Сайхан амарч байна уу залуусаа, юуны тvрvvнд та бvхэндээ "шинэ сар"-ын мэнд хvргэе. Найман сар гараад л намрын єнгє жинхэнэ утгаараа илэрч эхэлдэг билээ. Гэхдээ навчис шаргалтан хєнгєн гунигт автах цаг нь болоогvй байна. Ер нь нийслэлийн маань хєл хєдєлгєєн багасаж, олон хvмvvс хєдєє гадаа явсан байгаа бололтой. Гэсэн хэдий ч их хотын залуус маань хvрээ соёлоо тvгээн, хилийн чанадаас ирсэн охид залуус хотын гудамжаар ширэв татан єнгєрєх нь нэн таатай. За ингээд эх орондоо амрахаар ирсэн болон ирж амжаагvй байгаа бvх хvмvvстээ "Монголдоо тавтай морил" гээд "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг зориулмой. Weekend-д зориулсан цуврал болохоор аль болох хєгжилтэй тал руу нь бодолцож vзлээ.
Хадгалах
Амьдралдаа цєхєрч гvйцээд, хорвоогийн тоосыг ахин хєдєлгєхийг хvсээгvй энэ эмэгтэй єндєр барилгын дээрээс vсэрч, зовлонт оршихуйдаа цэг тавихаар шийджээ. Аз болж, сэргийлэхийнхэн яг цагтаа ирж тvvнийг аварсан байна.Харин цагдаа нарын бэлэглэсэн амьдрал нь тvvнд аз болохнуу, там болохнуу гэдгийг бид хэлж мэдэхгvй. Ямартай ч аврагч нарынх нь нэгний хувьд тухайн нєхцєл байдал тєдийлєн догдлол тєрvvлээгvй бололтой. Жинхэнэ хэнэггvй эр гэж vvнийг л хэлэх байна. Ингээд юу болсныг хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
Хаммерийг мєргєлдсєн байхад нь битгий хэл, зvгээр явж байхад нь хvртэл олж харах нь ховорхон байдаг. Тэгвэл энэ удаад та бvхэндээ энэхvv танк шиг тэрэгний хэрхэн бусад машин, эд зvйлстэй мєргєлдєж, авах юмгvй болсныг илэрхийлэх фото цуглуулгыг хvргэж байна. Хамгийн инээдтэй нь эхний хэдэн зурагт энэ шар цамцтай аварга эрийн унаж явсан Хаммер трамвайтай мєргєлджээ.
Хадгалах
Хорвоо дээр сонин хачин зvйл мєн ч их байх юм даа. Жишээлбэл Филлипинийн Манил-ын оршин суугчид нэгэн ер бусын тээврийн хэрэгсэлд аль хэдийнэ дасал болжээ. Юу вэ гэхлээр тэндхийнхэн мод болон бамбук мэтийн хєнгєн материалаар тэрэг хийгээд, тємєр зам дээр тавьж, хvн тэрэг маягаар ашигладаг болжээ. Тємєр замын хvн тэргээр нэг удаа зорчиход зайнаасаа хамаараад 6-10 филлипин песо ($0.12 - $0.21) тєлдєг юм байна. Vvгээр зорчиход гардаг ганцхан хvндрэл нь галт тэрэг єнгєрєхийг хvлээх байдаг аж.
Хадгалах
Эрх чєлєєг эрхэмлэдэг залуус бидний хайртай Adidas брэнд ньTop Tenсагсны цуврал кетээ vйлдвэрлэж эхэлснийхээ 30 жилийн ойг тэмдэглэлээ. Тэд ойн баяраараа хэрэглэгч бидэнд ямар бэлэг барьж байгаа талаар та одоо харах юм. Ингээд чамин тансаг байдал, эрх чєлєє, залуу насны бэлэгдэл болсон уг кетний талаархи мэдээллийг хvлээн авна уу.
Хадгалах
Та бvхэнд энэ єдрийн мэндийг хvргэж, эмэгтэйлэг оршихуйг нэвт илэрхийлсэн гайхамшигт бvтээлvvдээрээ алдартай Америкийн гэрэл зурагчинЭбби Дрюкер(Abbey Drucker )-ийн зургуудыг хvргэж байна. Тэрээр єєрийнхєє ижил олон олон бvсгvй заяаг гэрэл зургаар дамжуулан чадварлагаар илэрхийлэхийнхээ хажуугаар Бритни Спирс (vргэлжлэлд тvvний нэгэн сонирхолтой тєрхийг та харах болно), Пэрис Хилтон, Иванка Трамп, Стив Бушеми зэрэг алдартнуудын тєрхийг авдаг.Тvvний бvтээлvvдийг Nylon, Spin, NME болон Vanity Fair мэтийн нэр хvндтэй сэтгvvлvvд дээрээс тєвєггvй олж харж болно. Сvvлийн єдрvvдэд тэрээр єєрийн сайтаа баяжуулж, шинэ уран бvтээлvvдээ олноор нэмсэн байсныг та бvхэнд толилуулж байгаадаа баяртай байна.
Хадгалах
Зуны илчлэг нар тєєнєсєн сайхан єдєр болж єнгєрєх шив. Тєрийн тvшээд маань 2 толгойтойгоо зууралдсаар л ... би дээр нэг сонингоос улс тєрд "Хоточ нохой" хэрэгтэй гэсэн мэдээ уншиж байсан. Манай улсад ард тvмнийхээ тєлєє єчvvхэн ч гэсэн сэтгэл гаргаад зоригтой шийдвэр гаргах аавын хvv энэ цаг vед ямар их єгvvлэгдэнэ вэ. Ядаж байхад манай засаглалын хэлбэр нь vнэн ядаргаатай. Парламентын засаглалтай ч юм шиг эсвэл биш ч юм шиг... нэг нэгнийхээ санал бодол хийсэн ажлыг нь vгvйсгээд л хаячихана.Дээд тэнгэрээс заяат Монголчууд бидэнд ээлтэй шийдвэр гарч, ард иргэд минь баян цатгалан болох болтугай л гэж залбиръя даа. Одоо хэдvvлээ асуудлуудаа тvр хойш нь тавиад хэсэг хугацаанд хєнгєн сэдэв рvv орцгооё. Энэ бол мэдээж та бидний шимтэн vзэх дуртай "Элдэв зураг" цувралын шинэ дугаар билээ. Энэ удаа таныг баясгах олон шинэ сонирхолтой бас хєгжилтэй зургуудыг багтааж єгсєн байгаа. Ингээд найзуудаа цувралаа тухлан сууж, таалан соёрхоно уу.
Хадгалах
Хавтас нvvр нь гялалзсан олон янзын сэтгvvлvvд дээрхи тєгс тєгєлдєр тєрхнvvдийг нарийн ажихад зурагчин, дизайнеруудын аймшигтай алдаанууд тодоос тод ажиглагддаг. Гэвч ихэнх хvмvvс зураг бvрийг нарийвчлан хардаггvй тул тэрхvv алдаануудыг хайхралгvй єнгєрvvлдэг. Тэгвэл бид та бvхэнд таны анзаараагvй єнгєрєєсєн зурагт хуудас, болон сэтгvvл дээрхи танд аль хэдийнэ танил болсон гэрэл зургуудын уучилж болшгvй пактуудыг хvргэж байна. Заримыг нь бид ємнє нь таны хvртээл болгож байсан санагдана. За ингээд нvдээ нээгээд сайн харж, сонирхолтой мэдээллийнхээ амтыг мэдэрцгээе.
Хадгалах
Та бvхэнд нэгэн авъяаслаг гэхэд хэцvv, аймшигтай гэхэд хэцvv эмэгтэйг танилцуулж байна. Харахад нэг их айж зугтаад байхааргvй аятайхан л бvсгvй ажээ. Асуудлын гол нь тvvний хvч чадал, уян хатан биенд л байна. Ийм эмэгтэйг гомдоосон муухан эр хvн бол газрын гаваас ч хамаагvй баригдаад, зажлуулахгvй залгиулах юм байна даа. Бодсон чинь нуруугаар хvйт дааж байх чинь ээ.
Хадгалах
Гарнаасаа шvлс гаргаж, дvvлэн нисдэггvй ч гэсэн vнэхээр “хvн-аалз” хэмээн нэрийдэхгvй байхын аргагvй нэгэн энэтхэг залууг та бvхэнд танилцуулж байна. Домог мэт тvvх соёлтой, эртний бурхдын энэ орныг зорьсон жуулчид энэ залуугаас сайшаалын vг, халаасны мєнгє хоёроо хэзээ ч харамладаггvй байна. Харамлах ч арга алга. Зvгээр л тvvний юу хийж чаддагийг харцгаая. Тvvнд хvндийн жин vйлчилдэггvй юм болов уу, эсвэл жинхэнэ ёог гэдэг нь энэ юм болов уу?
Хадгалах
Та бvхэндээ эмх цэгц, цэвэр цэмцгэр байдлаараа алдартай Английн нэгэн хотод болсон хулгайч баривчлах vйл ажиллагааны талаархи сонирхолтой фото мэдээллийг хvргэе. Vйл явдлын дvр зургийг хальсанд буулгасан жирийн нэгэн английн иргэн нэгэн чимээнээр цочин сэржээ. Тэрээр чимээ юунаас болж гарсныг олж мэдэхийн тулд цонхоороо хартал зам дээр зогсох хvн зэргэлдээх офисийн барилгын цонхруу зааж байв. Гарыг нь дагуулан харвал офисын дээврээс хулгайч бууж байсан бєгєєд єєрийгєє баригдсаныг мэдмэгцээ шууд vсэрчихэж. Мэдээж их айж сандарсандаа л бэртэж гэмтэхээс ч айлгvйгээр vсэрсэн байлгvй дээ.Ингээд л чимээнээр цочин сэрж, цонхоороо харсан манай залуу камераа шvvрэн авч, доорхи зургуудыг дарсан байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ биш, харин дуудлагаар цагдаагийн зургаан машин дохиогоо дvнгэнvvлэн ирсэн явдал байв. Зургаагийн зургаан машин ганцхан хулгайчийг барихаар ирснийг бодоход Английн цагдаа нар vнэхээр их уйддаг бололтой. Бараг зєрчил гардаггvй газар ч цагдаа нар нь ингэхээс єєр яах вэ.
Хадгалах
Нvvрээ огт будаж чаддаггvй, эсвэл ямар ч чадваргvй хvнээр будуулсан хvмvvсийн фото цуглуулгыг танд хvргэж байна. Зарим нэг нь хєгжилтэй ч зарим нэг нь ой гутмаар санагдлаа. Ямар ч гэсэн vхэн vхтлээ иймээрээ vлдэхгvй, дараа нь арилгаж болох нь яамайдаа. Аливаа юм хэр хэмжээнээсээ халих л хамгийн дэмий гэдэг нь vнэхээр vнэн ажээ.
Хадгалах