ГЭРЭЛ ЗУРАГ

Берлускониг хэн дэлсэв?

Та бvхэн Италийн ерєнхий сайд Берлускониг зvгээр л нэг сэтгэл мэдрэлийн євчтэй этгээд хэт хєєрлєєсєє болоод ингэтэл нь цустай нь хутгаад хаячихсан гэж бодож байна уу? Тийм бол гэнэн л байна даа. Санамсаргvй бєгєєд шалтгаангvй зvйл гэж юу байхав. Яг vнэндээ юу болсныг доорхи хэдэн зураг танд хэлээд єгнє.
Берлускониг хэн дэлсэв? Хадгалах
2009-12-17, 19:54

Дайны vеийн герман цэргvvдийн зугаатай мєчvvд

Дэлхий тэр аяараа дайн дайсагнал, тvрэмгийллийн хєлд чичирч байсан vе буюу Дэлхийн хоёрдугаар дайны vеийн Фашистын цэргvvдийн хєгжилтэй агшнуудыг танд хvргэж байна. Хацарных нь хажуугаар сум шунгинаж, орчлонгийн хєрс бємбєгний дэлбэрэлтэнд самрагдаж, тємєр шувууд толгой дээгvvр нь эргэлдэн, мєр зэрэгцсэн залуухан анд нь нvдэн дээр нь амьсгал хурааж байхад булаан эзлэгч ч байсан, эх орноо хамгаалагч ч байсан алба хааж байгаа цэргийн хєвгvvд ялгаа юу байхав дээ. Яг тэр ороо бусгаа цагт, эзлэн тvрэмгийлэгч Герман улсад тєрсєнд нь л эдгээр эрсийг буруутгахгvй юм бол, эх орныхоо цуутай удирдагчийн эрхшээлд цэл залуугаараа цэрэгт татагдан, заналт залагчийнхаа хорон тушаал доор хєєрч явсан эрмэгхэн залуусыг єнєєдрийн єндєрлєгєєс vзэн ядаад яах вэ. За ингээд олон зvйл нуршилгvйгээр, Дэлхий дахинд харгис алуурчид хэмээн турхирагдан муучлагдсан тэр vеийн фашистын цэргvvдийг адилхан махтай цустай аавын хєвгvvд байсан юм шvv гэдгийг харуулах хєгжилтэй фото мэдээллийг танд хvргэе.
Дайны vеийн герман цэргvvдийн зугаатай мєчvvд Хадгалах
2009-12-17, 08:08

Гайхалтай кадрууд

Дээрээс нь хэзээ мєдгvй дарчихаж мэдэх онхолдож буй тємєр хєлєгний дэргэд vvрэгт ажлаа дээд зэргийн чанартайгаар гvйцэтгэж, жинхэнэ уралдааны vеийн ослын дvр зургийг хальсандаа буулгахаар ганхалгvй зогсож байгаа энэ эрийг (цаашаа харж байгаа нь) Энди Вилшир гэдэг. Энэ авто-уралдаан нь Калифорни дахь Помона дром дээр болсон байна. Энди Милшир баргийн гэрэл зурагчнаас гарамгvй эр зориг гарган, шаламгай байсныхаа ачаар доорхи хэд хэдэн жинхэнэ хєдєлгєєнтэй, амьд гэмээр дvр зургуудыг хальсандаа буулгасныг таны мэлмийд хvргэе. Та эндээс авто уралдааны замын тоосыг “хvртэж”, онхолдох хурдан тэрэгний хий эргэх дугуйны чимээг “сонсож”, vзэгчдийн догдлол, уухайг мэдрэнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд ажлаа хийсэн шиг хийдэг нэгэн гэрэл зурагчны хальсанд буусан эгзэгтэй агшнуудаас сонирхоцгооё.
Гайхалтай кадрууд Хадгалах
2009-12-16, 19:25

Нэгдvгээр зэрэглэлийн зорчигчдын зоог

Хараад л хоол идэх хамаг дур оргилж, ходоодны шvлт ялгараад, єєрийн эрхгvй хєргєгчрvvгээ гvймээр тийм амтлаг зоогнуудыг таны ємнє дэлгэж байна. Онгоцны нэгдvгээр зэрэглэлийн зорчигчид уулсын дээгvvр, vvлсийн доогуур хєл хєсєр нисэж явахдаа эдгээрээс хvссэнээ сонгож, зооглодог юм санажээ. Харин энэ мэт амтлаг, тэжээллэгийн дээдийг хvртэж, тохилог орчинд зорчихын тулд энгийнээс хэдэн арав дахин vнэтэй тасалбар худалдан авах нь хєрєнгєтэй хvмvvсийн л хийдэг ажил байх даа.
Нэгдvгээр зэрэглэлийн зорчигчдын зоог Хадгалах
2009-12-16, 19:09

Урт vстэй хvvхэд

Энэ бяцхан єхєєрдєм амьтан чинь хvvхэлдэй юу, эсвэл жинхэнэ хvvхэд vv? Анх хараад хар арьстай хvvхдийг дуурайлган хийсэн хvvхэлдэй л байна гэж бодлоо. Харин дараагийн гэрэл зургуудыг хараад vнэхээр “амьтны vр, ангирын зулзага” гэдэгт нь vнэмшлээ шvv. Энэ хvмvvс тєрсєн vрээ элдвээр гоёж, бvvр парик зvvлгэн, хар нялхаар нь хоосон чамирхлын гашуун хорвоог мэдрvvлэв vv, эсвэл vнэхээр ингээд vс нь ургасан уу аль нь болохыг сайн мэдсэнгvй. Гэхдээ л нярай балчирс ийм урт vстэй байдаг бол хvvхэлдэйнээс ялгаагvй эгдvvтэй бас бага зэрэг эвгvй харагдах юм байна. За ингээд энэ єдрийн зугаатай бяцхан зууш болсон єчvvхэн мэдээллээ таны ємнє дэлгэе.
Урт vстэй хvvхэд Хадгалах
2009-12-15, 23:20

Элдэв зураг (94 фото) №312

Сайхан амарч байна уу найзуудаа, ойрдоо нийслэлд маань хvйтний эрч чангарч жинхэнэ євєл гэдгийг мэдрvvлж байх шив. Хєл хєдєлгєєн бага нам гvм энэ орой ихэнх хvмvvс гэртээ амарцгааж, маргаашынхаа ажил хєдєлмєрт бэлтгэж байгаа бололтой. Тэгэхээр та бvхний нам тайван амралтанд бага зэрэг хачир нэмэхээр "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хvргэж байна. Гадаа хvйтэн жавартай боловч, та сэтгэлдээ дулаахан байвал хажууд чинь орших хэн нэгэн сэтгэлийн чинь дулааныг мэдрэх нь лавтай.
Элдэв зураг (94 фото) №312 Хадгалах
2009-12-14, 01:06

Шавран дундах уралдаан

Хvн бид спортын тєрєл жанрыг зохиож, баяжуулан хэвшvvлэхдээ гарамгай улс юм. Заримдаа бvр санаанд оромгvй гаж, хvн тоож оролцомгvй бохир заваан уралдаан тэмцээнийг зохиодог. Vvний нэг жишээ болгож шавран дээр буюу дундуур уралдах тэмцээний дvр зургийг танд хvргэж байна. Харин онцлог нь ийм тєрлийн тэмцээнд оролцохыг хvсэгчид санасныг бодоход олон байдаг бололтой. Уг vйл ажиллагааны хамгийн оргил буюу “амттай” хэсэг нь уралдагчид хєл алдан унах мєчєєс эхэлдэг аж. Оролцогчдын царайнаас ажиглагдах баяр баясгалангаас vзэхэд тэдэнд хєгжилтэй л байх шиг байна. Харин барианд ороход тэдний дээрээс цэвэр ус асгарч, “замын тоосыг” нь “гєвдєг” бололтой. Та байсан бол ийм уралдаанд орох байсан уу? Бохирдуу ч гэсэн зугаатай л юм.
Шавран дундах уралдаан Хадгалах
2009-12-13, 23:14

Зун цагийн охидыг эргэн дурсахад

Цонхны цаадах цагаан “хэвнэг”-тэй хєлдvv гудмыг ажихад чимэгээ зvvсэн мєнх ногоон гацуур, бэлэг ууталсан цагаан сахалтай євгєн хоёроос єєр сэтгэл зогоох юмгvй яс тогшсон цэвдэг євлийн, гуниг сэдрээсэн жихvvн vдшээр яагаад ч юм сэтгэл жиндэж, урин дулаан цагийн хєєр баясал, хєл хєдєлгєєнийг дурсан санаашрах ажээ. Тиймээс ногоон дэвсгэртэй нарлаг зуны нимгэн хувцасласан ялдам охидын зvрхэнд оч асаасан тачаангуй зургаар таны, бас єєрийнхєє сэтгэлийн уйдаж, чилсэн орон зайг дулаацуулж, бас хайлуулахаар шийдлээ. За ингээд зуны єнгийг эргэн дурсахын ялдамд, салхинд таалуулсан танхил булбарай цэцэгс шиг хєнгєн хувцасласан хээнцэр охидын дvр зургийг шохоорхон ажина уу.
Зун цагийн охидыг эргэн дурсахад Хадгалах
2009-12-13, 01:45

Залхууралын эрин зуун

Хvн тєрєлхтєн ирээдvйд товчлуур дардаг ганцхан хуруутай, бєндийсєн бєєрєнхий єєхєн бємбєгнvvд болно гэсэн нэгэн хошин зєгнєл биелж ч болзошгvй цаг vе холгvй байна гэвэл хислдэхгvй биз ээ. Техник технологи хєгжихийн хирээр, хvний хязгааргvй цар хvрээтэй оуны гайхалтай бvтээлvvд олшрохын хирээр бид аль болох бага хєдєлж, аль болох биеийн амарыг харахаар єєрийн эрхгvй, нэг л мэдэхэд тэмvvлдэг болсон нь vнэн. Vvний тод жишээ болсон хэдэн хєгжилтэй боловч эмгэнэлтэй гэрэл зургуудыг танд хvргэхээр бэлтгэлээ. Залхууралд дарлагдсан харь улсынхан хэрхэн энгийн амьдралаа инээд хvрмээр, бас толгой сэгсэрмээр болгож байгааг хамтдаа сонирхоцгооё. Тєдийлєн єндєр хєгжилтэй улс биш ч гэсэн, манайхны дунд ч иймэрхvv vзэгдлvvд ажиглагддаг болоод байгаа билээ. За ингээд “хvн бид амьдралаа хялбарчилахаар машин, техник, робот, компютер гээд тоолж баршгvй гайхалтай бvтээл, ололтуудыг бий болгосон хэдий ч эргээд тэгдээрийнхээ боол болтлоо залхуурах уу, эс залхуурах уу...?”-гэсэн ёжтой асуултын хариулт биш, харин биелэл нь болсон жишээнvvдийг сонирхоцгооё.
Залхууралын эрин зуун Хадгалах
2009-12-13, 01:29

Алсын зайны буюу энергийн тулаан

Эрхэм та ширээний ард компютер ширтэн сууж, даргын шаардлага, ажлын ихээс залхаад, бага ч гэсэн хєгжилдєхийг хvсэж байна уу. Тэгвэл одоо бид таны уйдааг гаргах маш хєгжилтэй фото цуглуулгыг хvргэж байна. Эдгээрийг фото гэхээсээ илvvтэйгээр хєєрхєн сэтгэж, сайн тооцоолсон эвлvvлэг гэвэл зохино. Бид элдвийн кибер тоглоом, хvvхэлдэйн кино, фантастик бvтээлvvдээс л иймэрхvv тєрлийн тулааныг олж хардаг билээ. Тэгвэл хэсэг залуус єєрсдийн энгийн зургийг хальсанд буулгаад, янзалж, яг л бодит амьдрал дундах энергийн тулаан мэт дvр зургийг vvсгэжээ. Хэрэв тулаантай хvvхэлдэй, кино, тоглоомонд дуртай бол, та ч гэсэн найз нєхєдтэйгєє иймэрхvv маягаар зургаа авахуулаад хадгалчихвал хожим дурсгалтай юм байна шvv. Тэр тусмаа самбар дээр зурж байгаад, наана нь цохиж, цохиулж байгаа дvр эсгэн хальсанд буусан нь маш хєгжилтэй санагдлаа.
Алсын зайны буюу энергийн тулаан Хадгалах
2009-12-12, 00:02

Гудамжны бие засах газар

Нэгэн шинэлэг бєгєєд хямд тєсєр, хэрэгцээтэй бvтээлийг уншигч танд танилцуулъя. Ямартай ч манай нєхцєлд бол хамгийн хэрэгтэй зvйл шиг санагдлаа. Ийм зєєврийн, авсаарсан бие засах (зєвхєн хєнгєн хэлбэрээр) хэрэгслийг манай нийслэлийн булан тохой бvрт, тэр тусмаа баар цэнгээний газруудын ойролцоо тавьчихвал євєл хєлдєєд, хаврын урь ороход хайлж урсан, ханх тавиад байдаг єнєєх шар єнгєтэй “урлагийн бvтээлvvд” нь багасч, хотын єнгє бага ч гэсэн засагдах байх даа.Ганцхан манайд ч гэлтгvй, ер нь хорвоогийн ямар ч соёлтой улс орон байлаа гэсэн, гурван литр пиво уучихаад гарч явахад биеэ барихын аргагvй байдалд ямар ч хvн тэсдэггvй шvv дээ. Ямартай ч доороо дугуйтай, доороос нь бохирыг нь авчихдаг, хогийн сав шиг л маш авсаархан эд байна. Харин ийм хэрэгслийн ганц сул тал нь: зєвхєн эрчvvдэд л зориулсанд нь байгаа юм. Эмэгтэйчvvдэд ч гэсэн зориулсан ийм бvтээл удахгvй гарна гэдэгт найдаж байна. Гэхдээ хамгийн их “чєлєєт буланддаг” хvмvvс чинь эрчvvд шvv дээ. За ингээд хаа газрын шvдний євчин болсон нэгэн асуудлыг сонирхолтойгоор, энгийнээр шийдвэрлэсэн бvтээлтэй танилцацгаая.
Гудамжны бие засах газар Хадгалах
2009-12-11, 23:28

Элдэв зураг (156 фото) №311

Сайн ууу найзуудаа, ойрд жоохон элдэв янзын асуудал дvvрэн мэдээллээр бємбєгдvvлээд инээж баясахаа мартсан байна. Миний хувьд єнєєдєр ажлын ачаалал нилээд их талдаа байв. Тийм болохоор жоохон хамтдаа илvv гэгээлэг ертєнцєєр аялаж, эд эсээ vхлээс аврах цаг нь болжээ. Vvнд мэдээж бид бvхнийг дурлагч "Элдэв зураг" туслах болно. Энэ дугаар бvхэлдээ шинэ сонин содон, инээд хєєр, хайр дурлал, хvсэл мєрєєдлєєр дvvрэн байгаа. За ингээд сvvлд нь сайтын хэрэглэгч нартаа "Ардчилсан Хувьсгалын 20 жил"-ийн баярын мэндийг хvргээд, энэ нийгэмд чи мєрєєдєж байгаа бол тvvнийг биелvvл чамд хэн ч саад болохгvй. Ганцхан чи тvvнийг хvндлэхэд л хангалттай.
Элдэв зураг (156 фото) №311 Хадгалах
2009-12-11, 02:52