Та бvхэн маань гэртээ ирчихсэн сайхан амарч байна уу, эсвэл "Баасан"-дах гээд гоёж гоодоод байна уу. За ямартай ч ирж буй weekend-д зориулан бэлтгэсэн "Элдэв зураг" цуварлын шинэ дугаарыг марталгvй нээж vзээрэй. Дотны хvмvvстэйгээ хэрхэн зугтаатай амрах талаар олон гоё санаа агуулсан сонирхолтой фото зургууд дvvрэн байгаа. Мэдээллийн чанартай зvйл дуулгахад манай "Радио" булан єргєжин гадаад дууны булантай болсон бєгєєд гоё шинэ хит дуунууд оруулсан шvv. Мєн амралтын єдрvvдээр салхи шуурга тавих сурагтай байсан, хєдєє гадаа явах гэж байгаа бол дулаан хувцас хунараа бэлтгэж яваарай. За олон зvйл нуршаад яахав дуртай цувралаа хамтдаа нээж vзэцгээе.
Хадгалах
Манай уран нугараач охид дэлхийд хамгийн мундаг гэхэд хэлсдэхгvй л байх, гэтэл сvvлийн vед хятад болон барууны охид энэ чиглэлээр сонирхон хичээллэж манайхантай єрсєлдєхvйц сайн болоод байгаа билээ. Одоо та бvхэндээ орон орны нугараач охидын энгийн бєгєєд халуухан дvр тєрхvvдээс хvргэе. Таны харж буй зургууд дотор Монгол нугараачдын таван зураг багтсан бєгєєд энэ нийтлэл нь илvv сески талаас нь харуулсан гэдгийг ойлгоорой. Охидын авсан поз, харагдах тєрх нь євєрмєц, дур татам гайхалтай харагдаж байна.
Хадгалах
Кино урлагийг зvрхнийхээ гvнд дээдэлдэг, эс бєгєєс зvгээр л сонирхдог уншигч танд зориулж маш сонирхолтой фото нийтлэлийг бэлтгэлээ. Энд Холливуудын алдартнуудын жинхэнэ тєрх, тэдний кинонд бvтээсэн дvрийн дvр тєрх болон, тухайн киноны зохиолд єгvvлэгдэх бодит хvн гурвыг харьцуулсан дvр зургууд багтсан байгаа. Эдгээр дvр зургуудыг хараад магадгvй та шууд л ямар киноны хэн гэдэг дvр вэ гэдгийг нь гадарлах байх. Хvний хорвоод эгэл бусаар амьдарч, киноны баатар болон vлдэнэ гэдэг гайхамшиг, тийм хvний тухай кинонд єєрийнх нь дvрд тоглосон жvжигчний авъяас бас нэгэн гайхамшиг, жvжигчдийг танигдахын аргагvй болгодог нvvр хувиргагчдын ажил, хєдєлмєр нь гуравдагч гайхамшиг ажээ. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж, чєлєєт цагийг тань амтлах тааламжтай нийтлэлээ хvлээн авна уу.
Хадгалах
Булчингаа маш сайн хєгжvvлсэн эмэгтэйчvvдийн цуглуулгыг таны ємнє дэлгэж байна. Заримд нь задрах шахсан булчин, бадриун гар хєл нь дэндvv гэмээр зохиж, таарсан байхад, зарим нэг нь арай л хэтрvvлчихжээ. Эмэгтэй хvн булчингаа хєгжvvлэхийн тулд эр хvнээс хэдэн арав дахин илvv хvч хєдєлмєр зардаг гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ тэгж их хичээснийхээ дараа хэтрvvлж орхиод, дэндvv булчинлаг, хэтэрхий эршvvд болчихвол бас хэцvv еэ. Ингээд ямартай ч энэ удаад булчинлаг, хvчирхэг хирнээ эмэгтэйлэг, гоо vзэмжээ хадгалж чадсан бvсгvйчvvдийн фото цуглуулгатай танилцацгаая. Зохисон бvхэн сайхан, хэтэрсэн бvхэн муухай гэдэг дээ.
Хадгалах
Сайн уу найзуудаа, єнєєдєр бага зэргийн техникийн саатлаас болоод шинэ мэдээнvvдээ хvргэж чадахгvй удчихлаа. Ямар ч байсан эхний ээлжинд та бvхнийхээ vзэх дуртай "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хvргэе. Єнєєдєрийн дугаарын онцлог бол ємнєх цувралуудаас илvv єргєн цар хvрээг хамарсан олон гоё зургууд багтсан байгаа. За ингээд бид бvхэнд амьдралын гэрэл гэгээ баяр баясгалан, эрч хvчийг мэдрvvлж, магадгvй чамайг ч гэсэн маргааш шинэ адал явдал хvлээж байгаа гэдгийг сануулж байдаг, гайхалтай єнглєг зургуудаа хамтдаа нээцгээе.
Хадгалах
Арабын Нэгдсэн Эмиратын алдарт Аби Даби-д алтан гулдмай, vнэтэй зоос борлуулдаг бэлэн мєнгєний автоматтай тєстэй машиныг ажлуулах болжээ. Эндээс хvссэн vйлчлvvлэгч зохих хэмжээний бэлэн мєнгє хийгээд тєрєл бvрийн зоос болон 10 хvртэлх граммын алтыг авч болох юм. Ийм автоматаар vйлчлvvлж, алтаар “бєєлжvvлэхгvй” юмаа гэхэд, хажууханд нь ч гэсэн сууж, vйлчлvvлэгчдийг нь ганц ч удаа болов харах юмсан, тиймээ?... Ямар азаар бид гэрэл зурагтай нь танилцаж болох юм бэ.
Хадгалах
Калифорнийн нэрт гэрэл зурагчин Кэвин Линч (Kevin Lynch)-ийн хvvхэд нас Франц, Бельги, Герман гурвын хооронд єнгєрчээ. 80-аад оны эхээр тэрээр гэрэл зурагчин Хорст Вакербат (Horst Wackerbath)-ын туслахаар ажиллаж байсан бєгєєд хожим Лос-Анжелес хотноо шилжин суурьшаныхаа дараа алдартнуудын хєргєєр мэргэшсэн мэргэжил нэгтэн болох Грег Горман (Greg Gorman) –ы туслах хийжээ. Єнєєдєр Кэвин Линч нь Санта-Моникад амьдарч, сурталчилгааны, загварын, киноны болон алдартнуудын хєрєг гэсэн тєрлvvдээр гэрэл зурагч авч байна. Ингээд бvгдээрээ энэхvv алдартай гэрэл зурагчны дурангаар алдартнуудын тєрхийг сонирхоцгооё.
Хадгалах
Пєєх энэ наран авхай ч ёстой халаахыг vзvvлж байх шив... єрєє тасалгааныхаа цонх эд нарыг онгойлгохгvй бол хаврын их нозооролт жинхэнэ утгаараа болох нь байна. Ядаж байхад тэр хvсээд байгаа бороо нь асгараад єгєхгvй юм. Хэдхэн цагийн дараа ажлын єдрvvд дуусаж, таатай сайхан амралтын єдрvvд эхлэх гэж байгаа тул єнєєдрийн "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг таны weekend-д зориулан орууллаа. Энэ дугаарт сэрvv татам, сэтгэл сэргээсэн гайхалтай олон дvр зургуудыг оруулсан бєгєєд ємнєх дугааруудыг бодвол илvv халуухан секси цуврал болсон гэж дvгнэж болно. За ингээд хамгийн дуртай нийтлэлээ тухлан сууж vзэцгээнэ vv.
Хадгалах
Эх орны торгон хилд санаа зовох яах вэ, хилийн цэргvvд тэнд наранд халж салхинд хатаад зогсож л байгаа, эзлэн тvрэмгийлэгчдийн довтлох шуналаас яс хавталзан айж суугаад яах вэ эрийн сайны удам, эрэлхэг хєвгvvд зэвсэг агсаад босоод ирнэ... Ийм бодол аль ч улсын иргэн бvрийн сэтгэлд аюулгvй байдлын тайтгарлыг тєрvvлж, цэрэг хэмээх нэрийг, дvрэмт хувцастай дэвхийсэн залуусыг єєрийн эрхгvй хvндлэн хайрлах сэдлийг єгдєг. Бурхан чамд амьдрал хайрлаж, эцэг эх чинь чамд эх оронг бэлэглэж, эх орон чинь чамайг эр цэргээр хамгаалжээ. Ингээд та бидний эрх ашиг, тайван амгалан амьдралын тєлєє дутуу нойртой шєнvvдийг vдэж, хатуу хvтvvг туулдаг цэргvvдийн амьдралын фото агшнуудтай танилцацгаая. Энд армийн сонсогчид, байлдагчдын даалгавраа биелvvлж байх vеийн болон амарч байх vеийн хєгжилтэй тєрхvvд багтсан байгаа. Магадгvй чиний найз, санан хvлээх амраг тань, сvvний vнэр нь арилаагvй vр тань цэрэгт алба хашиж байгаа бол энэ мэдээ танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Уншигч таны чєлєєт цагт, мєн тvvхийн нэгээхэн хэсэгтэй гэрэл зургаар дамжуулан танилцах эрмэлзэлд тань зориулж дээхэн vеийн эгэл биш хар цагаан гэрэл зургуудын цуглуулгыг толилуулахаар бэлтгэлээ. Ийм маягийн зургуудыг WTF (What the fuck) хар зураг гэх нь ч бий. Яагаад ингэж нэрлэснийг та ямар нэгэн нууцийг хадгалсан, айдас тєрvvлэм ер бусын дvр тєрх, агуулга бvхий эдгээр зургуудийг хараад єєрийн эрхгvй “ямар новш нь вэ? (what the fuck!) гэж дуу алдмаар болох vедээ ойлгох вий. Заавал нуруугаар хvйт даамаар аймшигтай биш юмаа гэхэд цаанаа л нэг эвгvй сэтгэгдлийг тєрvvлж баларсан цагийн бараан нууцыг хадгалсан, єдгєє эмгэн болсон, магадгvй хорвоогоос хальсан эмэгтэйчvvдийн залуу цагийн vзэсгэлэнт дvр тєрх гээд маш єргєн хvрээг хамарсан ер бусын фото агшнууд таныг хvлээж байна. Магадгvй єнєєдєр авахуулах таны зураг холын ирээдvйд хэн нэгний сэтгэлд мянган таавар хуруулсан ийм нэгэн цуглуулгад орчихсон ч явж байх юм бил vv. Ингэж бодохоор амьдрал дэндvv шудрага бус, цаг хугацаа дэндvv хурдан, бас аймшигтай санагдана.
Хадгалах
Хэн бvхний чєлєєт цагаа хєгжилтэй єнгєрєєнгєє биеийнхээ алжаалыг тайлах хамгийн дуртай, тохиромжтой спортын тєрєл бол бильярд билээ. Зугаатай хирнээ ур чадвар шаардсан, бас чамгvй цэмцгэр энэ спортын хорхойтнууд санаанд оромгvй сонирхолтой ширээ, цохиурыг сэдэж, янз бvрээр тоглож кайф авдаг юм байна. Эндээс та ер бусын загвар хийц, бvтэц, хэмжээтэй бильярдны ширээ, бємбєгнvvд болон ердийн биш нєхцєлд тоглож байгаа хvмvvс тєдийгvй ой тойнд оромгvй тоглогчдыг олж харах болно. Ингээд хачирхалтай бильярдны фото ертєнцєєр аялцгаая.
Хадгалах
Сайн уу найзуудаа, гадаа ч ёстой зун цагийг санагдуулам халж байх шив... одоо уул нь цас биш бороо л асгарах хэрэгтэй байгаа юм даа. Маргаашнаас бороо орох сурагтай байсан, нэг сайхан устай бороо ороод энэ бугшиж, хурсан муу муухай зvйлсийг сайн цэвэрлээд єгєєсэй. Тэхгvй бол хэдэн сар жил усанд ороогvй хvн шиг хєлс хэр vнэртсэн тийм л єдрvvд биднийг угтаж байна шvv дээ. За ингээд нийслэл маань удахгvй нэг сайн усанд ороосой гэсэн сайхан ерєєл дэвшvvлээд "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Єнєєдєр vзэх цувралд ойрын vед дэлхий дахинд болоод байгаа vйл явдалын хамгийн хєгжилтэй агшнууд болон зун цагийн єнглєг тєрх, хvмvvс бидний сонирхолтой vйлдэл, єхєєрдєм хєєрхєн амьтад гээд ... та биднийг баясгах олон гоё зургууд хvлээж байна.
Хадгалах