Тєрсєн цагаасаа эхлэн vхэж эхэлдэг хvн гээч амьтан нь цаг хугацааны эрхээр хэрхэн хvссэн хvсээгvй єєрчлєгддєгийг харуулсан ээлжит нэгэн сонирхолтой фото нийтлэлээ танд хvргэхээр бэлтгэлээ. Харин зарим хvмvvс зvгээр л багийнхаа зургийг одоогийнхтойгоо харьцуулахын оронд хvvхэд ахуй цагийнхаа хальсанд буусан тэр л єхєєрдєм тєрхийг яг таг дуурайн авахуулахаар хичээж, тvvнийгээ вэб эрхлэгчидрvv илгээдэг ажээ. Бид ч гэсэн иймэрхvv фото тєсєл зохиож, хамгийн адилхан болсныг нь, хамгийн хєєрхєн байсныг нь гээд тєрєл бvрийн номинацаар шалгаруулж байвал буруудахгvй санагдлаа. Энэхvv нийтлэл маань сонирхолтой боловч цаанаа л нэг гунитгтай ажээ. Учир нь хvvхэд ахуй цагийн дэндvv єхєєрдєм тєрх, тэр vеийн аз жаргалтай єдрvvд хэзээ ч эргэж ирдэггvйг хvн бvхэнд ойлгуулах мэт...
Хадгалах
Израилийн дизайнер Коби Леви (Kobi Levi) нь урлаг, хэв маягт хоёрыг арга билгийн адилаар тєгс хослуулснаараа єєрийн гараас гарсан гутал бvрээ жинхэнэ гойд загвартай уран баримал болгож чаддаг ажээ. Тvvний эдгээр хосгvй євєрмєц гуталнуудыг ажихад хязгааргvй сэтгэхvйнх нь ємнє толгой бєхийг єєрийн эрхгvй дуу алдмаар санагдлаа. Эндээс та бvхэн хоёр тийшээгээ харсан єлмийтэй, гадил жимсний арилгасан хальс шиг, хэлээ унжуулсан єхєєрдєм нохой шиг гээд тєрєл бvрийн хэлбэр загвартай гуталнуудыг олж харах болно. Ингээд гуталны фантазийн ертєнцєєр таныг хєтлєе.
Хадгалах
Спортын халуун тогоонд багаараа чанагдаж, эх орондоо алдар нэр, сvр хvчийг хамтын хvчээр авч ирдэг сагсан бємбєг, америк хєл бємбєг зэргийн тєрлvvдийг чийрэг гуалиг бие, танан цагаан шvд, уран шалмаг хєдєлгєєнтэй хєгжєєн дэмжигч охидгvйгээр тєсєєлєхийн аргагvй билээ. Тэгвэл хорвоо бєв бєєрєнхий байдаггvй шиг юм бvхэн тєгс тєгєлдєр байдаггvй болохоор хєгжєєн дэмжигчдийн багийн бусдаас онцгой охид хvртэл бvтэлгvйтэж, эвгvй байдалд орон, таагvй тєрхтэйгєєр хальсанд буух нь олонтаа тохиолддог ажээ. Ингээд vргэлжлэл дээр дарж газар газрын багуудын хєгжєєн дэмжигчдийн багийн охидын хамгийн бvтэлгvй бєгєєд хєгжилтэй тєрхvvдийг хадгалсан бяцхан цуглуулгаар чєлєєт цагтаа инээд нэмцгээе.
Хадгалах
«Ахмад Хлебников» усан онгоц нэлээд хэдэн жилийн турш жуулчдад оцон шувууг амьдардаг байгаль орчинд нь очиж ажиглах боломж олгож байгаа дэлхийн хамгийн хvчтэй мєс зvсэгч онгоц юм. Энэхvv усан онгоц арван нэгэн сарын 24-нд сvvлийн удаа далайд гарах бєгєєд бvх билет нь борлогдоод байна. Одоо та бvхэндээ Норвегийн зураглаач Пэл Хермансен энэ онгоцоор Эзэн Хааны оцон шувуудыг очиж vзсэн аялалын тэмдэглэлийг сонирхуулъя. Яг л бидний сайн мэдэх оскарын шагнал хvртэж байсан "Happy Feet" хvvхэлдэйн киног санагдуулж байна.
Хадгалах
Сайхан амарч байна уу залуусаа, тэнгэр бvрхэж зэвхий даасан уйтгартай энэ єдрийг илvv дулаахан сонирхолтой болгохоор та бvхнийхээ vзэх дуртай "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг бэлтгэж дууслаа. Энд гарч буй зураг болгоныг хальт гvйлгээд vзэх биш анхааралтай сайн ажиж удаан гэх чинь амталж мэдрээрэй. Маргааш "Монгол элдэв зураг" нийтлэлийн ээлжит дугаар гарах учир цувралд оруулах зургуудааcaakmn3@yahoo.comмэйл хаяг руу илгээх боломжтой шvv. За ингээд танд vзvvлэхээр бэлтгэсэн энэ долоо хоногийн хамгийн хєгжилтэй, сонирхолтой фото зургуудыг хvлээн авч vзнэ vv. Та инээж байхдаа хамгийн vзэсгэлэнтэй харагддаг гэдгээ мэдэх vv?... хайртай хvмvvстээ баяр баясгаланг бэлгэлж, сайхан амраарай.
Хадгалах
Дэймон Ноубл (Damon Noble) нь Монтана мужид тєрж єссєн бєгєєд єдгєє Лос-Анжелес хотод ажиллаж, амьдардаг юм байна. Тэрээр сайхан бvсгvйчvvдийг хамгийн нимгэн хєнгєн хувцастайгаар, болж єгвєл эхээс тєрсєн биеэр нь хальсанд буулгаж, эмэгтэй хvний гоо vзэсгэлэнгээр уран бvтээлvvдээ эгшиглvvлэх дуртайгаараа бусдаас онцгой, бас олны дунд алдартай юм байна. Тvvний зургуудад ихэвчлэн гуалиг эмэгтэйчvvдийн илэн далангуй, халуухан тєрх буусан байдаг агаад, ямар ч поз, байрлалтай байсан, ямагт дур булаам туссан байдаг ажээ. Ингээд Дэймоны нvдээр хорвоогийн гоо vзэсгэлэн, хvсэл тачаалын ертєнцєєр аялцгаая.
Хадгалах
Уяхан цагаан хус шиг биетэй, ууланд урамдах буганы танхил янзага шиг нvдтэй хойд хєршийн сайхан бvсгvйчvvдийн сорууд нь Face.ru - хэмээх фото модель шалгаруулах вэб хуудасруу єєрсдийнхєє олноос онцгой гарсан халуухан гэрэл зургуудын явуулдаг юм байна. Харин бид та бvхэнд тэдгээр фотонууд дундаас харцыг хамгийн ихээр булаасан vзэсгэлэнтэй охидын гэрэл зургуудыг шvvн хvргэж байна. Яагаад ч юм бэ, гоо vзсэсгэлэнг харахаар сэтгэл сэргэж, гоо vзэсгэлэнг бvхийл хvртэхvйгээрээ мэдрэхээр хийморь асдаг нь нууц биш ээ. Ингээд сэтгэлээ сэргээе гэвэл vргэлжлэл дээр дараарай.
Хадгалах
Зураач Рэй Виллафэйн (Ray Villafane) нь Мичиганы бага сургуулийн сурагчиддаа зориулан хулуугаар баримал урлаж эхэлжээ. Тvvний энэхvv бяцхан хобби нь баримал, сийлбэрийн талбар дахь нууц авъяасыг нь нээж єгсєн юм байна. Ингээд бvгдээрээ хулуун дээр амилсан Франкенштейнаас авахуулаад Обама хvртэлх бvх цагийн vеийн алдартнууды болон зvvдэнд ормоор аймшигтай, тэгсэн хирнээ бодит юм шиг дvр тєрхvvдийг тольдоцгооё.
Хадгалах
Та бvхэнд єнгєрсєн Есдvгээр сард хальсанд буулгасан огторгуйн уудмын хамгийн vзэсгэлэнгтэй, бас нууцлагдмал дvр зургуудын цуглуулгыг тайлбарын хамт хvргэхээр бэлтгэлээ. Энэхvv фото нийтлэл маань таны алжаалыг тайлж, мэлмий, оюуныг тань хязгааргvй огтохгуйн уудмаар аялуулан, гариг эрхсийн эрхшээл доорхи хvний амьдралын єчvvхнийг бас гайхалтайг мэдрvvлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд оддын ертєнцєєр хамтдаа аялцгаая.
Хадгалах
Ихэвчлэн энд тэндэхийн бvсгvйчvvдийн эд эрхтэн нvvр царай болон Монгол охидын зураг хараад уйдаж байгаа бол энэ нийтлэлийг сайтынхаа бvх эмэгтэйчvvдэд зориулан оруулж байна. Энэ удаа алтан дээр хєрвєєж, торго тосонд умбасан арабын ертєнцийн хамгийн сайхан залуусыг танилцуулж байна. Тэд ч ёстой бидний хэлдэгээр нvд хємсєг болсон халуухан дамшигууд бололтой. За ямартай ч манай бvсгvйчvvд маань vзээд санал бодлоо бичнэ биз дээ. Харин дараа нь битгий гомдоорой ккк...
Хадгалах
Энэ зун гэр бvлийг уснаас аварч эр зоригийн эзэн болсон боловч даруухан загнаад чимээгvй байсан явдал нь ил болж vндэсний баатар болох шахсан Улаан гишvvнийг vнэлэхгvй байхын аргагvй. Тэгвэл энэ явдалтай тєстэй, хvн биш амьтан тэр дундаа намгийн залхуу ногоон мэлхий жирхийг уснаас аварчээ. Яг vнэндээ мэлхий жирхийг аврах гэсэн vv эсвэл идэх гэж байсан уу гэдэг нь зурган дээр тодорхойгvй харагдаж байгаа ч ямартай ч жирх усанд живэлгvй амьд гарч чадсан байна.
Хадгалах
Манай охид залуус сvvлийн vед єєрийнхєє мэдээллийн хамтаар бусдад єєрийгєє танилцуулсан нийгмийн харилцааны цахим (Hi5, Facebook, Myspace, Twitter...гэх мэт) хуудсыг єєрсдєдєє нээдэг болжээ. Харин ємнєд хєршийн интернет хэрэглэгчид єєрийнхєє цахим хуудсандаа ямар ямар зургийг оруулсан байдаг юм бол? Бvгдээрээ хамтдаа сонирхоцгооё kkk.
Хадгалах