Сvнс сvvдэр, аймшгийн ертєнцийн хаалгыг нээдэг гэлцдэг, зарим нэг нь аймшигтай бvхнийг элэглэн шоолсон гэлцдэг жил бvрийн уламжлалт "Хэллоуин"-ы баяраар хvмvvс байж болох хамгийн этгээд, болж єгвєл нилээн аймшигтай хувцас ємсгєлєєр “гангарч”, энд тэндэхийн vдэшлэг цэнгvvнд оролцон, хvvхэд багачууд нь харин айл айлын хаалга тогшин чихэр цуглуулцгаадаг. Энэхvv баяр нь ганцхан Европын орнууд гэлтгvй, сvvлийн vед дэлхий даяар єргєн тэмдэглэгддэг болоод байгааг бас дурьдах нь зvйтэй байх. Ямартай ч ийм баяраар хvмvvс янз бvрээр хувцаслан, нvvр амаа будаж, аль болох бусдаас содон, онцгой байхыг хичээцгээдэг билээ. Тэгвэл одоо бид танд “аймшгийн” баяраар яаж хувцаславал тохирохыг бус, харин яаж хувцаслаад хэрэггvй вэ гэдгийг харуулсан маш сонирхолтой, бас хєгжилтэй фото нийтлэлийг хvргэхээр бэлтгэлээ.
Хадгалах
Оройн мэнд найзуудаа, та бvхэндээ єєрийн бодсон санасанаа бичиж, сэтгэлээ хуваалцахын хамт чєлєєтэй vгсийг бичих боломж олгодог "Элдэв зураг" цувралын шинэ дугаараар дахин уулзаж байгаадаа баяртай байна. Ойрдоо энэ нийтлэлээ оруулаагvй удсанд уучлаарай. Гэхдээ энэ дугаартаа оруулж амжаагvй цувралуудынхаа хамгийн шилдэгvvдийг багтаасан байгаа учир илvv гоё сонирхолтой байх болно. Хvйтэн зэврvvн намрын єдрvvд хахир хатуу євлєєр солигдох дєхєж, зарим нэг нь зах зухаасаа даарч байхад, хамгаас дуртай "Элдэв зураг"-ууд чинь халуун зунаараа л байна. Харин та дулаан гэртээ тухлан суугаад, таны чєлєєт цагт зориулан бэлтгэсэн хєгжилтэй зургуудыг маань хvлээн авч vзнэ vv.
Хадгалах
Энэхvv айлын орон сууцанд ойролцоогоор зуу гаруй амьтад аж тєрдєгийн дийлэнх нь дээд зэргийн аюултай хvйтэн цуст хэвлээр явагчид, аварга аалзнууд ажээ. Энэ айл яагаад гэрээ ийм аюултай, хор хєнєєлтэй, бас нvдэнд хvйтэн, биенд жихvйдэс хvрмээр амьтдаар дvvргэснийг нь гайхаад барахгvй юм. Тэр тусмаа эднийх нярай наснаасаа гараагvй шахуу балчир хvvхэдтэй юм байна шvv дээ. Ямартай ч энэ гэр бvлд хэн бvхний нурууг зарсхийлгэм хамгийн зэвvvн бєгєєд аймшигтай амьтад маш их таалагддаг бололтой. Хvн хvний сонирхол vнэхээр єєр єєр байх юм даа.
Хадгалах
Усны тэнцвэрийг хадгалан, газрын хєрсєн догуур шаргал зам татуулан оршдог алт хэмээх ер бусын vнэт металлыг мэдэхгvй хvн гэж энэ хорвоо дээр нэгийг ч хайгаад олохгvй гэдэгт итгэл дvvрэн байна. Энэхvv металлыг хэмжээлшгvй ихээр эзэмших гэсэн хvсэл, шунал нь хvн тєрєлхтнийг зовлон, шаналалруу хєтєлж мянга мянган жилийн туршид тvмэн тарчлалын эх сурвалж нь болсоор ирсэн хэдий ч vнэ цэнэ нь буураагvйн дээр, єчvvхэн жижигхэн хэлтэрхий нь хvртэл цус урсгах шалтгаан болсон хэвээр байна. Ингээд бvгдээрээ алт хэмээх хосгvй гайхамшигтай хирнээ, аймшигтай хорлонтой зvйлээр хvн тєрєлхтєн юу юу бvтээдгийг харуулсан "шаргал" фото ертєнцєєр аялцгаая. Эндээс та бvхэн зєвхєн алтыг, бас тvvгээр урласан бvтээлvvдийг олж харах болно.
Хадгалах
Та бvхэнд хойд Хєршийн "Федерац" - хэмээх 56 давхар цамхагийн шєнийн дvрийг харуулсан 17 кадраас бvрдсэн уртаас урт зургийг хvргэж байна. Хэрэв та хараагаа хурцалж, сайн ажиглаж чадах юм бол дуусашгvй мэт vргэлжлэх олон оффиснуудын дундаас МОРЬ "бэлчиж" яваа нэгийг нь олж харах болно. Би лав хувьдаа хайгаад хайгаад олсонгvй. Гэхдээ яахын аргагvй энэ барилга дотор адуу байгаа гэдгийг харсан хvмvvс хэлж байгаа юм даа. Уншигч минь та л сайн харж, харааны дасгал хийнгээ, хаана нь морь байгааг хэлээд єгч vз.
Хадгалах
Танд одоо эмэгтэй хvн хэтэрхий сайхан болохыг хvссэн шуналаасаа болж єєрийгєє хэрхэн сvйтгэдгийн бас нэгэн тод жишээг хvргэе. Энэ залуухан агаад халуухан бvсгvй эхний зураг дээр Холливуудын ямар ч одоос дутахааргvй л аятайхан "амьтан" харагдаж байна. Тэрээр тэнэг шийдвэр гаргаж, мэс заслын орон дээр хэвтэхээсээ ємнє ийм тєрхтэй байжээ. Харин ямар ч эрийн зvрхийг хоромхон зуурт хайлуулж, анхаарлыг нь татах чадвартай гадаад тєрхтэй байсан энэ бvсгvй урууландаа силикон шахуулснаасаа болоод харсан хvн гагцхvv гайхаж юмуу, цочихоос биш, гоо vзэсгэлэнг нь магтахааргvй болжээ. Энэрэл хайр, эхийн сэтгэл, бvсгvйн уяралыг дэлхийд бэлэглэхээр ирснээ ойлгохгvй, элдэвд шунаж эрээгээ барж байдаг... Ээ дээ энэ хvvхнvvд vv.
Хадгалах
Та сvнс байдаг гэдэгт итгэдэг vv. Хэрвээ энэ нийтлэл сонирхолыг чинь татаж, айдсыг чинь хvргэхгvй байгаа бол нээж болно. Хэн нэгэн ямар нэгэн газар найз нєхєд, гэр бvлтэйгээ явж байхдаа авахуулсан зургаа угаалгаад хартал vл мэдэх царай зурган дээр чинь vзэгдэж, жихvvдэс хvргэм зогсож байвал танд ямар санагдах уу. Та бvхний одоо vзэх энэ мэдээлэл бол болсон явдлууд бєгєєд зургийн эзэд нь єєрсдийн сэтгэгдэлийг ярьсан байгаа. Ер нь сvнстэй гэрэл зургууд нь учир битvvлэг, ойлгомжгvй зvйлvvдийн нэг одоо болтол хэвээр байгаа бєгєєд зарим хvмvvс сvнс байхгvй хий хоосон зvйл гэж байхад энэ талын судлаачид сvнс байдаг талаар бvvр баталгаа хvртэл хийсэн байдаг. За итгэх итгэхгvй нь таны л асуудал хамгийн гол нь айж байгаа бол бvv vзээрэй.
Хадгалах
Эдвард Хорсфорд єндєр хурдтай зургийн аппаратаар усан бємбєлєгний зургийг авах дуртай нэгэн ажээ. Усан бємбєлєг єєрийн бvтэн тєрхєє алдаж, шалан дээр асгарч гоожихоос ємнєх агшинг амжиж дардах чухал гэнэ. Тэрээр Лондон хотод єєрийнхєє цэцэрлэг дотор шєнєєр гэрэлтvvлэгч ашиглан ганцаараа ажилладаг байна. Ингээд Эдвардын уйгагvй хєдєлмєрийн vр дvнд бий болсон гайхалтай зургуудыг хамтдаа vзэж сонирхоцгооё. Зургуудыг хараад байсан ам цангаад ч байх шиг, усанд vсрээд ормоор ч... нэг л гоё мэдрэмж тєрж байна шvv.
Хадгалах
Магадгvй та Оросын ерєнхийлєгч Медведевийн хvнсний дэлгvvрээр vйлчлvvлж, талх худалдан авч байгаа бичлэгийг, зургийг олон удаа харж байсан байх. Vгvй ч байж мэднэ. Ямартай ч тvvний энэхvv vйлдэл нь олны анхаарлыг татаад зогсохгvй бас нэгэн сэжмээрээ хачирхалтай болох нь тогтоогджээ. Энэхvv зурагнаас vзэхэд тvvнийг “байдаггvй vнээр талхыг худалдан авсан” гэж ч хэлж болохоор аж. Учир нь зургийг сайн анзаарч харвал кассын машин дээрх бичиг нь vнэхээр гайхмаар ажээ. Vvн дээр: “Ийм vнэ байхгvй” (орос хэлнээс хєрвvvлвэл) гэсэн бичиг гарсан байгааг харж болно. Бусдаас онцгой хvн болохоороо талхыг хvртэл байдаггvй vнээр худалдаг авдаг юм байх даа.
Хадгалах
Гэрэл зургийн Пинап стиль нь 20-р зууны мєр цээжээ ил гаргаж, зальжин инээсэн vзэсгэлэнт тєрхтэй, ташаа гуяаа ил гаргасан даашинзтай, хєгжилтэй цэмцгэр ганган охидын зургуудыг нийтэлсэн олон тєрлийн сэтгvvлvvд дундаас анхлан vvсчээ. Сэтгvvлийн хавтсан дээр тэдгээр vзэсгэлэнт тєрхтэй бvсгvйчvvлийг байрлуулсан санаа нь єєрєє уг сэтгvvлд маш их амжилтыг авчирсан байна. Тvvнээс хойш сэтгvvлийн хуудсуудыг машин, албан тасалгаа, гэртээ гэх мэтчилэн байж болох бvхий л газар нааж эхэлсэн байна. Эдгээр эротик чиг хандлагыг харуулсан Пинап (Pin-up) дvр тєрх, хэв загвар нь vргэлж анхаарал болгоомжгvй, санаандгvй санамсаргvй байгаа бvсгvйчvvлийг vзvvлж дvрсэлсэн байдгаараа онцлогтой. Жишээ нь: Банзал нь хаалганы бариулд урагдсан vгvй бол тээгэлсэн эсвэл хоёр гартаа юм барьсан байх vед нь дотоожны резин нь тасарч гутлан дээр нь унасан байдалтай зогсож байгаа г.м. Харин одоо бvгдээрээ Пинап стиль имижийг vзэцгээе.
Хадгалах
Vнэхээр муу бvхнээрээ "шигшэгдсэн", "шилдэгийн шилдэг" аав ээж нарын гар дээр єсч єндийж байгаа хєєрхийлєлтэй vрсийн єрєвдєлтэй хирнээ хєгжилтэй фото цуглуулгынхаа ээлжит дугаарыг таны ємнє дэлгэж байна. Vрийн зулай vнэрлэж, аав, ээж болно гэдэг энэ хорвоогийн тvмэн жаргалын дундаас хамгийн сайхан нь байтал зарим эцэг эхчvvд тэр жаргалаа дэндvv vл тоомсорлож, аминаас тасарсан амиудаа дэндvv шоглож, юугаа ч мэдэхгvй бяцхан оршихуйг нь далимдуулан, аймшигтай ханддаг ажээ. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж, бяцхан vрсээ байж боломгvй байдалд оруулсан хамгийн муу аав ээж нарын фото цуглуулгатай танилцана уу. Гэхдээ хvvхдээ хаяж, хэвлийд бvрэлдээгvй байхад нь авахуулдаг жинхэнэ муу эцэг эхчvvдийн дэргэд иймvvд нь хамаагvй дээр, бас инээх шалтгаантай байх юм даа.
Хадгалах
Єрнєдийн нэгэн Их Сургуулийн оюутнууд нь нэгэн багшийнхаа маш хачирхалтай онцлог байдлыг ажигласнаа интерет хэрэглэгчидтэй хуваалцжээ. Тэдэнд хичээл ордог нэг багш нь амьдралынхаа турш авахуулсан зураг бvр дээрээ байнга нvvрийхээ ганцхан талаараа харж, биеийнхээ vлдсэн талыг нуусан байдалтай гардаг аж. Бvvр зураг бvр дээр ганцхан л байдлаараа шvv. Ямар Барак Обама биш дээ, тээ. Vнэхээр бусдын анхаарлыг татах гэсэн тvvний оролдлого ч юмуу, эсвэл зvгээр л тохиолдлоор vргэлж ингээд гарчихдаг ч юм уу, бvv мэд. Ямартай ч ийм нэгэн хvн энэ хорвоо дээр байдаг гэдгийг танд сонирхуулмаар санагдлаа.
Хадгалах