ГЭРЭЛ ЗУРАГ

Бал сарын аяллын үеэр эхнэрийнхээ нууцлаг бүхнийг гэрэл зургийн дуранд буулгасан нь...

Энэхүү цуврал бүтээлийг Швейцарийн гэрэл зурагчин Рене Гроэбли (René Groebli) эхнэр Рита-тайгаа дөнгөж гэрлээд, Франц руу бал сарын аялалд явах үеэрээ буулгажээ. Анхандаа эдгээр зургуудыг хос хоёр хувийн цуглуулгандаа үлдээх бодолтой байсан ч хожим "Хайрын нүдээр" (Das Auge der Liebe) нэртэй цоморлиг ном болон хэвлэгдэж, олон нийтэд хүрсэн байна.

Бал сарын аяллын үеэр эхнэрийнхээ нууцлаг бүхнийг гэрэл зургийн дуранд буулгасан нь... Хадгалах
2021-01-02, 15:22

Дэлхийн хотууд 2021 оныг хэрхэн угтсан бэ?

Шинэхэн 2021 оныг дэлхийн улс, орон бүрийн иргэд сэтгэл догдлон, сайн сайхан бүхнийг авчирна хэмээн хуруу дарж хүлээсэн билээ. Он солигдох мөч хөөрч баяссан хүмүүсийн итгэлээр жигүүрлэгдэж, эргэн тойрондоо баяр баясал түгээдгийн дагуу улс бүр аз жаргалтайгаар шинэ жилээ угтсан байна. Ингээд улс бүрийн он солигдох мөч хэрхэн өнгөрснийг харцгаая. 

Дэлхийн хотууд 2021 оныг хэрхэн угтсан бэ? Хадгалах

"Эрх чөлөөний үнэ цэнэ" - Шоронгоос гараад гэрэл зурагчин болсон эрийн бүтээлүүд

АНУ-ын иргэн Донато Ди Камилло (Donato Di Camillo) 6 жилийн өмнө хязгаарлуулсан байсан эрх чөлөөгөө эргүүлэн авч, хотын  гудмаар мөр цэх алхах эрхтэй болжээ. Тэрээр төрөлх Нью-Йоркийнхоо тасралтгүй үргэлжлэх хөл хөдөлгөөнийг ажиглаж, хаашаа л харна хаа нэгтээ яаравчлан зөрөлдөх завгүй хүмүүсийг хараад цоо шинэ мэдрэмж төрсөн тул камерын дуранд буулгахаар шийдсэн байна. 

"Эрх чөлөөний үнэ цэнэ" - Шоронгоос гараад гэрэл зурагчин болсон эрийн бүтээлүүд Хадгалах

Цаг хугацааны урсгалыг юу ч сөрж чадахгүйг илтгэх зургууд

Дэлхий ертөнц дээр хувирч өөрчлөгддөггүй зүйл гэж нэгээхэн ч үгүй бөгөөд цаг хугацаа улиран одохын хэрээр бүх зүйл урьд өмнөхөөс ондоо болж хувьсдаг билээ. Хором хормоор урссаар буй цаг мөчийг бид заримдаа юу ч бодолгүй хий дэмий хөврөөх үе бий. Гэтэл эргээд харахад хүний амьдралд маш олон үйл явдал тохиолдож, түүнээс ч их зүйл өөрчлөгдсөн байдаг. Ингээд цаг хугацааны урсгалыг сөрж дийлэх юу ч байхгүйг илтгэх дараах зургуудыг хүргэе.  

Цаг хугацааны урсгалыг юу ч сөрж чадахгүйг илтгэх зургууд Хадгалах

"Бүсгүйчүүд өглөөний 10 цагт юу хийж байдаг вэ?" - Алдартнуудыг оролцуулсан фото төсөл

"Бүсгүйчүүд өглөөний 10 цагт" нэртэй фото цуврал нь францын гэрэл зурагчин Вероника Виалыг маш хурдан хугацаанд алдартай болгосон юм. Тэрээр өөрөө өглөө босоод гадаад төрхөндөө огтхон ч анхаардаггүй, байгаагаараа шинэ өдрийг угтдаг нэгэн тул бусад эмэгтэйчүүд юу хийдгийг сонирхохоор шийджээ. Ингээд Вероника оддын гэрт зураг авахаар ганцаараа очиж, мэйк-ап артист, гэрэлтүүлэгч, туслах хүнгүйгээр тэдний төрхийг шууд буулгасан байна. 

"Бүсгүйчүүд өглөөний 10 цагт юу хийж байдаг вэ?" - Алдартнуудыг оролцуулсан фото төсөл Хадгалах
2020-12-30, 18:16

"Амьдралыг байгаа чигээр нь..." - Австрали уран бүтээлчийн зөвшөөрөлгүй дарсан зургууд

Баримтат гэрэл зургийн чиглэлээр мэргэшсэн Австралийн уран бүтээлч Жон Гольдсмит (John Goldsmith)-ийн гэрэл зургууд элдэв чимэггүй, өөрчилж зассан зүйлгүй, гагцхүү бодит байдлыг камерын дуранд буулгадаг гэдгээрээ онцлог юм. Орон зай болон цаг хугацааг байгаа чигээр нь харуулах зорилготой түүний бүтээлүүд олон үзэсгэлэн, музей, галерейд тавигдаж, үзэгчдийн таашаалд нийцсэн байна. Ингээд та бүхэнд түүний хүрээлэн буй орчин дахь юу ч нэмж хасаагүй, гэрэл зургийн өвөрмөц хэв маяг бүхий бүтээлүүдийг толилуулъя. 

"Амьдралыг байгаа чигээр нь..." - Австрали уран бүтээлчийн зөвшөөрөлгүй дарсан зургууд Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №26

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №26 Хадгалах
2020-12-28, 18:40

Цас мөсөн өвлийн үзэсгэлэнт төрх (35 фото)

Шинэ жилийг цасгүйгээр төсөөлөх боломжгүй гэдэгтэй санал нийлэх олон хүн байгаа байх. Мэдээж, газар дэлхий цасаар бүрхэх үед өөр ертөнцөд очсон мэт гайхалтай содон мэдрэмж өгдөг билээ. Сонирхол төрүүлэм өвөрмөц хэлбэрээр тогтсон цасны зургууд таныг гайхшруулах болно. 

Цас мөсөн өвлийн үзэсгэлэнт төрх (35 фото) Хадгалах

Баян залуус зул сарын баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

Та бүхэндээ зориулан хөнгөн маягын зугаа болгож "Баян залуус" булангийнхаа шинэ дугаарыг хүргэж байна. Энэ удаад баячуудын хүүхдүүд чөлөөт цагаараа хэрхэн зул сарын баяраа тэмдэглэж, ямар эд зүйлс хэрэглэдэг болохыг сонирхуулахаар шийдлээ.

Баян залуус зул сарын баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ? Хадгалах

Элдэв зураг (70 фото) №691

Зул сарын өдрийн мэндийг эрхэм уншигчиддаа хүргэе. Долоо хоног бүрийн баасан гарагт та бүхэндээ хүргэдэг "Элдэв зураг" цувралын маань шинэ дугаар бэлэн боллоо. Ингээд бидний бэлтгэсэн зургуудыг үзэн, амралтын өдрүүдээ хайртай хүмүүстэйгээ ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй.

Элдэв зураг (70 фото) №691 Хадгалах
2020-12-25, 18:00

2020 оныг энгийн бөгөөд хөгжилтэйгээр илэрхийлсэн шог зургууд

Хятадын уран бүтээлч Танго Гао (Tango Gao) энгийн бөгөөд ойлгомжтой аргаар уран бүтээл туурвидаг тул тэдгээр нь үзэгчдийн сэтгэлд төвөггүй хүрдэг. Ойлгоход хялбар, шууд утга илэрхийлэх түүний зургууд бүтэх явц нь ч төвөггүй, хялбар аж. Ер бусын минималист хэв маяг бүхий артистын уран бүтээлүүд ихэнхдээ хар цагаан өнгө алаглан, нарийн мэдрэмж илэрхийлнэ. Ингээд тэрээр улиран одож буй 2020 оныг хэрхэн буулгасныг харцгаая! 

2020 оныг энгийн бөгөөд хөгжилтэйгээр илэрхийлсэн шог зургууд Хадгалах

Залуу гэрэл зурагчин Кайл Томпсоны гүнзгий утга бүхий cюрреал зургууд (40 фото)

Сюрреал гэрэл зургууд тод илэрхий хүүрнэл, өнгөцхөн агуулгаас зайлсхийдгээрээ гэрэл зургийн бусад төрлүүдээс ялгардаг. Уран бүтээлч Кайл Томпсон (Kyle Thompson) сюрреал гэрэл зургийн үндсэн шинж чанарыг баяжуулж, үзэгчийн оюун бодлыг олон асуултаар дүүргэх учир битүүлэг эргэлзээнд автуулдгаараа алдартай. Түүний зургуудын дийлэнх нь зоримог шийдэл бүхий хурц агуулгатайн зэрэгцээ өнгө баялаг, өвөрмөц аж. Тэрээр өөрийгөө гүн гүнзгий гэрэл зургуудынхаа гол сэдэв болгон ашигладаг байна. 

Залуу гэрэл зурагчин Кайл Томпсоны гүнзгий утга бүхий cюрреал зургууд (40 фото) Хадгалах