Гуравдугаар сарын 27-нд Хойд Хєршийн нийслэл дэхь “Динамо” спортын ордонд Москвагийн аварга-хєгжєєн дэмжигчийн багийг шалгаруулах тэмцээн болж єнєгрчээ. Тус хот дахь хамгийн анхны хєгжєєн дэмжигчдийн клуб болох “Ассоль”- ийн хамт олны зохиосон уг уралдаанд нийт 46 баг оролцсон байна. Vvнд олон улсын тэмцээнд амжилттай оролцож, гавъяа шагнал хvртсэн тамирчид, москвагийн клубын хєгжєєн дэмжигчид болон хvvхэд залуучуудын 77-р спортын сургуулийнхан орсон байна. Мєн энэ жил тус тэмцээнд Тверь, Иванов, Санкт-Петербургийн баг тамирчид оролцсон нь анхны орон нутгийн єрсєлдєгчид болжээ. Уг тэмцээн нь «Чир», «Чир-данс» болон «Багийн стант» гэсэн гурван тєрлєєр зохиогдсон байна. "Манай оронд яагаад ийм тэмцээн зохиож болохгvй гэж..." бодосны vндсэн дээр энэ мэдээллийг онцолж орууллаа. Учир нь сагсан бємбєг болон заалны бvх л том тэмцээн ганц байгаа "Спортын ордон" -доо болдог. Очоод vзэхээр нєгєє л улиг болсон дvр тєрх ажиглагдаж, дахиад тэр зvг тэмvvлэх сэтгэгдэл тєрдєггvй нь нууц биш. Тэгэхээр манай энэ спортын толгой дээр сууж буй нєхєд заалны спортыг илvv сонирхолтой байлгах талаар нэг юм хийх цаг нь болсон шvv. Харин одоо тэгш бие цэвэрхэн царайтай орос цусны охид залуусын эрч хvч, авъяас чадвар, нvvрний баясгаланг шалгасан сонирхолтой тэмцээний дvр зурагтай танилцана уу.
Хадгалах
Уншигч танд амралтын єдрийн мэндийг хvргэж, чєлєєт цагт тань инээдийг бэлэглэх vvднээс Америкийн чатчин залуусын хамгийн хєгжилтэй харилцаанууд, камерны єгєгдєл бvхий screenshot буюу хуулбарыг хvргэж байна. Эндээс та байж боломгvй сонирхолтой тохиолдлууд, хєгжилтэй vл ойлголцол, дэндvv алиа дvр зураг, сонирхолтой vгэн дайралтууд гээд “чат” хэмээх зарим талаараа хэрэггvй ч юм шиг хирнээ цаг нєхцєєж, єєрийгєє ганцаараа биш гэдгийг мэдрэхэд хэрэг болдог хачирхалтай “ертєнцийн” хамгийн хєгжилтэй агшнуудыг олж харах болно. Ингээд дэлгэцэндээ ойртон суугаад, зураг бvрийг анхааралтай ажигласны эцэст инээхдээ єєрийгєє бэлдэхийг зєвлєе.
Хадгалах
Та шавж хорхойноос vнэн голоосоо эгдvvцдэг, жишээлбэл vхэхээсээ илvv аалзнаас айдаг нэгэн бол энэхvv нийтлэлийг vзээд хэрэггvй болов уу. Энд царцаа, эрвээхийнээс авахуулаад маш олон тєрлийн шавжнууд хэрхэн сvрэг сvргээрээ нvvдэллэж, зарим хvн тэрхvv нvvдэлд нь хvчирхэг атаатны армид эзлэгдэх мэт єртєж байгааг харуулсан байна. Мэдээж аймшгийн кинон дээр гардаг шиг нvд хальтрам дvр зургийг бол та эндээс олж харахгvй, гэвч vй олон дотор арзайлгам єт хорхой ганцаараа алхаж явахад гэнэт гараад ирнэ гэдэг аймшигтай шvv. Ингээд ганц нэгээр нь байвал няцлаад л алчихаж болдог єчvvхэн шавжнууд мянга мянгаараа нэгэн доор байхаараа ямар аймшигтай, жихvvдэс хvрмээр харагдаж, олны хvч оломгvй далай гэдэг vгийг хэрхэн баталж байгааг доорхи фото мэдээллээр хvлээн авахын сацуу харц мэдрэмжээрээ дамжуулан жинхэнэ шавжны дайралтад “єртєцгєєе”.
Хадгалах
Ажлын єдрvvд маань ард vлдэж, долоо хоногийн амралт эхэллээ. Хэрvvл маргаан хэцvv шийдвэр хурц vйл явдал єрнєсєн баялаг долоо хоног болж єнгєрсєн гэхэд болно. Ихэнх vйл явдалууд нь стресс, тvгшvvр дагуулсан, ярьж дурсаад байх тийм сайхан зvйлс байсангvй ээ. Тэгэхээр та бvхэнийхээ анхаарлыг илvv сайхан зvйлс рvv хандуулхаар "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулахад бэлэн боллоо. Энэ удаа цувралдаа илvv халуухан єнгє аясыг оруулж єгсєн байгаа. За ингээд дуртай нийтлэлээ vзээд, эрч хvч, гоё дурсамжаар дvvрэн сайхан амраарай найзуудаа...
Хадгалах
Мєхєс би энэхvv гарчгаараа юуг илэрхийлэх гээд байна вэ гэдгийг уншигч та доорхи фото цуглуулгаас ойлгох болно. Жинхэнэ араатан бол мах булаацалдаж байгаа єєр нэг араатанд хэзээ ч нуруугаа харуулдаггvй юм гэнэлээ. Энэ хууль харамсалтай нь хvний хорвоод хvртэл vйлчилдэг. Тэр битгий хэл хамгийн ихээр итгэж найдаж явдаг анд найзууд хvртэл араас “хутга шаах” тохиолдол олон гардаг шvv дээ. Тэгвэл бvvр хайртай амраг тань таныг улайн цайн хуурвал ямар байх вэ? За ингээд хайртай хvн нь гэгээн цагаан єдрєєр ардуур нь єєр хvнтэй гар барилцаж, єєр хайрыг мэдэрч буй талаархи сонирхолтой фото цуглуулгыг таны ємнє дэлгэж байна. Хєндлєнгийн хvний нvдээр харахад хєгжилтэй юм шиг хирнээ, єєрийгєє оронд нь тавиад vзэхээр vнэхээр аймшигтай санагдах ажээ. Ийм зvйл хэнд ч битгий тохиолдоосой, харин доорхи цуглуулгад багтсан хvмvvст яахын аргагvй тохиолдож дээ. Дашрамд дурдахад эдгээрийн зарим нь уран сайхны кино, зураг авалтын хэсгvvд ч байгаа шvv. Гэвч нэг л зvйлийн талаар єгvvлэх ажээ. Энэ бол “араар тавих” хэмээх хамгийн амттай хирнээ аймшигтай нvгэл юм.
Хадгалах
Уншигч таны чєлєєт цагт зориулж зураг янзалдаг хvмvvсийн хєгжилтэй атлаа байж боломжгvй алдаануудын цуглуулгыг хvргэж байна. Хэрэв таны мэргэжил гэрэл зурагтай ойр бол, бас та зураг авах дуртай бол доорхи цуглуулга танд сургамж болж, ажилд тань тус болох биз ээ. Ямартай ч зарим нэг нь vнэхээр байж боломгvй алдаатай болсон байна шvv. Ийм бvтээлийнх нь тєлєє захиалагчид нь тухайн зурагчинд хэдий хэрийн хєлс єгсєн бол? Эсвэл анзаардаггvй юм болов уу? Магадгvй л юм. Зурагны алдаа тус бvрийг улаанаар дугуйлсан байгаа, сайн тогтож харахыг танд зєвлєж байна. Харин ямар аймшигтай илvvдэл, дутагдал байгааг олж хараад битгий цочоорой.
Хадгалах
Украины баруун хэсэгт оршдог Оросын эртний тvvхт хот болох Львов-т жил бvрийн Улаан Єндєгний Баярын маргааш нь “нойтон єдєр”- хэмээх усан байлдааны єдрийг зохиосоор иржээ. Энэ жил нь ч гэсэн 4 сарын 5-ны єдрийг “нойтон даваа гараг” болгож, хєл хєєрцєг болсон залуус хоорондоо усаар байлдахын сацуу хажуугаар єнгєрєх иргэдийг ч гэсэн шалба норгожээ. Мэдээж “байлдааны гол бай” нь охид бvсгvйчvvд болсон байна. Ингээд хаврын салхи хавирга нэвт vлээж, цаг тєр ч гэсэн vймээн самуунтай байгаа энэ цєвvvн цагт уншигч та хилийн чанад дахь нэгэн хотын хєгжилтэй єдрийн талаархи фото мэдээллээр сэтгэлээ бага ч гэсэн баясгаад аваарай.
Хадгалах
Дугуй хvлэглэсэн янз бvрийн хvмvvсийн хамраараа газар хатган, гуяараа шороо зvлгэн, духаараа мод мєргєн гэх мэт тєрєл бvрээр унаж байгаа агшнуудын хєгжилтэй ч юм шиг аймшигтай ч юм шиг дvр зургийн цуглуулгыг хvлээн авна уу. Ямартай ч яг тэрхvv агшнаас тухайн дугуйчны дvvрэн балмагдал, ихээхэн айдас, єнгєрсєн амьдралаа нvднийхээ ємнє харах - vхэх гэж байгаа мэт чимх “тайвшрал” гээд эгзэгтэй мэдрэмж vнэртэх ажээ. Хаяа хvний мууд дурлаж, бас хєнгєхєн азгvйтлийг харж таашаал авах нь vнэндээ кайфтай л байдаг шvv дээ. Тиймээс уншигч та дэлгэцэндээ ойртон суугаад янз бvрээр унаж байгаа тєрєл бvрийн дугуйчдын тєрхийг хvлээн авахын сацуу тухайн агшны эгзгийг нь тааруулж хальсанд буулгасан гэрэл зурагчдын ур чадвараас бага ч гэсэн суралцаад аваарай.
Хадгалах
Оройн мэнд найзуудаа, єнєєдєр таны хувьд ямар єдєр болж єнгєрч байна даа?... улс оронд маань ёстой л нєгєє хаврын синдром гэдэг нь болж, "Хэдэн толгой" тойрсон хэрvvл цуглаан, машинаар гэр дайрсан ч гэх шиг. Олигтой зvйл сонсож дуулахгvй болж дээ. Хамгийн гол нь манай энэ улс тєрд суугаа эрхэмvvд биднийг арай дутуу vнэлээд байх шиг. Ард тvмэн гэж нэр бариад л болчих нь гэж бодвол дэндvv эндvvрч байна. Бид чинь бvгдийг ажиглаж сонсож мэдэрч чаддаг болсон. За за ингээд яриад байвал дуусахгvй биз. Тэгэхээр найзуудаа нийгмийн хар бараан зvйлсээс жоохон ч болов хєндийрч гэрэл гэгээтэй ертєнцєєр аялахыг хvсье. Єнєєдєр та бvхнийхээ сэтгэлийг нэг сайхан сэргээж єгєх олон сонирхолтой зургуудыг бэлтгэсэн байгаа. Тухлан сууж, таалан соёрхоно уу.
Хадгалах
Та доорхи гэрэл зургуудыг хараад хиймэл дагуулаас авсан л биз хэмээн андуурах вий. Vнэн хэрэг дээрээ Их Британий сонирхогч-гэрэл зурагчин Роберт Харрисон (Robert Harrison) гэгч эр агаарын бємбєлєгийг гелигээр дvvргээд, дотор нь байдаг л нэг дижитал зургийн аппарат хийж, агаарт хєєргєсний дvнд ийм гайхалтай дvр зургуудыг буулгаж чаджээ. Тэрээр зургийн аппаратаа 5 минут тутамд єєрєє асч, зураг дарчихаад эргээд “sleeping mode”-доо орохоор тохируулсан байна. Харин 21 км-ийн єндєрт гармагцаа агаарын бємбєлєг хагарч, гэрэл зургийн аппарат нь шvхрээр алгуурхан буусаар, эзэндээ хvрчээ.Харрисон энэхvv ажиллагаандаа ердєє 500 фунт зарцуулсан боловч зургууд нь маш єндєр чанартай, vзэмж тєгс болсон тул НАСА-гийхан хvртэл гайхаж балмагдсандаа тvvнрvv утсаар ярьсан гэв. Харин мань залуу энэ зургуудаа юу юу ашиглаж, яаж хальсанд буулгаснаа хэлэхэд НАСА-гийнхан эхэндээ итгээгvй гэнэ. Арга ч vгvй биз дээ, тэд чинь иймэрхvv дvр зургийг хальсанд буулгахын тулд сая сая доллар цацдаг юм чинь. За ингээд британий энэхvv сэргэлэн залуугийн “жигvvртэй” зургийн аппаратанд буусан тэнгэрийн хязгаар буюу агаар мандал огторгуй хоёрын зааг дахь сvрлэг агаад нууцлагдмал оршихуйн дуу алдмаар тєрхєєр мэлмийгээ мялаана уу.
Хадгалах
Энэ оны 2-р сарын 8-ны єдєр Флорида муж дахь Канаверал булангаас “Индевор” сансрын хєлєг хєєрсєн билээ. Уг хєлєг нь Олон Улсын Сансар Судлалын станц дахь Америкийн хєлєг дээр Tranquility модулийг суурилуулах даалгавартайгаас агаар мандлын чанадыг зорьсон ажээ. Хєлгийн багийг ахлагч Жорж Замка, сансрын нисгэгч Терри Виртс болон Кэтрин Хаяр, Стивен Робинсон, Николас Патрик, Роберт Бенкен нарын мэргэжилтнvvд бvхий зургаан хvнтэй баг бvрдvvл ажилласан байна. Энэхvv сансрын биет нь Олон Улсын Сансар Судлалын Станц дээр яг 14 хоног байрлан, vvргээ гvйцэтгэснийхээ дараа эх дэлхийрvvгээ буцах аялалаа эхлvvлжээ. Харин одоо “Индевор” хєлгийн багийнхны vvрэг даалгавраа гvйцэтгэж байх vеийн хязгааргvй огторгуй дахь гэрэл зургуудыг таны мэлмийн ємнє дэлгэе.
Хадгалах
Уншигч таны мэлмийд Английн алдарт сурталчилгааны гэрэл зурагчин Тим Макферсон (Tim MacPherson)-ы амьдралын баяр баясгаланг vнэртvvлж, ухаарал хайрласан, бас энгийн бvхнийг хvний ой тойнд оромгvй талаас нь харж сэтгэж чадсан гайхалтай бvтээлvvдийг хvргэж, оюуны бэлэг барьж байна. Тэрээр Honda, McDonalds, Nikon, Phillips, GQ, IRS, The Sunday Times зэрэг олон алдартай компаниудтай гэрээтэй ажилладаг ажээ. Тим бол аялал, адал явдлын хорхойтон бєгєєд суусан газраасаа шороо атгадаг зангаараа очсон газар бvрийнхээ байж болох хамгийн сонирхолтой дvр зургуудыг хальсандаа буулгаж, цуглуулах хоббитой гэнэ. Ингээд Тим Макферсоны уран бvтээлийн нэгэн тусгаар ертєнцєєр хамтдаа аялцгаая.
Хадгалах