Гадаад гэхээрээ л дандаа европ бvсгvйчvvдийн гоо vзэсгэлэнг бахадсаар байгаад сvvлдээ амнаас уран цэцэг vг ч ундрахаа байгаад, нvдний хvvхэн хараа ч дурамжхан томордог болж дээ. Тиймээс яагаад ер нь гоо vзэсгэлэнг, єхєєрдєм тєрхийг, халуухан бие хааг ойрхноос, азиасаа хайж болохгvй юм бэ гэж бодлоо. Ингээд Ази, тэр дундаа Солонгосын зарим нэг vнэхээр єхєєрдмєєр дур булаам, єєгvй цэвэрхэн охидын фото зургуудыг олсноо тантай хуваалцахаар шийдлээ. Эдгээр охид солонгос гэдгээсээ гадна єєр хэд хэдэн ижил талтай. Хамгийн чухал хоёрыг нь дурьдвал: Бvгд муужгай шиг самардсан поз-той авахуулсан байгаа. Мєн мэдээж бvгд наркозны vйлчлэлийг мэдэрч, хагалгааны дараах євдєлтийг тэсч гарсан байгаа. Ямартай ч зорилго нь аргаа зєвтгєдєг гэсэн алдартай vг байдагчлан эдгээр охидын гоо сайхны мэс засалд орсон эсэх нь хамаа юу байхав, эцсийн эцэст ийм хєєрхєн болж чадсан л байна шvv дээ. За ингээд элдэв зvйл нуршилгvйгээр, дур булаам ази охидын хайр хvрмээр тєрхийг таны ємнє дэлгэе.
Хадгалах
Бэлэн гоймонг амаа олохгvй идэж, бэлдэхэд хялбар гээд сав л хийвэл худалдаж авах гээд байдаг залууст маань энэхvv мэдээлэл таалагдахгvй нь лавтай. Ямартай ч ийм нэгэн фото баримтыг танд хvргэж байна. Эсрэг компанийх нь сєрєг ухуулга ч байж болох юм, эсвэл vнэхээр ийм зvйл гарсныг нь харсан хvний сэрэмжлvvлэг ч байж мэднэ. Ямартай ч ахиж бэлэн хоол иднэ гэхээс айдас тєрмєєр санагдлаа. Ингээд, эрvvл мэндэд тєдийлєн сайн биш уг хагас бэлэн бvтээгдэхvvнийг хэрэглэгчдийн тоо энэхvv мэдээллийн ачаар бага ч гэсэн буурах байх гэсэн найдлагаар, нэгнийх нь дотроос юу гарсныг танд сонирхуулъя.
Хадгалах
Та єглєє бvр: “єнєєдєр юу ємсєх вэ?”, эсвэл орой бvр “маргааш юу ємсєх вэ?” гэдэг асуудлыг их бага ямар нэгэн хэмжээгээр тунгаадаг байх. Тиймдээ ч бусдад эвгvй сэтгэгдэл тєрvvлэхгvйн тулд, олны дунд хэт гаж биш, хэт ганган биш, нvдэнд дулаахан энгийн бас итгэл даахаар нэгэн болж харагдахын тулд зохимжтой, аятайхан хувцаслаад ажил, хичээлдээ гардаг гэдэгт тань итгэлтэй байна. Тэгвэл доорхи хvмvvс vнэхээр санаанд оромгvй сонин хувцаслаж, басхvv тєрсєн биеэ нvд орой дээр гармаар хачирхалтай байдлаар авч явах ажээ. Хvн хvний ертєнцийг vзэх vзэл, єєрийгєє илэрхийлэх арга барил гэж єєр юм даа. За ингээд гудамж талбайд тэр бvр тааралдаад байдаггvй нилээн содон хувцасласан (зарим нь гойд гаж бие хаатай) хvмvvсийн тєрхийг хvлээн авна уу.
Хадгалах
Дєрвєн дугуйтай моторт дугуй бол тийм ч хурдтай биш бєгєєд тулгууртай бас авсаархан тул элдвийн тvгжрээнд орохгvй гээд маш олон давуу талтай унаа билээ. Тэр тусмаа ийм мотоцикл унасан хvн гай нь л таарахгvй бол барагтай л бол элдвийн осол аваарт єртєнє гэдэг маш ховор шvv дээ. Тэгвэл доорхи залуу ёстой л жинхэнэ азгvй єдрєєрєє квадроцикл (4 дугуйтай моторт дугуй) унаж дээ. Тэрээр давхиж яваад л яах ийхийн зуургvй баахан кактусруу орчихож. Ямар их євдсєн бол оо гэж ємнєєс нь санаа зовж байгаа ч гэсэн хvн л юм болсон хойно бусдын бvтэлгvйтэлд инээд хvрээд байгаа нь муухай юм даа. За ингээд нэгэн эрийн азгvйтлийг сонирхоцгооё.
Хадгалах
За найз минь ажил дуусаад гарах гээд л байна уу. Єнєєдєр хэдvvлээ сайхан инээж, баясанаа. Энэ удаагийн та бvхэнд толилуулах гэж буй "Элдэв зураг" цуварлын шинэ дугаар vнэхээр хєгжилтэй болсон байгаа. Хамгийн гол нь vзэж буй зургаа сайн тогтож хараарай. Надад бол тэр францийн ерєнхийлєгчийн зураг бас тэр єлгийтэй бацаанууд vнэхээр алиа санагдлаа. За тэгээд хvн єєр єєрийн бодол санаа хэрхэн тусгаж авахаас шалтгаалаад янз бvрийн зураг дээр элгээ хєштєл инээх биз дээ.
Хадгалах
Єєр єєрийн vзэл бодол ертєнцийг vзэх vзэл, тус тусын оюуны цар хvрээтэй тvм тvмэн хvнийг зєв арга барилаар удирдаж, нэгэн зорилгын тєлєє атгасан гар шиг нэгтгэж чадвал хvрэхгvй оргил гэж vгvй болохыг Дэлхийн ард тvмэнд батлан харуулж чадсан улс орон бол манай муу нэртэй Ємнєд Хєрш билээ. Энэ ард тvмний бvх тєрлийн засаг захиргааны нэгж нь дээд зэргийн зохион байгуулалттай бєгєєд туулийн хатуу дэглэмтэй байдаг. Vvний нэг жишээ болсон цэргийн дэглэмийнх нь нэгхэн жишээг танд толилуулж байна. Тэд цэргvvдээ жагсаалын vеэр эвшээлгэж, толгойгоо гудайлгахгvй байхад сургахын тулд доорхи аргыг хэрэглэдэг ажээ. Ингэж байж л энэ улсын сая сая цэргvvд нь нэг хvн шиг алхаж гишгэж, хєдлєх бvртээ сvр жавхлан тєгс, дээд зэргийн зохион байгуулалттай байдлыг vзvvлдэг юм байна.
Хадгалах
Та бvхний мэлмийг алдарт гэрэл зурагчинJill Greenberg-ийн шилдэг бvтээлvvдээр мялааж байна. Тэрээр 10 настайгаасаа зураг авч эхэлсэн тєдийгvй гараараа зурж, тєрєл бvрийн баатруудыг зохион дvрслэхээс гадна, янз бvрийн баримал бvтээсээр иржээ. Тvvний байнгын vйлчлvvлэгчдийг дурьдвал Microsoft, Sony Pictures, Paramount Pictures, MTV, Disney, Coca Cola, Pepsi, Time, Newsweek... гэх зэргийн дэлхийн чихнээ дуурсгалтай нэрс тоологдоно. Jill-ийн гэрэл зургуудыг ажихад чамин тансаг оршихуй, амьдралын баяр баясгаланг агуулсан эерэг эрчим мэдрэгдэх ажээ. За ингээд энэхvv авъяаслаг уран бvтээлчийн хэд хэдэн шилдэг гэрэл зургуудыг тольдож, тvvний нvдээр зарим алдартнуудын гял цал тєрхийг ажицгаая.
Хадгалах
За сайхан амарч байна уу найзуудаа, гадаа ч ёстой хvйтэн гэж жигтэйхэн жавар тачигнаж байна гэхэд хэлсдэхээргvй байх шив. Бvгд л шинэ долоо хоногоо угтах ажилдаа бэлтгээд гэр зуурхан байж байгаа байх, тийм болохоор та бvхнийхээ нам тайван амралтанд жоохон хачир нэмэхээр "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг санал болгоё. Энэ дугаарыг vзээд инээж, алмайрч, гайхаж бас мєрєєдєн ондоо тєсєєллийн ертєнцєєр хэдэн хором ч гэсэн аялаад авахыг бодоорой.
Хадгалах
Залуусынхаа чєлєєт цагт зориулан хvргэдэг илvvдэлтэй гэрэл зургийн хєгжилтэй цуглуулгаа толилуулж байна. Эдгээр фотонуудыг хэдэн хором тогтож ажихад хэн нэгэн хvн юмуу ямар нэгэн эд зvйл нь яахын аргагvй “илvv” гэмээр содон харагдах ажээ. Хамгийн гол нь зураг бvрийг хэсэгхэн хугацаанд тогтож ажих нь чухал. Тэгвэл та єєрийн эрхгvй инээд хvрмээр хєгжилтэй “илvvц” этгээдийг олж харах болно. За ингээд хорвоогийн тvмэн жаргалын нэг болох инээхийн жаргалыг таны хvртээл болгоё.
Хадгалах
Цагийн байдал ороо бусгаа, байгаль ээжийн араншин хуйсагануур байгаа энэ цагт хvн бид эрvvл, эсэн мэнд, тэр байтугай амьд явах ямар ч баталгаагvй байгаа гэхэд хилсдэхгvй. Ямар сайндаа л амьсгалын замын аймшигт євчнvvд гарснаас бол чєлєєтэй амьсгаа ч авч, хvссэн газраараа явж ч болохгvй байгаа шvv дээ. Тэгвэл яг энэ хvнд vед яг таарсан гайхалтай тансаг нуувч буюу хорогдох байрыг танд сонирхуулж байна. Ямар нэгэн муу юм, тэр тумсмаа цємийн дайн гарлаа гэхэд ийм нэг нуувчтай байвал алзахгvй юм биш vv.
Хадгалах
Оройн мэнд залуусаа, сvvлийн vед манай орныг h1n1 гэсэн айхтар зvйл vнэхээр сандаргаж байна. Бусад улс орнуудад тархаж байх vед сонирхоод сонсоод єнгєрдєг байсан. Зєвхєн тэр л улс оронд хамааралтай юм шиг л бодож, хажууд ингээд хvрээд ирнэ гэж тєсєєлєх ч vгvй байсан биз. Гэтэл аль хэдийнээ ийм л зvйл болчихлоо. Ёстой хэлж ирэхгvй хийсээд ороод ирсэн зvйлийг яалтай ч билээ. Одоо гол нь зоригтой шийдвэр гаргаж, єєрсдийгєє болон єрєєлийг бодох цаг нь болжээ гэдгийг манай шийдвэр гаргах хvмvvс ухаарч л суугаа гэж найдъя даа. За ингээд нийгэмд болох хямрал болон аливаа зvйл таныг бага багаар хумслах боловч тvvнд нь битгий бууж єгєєрэй гээд бид бvхний vзэх дуртай "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг зориулъя. Энэ удаа хєгжилтэй зургуудаас гадна ойрын vед болоод байгаа vйл явдлуудтай холбоотой кадруудыг мартаагvй. Гэхдээ мэдээж илvv гэгээлэг талаас нь шvv дээ. Харин одоо энэ бvгдийг харж суугаа та, миний мэдэрсэн тэр л зvйлсийг хуваалцахаар шийдсэн бол click here...
Хадгалах
Vзэсгэлэнт Абу-Даби дахь Формула 1-гийн шинэ замын хажууханд байрлах Ferrari World хэмээх цэнгэлдэх хvрээлэнгийн нvсэр том барилгын ажил бvрэн дууссан болохыг Aldar Properties- хєгжлийн байгууллага мэдэгдсэн байна. Дэлхий дээрхи хамгийн том тодорхой сэдэв бvхий цэнгэлдэх хvрээлэн тєдийгvй “Феррари”-д зориулсан анхны парк болохFerrari Worldтєв нь 2010 онд албан ёсоор нээлтээ хийх юм. Уг паркийн нийт талбай нь 200 мянган метр квадрат юм байна. Мєн уг тєслийн хvрээнд Дэлхийн хамгийн том “Феррари”-ийн эмблемийг бvтээжээ. Уг эмблемийн диаметр 66 метр ажээ. Тvvнчлэн дотроо дэлхийн хамгийн хурдан (200 км/цаг) галзуу хулгана бvхий энэхvv Ferrari World Abu Dhabi цэнгэлдэх нь Дэлхийн хамгийн vзvvштэй 20 газрын тоонд зvй ёсоор багтахаар болсон байна.
Хадгалах