгээр хальсандаа буулгасан гэрэл зурагчны гунигт бvтээлийг хамтдаа сонирхоцгооё. Хэн нь уучилсангvй, яваад л єглєє. Хэтэрхий их гомдоож дээ.
Харгис залуус Хадгалах
2009-06-16, 23:33

Фотошопоор хачирласан “хорвоо”- г ажвал

Бvсгvй та сайхан тєрєх ч шаардлагагvй, хэрэгцээ ч vгvй болжээ. Учир нь єнєє vед мєнгєтэй л бол яаж ч хvссэнээрээ єєрийгєє єєрчилж болно, vгvй бол фотошоп ашиглаж чаддаг байхад л мянга мянган эрчvvдийн зvрх сэтгэлийг єлмий доороо єлхєн сєхрvvлж чадахаар болж. Мэдээж хамгийн гол нь тэд таны нууцыг мэдчихгvй бол шvv дээ. Харин зарим зурагчид уран бvтээлээ янзлахдаа арай л хэтрvvлээд, дэндvv хиймэл болгож, том алдаа гаргах нь бий. За ингээд ээлжит фотошопны “анд”-аа гарцгаая.
Фотошопоор хачирласан “хорвоо”- г ажвал Хадгалах
2009-06-16, 02:26

Амьтдын ертєнцєєр аялцгаая

Ажлын єдрvvд ард хоцорсон ч хэдхэн цагийн дараа ахиад л эхэллээ. Гэхдээ санаа зоволтгvй, учир нь таныг амралтын єдрєє гайхалтай єнгєрvvлсэн гэдэгт бид итгэлтэй байна. За ингээд байгаль эхийн гайхамшигт бvтээл болох араатан амьдын ертєнцєєр хамтдаа аялахыг урьж байна. Амьтан бvхэн єєр єєрийн онцлогтой бєгєєд ямар ч араатай байлаа гэхэд нvднээс нь байнга гэнэн итгэмтгий, vнэнч чанар ажиглагдаж байдаг тул бидний бэлтгэсэн энэхvv фото цуглуулга танд их эрч хvч, инээмсэглэл бэлэглэнэ биз ээ.
Амьтдын ертєнцєєр аялцгаая Хадгалах
2009-06-15, 03:44

Элдэв зураг (138 фото) №270

Vдшийн мэнд хvргэе найзуудаа, энэ долоо хоног таны хувьд ямар байв даа. Миний хувьд нилээд хvндхэн ачаалалтай єдрүүд байлаа. Гэхдээ та бvхнийхээ амралтанд бага ч болов хєгжилтэй мєчvvдийг бэлэглэж байгаа гэж бодохоор happy байна. Зарим нэгэн хvн юун хєгжилтэй мєчvvд энээ тэрээ гээд гайхаж магад. Энэ бол бидний vзэх дуртай "Элдэв зураг" цувралын амралтын дугаар, харин таны тухлан суугаад мэлмий юугаан баясгах боломж юм. За єнєєдрийн дугаарын хувьд нилээд олон зургуудыг багтаасан, чанарын хувьд сайн цуврал болсон гэж найдаж байна. Учир нь сvvлийн єдрvvдэд оруулж амжаагvй хоёр дугаарын хамгийн халуухан, хєгжилтэй, сонирхолтой гэсэн шилдэг зургуудыг нь ялгаж хамт хавсаргасан юм.
Элдэв зураг (138 фото) №270 Хадгалах
2009-06-13, 08:10

Шvдний гоёо

Хvнд хєлнийхєє улаас авахуулаад толгойн орой хvртлээ гоёж гоодохгvй газар vлдээгvй бололтой. Бvvр сvлдээ гантиг цагаан шvдэндээ хvртэл есєн шидийн хэлбэр, єнгє бvхий “чимэг” зvvж, тvvгээрээ гоёдог болжээ. Бvсгvйчvvдийг энгэсэг тvрхэхээр нvvрэндээ дээрээ нvvр зурлаа гэж загнадаг байсан vе бvvр ард хоцорч, энэхvv шvдээ гоёсон хvмvvсийн шvдэн дээрээ тємєр зvvлээ гэж зэмлээд ч нэмргvй болжээ. Ийм маягаар гангардаг хvмvvс сvvлийн vед маш олон болж байгаа сурагтай. За ингээд гайхаад баршгvй хорвоогийн бас нэгэн сонинг ажиглагчийн нvдээр харцгаая.
Шvдний гоёо Хадгалах
2009-06-12, 23:46

Зураач Питер Тейлорын євєрмєц бvтээлvvд

Урлагийг хайрлаж, урлагт дурладаг хэн бvхэнд зориулан зураач Питер Тейлорын уран бvтээлийн євєрмєц цуглуулгыг хvргэж байна. Харахад маш энгийн, болхидуу ч гэмээр юм шиг энэхvv дvрслэлvvд нь хvн гээч бодгалийн талаар ямар нэгэн далд єгvvлэмжийг хvvрнэх шиг санагдлаа. Ямартай ч хvн єєрєє хязгааргvй нарийн мэдрэмжтэй, эмзэг, оюунлаг амьтан болохоороо энэхvv бvтээлvvдийг єєр єєрийхєєрєє ойлгож, бодол сэтгэхvйдээ тусган авах байх.
Зураач Питер Тейлорын євєрмєц бvтээлvvд Хадгалах
2009-06-12, 23:22

Хятадад хууль бусаар хєдєлмєр эрхэлж буй хvvхдvvд

Хvvхдийн хєдєлмєрийг мєлжих явдлыг Дэлхийн аль ч улс оронд хуулиар хориглож, тэднийгээ хаан шиг хайрлан дээдлэхийг уриалдаг. Манайд ийм vзэгдэл байдаг, байсаар байгаа ч гэсэн сvvлийн жилvvдэд харьцангуй багассан гэж хэлж болно.Тэгвэл Хятад улс нутаг дэвсгэртээ багтааж шингээж дийлэхээ байсан тэр vй олон хvн амаа яачихсан юм бvv мэд. Ямартай ч айл бvрт нэг хvvхэд гэсэн тєрийнхєє бодлогоос айж, єндєр татвар тєлєхєєсєє эмээсэндээ боожиж дуусаагvй байхад нь хэвлий дэх vрээ vй олноор нь устгуулж, чанаж идээд санаа нь амрахгvй бас хошууных нь сvv ч хатаж амжаагvй байгаа балчир хvvхдvvдээрээ санаанд багтамгvй хvнд хєдєлмєр эрхлvvлдэг ажээ. Биеийн хvчний хvнд хєдєлмєр эрхэлж, насандаа ахадсан ачаа vvрч яваа ємнєд хєршийн хvvхдvvдийн гал цоггvй нvдтэй тарчилсан тєрхийг танд хvргэж байна.
Хятадад хууль бусаар хєдєлмєр эрхэлж буй хvvхдvvд Хадгалах
2009-06-12, 06:50

Туранхай тарган хоёр хир их ялгаатай байна вэ?

Хэрэв та илvvдэл жинтэй нэгэн бєгєєд: “Буяны таргаа хє, ид гэж ам заяасан юм хойно ганц олдох насандаа хvссэн юмаа иднэ шvv. Муусайн ямааны гурав шиг юмнууд юу нь сайхан байгаа юм бэ?” - гэсэн шиг ээ єєрийгєє хууран суугаа бол бидний бэлтгэсэн энэхvv фото цуглуулгад анхаарлаа хандуулаарай. Яг ижилхэн позоор авахуулсан эдгээр гэрэд зургуудад туранхай, тарган хоёр хvний хооронд ямар их ялгаа байгааг та олж харах болно. Хvний гадаад байдал амьдралын бvхий л салбарт ямар их нєлєєлдгийг бид сайн мэддэг билээ. Тиймээс ганц олдох насандаа хvссэнээрээ идэх биш, харин хvссэнээрээ амьдарч, бусдаас сайхан байхыг эрмэлзээрэй. Гэхдээ энэ бол таны л мэдэх хэрэг. Учир нь таны хувь заяа ганцхан таны л гарт байгаа.
Туранхай тарган хоёр хир их ялгаатай байна вэ? Хадгалах
2009-06-11, 08:42

Афганистаны єдєр тутмын амьдрал

Танд дайны хєлд дарагдсан Афганистан улсын нэгэн єдрийн амьдралыг харуулсан фото сурвалжлагыг хvргэх гэж байна. Энэхvv гэрэл зургуудыг жилийн ємнє авч байсан боловч тэндэхийн байдал єдгєє бvvр дордсон гэдэг нь харамсалтай.Афканистаны зэвсэгт бvлэглэлийнхний идэвхи  улам чангарч, тус улс орны нутаг дэвсгэрийн зvvн дорнод хэсэгт хяналтаа бvрэн тогтоожээ. Орон нутгийн ард иргэд нь ардчилал тогтоох баруунтны хvчний vйл ажиллагаа болон эдийн засгийн сэргээлтийн шуурганд бас vе vе ихээхэн хохирол амссаар ирлээ. АНУ-ын шинэ ерєнхийлєгч ч гэсэн зэвсэгт бvлэглэл хvчээ авч байгаагийгн эсрэг арга хэмжээ авч, Афганистан дахь цэргийн хvчээ зузаатгаж байна.
Афганистаны єдєр тутмын амьдрал Хадгалах
2009-06-11, 05:13

Салхи татуулан давхиж байгаад унах мєчид

Эрсдлийг vл хайхран, хамгийн аюултай зvйлрvv тэмvvлэх нь залуу насны хамгийн “гайтай” зан билээ. Тэр тусмаа мотоциклийн спортыг дээд зэргийн аюултай зvйл гэдэгтэй хэн ч маргахгvй байх. Ямартай ч дандаа мотоциклоос эвгvй эвгvй унаж буй тамирчдыг харуулсан фото цуглуулгыг танд хvргэж байна. Овоо босгоогvй бол шаазгай хаанаас суухав, энэ залуус уг спортод дурлаагvй бол ингэж юу гэж унахав. “Их л євдсєн байхдаа” гэхээс єєр би юу хэлэхэв дээ.
Салхи татуулан давхиж байгаад унах мєчид Хадгалах
2009-06-10, 07:59

Евпаторын нэгэн євєрмєц залуу

Газар газарт л жоохон гажигтай ч гэмээр юм шиг хvмvvс байх юм даа. Vнэхээр анги хамт олон дунд нэг хєгжилтэй ч юмуу, бусдаасаа арай єєр нэг хvн байдаггvйсэн бол уйтгартай байдаг шиг амьдралд ч гэсэн хаяа хаяа ийм тєрхтэй, хэнэггvй нєхдvvд байхад илvvдэхгvй биз. Ийм болохоор нь амьдралд бид улам их дурладаг байх. Жишээлбэл энэхvv “догь” залууг хараад инээхгvй байх ч хэцvv юм, хэлэх ч vг олдохгvй юм байна.
Евпаторын нэгэн євєрмєц залуу Хадгалах
2009-06-10, 03:50

Сибирийн кармагеддон буюу vхлийн тойрог

Энэ сарын 6-ны єдєр 17.00 цагт Оросын Академгородок-д “Металлист” хэмээх гаражны нийгэмлэгийн эзэмшлийн нутаг дэвсгэр дээр “Сибирийн кармагеддон” хэмээх нэгэн сонирхолтой vйл ажиллагааг анх удаа олны хvртээл болгон зохион байгуулсан байна.  Уг арга хэмжээнд оролцохоор бvртгvvлсэн байсан 10 хуучин тэрэгнээс ердєє 3 нь л оролцсон байна. Vvнд хоёр Москвич, нэг Волга л байжээ. Єрсєлдєгчийнхєє машиныг ахиж хєдєлж чадахааргvй болтол нь эвдлэх нь энэхvv уралдааны эцсийн зорилго байжээ. Харин vзэгчид нь гаражнуудын дээвэр дээр сууцгааж, сонирхолтой уралдаанаа шимтэн vзжээ. За ингээд ийм нэгэн явдлын талаархи фото мэдээллийг хvлээн авна уу.
Сибирийн кармагеддон буюу vхлийн тойрог Хадгалах
2009-06-10, 03:28