ГЭРЭЛ ЗУРАГ

Элдэв зураг (165 фото) №357

Сайхан амарсан уу найзуудаа, шинэ долоо хоногийн эхлэл хэр байна даа? Нийслэлд маань нойтон єдрvvд vргэлжилсээр... энэ бол муу зvйл биш юм. Тоос шороо ихтэй агаарыг цэвэршvvлж, євс ногоо сэргээд уртаас урт амьсгаа авмаар сайхан байна. Гэхдээ ямар нэг зvйл хэтрээд ирэхээр сєрєг тал нь давамгайлдаг хойно vер усны гамшиг болох вий дээ. Ингээд сайтынхаа бvх хэрэглэгч нарт борооны дараах чийг vнэртсэн цэвэр агаарыг санагдуулам "Элдэв зураг" цувралынхаа шив шинэ дугаарыг єргєн баръя. Бидний амьдралын гэрэл гэгээтэй хєгжилтэй мєчvvдийг эргэн сануулж, эх дэлхийн єнцєг булан бvрт орших олон vндэстэний амьдралын хэв маяг, тэдний бvтээл, хєгжил дэвшил зэргийг сонирхолтой талаас нь харуулдаг энэ гайхалтай фото нийтлэлийг заавал нээж vзээрэй.
Элдэв зураг (165 фото) №357 Хадгалах
2010-06-08, 01:49

Хамгийн ер бусын боди арт

Бvсгvй хvнийг байгаль эх гараа  гарган уран гоолиг “урлаж”, эр хvний сэтгэлийг соронздох гоо vзэсгэлэн, ялдам аалийг харамгvй бэлэглэсэн байдаг. Тэгвэл угаас эмзэг турьхан бvсгvйн эхээс тєрсєн биеийг гарамгай зураачийн ур ухаан шингэсэн уран зургаар чимвэл тэнгэрийн урлаг, газрын урлагтай нэгдэж, хичнээн гоёмсог, ер бусын нууцлаг vзэмжийг бий болгохыг тєсєєлєхийн аргагvй сайхан ажээ. Тийм ч учраас саяхан vvссэн хэдий ч Дэлхий дахины сэтгэлийг татаж чадсан “боди-арт” урлаг асар хурдацтай хєгжиж, хэн бvхний таашаалыг хvлээж байгаа билээ. Ингээд сайхан бvсгvйчvvд дээрх хамгийн эгэл бус боди артын бяцхан цуглуулгаар уншигч таны мэлмийг мялаая.
Хамгийн ер бусын боди арт Хадгалах
2010-06-06, 03:55

Нууц агуулсан хар цагаан зургууд

Аав, ээж, эмээ євєєгийн зургийн цомгийг ухахад далдын увидас, мартагдсан нууцыг агуулсан мэт хар цагаан гэрэл зургууд ундраад л байдаг. Тэрхvv зургуудын заримыг нь хараад магадгvй “What the fuck!” гэж дуу алдмаар санагддаг нь нууц биш. Тэрхvv зурагны ард нуугдах уртаас урт тvvхийг зєвхєн хаана байгаа нь, амьд vгvй нь vл мэдэгдэх гэрэл зурагчин, эсвэл зураг дээрх хvмvvс л хэлнэ. Гэхдээ харах тусам айдас тєрєм, бас магадгvй єнгєрсєн vеийн талаар олж мэдэх гэсэн хvслийг єдєєх эдгээр зургуудыг харах л бидэнд хангалттай биз. Єнгєрсєн бvхэн тvvх болон vлдэж, єнгєрсний дурсамжаас гэрэл зураг л vлддэг нь цаг хугацааны эрхшээлд орших хvний орчлонгийн жам юм даа. Ингээд WTF (what the fuck) сэдэвт – хар цагаан гэрэл зургуудын ээлжит цуглуулгаа хvлээн авна уу. Дvр тєрх тус бvрийг уншигч таны гэгээн оюун єєр єєрийнхєєрєє тунгаана байх.
Нууц агуулсан хар цагаан зургууд Хадгалах
2010-06-04, 21:32

Мельбурны супер баатрууд

Австралийн Виктория мужийн нийслэл болох Мельбурн хотын тєвд ойролцоогоор мянга гаруй хvн наян настай буурлаас найман настай балчир хvртэл алдартай киноны супер баатруудын хувцасуудыг ємсєн цугларсан байна. 1245 Австралийн иргэд Бэтман, Супермен болон Ногоон дэнлvv гэх баатруудын хувцасыг ємсєж гоёцгоосон байв. Уг vйл явдалын ємнєх рекордыг нь Их Британд тогтоож байсан бєгєєд тэр vед супер баатрын хувцас ємссєн хvний тоо нь 1091 байжээ. Ингээд та бvхэн Австралийн иргэд хэрхэн хєгшин залуугvй супер баатар болцгоосныг vзэцгээнэ vv.
Мельбурны супер баатрууд Хадгалах
2010-06-04, 09:25

Хєл бємбєгєєр “амьсгалах” ємнєд Африк-аа сайн байна уу?

Манайд нар халуунаар тєєнєж, vдшийн сэрvv ч оролгvйгээр бvгчим харанхуй шєнvvд ээлжилж байгаа энэ єдрvvдэд Ємнєд Африкийн Бvгд Найрамдах Улсын ард тvмэн цаг агаар, дэлхий дахины vйл явдлыг ч анзаарах сєхєєгvй, эх орных нь хєрсєн дээр тун удахгvй болох 19 дэх удаагийн хєл бємбєгийн Дэлхийн Аварга Шалгагруулах Тэмцээнийг тэсэн ядан хvлээцгээж байна. Дэлхийн бусад орны хєл бємбєгийн хорхойтнууд ч гэсэн Африкчуудын зохиосон Тиски бvжгийг сурангаа, удахгvй болох ДАШТ-ад єєрийнхєє улсын багийг дэмжих хvч тэнхээтэй байхын тулд амьсгаагаа даран, хvчээ нєєн хvлээсээр байна. За ингээд хэдхэн хоногийн дараа буюу 6 сарын 11-нд эхлэх 19-дэх удаагийн хєл бємбєгийн дэлхийн аваргын тэмцээн болох газар буюу ЄАБНУ-ын ард тvмэн хэрхэн агаараар биш, хєл бємбєгєєр амьсгалж, ус ундаар биш, хєл бємбєгєєр хvнс хийж, нvдээ анихдаа хєл бємбєгийг тєсєєлж, єглєє бvрээ хєл бємбєгєєр угтаж байгаа талаарх фото сурвалжлагатай танилцана уу.
Хєл бємбєгєєр “амьсгалах” ємнєд Африк-аа сайн байна уу? Хадгалах
2010-06-04, 00:35

Усан онгоцыг устгах явц

Шинэ Зеландынхан усан онгоцыг хэрхэн хэрэглээнээс бvрэн хасдагийг уншигч танд сонирхуулахаар бэлтгэлээ. Энэхvv нийтлэлийн маань эмнгэнэлт “гол баатар” болох хєлєг онгоц нь HMNZS Веллингтон юм. Vvнийг Шинэ Зеландын эзэн хааны флотод зориулж, 1969 онд захиалан хийлгэж байжээ. Ингээд хийгдсэнээс нь хойш гуч орчим жилийн дараа устгаж, vгvй хийж буй нь энэ юм байна. Харин давалгаан дээр хєвєгч хєлєг онгоцыг Шинэ Зеландын флотынхон хэрхэн газрын хєрснєєс, усны гадаргаас “арчдагийг” хамтаа сонирхоцгооё. Бєєн метал, хэрэгтэй тvvхий эдийг ингээд л vгvй хийж байгаа нь хайран санагдсаныг нуух юун. Гэвч ингэж дэлбэлэн живvvлснээрээ тэд тус хєлєг онгоцыг далайн дээрэмчид болон харийн дайснуудын амархан зууш болгохоос сэргийлж буй хэрэг байх. Ямартай ч сонирхолтой бас сэтгэл хєдєлмєєр дvр зураг ажиглагдлаа.
Усан онгоцыг устгах явц Хадгалах
2010-06-03, 22:18

Элдэв зураг (210 фото) №356

Єдрийн мэнд найзуудаа, та бvхнийхээ алжаалыг бага ч болов тайлж, бяцхан инээд бэлгэлэхээр "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг дэлгэж байна. Нарлаг халуухан єдєр цэвэр тунгалаг голын усанд vсрээд орчихмоор л санагдаж байгаа биз дээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт сэрvv татаж, сэтгэл сэргээсэн олон гоё зургуудыг оруулсан байгаа. Хэрвээ та хvсвэл зун цагийн зугаатай мєчvvдээ хальсан дээр буулган бидэнд "caakmn1@yahoo.com" мэйл хаягаар илгээж болно шvv. Харин одоо андуудаа хамгийн дуртай фото нийтлэлээ хvлээн авч vзнэ vv. Би инээж байна бас гэрэлтэж байна тийм болохоор надад хайр, аз жаргал ойрхон байна, баярлалаа...
Элдэв зураг (210 фото) №356 Хадгалах
2010-06-02, 23:52

Оксфордоор аялсан нь

Уншигч та бvхний санаанд Оксфорд гэхлээр Британий алдартай мундаг их сургууль орж ирж байгаа байх. Тэгвэл Оксфорд бол Их Британий нэгэн хот бєгєєд Оксфордшир гvнгийн эзэмшил газрын нийслэл нь юм байна. Уг хот нь англи хэлээр ярьдаг хєгшин Европдоо хамгийн эртний дээд боловсролын сургуулиудын нэг болох Оксфордын Их Сургуулиараа алдартай. Тийм болохоор бидний санаанд хот биш их сургууль тєсєєлєгдєх нь аргагvй биз. Энэ их сургуулийг Британдаа хамгийн сайн нь гэж vздэг бєгєєд дэлхийд ойролцоогоор 50 гаруй Нобелийн шагналтнуудыг тєрvvлсэн байна. Оксфорд нь британий Темзи буюу Thames голын эрэг дээр байрладаг бєгєєд хотыг дайран єнгрєх уг голын 10 миль хэсгийг "The Isis" гэж нэрлэж заншсан байна. 2004 онд хvн амын тоо нь 145'100-д хvрч байсан бєгєєд тvvнээс 16'000 нь Оксфордын оюутнууд байсан гэнэ. За ингээд эрдэм номын єлгий болсон vзэсгэлэнт хотоор хамтдаа аялацгаая.
Оксфордоор аялсан нь Хадгалах
2010-06-02, 20:41

Памплондох бухын уралдаан

Жил болгон 7-р сарын 14-нд мянга мянган хvн Испаний Памплона хотод оны vйл явдал болох Сан Ферминскийн баярын ёслолд оролцохоор цуглардаг байна. Испанид аль хэдийнээ 3000 гаруй баяр ёслол болсон бєгєєд жил болгон долоон єдрийн турш хvмvvс энд бухнаас зугтаж заримдаа зугтах нь бvтэлгvйтдэг аж. Энэ арга хэмжээ нь єглєє бvр 8 цагаас эхэлдэг. Гvйлтийн замын урт ойролцоогоор 1 км бєгєєд замын хажуугаар авиран гархад амархан банзаар хийсэн хашаануудаар хашсан байдаг байна. Бараг жил болгон хvний амь эрсэддэг энэ галзуу баярын дvр зурагтай танилцана уу.
Памплондох бухын уралдаан Хадгалах
2010-06-02, 08:34

Содон хувцастай хvмvvс

Дэндvv эгэл бус хувцастай хvмvvсийн талаарх энэхvv томоос том цуглуулганд маань багтсан нєхдvvдийг тэр болгон олон нийтийн дунд єєрийн нvдээр олж харна гэдэг юу л бол. Ийм байдалтайгаар олны дунд гарна гэдэг тухайн хvнээс хичнээн их сэтгэлийн тэнхээ, зоригийг, магадгvй хир их сэтгэлийн гажигийг шаарддаг бол?... Ямартай ч эгэл амьдралын саарал єдрvvдийг хэт хурц єнгє будаг, хэлбэр загвараар чимэх маш сонирхолтой, гаж хувцасласан хvмvvсийн эгэл бус тєрхийг буулгасан хєгжилтэй фото цуглуулгаар таны сэтгэлээ баясгаж, чєлєєт цагийг тань хєгжилтэй єнгєрvvлэхэд туслая.
Содон хувцастай хvмvvс Хадгалах
2010-06-02, 06:58

Хойд Хєршийн хил хамгаалагчдын баярын єдєр

ОХУ-д жил бvр уламжлал болон зохиогддог хилийн цэргийн баярын єдрийг энэ жил хэрхэн тэмдэглэсэн талаарх фото сурвалжлагыг уншигч тантай хуваацлахаар бэлтгэлээ. Гэрчvvдийн мэдээлж буйгаар энэ жилийн хувьд онцын єєрчлєлт, гайхууштай сонин соргог мэдээ байхгvй, урьд урьдын жилvvдтэй л ижилхэн дуулж, хуурдаж, гашуун ундаагаар цалгисан хvмvvс хєлєєрєє толгой, толгойгоороо хєл хийн єнгєрєєлєє гэжээ. Ямартай нь хамгийн ойрын хєршид маань хамгийн ойрын єнгєрсєнд болсон хамгийн тэмдэглvvштэй vйл явдал тул уншигч танд тодорхой хэмжээгээр сонирхолтой байх болов уу гэсэн vvднээс орууллаа.
Хойд Хєршийн хил хамгаалагчдын баярын єдєр Хадгалах
2010-06-02, 06:41

Лааны тосон барималын музейд “лаг”-аа гайхуулсан нь

Байдаг л нэгэн хєгжилтэй эр саяхан алдартай хvмvvсийн лааны тосон “ихрvvд” нам гvмхэн оршдог музейгээр зочлохдоо баримал тус бvр дээр очин маш сонирхолтой байдлаар зургуудаа авахуулжээ. Тэрээр алдартнуудын барималын байр байдал, нvvрний хувирал, гар хєлийн тавилтад нь яг зохицуулж, элэг татам байдлаар гэрэл зургийн хальсанд єєрийгєє буулгасан нь чєлєєт цагийн амттай “зууш” болохоор хєєрхєн цуглуулгыг бий болгосон байна. Ингээд хєгжилтэй залуугийн лааны тосон барималын музейгээр хийсэн аялалаар мэлмийгээ мялаахын ялдамд, зураг авахуулах “урлагаас” суралцана гэж найдаж байна.
Лааны тосон барималын музейд “лаг”-аа гайхуулсан нь Хадгалах
2010-05-31, 21:42