Канадын гэрэл зурагчинIan Pool нь зєгнєлт зохиол, кинон дээр гардаг супер баатрууд бидний зvрх сэтгэлд хоногшин vлдсэн дvрээрээ энгийн хvмvvс байсан бол нvднээс маань далдуур юу хийж, хаагуур явах байсан болоо хэмээн тєсєєлєн бодож, доорхи сонирхолтой, бяцхан цуглуулгыг бэлджээ. Та эндээс кафе-д сууж байгаа дєлгєєхєнBatman, нохойгоо салхилуулж байгаа аваргаHulk, хээв нэг морь харан зогсохSpidermanболон бусад баатруудын эгэл тєрхийг олж харах болно. Шvтэн хvндэлдэг асан хvvхэд насны мєрєєдлийн супер баатрууд маань бодит амьдрал дээр байдагсан бол vнэхээр ингэх байсан болов уу?
Хадгалах
Та бvхний мэлмийн ємнє нэрт гэрэл зурагчинAugust Bradely-гийн єнгє будгаараа ая тоглосон гайхалтай бvтээлvvдийг дэлгэж байна. August Bradely нь 8-р сарын (August) нэгэн Мягмар гарагийн жиндvvхэн шєнєєр 1 цаг 37 минутад мэндэлсэн тул ийм нэртэй болсон гэдэг. Хамгийн сонирхолтой нь тэрээр зураг авч, зурж эхлээд4-хєн жилийг ардаа орхиж байгаа хэдий ч багадаа ээжийнхээ гэрэл зургийн студид тусалдаг байсан болоод ч тэр vv маш сайн гэрэл зурагчин болж чаджээ. August Bradely-гийн анхны, сонирхогчийн бvтээлvvдийг сэтгvvлvvд уралдан тавих болсноос хойш буюу2004онд тэрээр єєрийн эрхэлдэг байсан маркетингийн чиглэлийн ажлаа бvрмєсєн хаяж, гэрэл зургийн ертєнцийн тууривагч болохоор шийджээ. Тvvнд тун удалгvй сурталчилгааны зураг дарах урилга хvртэл ирэх болж. Ингээд August Bradely нь явж явж угаас урлагийн хvн болохоо ойлгож, зургийн оршихуйруу тэмvvлэх зvрх сэтгэлээ дагасаар, єдгєє сурталчилгааны болон фэшн тєрлийн гэрэл зургийн мастер болсон юм байна. За ингээд энэхvv сонирхолтой тvvхтэй гэрэл зурагчны уран бvтээлийн орон зайгаар аялж, дээхэн vеийн гунигтайхан дvр тєрхийг хэрхэн єнгє будгийн гайхамшгаар тордож, євєрмєцєєр илэрхийлснийг нь сонирхоцгооё.
Хадгалах
Танд єдрийн мэнд хvргэж, ажлын алжаал ядаргааг тань Эрик Йохансон хэмээх залуу уран бvтээлчийн сонирхолтой фото эвлvvлгvvдээр тайлахыг зорилоо. Энэ авъяаслаг залуу vнэхээр толгой эргэмээр, тайвшрал тєрvvлмээр уран бvтээлvvдийг туурьвиж, мєрєєдєл тєсєєллийн ертєнцєє vзэгчидтэйгээ харамгvй хуваалцдаг ажээ. За ингээд Эрик Йохонсоны баялаг тєсєєллийн орон зайгаар аялж, сэтгэлийн таашаал, урлагийн сайхныг мэдэрцгээе.
Хадгалах
Сайхан дэлхийн иргэн болоод удаагvй байгаа, алгын чинээхэн бяцхан vрсдээ хамгийн муу vлгэр дууриал vзvvлж, буруу хvмvvжил олгож байгаа эцэг эхчvvдийн болон асран хамгаалагчдын хєгжилтэй фото цуглуулгыг танд хvргэж байна. Та бидний бодож байгаа шиг бvх аав ээж нар сайн байдаггvй бололтой. Зарим нэг нь хайр халамж хамгийн их хэрэгтэй байдаг бяцхан vрстэйгээ эдгээр нєхдvvд шиг харьцаж, бvр зургийн хальсанд буулгадаг ажээ. Хараад инээхгvй байхын аргагvй басхvv єрєвдєж, хайр хvрэхгvй байхын жанцангvй сонирхолтой цуглуулга байна.
Хадгалах
Манай сайтын байнгын уншигч таны мэлмийд бидний бэлтгэсэн “Дэлхийн тvvхийг єєрчилсєн гэрэл зургууд” нийтлэл маань хvрч байсан билээ. Тэгвэл энэ удаад бид энэ сэдвээ vргэлжлvvлж, Дэлхий нийтэд гэнэтийн цохилт єгч байсан дуулиантай, гайхалтай гэрэл зургуудын цуглуулгыг тайлбарын хамт хvргэж байна. За ингээд таалан соёрхож, мэдлэгийнхээ санд нэмэр болгохын сацуу эдгээр бvтээлvvд яагаад тийм их алдартай болж, гэрэл зурагчид нь яагаад тэгж их нэрд гарсныг ойгохыг хичээнэ биз ээ. Ажиглах тусам элдвийг бодогдуулж, сэтгэлийн гvнрvv нэвтрэн нэвтрэн шумбах , хvн тєрєлхтний тvvх соёлын гайхалтай єв болсон сод бvтээлvvдээ шимтэн vзнэ vv.
Хадгалах
Холливудын хамгийн сайхан бvсгvйчvvдийн нэг болохЖенифер Энистон-ы нvдэнд дулаахан бєгєєд дур булаам тєрхєєр таны мэлмийг мялааж байгаадаа баяртай байна. Тэрээр хамгийн сvvлд алдарт ELLE сэтгvvлийн 9-р сарын дугаарын нvvрийг чимжээ. Гэрэл зурагчнаар нь Алексей Хай (Alexei Hay) ажилласан байна. Бид та бvхэнд тvvнийELLEдээрхи тєрхийг ярилцлагын хэсэгтэй нь хамт хvргэж байна. Эдгээр фотонуудаас цаг хугацааг дийлж чадсан тvvний давтагдашгvй vзэсгэлэн гоо болон сэтгэлийн гүн их хатыг олж харна гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Цахим орон зай, утасгvй сvлжээний чимээгvй хаанчлалд орших єнєєдрийн Дэлхийн залуусын хамгийн их зорчдог веб хуудсуудын нэг бол Facebook.com, Twitter.com хоёр гэдгийг та надаар хэлvvлэтгvй мэдэж байгаа байх. Тэгвэл энэ хоёр нэр хvндтэй, хамгийн олон гишvvнтэй сайтуудын ажилчдынх нь алба vvргээ гvйцэтгэдэг оффисуудад гэрэл зургаар дамжуулан айлчилж, хэнийх нь хэнээсээ илvv байгааг харьцуулцах боломж бидэнд олдлоо. Ямартай ч санаж байсныг бодоход аль алиных нь хувьд нэг их тасарчихсан сайхан юм алга л байна. Та бvхэн єєрсдєє vзэж сонирхоод, мэргэн ухаандаа тунгаана биз ээ.
Хадгалах
Тэнгэрийн зан аймшигтайгаар хувирч, агаарын урсгалыг хуулируулан намираах агшинд дээвэр хийсч, бvх бодгаль тvvний цємрvv шингэн уусдаг байгалийн хамгийн том гамшгуудын нэг бол хуй салхи билээ. Эрт галавын євєг дээдэс маань энэхvv vзэгдлийг тэнгэрийн гэсгээл, бурхны араншин гэж итгэдэг байсан бол орчин vеийн шинжлэх ухаан vvний учир шалтгааныг нээж, бvр дотор талд нь орсон юм шигээр цємийнх нь зургийг хальсанд буулгадаг болжээ. За ингээд энэхvv байгалийн догшин vзэгдлийн цємрvv єнгийсєн сонирхолтой фотонуудыг хvлээн авна уу. Магадгvй та энэхvv манай оронд тєдийлєн тохиолддоггvй vзэгдлийн гvнээс ямар нэгэн нууцхан vзэгдэл, сатаны харанхуй заналхийллийг олж харах ч юм билvv.
Хадгалах
Та бvхэнд Lionel Deluy хэмээх нэгэн авъяаслаг гэрэл зурагчин болон тvvний гайхалтай уран бvтээлvvдийг толилуулж байна. Тэрээр 1962 онд Марселийн ойролцоо мэндэлжээ. Deluy анхныхоо гэрэл зургийн аппаратыг 13 насныхаа тєрсєн єдрєєр ээжээсээ авч байсан юм байна. Тэрээр 1980 онд Парис хотод нvvж ирснийхээ дараа тєрєл бvрийн хар бор ажил хийж vзжээ. Ингээд Lionel явж явж 29 насандаа бvхнийг хаяж, зєвхєн гэрэл зургийн ертєнцєд єєрийгєє бvрэн дайчилж ажиллахаар шийдсэн байна. За ингээд энэхvv маш алдартай гэрэл зурагчны намтар тvvх болон тvvний дуранд єртсєн Дэлхийн Тавцанд нэр нь дуурссан одуудын гялалзсан тєрхийг хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
Та бvхэнд амралтын єдрийн мэнд хvргэж, аливаа нийгмийн тулгуур төдийгvй хамгийн жижиг бvлэг гэгддэг гэр бvлvvдийн маш сонирхолтой, хөгжилтэй зургуудын цуглуулгыг толилуулж байна. Зарим нэгээс нь санаа авч, хайр энэрлээр дvvрэн гэр бvлтэйгээ хамт иймэрхvv зураг авахуулахад болохгvй гэх газаргvй санагдлаа. Харин зарим нэг нь vнэхээр нvдэнд нэг л дасаж єгєхгvй, нилээн хачирхалтай ажээ. Ямартай ч та бvхэн єєрсдєє vзэж сонирхоод, тус тусын бодлыг илэрхийлнэ биз ээ. Мєн єрх гэрийн хос багана аав бурхан ээж тэнгэр хоёр нь алиа бяцхан vрстэйгээ аз жаргалаар дvvрэн мишээж буй нь эдгээр фотонуудын нийтлэг тал мэт ажиглагдсаныг дурьдахгvй єнгєрч чадсангvй ээ. Таалан соёрхоно уу.
Хадгалах
Энэ хорвоод угаас ойлгоход хэцvv олон зvйлсийн нэг нь мода, загварын ертєнц билээ. Тэр тусмаа хаврын тэнгэр шиг байнга хувьсан єєрчлєгдєж байдаг хэв маяг гээч зvйл орчин цагийн энэ хурдтай хєгжилтэй нийлээд ирэхээрээ хавсарга шуурга шиг л толгой эргvvлж, бусниулах хvчтэй ажээ. Ямар сайндаа л хэв маягийн урсгалыг гvйцэж, олны дундаас ямар ч хамаагvй аргаар тодорч харагдахыг хvсдэг сайхан харагдахын хэнээтнvvд єєрийн эрхгvй хэв маягийн боол болж хувирдаг нь нууц биш ээ. Тэд хувцас загварын ертєнцєд хэтэрхий их шунан дурлавал "мода" гэдэг мангас тэднийг бvхэлд нь залгичихаад, ахиж хэзээ ч гаргадаггvй гэдгийг мэддэг болов уу? Ямартай ч "нуухаа авах гээд нvдээ сохлов" гэгчээр чамин тансаг харагдахыг хэт хичээсэн боловч харин ч эсрэгээрээ алиа марзан тєрхтэй болсон дэндvv этгээд хувцастай хvмvvсийн фото цуглуулгыг сонирхож, чимх инээдийг хvртэцгээе.
Хадгалах
Єдгєє 41 настай сайхан залууЭрик Бана(Eric Bana) нь Men’s Health сэтгvvлийн нvvрийг хал vзэж, халуун чулуу долоосон жинхэнэ эр хvний дєлгєєхєн бєгєєд хээнцэр дэгжин тєрхєєрєє мялаасныг танд хvргэж байна. Харин бид тvvний хамгийн сvvлд тоглосон“Цаг хугацаагаар аялагчийн гэргий” (Time Traveler’s Wife)киноны нээлтийг тэсэн ядан хvлээж байгаа билээ. Ингээд Эрик Банагийн сэтгэл татам тєрх болон сайхан бvсгvй Rachel McAdams – тай хамтран тоглосон шинэхэн киноных нь кадруудыг трэйлертэй нь хамт хvлээн авна уу.
Хадгалах