Эрхэм уншигч таны мэлмий, оюуны алжаал цангааг тайлахаар нэрт гэрэл зурагчин Achim Lippoth-ын “1954” хэмээх цуврал бvтээлд багтсан дэггvй жаалуудын тухай, гэнэн томоогvй хvvхэд насны тухай гэгээлэг бєгєєд хєгжилтэй фото зургуудыг хvргэж байна. Та эдгээр гайхалтай бvтээлvvдээс тэртээх он жилvvдийн алсад гэгээхэн дурсамж дунд бvдгэрэн vлдсэн алдрайхан цайлган хvvхэд насаа олж харах болно. Дайраад єнгєрєх борооны vvл шиг тачирхан амьдралынхаа хамгийн нарлаг басхvv солонголог єдрvvдийг хvvхэд насандаа бид туулдаг, дахиад олдохгvй ганцхан амьдралыг таниж гvйцдэггvй амьдралын их сургууль маань хvvхэд наснаас эхэлдэг.
Хадгалах
Сайхан амарч байна уу найзуудаа, амралтаа зугаатай єнгєрvvлж байгаа гэдэгт итгэлтэй байна шvv. Одоо та бvхэнийгээ зугаатай ертєнцєєр хэдэн хором аялуулахаар бэлтгэв. Энэ удаагийн "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг бас л магтмаар тийм vзvvштэй гоё болсон байгаа. Тэгэхээр одоо бидэнд дахиад нэг єдєр амрах хугацаа байна. Тийм болохоор танд єєрийгєє баясгах хангалттай хугацаа байна гэсэн vг. Алив ээ найз минь єєрчлєлт багдахгvй илvv шинэ мэдрэмжийг мэдэр дараа нь та єєрєє ойлгоно. За тэгээд анд минь амралтаа vргэлжлvvлээд сайхан амарч аваарай. Гэхдээ амарч гэхээр унтаж хэвтэхийг хэлээгvй шvv. Илvv сонирхолтой бас мартахааргvй гэх гээд байна л даа.
Хадгалах
Та бvхэнд Палестинд байдаг нэгэн биеийн тамирын сургуульд явдаг хvvхдvvдийн дасгал сургуулиа хийж байх vеийн фото сурвалжлагыг хvргэхээр бэлтгэлээ. Энэхvv сургууль нь дасгалжагч хvvхдvvддээ оюун санаагаа тєвлєрvvлж, биеэ хатуужуулахад сургадаг нилээн хатуу чанга газар ажээ. За ингээд биеийн тамир мандтугай гээд, Палестины нэгэн биеийн тамирын сургуульд амьтны нялх vрсийг яаж хатуужуулж буйг сонирхоцгооё.
Хадгалах
Эмэгтэй хvний єєртєє итгэх итгэл, дур булаам, анхаарал татахуйц байх эсэх нь цvнх, гутал хоёроос маш их шалтгаалдаг гэдэгтэй хэн ч маргахгvй биз ээ. Тэгвэл та бvхний мэлмийд тєрєл бvрийн, тэр тусмаа дэндvv содон хэв загвартай цvнхнvvдийг толилуулж байна. Урьд хожид та ийм этгээд, содон, чамин гар цvнхнvvдийг харж байгаагvй гэдэгт итгэлтэй байна. Удахгvй болох шинэ жилийн vдэшлэгтээ эдгээрийн зарим нэгээс санаа авч, баривал бvсгvйчvvд маань єєрийгєє нилээн євєрмєц талаас нь илэрхийлж чадах бололтой. Гэвч зарим нэг нь бол vнэхээр хэлэх vггvй гаж юм.
Хадгалах
Зочид буудал гэхлээр л ихэнх хvний тєсєєлєлд хvний нvд хариулан хэн хэнрvvгээ далдхан тэмvvлэлтэй харцыг дальдчан байж шидэлцдэг гэм буруутай ч юм шиг, єрєвдєлтэй ч юм шиг амраг хосын адармаатай дvр тєрх буудаг нь нууц биш. Гэвч буудлын єрєєний тvлхvvрийг зєвхєн хєлд нь хий орсон, амрагууд ч гартаа атгадаг юм биш, бас аялж жуулчилж байгаа хvмvvс, гэр бvлvvд ч тиймэрхvv газар хоног тєєрvvлдэг билээ. Гэхдээ л олны vг ортой гэгчээр, дэн буудлыг бид “улаан дэнлvvний” гудамны дэргэдэх “зайдан цэнгээний оромж”, шєнийн клубын архитай, мансууралтай хєгжилдєєний дараачийн “зогсоол” гэдгээр нь илvv тусгаж авдаг шvv дээ. Тэгвэл одоо танд зочид буудал болон буудлын єрєє хэмээх ойлголтыг харьцангуй єєр, хєгжилтэй єнцгєєс нь тодорхойлохуйц зургуудыг хvргэж байна. Эндээс та бvхэнд буудлын єрєєнд хоног тєєрvvлж буй хvмvvсийн маш хєгжилтэй тєрхийг олж харах болно.
Хадгалах
Сайхны ємнє харц буруу байхгvй ээ гэж та олон л сонссон байлгvй. Эр хvний нvд сайхныг эрэн тэнvvчилж, бvсгvй хvний гоо vзэсгэлэн тэрхvv томоогvй тэнvvлч харцыг нь тогтоон тушдаг уурга нь болдог. За ингээд эрчvvдийнхээ чєлєєт цагт зориулж, нvднийх нь чилээг гаргахаар Чили улсын далайн эрэг дээрхи бикинигээр гоёсон тачаангуй бvсгvйчvvдийн тєгс гоо vзэсгэлэнг єргєн барьж байна. Санаж явахад бvтнэ, сажилж явахад хvрнэ гэгчээр харцаараа олзолж явсан цагт …
Хадгалах
Бид уншигч таны мэлмийд урьд нь “Хамгийн сонирхолтой ажлын байрууд” нийтлэлээрээ Google Street View-ийн ажилчин залуугийн амар бєгєєд зугаатай ажлыг толилуулж байсан билээ (ардаа автоматаар зургаа дардаг камертай дугуй унаад л явж байдаг залуус). Тэгвэл энэ удаад тэдгээр залуусын ажлын vр дvнгийн нэгээхэн хэсгийг “Хотын гудамжинд дахь хєнгєн явдалтай бvсгvйчvvд”- гэсэн сэдвийн хvрээнд багцлан хvргэж байна. Єєрєєр хэлбэл та бvхэн одоо хэт задгай хувцаслаж, хажуугаараа єнгєрєх эрийг харцаараа хоргоож, тєрсєн биеэрээ эдлvvлэх зуурдын жаргалыг мєнгєєр худалдахыг vйлдлээрээ, байдлаараа санал болгох газар газрын биеэ vнэлэгч бvсгvйчvvдийн тєрхийг "Google Street View" –ийн дурангаар олж харах болно. Нэмж хэлэхэд эдгээрийн зарим нь биеэ vнэлэгчид биш, зvгээр л нилээн задгай хувцастайгаараа Google Street View-ийн дуранд єртсєн энгийн бvсгvйчvvд байж болохыг бид таашгvй, тиймээс бvгдийг нь тийм замаар замнасан эмэгтэйчvvд гэж ойлгох гэж яараад яах вэ. За ингээд элдэв зvйл нуршилгvйгээр газар газрын хєнгєн явдалтай охид, эмэгтэйчvvдийн тєрхийг танд хvргэе.
Хадгалах
Оройн мэнд залуусаа, маргааш буюу 11-р сарын 26-ны єдєр, бид бvхэн Бvгд найрамдах улсаа байгуулсны баярын єдєр билээ. Уг єдєр Их жанжныхаа хєшєєнд цэцэг єргєн, бєх барилдуулж хотол олноороо амарч єнгєрvvлдэг. Ингээд та бvхнийхээ баяр дээр хачир нэмэхээр "Элдэв зураг" цувралын онцгой дугаарыг толилуулж байна. Онцгой гэдэг нь хамгийн гоё хєгжилтэй гэсэн зургуудыг багтаахыг хичээсэн бєгєєд дээр нь сvvлд оруулж амжаагvй цувралын шилдэгvvдийг хавсаргасан байгаа. За найзуудаа одоо хамтдаа бvх зvйлээ тvр хойш нь тавиад хэдэн хором инээж баясан, шинэ мэдрэмжийг авцгаая.
Хадгалах
Уншигч та манай энэхvv нийтлэлийн гарчгийг хараад гайхаж байгаа байх. Бид та бvхний алмайрлыг арилгаж бяцхан тайлбар єгье. Хэрэв та бусдаас vргэлж ялгарч, содон харагдахыг хvсдэг бол доорхи гэрэл зургуудад vзvvлсэн шиг маш хялбар замаар vнэхээр нууцлагдмал, бас содон тєрхтэй болж болох нь ээ. Эхлээд энэ залуу шиг дагзныхаа гол хэсгийн vсийг маш нямбай хусж аваад, дараагаар нь багжныхаа савнаас хэрэглэхээ байсан нэг унтраалга юмуу хонх (эсвэл тvлхvvрийн оролт ч байсан сонирхолтой л юм) олоод vсээ хуссан хэсэг дээрээ сайн тогтоочих (наасан нь дээр байх). Ингээд л тийм гэхийн аргагvй содон хvн болж хувирах нь лавтай. Юм юм хєгжиж, янз бvрийн дэлгэцийн бvтээлvvд бидний хvртээл болж байгаа энэ vед зарим залуус єєрийг тань хараад хиймэл хvн буюу робот байна гэж нэг хэсэгтээ гайхах ч юм билvv.
Хадгалах
Ємнєд Калифорнийн Сан-Маркос дахь Abyss Creations компани нь сексийн зориулалттай “резинэн-бvсгvй” vйлвэрлэлтээрээ дэлхийд тэргvvлдэг байгууллага ажээ. Тэд “хамгийн тачаангуй резинэн нууц амрагуудаа” силиконоор хийдэг байна. Abyss Creations-ий эдгээр эротик урлагийн бvтээлvvд нь жинхэнэ бvсгvйгээс ялгагдах юмгvй, зарим нь бvvр тааруухан эмэгтэйгээс ч дээр гэхэд хилсдэхгvй гэнэ. Нэг ийм тачаангуй “хадагтай” нь ойролцоогоор 7000 (долоон мянга) долларын vнэтэй аж. Vнэхээр бvх жижиг хэсгvvдийг нь хvртэл Abyss Creations –ийнхан гараараа хийдэг тул арга ч vгvй биз ээ. Тус компани нь 1996 оноос хойш єнєєг хvртэл 4000 гаруй ийм бvтээл борлуулаад амжжээ. Худалдан авагчид нь 10 єєр тєрлийн хvvхэлдэйнvvдээс сонголтоо хийх боломжтой байдаг гэнэ. За ингээд мэргэжлийн хvний маш нарийн чимхлvvр ажиллагаа, олон хоногийн хєдєлмєр шингэж бvтдэг, хvний биед байх бvхий л зvйлvvд нь багтсан тєгс тєгєлдєр vзэмжтэй хиймэл бvсгvйчvvдийг тєрхийг сонирхож, тэдгээрийг хэрхэн бvтээж буй vйл явцтай зухасхан танилцахыг урьж байна.
Хадгалах
Хорвоо дэлхий бєєрєнхий юм болохоор зарим хvнд аз тохиож байхад зарим нь бvтэлгvй явдалд ороогдож, гэмтэж бэртэж бvр фото зургийн хальсанд буухдаа хvртэл инээд хvрмээр, бvтэлгvй тєрхтэй vлдэх нь бий. Тэгвэл єнєєдєр ажлын єдрийг тань бага зэрэг ч гэсэн хєгжилтэй, сонирхолтой болгох vvднээс зарим хvмvvсийн азгvй явдалд єртєхєєсєє хэдхэн хормын ємнє фото хальсанд хэрхэн бууж vлдсэн тєрхийг нь хvргэж байна. Эдгээрийн зарим нь vнэхээр хєгжилтэй боловч, бас мэр сэр эмгэнэлтэй, эвгvй агшнууд ч байна. Ямартай ч бvтэлгvйтэл гэж эдгээрийг л хэлэх байх. За ингээд та биднийг бvтэлгvйтэл тойрон гарч, аз, завшаан л тохиож байг гэсэн ерєєлєєр энэхvv сонирхолтой мэдээллийг танд толилуулъя. Дашрамд дурдахад сайн vйлийг мєрдєж, бусдад саадгvй, нvгэлгvй цагаан явсан хvн сэлэм барьсан зандалчны гараас хvртэл, сэлж гатламгvй далай дундаас хvртэл амьд гардаг гэдгийг бидний хэн маань ч гэсэн санаж явбал илvvдэхгvй болов уу.
Хадгалах
Наран мандах агшныг амьдралдаа ганцхан удаа харсан шигээ би, намайг хvн болгосон аавынхаа уйлж суухыг ухаан орсноосоо хойш нэг л удаа харсан. Магадгvй харалган явж, нар мандах цагаар сэрж чаддаггvй танхил амьдралдаа би уул шиг нємєртэй эцгийнхээ уйлан шаналахыг ажаагvй явсан юм уу гэхлээр бас vгvй ээ. Хангалуун жаргал дунд хvртэл нулимс задгай байдаг хорвоод эр хvн та яагаад гадагшаагаа биш дотогшоогоо уйлдаг юм бэ? За ингээд гантай зуны бороо шиг ховорхон тохиох эр хvний дотогшоогоо биш гадагшаагаа уйлах агшны бяцхан цуглуулгыг танд хvргэе.
Хадгалах