ГЭРЭЛ ЗУРАГ

Алдаж фотошопдсон гэрэл зурагнууд

Ер нь фотошоп хэмээх програм нь хvн бидний нvдийг хуурахаас гадна баясгах зориулалттай бvтээгдсэн байх аа. Байхаа ч гэж, угаасаа л тийм л дээ. Фотошопыг ашиглан янзалсан зураг нь ихэнхи тохиолдолд тєгс тєгєлдєрлvv улам ойр болдог тул уран зєгнєл, vлгэрийг амилуулсан гэлтэй дvр зургийг бий болгож угаас урлагт дуртай биднийг баясгадаг. Харин хаяа зураг “янзлагчийн” алдаанаас болоод тухайн зураг нь дэндv алиа, зарим тохиолдолд бие зарсхиймээр аймшигтай болох нь бий. Ингээд жинхэнэ “зураг алаачдын” янзалсан фото цуглуулгатай танилцацгаая.
Алдаж фотошопдсон гэрэл зурагнууд Хадгалах
2010-09-07, 18:29

Бах мэлхий, могой хоёрын тулаан

Байгаль дээрх амьдралын тєлєєх тэмцэл нь дэндvv харгис агаад зайлшгvй байдаг билээ. Нэг нь єслєж vхэхгvйн тулд байгалиас заяасан арай хурц хараа, хурдан шалмаг хєдєлгєєн, соёотой шvднийхээ ачаар сул дорой заримыгаа барьж идэхэд хvрдэг бол зарим нь хэн нэгний хоол болж, амьдралаа эцэслэхгvйн тулд байнгын анхаарал сэрэмжтэй байх шаардлагатай тулгардаг. Ингээд энэ удаад та бvхэндээ нэгэн бах мэлхий, могой хоёрын “халз тулааны” фото агшнуудыг хvргэж байна. Энэхvv амьдрал, vхлийн жvхvйдэс хvрмээр тэмцэл нь ойролцоогоор цаг гаруй vргэлжилжээ. Бах мэлхийгээр vдийн зоогоо хийхээр хичээсэн могой эцэст нь бууж єгч, тулааны “талбарыг” орхин одсон байна.
Бах мэлхий, могой хоёрын тулаан Хадгалах
2010-09-07, 18:06

Идэх ч хэцvv идэхгvй байх ч хэцvv хачиртай талхнууд

Жинхэнэ урлаг бvтээл гэлтэй есєн шидийн хэлбэр, єнгєтэй хєєрхєн хачиртай талхнуудын цуглуулгаар гэрийн эзэгтэй нар, єдрийн хоолоо бэлдэж авч явдаг хvн бvрт бэлэг барьж байна. Эдгээрийг харахад арааны шvлс єєрийн эрхгvй асгарч, саяхан хагартлаа хооллосон байвч, ум хумгvй аваад vмхчихмээр санагдах боловч, хажуугаар нь ийм гоё бvтээлийг vгvй хиймээргvй хайран санагдах ажээ. Ингээд хачиртай талхыг хvртэл хvний бvтээлч сэтгэлгээний ачаар хэрхэн янзан бvрээр нь хийж болдгийг харцгаая.
Идэх ч хэцvv идэхгvй байх ч хэцvv хачиртай талхнууд Хадгалах
2010-09-07, 17:54

Love Magazine сэтгvvл дээрхи Эль Макферсон-ы тєрх

Алдарт Эль Макферсон (Elle Macpherson) нь LOVE Magazine сэтгvvлийн намрын дугаарт эротик зураг авахуулжээ. Тэрээр энэхvv зураг авалтад оролцохдоо Bottega Veneta, Chanel, Dolce & Gabbana, Nina Ricci болон єєрийн нэрийн гоёмсог дотуур хувцаснуудаар биеэ гоёжээ. Харин гэрэл зурагчнаар Шариф Хамза (Sharif Hamza) ажилласан байна. Ингээд сайхан тєрсєн бvсгvйн хараа булаам тєрхєєр мэлмийгээ мялаацгаая.
Love Magazine сэтгvvл дээрхи Эль Макферсон-ы тєрх Хадгалах
2010-09-06, 03:59

Элдэв зураг (205 фото) №373

Сайхан амарч байна уу найзуудаа, ойрын vед зун цагийг санагдуулам халуун дулаан уур амьсгалтай сайхан байна. Яг одоо ч гэсэн гадаа л байгаад баймаар гоё орой болжээ. Таны тайван амгалан амралтанд зориулан ойрд оруулж амжаагvй "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг орууллаа. Энэ дугаар маань та бvхнийг баясгаж хєгжєєхєєс гадна, ажил амьдралд тань хэрэгтэй шинэ санаа, сайхан дурсамж, амьдралд итгэх итгэл, эрч хvч гээд олон сайхан зvйлийг харамгvй бэлэглэх болно. Мэдээж хамгийн шилдэгvvдийг нь багтаасан тул эхнээсээ дуусан дуустал харцаа салгамгvй сонирхолтой цуврал болсон байгаа. За ингээд андууд минь дуртай нийтлэлээ vзээд, бусдад хайрыг тvгээн сайхан амраарай.
Элдэв зураг (205 фото) №373 Хадгалах
2010-09-05, 06:28

Хєєсєн эффект ашиглаж бvсгvйчvvдийн нvцэглэх нь

Америкийн нэгэн форумны UltimusMormon гэдэг нэртэй хэрэглэгч нь маш сонирхолтой бєгєєд хялбархан зургийн эффектийг санаачилсан байна. Санаачлах ч гэждээ, ийм эффектийг хvмvvс зурагнуудыгаа чимэглэхэд зєндєє л ашигласаар ирсэн боловч, чухам бvсгvйчvvдийг нvцгэн болгож харахад хэрэглэж болох юм байна гэж санаагvй биз. Ямартай UltimusMormon гэгч энэ эр нь мормоны шашинтай тул нvцгэн эмэгтэй хvний зургийг харах эрхгvй байсан тул ийм хєгжилтэй аргыг санаачилсжээ. Тvvний зохиосноор бикинитэй бvсгvйчvvдийн зурагны “хувцастай” хэсгийг нь хєєсєнцєрєєр таглаж харвал, яг л эхээс тєрсєн биеэрээ байгаа мэт харагдаж, дотор гижигдэх ажээ. Хvн нээрээ их сонин, сэтгэлээрээ амьтан юм. Эдгээр бvсгvйчvvдийн бикинитэй зургийг хараад тєдийлєн сэтгэл хєдлєхгvй байгаа хирнээ, хєєсєєр тагласныг нь vзэхлээр нэг л хачин болж байна шvv. Тэр битгий хэл “хэзээ ч нvцгэлэхгvй” гэж ам гарсан Жессика Альбаг хvртэл энэ залуу ганцаараа “нvцгэлж” чаджээ. Ингээд vргэлжлэл дээр дарж, шашинд номхроогvй эр хvний галзуу хvсэл тачаал нь оргилж, аргаа барахдаа ямар арга сэдсэн талаарх хєгжилтэй бєгєєд сонирхолтой мэдээллээ хvлээн авна уу. Та ч гэсэн эмэгтэй найзуудынхаа нимгэн хєнгєн хувцастай авахуулсан зургуудыг ингэж “єєрчилж” туршаарай.
Хєєсєн эффект ашиглаж бvсгvйчvvдийн нvцэглэх нь Хадгалах
2010-09-04, 07:46

Бяцхан панкууд

Хєрстийн энгэрт хvн болж мэндлээд олон хаврыг угтаагvй байгаа хирнээ, хvн тєрєлхтний гадаад байдлын хувьслын хамгийн зэрлэг дvр тєрх болох “панк стиль”-ээр “имижээ бvрдvvлсэн” бяцхан vрсийн хєгжилтэй фото агшнуудыг танд хvргэж байна. Мэдээж эдгээр хvvхдvvдийн цєєхєн хэд нь vнэхээр панк, догь харагдахыг хvссэндээ ингэж vсээ залуулж, ийм хувцаслалтыг сонгосон байж болох ч ихэнхи нь дvрсгvй насанд хvрэгчдийн єхєєрдєл, шоглоомны гэмгvй цагаахан “хохирогчид” болсноор, гэрэл зургийн хальсанд ийн буусан биз ээ. Ямартай ч угаасаа харахаас л хайр татаж, vнэрээрээ сэтгэл тайтгаруулан, харцаараа зvрх уяраах аав ээжийн бяцхан vрс яаж ч байсан хєєрхєн харагдах аж. Тэр битгий хэл ийм хvнд гарын стилийг “бvрдvvлсэн” байхдаа ч хvртэл дэндvv хайр татам харагдана.
Бяцхан панкууд Хадгалах
2010-09-04, 07:28

Фотошопын гайхамшиг

Одоо цагт ч та бидний сайн мэдэх фотошоп програмын ашиглан очоогvй газраа очсон болж, уулзаагvй хvнтэйгээ уулзсан болж, хийгээгvй зvйлээ хийсэн болгон єєрчилдєг болж дээ. Гэхдээ хvн болгон биш шvv. Мэдээж чадвар мэдрэмж дадлага туршлага байх хэрэгтэй байх. Харин одоо та бvхний vзэх эдгээр зургуудыг хараад яг л ийм зvйл болсон юм шиг гайхалтай янзалсан байна лээ. "Мянга сонсохоор нэг хар" гэдэг vг ч худлаа болж дээ хэхэ...
Фотошопын гайхамшиг Хадгалах
2010-09-04, 04:51

Дмитрий Цыкалов - Махан урлаг

Францийн орос гаралтай уран барималч Дмитрий Цыкалов (Dimitri Tsykalov) -ын маш євєрмєц бvтээлvvдээс танилцуулж байна. Тvvний уран бvтээлийн онцлог нь амьтаны мах, хvнсний ногоо, жимс ашиглан бvтээлээ тууривдаг нэгэн юм. Махны шvvс, цус нь гоожсон нvцгэн моделийг хараад єєрийн эрхгvй дотор эвгvйрэх шиг. Тэрээр эдгээр бvтээлээ ан амьтаны vсээр хувцас хийх, байгаль эхтэй зvй бусаар харьцаж буй хvмvvсийн эсрэг зориулан гаргадаг болов уу гэж бодлоо...
Дмитрий Цыкалов - Махан урлаг Хадгалах
2010-09-04, 04:01

Халуухан охид ба шар айраг

Энэ нийтлэлийг "Баасан" гарагт зориулан орууллаа. Намрын шаргал наран тєєнєсєн дулаахан энэ єдрийн vдэш ямар гоё байх нь тодорхой. Тэгэхээр дотно найзууд, хайртай хvмvvстэйгээ хамгийн гоё газар сууцгааж, стресс дvvрэн долоо хоногийнхоо алжаалыг тайлаарай. Амьдрал асуудалтай ч аргыг нь олвол амархан тоглоом..., асуудал ярьвал дуусахгvй ээ гэж... за ингээд барууны охидын чєлєєт цагаа шар айрагтай хэрхэн найзалж буй хараа булаам зургуудаа vзээд, энэ оройг сайхан єнгєрvvлээрэй.
Халуухан охид ба шар айраг Хадгалах
2010-09-04, 03:20

Оддын тєрхийг Мэт Сзважкос-ын нvдээр, улам ойроос

Хєрєг болон фэшн тєрлєєр дагнан ажилладаг гэрэл зурагчин Мэт Сзважкос (Mat Szwajkos)-ийн сонирхолтой бvтээлvvдийг толилуулж байна. Мэт нь 2011 онд Нью-Йоркийн Праттагийн их сургуулийг тєгссєн бєгєєд нилээн сvvлд буюу 2005 онд гэрэл зургийн ертєнцєд хєл тавьжээ. Тавхан жилийн хугацаанд тэрээр ер бусын мэдрэмжээрээ нилээн нэрд гарч, єнєєдєр InStyle, The Discovery Network, Ford Motors, MTV, AOL, Victoria's Secret, Atlantic Records, Sony, Yamaha болон бусад олон тооны нэртэй газруудтай хамтран ажиллах болжээ. Мєнгийг ч мэдээж хєргийг нь дардаг одуудаасаа ч дутахааргvй олдог биз. Ингээд авьяасаа алдар нэр, эд хєрєнгє, цаашлаад аз жаргал болгож чаддаг бас нэгэн гэрэл зурагчны дурангаар хамгийн алдартай одуудын хєргийг ємнє харж байгаагvй энгийнээр, бас ойроос олж харцгаая.
Оддын тєрхийг Мэт Сзважкос-ын нvдээр, улам ойроос Хадгалах
2010-09-03, 23:04

Мексик дэхь лаазны хаягдлаас бvтээсэн нvсэр том зураг

Энэхvv нийтлэлээс олж харах дvр зураг, уншиж мэдэх мэдээлэлдээ та итгэхгvй байж мэдэх юм. Учир нь ийм олон лаазыг цуглуулж, ийм гоёмсог агаад том зургийг бий болгоно гэдэг байж боломгvй мэт. Мексикийн Мехико хотын хэсэг сайн дурынхан ундаа, шар айрагны хаягдал лаазнуудыг цуглуулж, 1 сая 650 мянган ширхэг болгоод, доорхи зургийг тєв талбай дээрээ бий болгожээ. Тэд ийм их лаазыг хаанаас цуглуулсныг нь мэдэх юм алга. Ямартай ч 8 сарын 30-нд болсон энэхvv vйл ажиллагааны эцсийн зорилго нь хvмvvсийг уусан бvтээгдэхvvнийхээ лаазыг ил задгай хаяж байгаль орчноо бохирдуулж, дээрээс нь бусдад тєвєг удаж байхын оронд тушаадаг газар нь тушааж байхыг уриалах байжээ. Ингээд Мексикийн сайн дурынхан дэлхий нийтийг нэг ч гэсэн зvйлд сургахын тулд яаж хичээснийг хамтдаа сонирхоцгооё. Маш сонирхолтой санаа болохыг нь нэмж тэмдэглэмээр санагдлаа.
Мексик дэхь лаазны хаягдлаас бvтээсэн нvсэр том зураг Хадгалах
2010-09-03, 22:44